Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч *******, *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүү ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ы ******* нарт холбогдох 2026002610019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ы *******  /*******/,

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Эрүү ******* овгийн *******гийн ******* //,

 Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Эрүү ******* овгийн *******гийн ******* нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Рогteг” маркийн автомашин, *******ы эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг” маркийн мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн сумын “Цариг” 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 1 тооны мухар улаан зүсмийн монголын хязаалан үхрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* овгийн *******ы ******* нь эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль, *******ын эзэмшлийн улсын дугаартай “Рогteг” маркийн автомашин зэрэг тээврийн хэрэгсэл ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн сумын “Цариг” 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 1 тооны мухар улаан зүсмийн монголын хязаалан үхрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөдөө мал дээрээ байж байгаад орой саахалт айлынхаа хүнд малаа харж байгаарай гэж хэлчихээд Өвөрхангай аймаг руу орж өвс тэжээл авах гээд явж байх замдаа хохирогч ийнд ороод мал дотор нь нийлсэн хонио авах гэсэн чинь манай хонь бэлчээрт байгаа сүүлд ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд Мөрөнгийн өөрийнхөө хороон дэээрээс тоосго аччихаад хөдлөөд явж байсан чинь ******* хүрч ирээд ******* “ахаа манай үхэрт удаж байгаа нэг үхэр байна, та аваад явчих, эхнэр эмнэлэгт хэвтэх гэж байгаа мөнгөний хэрэг байна, та борлуулаад өгөөч” гэхээр нь үхрийг нь орой *******ы хороон дээр очиж үхрийг нь ачилцаж авч яваад хоёр хонуулаад баатар гэдэг хүнд 650000 төгрөгөөр зарсан. Тэгээд ******* хөдөөнөөс ирэхээр нь ах нь мөнгөний чинь хагасаар нь хивэг өвс авчихсан. Хагас мөнгийг нь аваагүй шүү гэж хэлээд үлдэгдэл  мөнгийг нь *******д өгсөн. Алдуул үхэр хулгайлж зарсандаа гэмшиж байна. Би Өвөрхангай аймаг руу явах замдаа хохирогч ийн гэрээр ороход надаас сурсан бол би *******ыг аашлаад буцааж өгөх байсан. Надад үхэр авч яваад зарж ашиг олох сонирхол байгаагүй. ******* манай үхэрт олон хонож байгаа ойрын үхэр лав биш гэхээр нь шуналдаа автагдаад зарсандаа гэмшиж байна. Бүлэглэн машин механизм ашиглан хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хүний мал авсандаа гэмшиж байна. Хохиролд ******* бид хоёр тус бүр 400000 төгрөг өгсөн. Өөрийнхөө гэм бурууг хүлээж гэмшиж байна. Би 500 толгой малаа ганцаараа хариулдаг. Мал маань одоог хүртэл хашаатай байгаа. Саахалт айлын хүн маань очоод 3 боодол өвс тараагаад өгдөг тул надад хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би гэм буруугаа хүлээж байна” гэв.                                         

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би үхрээ алдчихаад 10 гаран хоногийн дараа гэдэг газраас олоод гэдэг газарт орхиод маргааш өглөө нь морьтой ирээд үхрээ тууж явсан. гэдэг газраас үхрээ олоход манай үхэрт өөр хүний улаан үхэр байсан. Үхрээсээ салгах гэсэн чинь ойр хавьд мал байхгүй болохоор араас дагаад салахгүй байсан. Тэгээд орой болохоор нь үхрээ гэдэг газар орхичихоод гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө нь нутаг буцаад салах гэсэн чинь ойр хавьд мал байхгүй болохоор салахгүй байсан. газарт байдаг айлуудаас асуусан чинь мэдэхгүй манай нутгийн хүний үхэр биш гэхээр нь туугаад явж байхдаа ******* ахтай таарсан чинь Өвөрхангай аймаг орох гэж явна гэж хэлсэн. Би үхрээ олчихоод эхнэртэйгээ ярихдаа үхрээ олчихлоо, манай үхэрт хүний нэг үхэр байх юм. Хэний үхэр юм бол эзэн нь сураггүй байх юм гээд ярьсан. Тэгээд орой нь гэрийнхээ гадаа тууж очоод ******* ах аймаг явахаар нь та борлуулаад өгөөч, мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Түрүүнд нь хохирогч намайг үхэртээ явахын урд өдөр ирээд манайд жаал юм ярьж суусан. Тэгэхэд манайхаас үхэр байхгүй гэсэн зүйлийг яриагүй. ийн үхрээс өөр имтэй үхэр байхаар нь манай ойр хавийн үхэр биш байна гэж бодоод ******* ахад өгөөд явуулсан. Би өөрийнхөө бурууг хүлээж байна. Би бүх шийтгэлийн биелүүлнэ. Хөдөө гэрт нялх хүүхэдтэй эхнэр маань байгаа. Малынхаа хойноос явж чадахгүй байгаа тул дээрх байдлыг минь харгалзан үзнэ үү. Бүх зүйл миний буруу” гэв.    

                                                                                                                               

Хохирогч ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний үеэр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг гэх газраас 1 тооны мухар эвэртэй, улаан өнгийн хязаалан үхэр алдсан. Улаан өнгийн хязаалан насны монголын мухар эр үхрийн зөв тал цуулбар, буруу тал нь ухам имтэй. 2020 оны 11 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд үхрээ бүртгэхэд байсан. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдрүүдэд бүртгэхэд байхгүй байсан. Би тэр үед *******аас үхрээ сурахад мэдэхгүй гэж байсан. *******тай тааралдаагүй учир үхрээ асууж сураглаж чадаагүй. Би 800000 төгрөг авсан. Миний хохирол бүрэн барагдсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд сумын 1 дүгээр багийн гэх газраас 1 тооны улаан зүсмийн хязаалан мухар үхэр алдсан. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэх газар үхрээ бүртгэхэд бүрэн байсан. Корона цар тахлын улмаас хүүхдүүдийн хичээл орохгүй гэхээр хүүхдээ авах гэж яваад үхрээ бүртгээгүй 1 өнжсөн. Түүнээс 2 хоногийн дараа үхрээ бүртгэсэн чинь зүсээр улаан мухар хязаалан монголын үхэр байхгүй байсан. Тэгээд үхрээ 7 хоног байж болох газруудаар хайсан. Манай үхрийн буруу чих урдаасаа ухам, зөв чих цуулбар имтэй, мухар улаан хязаалан насны монголын үхэр байсан. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 24 тооны үхэр тоолуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 11 дүгээр сарын 10-ны үед Өвдгийн худгийн тоосгоны үйлдвэрээс тоосго авахаар 11 дүгээр багаар уруудаж явахад ******* гэх зүс таних залуу гэрийнхээ гадаа зогсож байхад нь уулзахад та идэш авах уу гэж асуухаар нь идэш авч идэх байх гэж хэлэхэд би бага үхэр зарна, таныг авна гэвэл би ачаад ирье гэхээр нь үзэж харж байгаад больё гэж хэлсэн. Удалгүй 11, 12-ны үед  ******* залгаад “үхэр аваад ирлээ, та үзэж хараад авах уу” гэж хэлсэн. Би очиж үзэхэд мухар хүрэн үхэр байсан. Би хэний үхэр хаанаас авч ирсэн талаар асуухад ******* манай үхэр, Өвдгийн худгийн урд талын Мөрөн гэх газраас авч ирсэн талаар ярьж байсан” /хх-ийн 37 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би тухайн үедээ 400000 төгрөг үхрийн махны мөнгөнд өгсөн. Би 400000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Би үхрийн махыг бүгдийг нь хэрэглэчихсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 11-ний өдөр байхаа өглөөгүүр утсаар залгаад “идэшний үхэр авах уу, идэшний үхэр авах хүн мэдэж байгаарай” гэж хэлэхээр нь манай гудамжинд байдаг баатар хоол авна гээд байсан гэж хэлсэн. Тэгээд баатарын утасны дугаарыг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд манайхаас мухар улаан хязаалан насны 1 тооны эр үхэр алдагдсан юм. Манай үхрүүд сумын 1-р баг гэх газраар бэлчээрлэдэг. Тэгээд манай нөхөр үхрээ алдсанаас хойш 7 хоног шахуу үхрээ хайж сураглаад олоогүй. Сүүлдээ манай нөхөр хулгайд алдчих шиг боллоо цагдаад хэлж мэдэгдье гээд цагдаад хэлж мэдэгдсэн. гэх газар нь манай гэрээс баруун хойш байдаг. Манай алдсан үхрийн баруун чих нь урдаасаа ухам, зөв чих цуулбар имтэй. Монголын мухар улаан, хязаалан насны үхэр байгаа юм.  Манайх 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 24 тооны үхэр тоолуулж байсан. Үхэр зарж борлуулаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байдаг. 2019 онд би энэ машиныхаа моторыг нь цохиулчихаад зав чөлөөгүй, янзалж чадахгүй байж байгаад 2019 ондоо ******* ахад 2500000 төгрөгөнд зарж байсан. Түүнээс хойш бид 2 тээврийн хэрэгслийн эзэмшлээ шилжүүлж амжихгүй яваад өдийг хүрчихсэн. Энэ “Портер” маркийн тээврийн хэрэгсэл *******ын өмч болсон. Би тухайн үедээ төлбөр мөнгөө бүрэн гүйцэт авчихсан учир би хамааралгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бүрэнтөгс манай саахалт айлын хүн, ******* манай нөхөртэй төрөл, ******* манай нөхөр байгаа юм. 2020 оны 11 дүгээр сард үхэр алдсан талаараа хэлж байгаагүй. Манай нөхөр 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үеэр үхрээ олчихлоо гэж ярьсан. Манай үхэрт нэг  үхэр ирчихээд салгаж туух гэхээр салахгүй байна гэж ярьсан. Би аймагт байсан учраас тэр үхрийг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз ******* нь эхнэр 3 хүүхэдтэй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 95 дугаар гудамжны 09 тоотод амьдардаг. Хөдөө гэр нь сумын 1 дүгээр баг байдаг мал маллаж амьдардаг. Эхнэр нь аймгийн төвд шүдний эмнэлэгт ажиллаж, дундын амьдралтай айл, зан байдлын хувьд хүнд тусархуу, дөл нь их сайн хүмүүс байдаг. Найз нөхөртөө их тусархуу, яриа хөөрөө сайтай хүн, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй тохитой томоотой л хүн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Өвөрхангай аймгийн сумын Цариг 1 дүгээр багийн “” гэх газраас гэрээсээ гараад айлынхаа гэдэг хүнд хонио захиж үлдээгээд аймаг ороод малын тэжээл аваахаар 69-29 улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн автомашинтай хөдөлсөн. Тэгээд саахалт айл болох ийнд орсон. Бүрэнтөгсийн хонинд манай нэг хонь байсныг авах гэсэн чинь хонь бэлчээрт байгаа баригдахгүй байхдаа гэхээр нь би орхиод цааш явсан. Бүрэнтөгсийнхөөс баруун зүгт 5 км зайд Мөрөнгийн Тээг гэдэг газраас манай эхнэрийн дүү *******ы өвөлжөөнд очиж тоосго ачаад хөдлөөд явж байсан чинь ******* ганцаараа мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд ******* “ах аймаг явах гэж байгаа юм уу, нэг үхэр борлуулаад өгөөч” гэсэн. Би “юун үхэр юм, танай үхэр юм уу” гэхэд ******* “үгүй манай үхэрт ирээд удаж байгаа юмаа. Ойр хавийн үхэр биш холын үхэр байх зарчихмаар байна. Эхнэр хүүхэд аймаг дээр эмнэлэгт хэвтэх гээд оччихсон мөнгөний хэрэг байна” гэхээр би авч яваад борлуулж өгсөн. Тэгээд *******ы гэр лүү буцаж ирээд *******ы үхэр дотор байсан мухар улаан биеэр жижиг үхрийг *******ы хамт миний машин дээр ачиж би ганцаараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу хөдөлсөн. Аймагт гэртээ ирэхэд 20 цаг болж байсан. Нөгөө үхрээ хашаандаа буулгаж уясан. Маргааш нь найз Отгонболд, Дарьбазар, мөн хамар хашааны нараас идэшний үхэр авах уу гэж асуусан. Орой нь баатар ах руу залгаж идэшний үхэр сонирхох хүн байна уу гэж асуухад баатар ах би идэш авна гэхээр нь та ирж үзэхгүй юу гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 11 цагийн үед жижиг тэрэгтэй ирж үзээд 650000  төгрөгт авахаар болсон. Бэлнээр 350000 төгрөг өгч үлдэгдлийг л дараа өгнө гэсэн. Тэгээд “бүл байхгүй намайг гаргаад өг гэхээр нь үхрийг манай хашаанд баатар, манай хадам аав, ******* бид 3 гаргаж, гэдэс дотрыг нь баатарын хадам ээж арилгасан. Тухайн үед манай эхнэр Жаргалсайхан ажилдаа явсан байсан. Тэгээд үдээс хойш нь баатар ах махаа ачаад явсан. баатар гэдэг хүнтэй 650000 төгрөгөөр тохирч 350000 төгрөгийг бэлнээр авч, 210000 төгрөгөөр нь 5 шуудай хэвэг, 1 шуудай будаа, 20 литр бензин аваад хөдөө явах гэтэл “Коронавирус” гарсан гээд аймгийн төвөөс гаргахгүй байсан. Тэгээд буцаж гэртээ ирээд байсан чинь ******* хөдөөнөөс мотоцикльтой ирээд “нөгөө үхрээ зарсан уу, эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэх гэсэн юм. Мөнгө байна уу” гэхээр нь 140000 төгрөг бэлнээр өгсөн. Эвэр нь дөнгөж цухуйсан гэмээр мухар, улаан зүсмийн биеэр жижиг эр үхэр байсан. Им, тамгыг нь сайн мэдэхгүй байна. Би 2019 онд Өвөрхангай Арвайхээр суманд байдаг Баатар гэдэг хүнээс мотор байхгүй машин 2500000 төгрөгөнд худалдаж авсан. Манай бүртгэл Баатар гэдэг хүний нэр дээр байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын ихээр манай үхэрнүүд алга болчихсон. Тэгээд 5-6 хоногийн дараа хайж байгаад ийн нутаг гэх газраас олсон чинь манай үхэрт өөр хүний мухар улаан, буруу талын чих нь онь, зөв тал нь цуулбар имтэй үхэр байсан. Тэгээд тэр үед нь салгах гэсэн чинь манай үхэрнээс салахгүй байсан. Тэгээд би үхрээ нааш нь гэх газар үлдээгээд оройтчихоор нь гэртээ харьсан. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр морьтой очиж үхрээ гэрийнхээ гадаа тууж ирсэн. Тэр хүний мухар улаан эр үхэр хамт байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* ах аймаг явна гэхээр нь хүнд мөнгөний өглөгтэй байсан учир нэхээд байхаар нь тэр мухар улаан үхрийг борлуулаад өг би хэд хоногоос очно гэж хэлсэн. Тэгээд манай гаднаас ******* ахын цэнхэр өнгийн Портер дээр ачаад явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед би мотоцикльтой аймгийн төвд орж ирээд ******* ахтай зах дээр уулзахад үхрээ борлуулчихсан мөнгийг нь 2-3 хоноод өгнө  гээд одоо үүнийг хэрэглэж бай гээд 140000 төгрөг өгсөн.Тэгээд би эхнэртэйгээ зах дээрээс ойр зуурын эд зүйл аваад эмнэлэгт хэвтүүлчихээд орой гэр лүүгээ буцсан. Манай үхэрт байсан үхрийн содон шинж гэвэл эвэр нь цухуйж байгаа гэмээр мухар, буруу талын чих нь онь, зөв тал нь цуулбар имтэй, улаан өнгийн монголын эр үхэр байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/29 дугаартай шинжээчийн “...1 тооны хязаалан насны монголын эр үхрийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 800000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 43-46 хуудас/,

 

“Монгол Санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/11 дугаартай “...1 ширхэг 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсад импортлогдож орж ирсэн “Хьюндэй Портер” маркийн улсын дугаартай бага оврын ачааны автомашиныг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ 3500000 төгрөг” гэсэн  үнэлгээний тайлан /хх-ийн 52-57 хуудас/,

 

“Монгол Санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/09 дугаартай “...1 ширхэг 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад импортлогдож орж ирсэн LXYPCKL00C03135503 арлын дугаартай “Мустанг-5 XY-150” маркийн улсын дугааргүй мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 300000 төгрөг” гэсэн  үнэлгээний тайлан /хх-ийн 118-125 хуудас/,

 

Мөрдөгчийн “2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машиныг битүүмжлэх тухай санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 хуудас/,

 

Мөрдөгчийн “2021 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 5 дугаартай улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 130-131 хуудас/,

 

2021 оны 11 дүгээр сарын 21-ний тодорхой орон газарт үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машиныг эд мөрийн баримт хураан авах тухай” тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-16 хуудас/,

 

Хохирогч өөр үхрийн ширийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 хуудас/,

 

Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 128-131 хуудас/,

 

Хохирогч ийн 2019 оны мал, тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогын бүртгэл /хх-ийн 116-117 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2126002610019 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 71 хуудас/

 

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт /хх-84/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/, мал, тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогын бүртгэл /хх-105/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаартай тодорхойлолт /хх-83/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79 хуудас/,

 

Хохирогч ийн шүүхэд ирүүлсэн “Хохиролд 800000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт,

 

Иргэний нэхэмжлэгч ын шүүхэд ирүүлсэн “...******* нараас хохирол 800000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” хүсэлт  зэрэг болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, *******ы  эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль, *******ын эзэмшлийн улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашиныг ашиглан Өвөрхангай аймгийн сумын “Цариг” 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч ийн өмчлөлийн 1 тооны мухар улаан зүсмийн монголын хязаалан үхрийг хулгайлж хохирогч өд 800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын энэ үйлдэл нь эрүүгийн хуульд заасан бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг  мөн байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикл, улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн сумын Цариг 1 дүгээр багийн гэх газраас хохирогч ийн 1 тооны үхрийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ийн “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний үеэр Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг гэх газраас 1 тооны мухар эвэртэй, улаан өнгийн хязаалан үхэр алдсан. Улаан өнгийн хязаалан насны монголын мухар эр үхрийн зөв тал цуулбар, буруу тал нь ухам имтэй байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 20-21 хуудас/,

 

Гэрч ийн “...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үхрээ бэлчээрт гэх газар байхад нь бүртгэхэд бүрэн байсан. Би үхрээ өдөр болгон харж бүртгэдэг. Тэгээд корона өвчин гарлаа, хүүхдүүд хичээл орохгүй байна тарж байна гэхээр нь хүүхдээ авах гээд сум явсан. Тэгээд харж чадалгүй нэг өдөр өнжсөн. 2 хоногийн дараа үхэр дээрээ очиход мухар улаан хязаалан монголын эр үхэр алга болсон байсан. Манай ойр хавьд , , , *******, , ******* нар саахалт өвөлжиж байгаа. Буруу чих урдаасаа ухам, зөв чих цуулбар имтэй, мухар улаан, монголын хязаалан эр үхэр, биеэр жижигхэн үхэр байсан. *******аас сурч асуухад мэдэхгүй гэсэн, *******аас сураагүй, зөрөөд тааралдахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ий 25-26 хуудас/,

 

Гэрч ын “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны үед Өвдгийн худгийн тоосгоны үйлдвэрээс тоосго авахаар 11 дүгээр багаар уруудаж явахад ******* гэх зүс таних залуу гэрийнхээ гадаа зогсож байхад нь уулзахад та идэш авах уу гэж асуухаар нь идэш авч идэх байх гэж хэлэхэд би бага үхэр зарна, таныг авна гэвэл би ачаад ирье гэхээр нь үзэж харж байгаад больё гэж хэлсэн. Удалгүй 11, 12-ны үед  ******* залгаад “үхэр аваад ирлээ, та үзэж хараад авах уу” гэж хэлсэн. Би очиж үзэхэд мухар хүрэн үхэр байсан. Би хэний үхэр хаанаас авч ирсэн талаар асуухад ******* манай үхэр, Өвдгийн худгийн урд талын Мөрөн гэх газраас авч ирсэн талаар ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч ын “...Би тухайн үедээ 400000 төгрөг үхрийн махны мөнгөнд өгсөн. Би 400000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Би үхрийн махыг бүгдийг нь хэрэглэчихсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

 

Гэрч ын “...2020 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 11-ний өдөр ******* “идэшний үхэр авах хүн мэдэж байгаарай” гэж хэлэхээр нь манай гудамжинд байдаг баатар хоол авна гэсэн гээд утасны дугаарыг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 31-32 хуудас/,

 

Гэрч гийн “...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд манайхаас мухар улаан хязаалан насны 1 тооны эр үхэр алдагдсан юм. Манай нөхөр үхрээ алдсанаас хойш 7 хоног шахуу үхрээ эрж хайж сураглаад олдоогүй. Манай алдсан үхрийн баруун чих нь урдаасаа ухам, зөв чих цуулбар имтэй, монголын мухар улаан, хязаалан насны үхэр байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

Гэрч ын “... улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байдаг. 2019 онд ******* ахад 2500000  төгрөгөнд зарж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

Гэрч ын “...Манай нөхөр 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үеэр үхрээ олчихлоо гэж ярьсан. Манай үхэрт нэг үхэр ирчихээд салгаж туух гэхээр салахгүй байна гэж ярьсан. Би аймагт байсан учраас тэр үхрийг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

 

Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67, 74-75 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/29 дугаартай “хязаалан насны монголын эр үхэр 800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан,

 

 2021 оны 11 дүгээр сарын 21-ний тодорхой орон газарт үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 хуудас/,

 

Хохирогч өөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2126000000072 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй нь нотлох баримтуудаар тогтоогддог. Өвөрхангай аймгийн сумын гэх газраас ******* өөрийнхөө хайж явж байгаад олоход нь ийн үхэр нь хамт байсан. гэх газар , *******ых хоёр саахалт байдаг болохоор малын бэлчээр нь нийлдэг. , ******* хоёрын үхэр нийлээд гэх газар луу явсан байх байдал харагдаж байгаа. *******ы үйлдэл нь тохиолдлын шинжтэй үйлдэл. Мал хулгайлах гэдэг гэмт хэрэг чинь идэвхтэй үйлдэл байдаг. Тухайн үйлдэлд хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Эдгээр хүмүүсийг гэм буруугүй гэж би хэлээгүй, гэм буруутай. Гэхдээ шүүгдэгч нар өөрсдийнхөө үйлдэлд тохирсон зүйлчлэлээр зүйлчлүүлж ялаа авах ёстой. Тийм учраас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж зүйлчлээд байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар алдаатай гүйлгээ андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэсэн зүйлчлэлээр зүйлчлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.

 

  Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг.

 

  Мал нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ өөрийн хөлөөр гарч, ижил сүргээсээ салж холдож өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж, өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй, малын эзэн, хариуцагчийг тогтоох боломжгүй, мөн хүний оролцоогүйгээр, гадны хүчин зүйл болох аадар бороо, цасан шуурганд уруудах, чоно, нохойд хөөгдөх, бэлчээрээс тасрах зэргээс шалтгаалан өөрийн бэлчээрийн хүрээнээс гарсан тохиолдолд алдуул мал гэж үзнэ.

 

           Алдуул малыг олсон этгээд орон нутгийн засаг захиргаанд заавал бүртгүүлж, эзнийг нь олтол зарж үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй бөгөөд  үүний дараа алдуул малыг ашиглавал Эрүүгийн хуульд заасан алдуул малыг завших гэмт хэрэгт хамаарна. Харин орон нутгийн засаг захиргаанд бүртгүүлэлгүй шууд өөрийн болгож авах нь хулгайн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

 

          Шүүгдэгч *******, *******, хохирогч нар нь Өвөрхангай аймгийн сумын Цариг 1 дүгээр багт олон жил айл саахалт нутагласан, малын бэлчээр нь нэг байдаг талаар мэдүүлсэн хохирогч , гэрч , , шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн  мэдүүлгүүд,

 

          Хохирогч нь үхрээ байнга харж хариулдаг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үхрээ бүртгэхэд үхэр нь бүрэн байсан талаар мэдүүлсэн хохирогч ,  гэрч нарын  мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан бөгөөд эдгээр

 

нотлох баримтуудаар шүүгдэгч *******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Би үхрээ алдчихаад 10 гаран хоногийн дараа гэдэг газраас үхрээ олоход хүний улаан үхэр байсан. Үхрээсээ салгах гэсэн чинь ойр хавьд мал байхгүй  араас дагаад салахгүй байсан. газарт байдаг айлуудаас асуусан чинь мэдэхгүй манай нутгийн хүний үхэр биш гэхээр нь туугаад явсан” гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байна.

    

           Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч ийн 1 тооны мухар, улаан зүсмийн хязаалан алдуул эр үхрийг завшсан болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин бусдыг малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож  байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхааганжавын  шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

           Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******, ******* нарт   холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг  бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ийн “Хохиролд 800000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, иргэний нэхэмжлэгч ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүдээр тогтоогдож байна.

 

           Улсын яллагч “...Шүүгдэгч Д.*******, ******* нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эрх нь шүүхэд байгаа.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав  “...*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасныг үндэслээд эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал,  шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг  хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний  хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч *******ын “Шуналдаа хөтлөгдөөд гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 400000 төгрөг өгсөн”, шүүгдэгч *******ы “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна.Бүх шийтгэлийг хүлээнэ. Хохиролд 400000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч ийн “хохиролд 800000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”, иргэний нэхэмжлэгч ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүд зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхааганжавын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Лхааганжав нь шүүх хуралдаанд хэргийг зүйлчлэлийг өөрчлүүлэхээр дүгнэлт гаргасан нь  шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үзэх  боломжгүй юм.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 3500000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай “Hyundai Pоrter” маркийн автомашин нь шүүгдэгч *******ын эзэмшлийнх  болох нь шүүгдэгч *******, гэрч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  “Монгол Санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/11 дугаартай үнэлгээний тайлан зэргээр,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 XY-150 маркийн мотоцикль нь шүүгдэгч *******ы эзэмшлийнх болох нь шүүгдэгч ******* мэдүүлэг, “Монгол Санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/09 дугаартай үнэлгээний тайлан, мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

 

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

 

 Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3500000 төгрөгийн үнэлгээ бүхий 1996 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн улсын дугаартай “Hyundai Pоrter” маркийн автомашин 1 ширхэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн 300000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-5 XY-150 маркийн мотоцикл 1 ширхэг зэргийг  тус тус улсын төсөвт шилжүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үхрийн шир 1 ширхгийг устгаж, улсын дугаартай “Hyundai Pоrter” маркийн автомашины №01987864 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  

 

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч өд 800000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

“Монгол санхүү бүртгэл” ХХК нь мотоцикльд үнэлгээ гаргасны ажлын төлбөр болох 20000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэх хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч *******аас 20000 төгрөгийг гаргуулж “Монгол Санхүү бүртгэл” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

 Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

 Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүү ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ы ******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Эрүү ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ы ******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй..

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч өд хохиролд 800000 төгрөг төлсөн, хохирогч , иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэг битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3500000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашиныг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн 300000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мустанг-5 XY-150” маркийн улсын дугааргүй мотоцикл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг үхрийн ширийг устгаж, улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашины №01987864 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 20000 төгрөгийг гаргуулж “Монгол санхүү бүртгэл” ХХК-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэднийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.