Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Баатарсүрэн,

Хохирогч *******,

Насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч ,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 2126000000025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1ял шийтгэлгүй, ******* овгийн *******гийн ******* /*******/

 Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч ******* овгийн *******гийн ******* нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн ******* сум 5 дугаар баг Автотээврийн төвийн урд талын засмал замд *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “УАЗ Фургон” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2.а-д заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр гэснийг тус тус зөрчсөний улмаас *******ын жолоодон явсан Даюун загварын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч *******ын эрүүл мэндэд хүнд, зорчигч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүргэн ах осолд орчихлоо гэхээр нь сумын төвд очсон. Тэгээд оройн 6 цагийн үед сумаасаа гарсан. Машин дотроо зургуулаа явж байсан. Өвөрхангай аймгийн төв рүү орж ирэхэд урд нэг том тэрэг явж байгаа юм уу, зогсож байгаа юм уу, гээд ард нь ирээд зогсоод харсан чинь аваарын дохиогоо өгчихсөн, зөв талын хойд талын дугуй нь салж ойччихсон обудаа чирсэн том тэрэг явж байсан. Тэгээд энэ зогсож байгаа юм байна, хажуугаар нь гараад явчихъя гээд том тэрэгний хойд талын дугуйны харалдаа явж байхад өмнөөс тас няс гээд том тэрэг манай машин хоёрын дундуур нэг зүйл гараад явчихсан. Тэгээд тухайн үед би юу болов гэж бодоод мотоциклтой хүн дайрчих шиг боллоо гээд тухайн үедээ бачимдаад эргэх гэхэд том тэрэг тулчихсан, эргэх газар байхгүй байхаар нь жаахан урагшаагаа явж байгаад эргэж очоод зогсоход нэг куртиктэй, нэг дээлтэй хоёр хүүхэд байсан. Мотоцикл нь нэлээн цаана байсан. Энэ болохоо байлаа юу болов гээд эхнэр бид хоёр буугаад очиход нэг хүүхэд нь “эгчээ эгчээ битгий хүрээрэй. Хүн хүрч болохооргүй болчихлоо” гээд байсан. Тэр хүүхэд нь ******* байсан. Тэгээд бачимдаад байж байхад цагдаа болон эмнэлгийн машин хүрч ирээд *******, нарыг аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хоёр хүүхдийг ид сурч боловсрох насан дээр нь гэмтээсэндээ харамсаж байна. Тухайн үед манай ах нас барчихсан, машин дотор байсан хүмүүс нэлээн дүнсийчихсэн байсан. Миний болгоомжгүй үйлдлээс болоод осол болсонд туйлын их гэмшиж байна. Энэ хүүхдүүдийг хурдан гайгүй болоосой гэсэн бодолтой байна. Миний буруугаас ийм болсонд гэмшиж байна. Хохирогч *******од эхлээд 2500000 төгрөг, д 2000000 төгрөг өгсөн. Сая шүүх хуралдаан завсарлаад *******од 4372000 төгрөг, д 1272000 төгрөг төлсөн. Энэ хоёр хүүхдийг эрүүл болгохын тулд цаашид гарах эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлж барагдуулна.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би осол болсон өдөр гэртээ хичээлээ хийчихээд ын гол руу ахындаа очиж хоноод өглөө адуугаа тууж ирэхээр явсан. ыг манайд ирэхээр нь “өө ашгүй хоёулаа хамт манай ахынд очиж хоноод адуу туугаад ирье” гээд тай хамт явсан. Би өөрөө мотоцикл жолоодсон. Тэгэхэд өөдөөс урсгал сөрж машин гарч ирээд мөргөлдсөн. Миний биеийн байдал хүнд байна. Эхний эмчилгээнүүд амжилттай болж өгөхгүй байгаа учраас намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд яв гээд байгаа. Ясны хугарлаас болоод идээ, шүүс болон ясны үүрмэг гарч ирээд байгаа. Өдөр болгон нэг талаас нь нэг юм гардаг. Миний нүүрний яс цаашаа цөмрөлттэй,  эмчилгээ хийгдээгүй одоогоороо хэвээрээ байгаа. Нэхэмжлэх мөнгөний талаар манай ээж мэдэж байгаа. Би өөрөө сайн мэдэхгүй байна. Хохиролд 2500000 төгрөг авсан.” гэв. 

Насанд хүрээгүй хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би фитнесээсээ тараад гэртээ ирчихээд ******* найзындаа ээжээрээ хүргүүлээд очиход 20 цаг өнгөрч байсан. Тэгээд ******* бид хоёр утсаа оролдоод байж байгаад ын голд байдаг *******ын ах гэдэг ахынх руу нь явахаар болсон. Бид хоёрыг мотоциклтой явж байтал гэнэт урсгал сөрөөд машин гарч ирээд мөргөлдсөн. Энэ хүний буруутай үйлдлээс болоод алхаж чадахгүй болсон болохоор надад үнэхээр хэцүү байна. Одоо миний хөл өвдгөөрөө нугалрахгүй байгаа. Би спортоор хичээллэдэг байсан. Нийт гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүхэд өгөөд нэхэмжилж байгаа мөнгө маань 2500000 төгрөг байгаа. Шүүгдэгч *******гаас 2000000 төгрөгийг авсан. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхад нь эмчилгээний зардал нь 4500000 төгрөг болсон. Эмнэлэгт хэвтэж байхад нь *******гаас нэг ч төгрөг аваагүй. Эмнэлгээс гарсныхаа дараа *******гаас 2000000 төгрөгийг авсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь 2285638 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах талаар шүүх шийдэж өгөх байх. Хүүхдийн биеийн байдлын хувьд өвдөг нь гүйцэд нугалрахгүй, явган сууж чадахгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа талаар эмч хэлсэн. Зөөлөн эдийг Өвөрхангай аймагт харах боломжгүй байгаа тул Улаанбаатар хотод очоод харуулах шаардлагатай байгаа. Зөөлөн эд тасарснаас болоод өвдөг нь гүйцэд нугалрахгүй байгаа юм. Ямар нэг шөрмөс нь тасарсан байх гэж эмч хэлсэн. Шүүхэд эхлээд хохирлын баримтаа өгөхдөө 15000000 төгрөг нэхэмжилж байсан. Сүүлд өмгөөлөгч авахад өмгөөлөгч маань ирээдүйд гарах зардлыг сүүлд нь нэхэмжилдэг юм гэхээр нь нэхэмжлэхээ больсон.” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байхад манай найз манайд ирсэн. Би ын гол руу Мөнгөн гэх айлд очиж хоночихоод маргааш нь адуу тууж ирэх гэж байсан юм. Тэгээд бид 2 хамт явахаар болсон. Би Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодоод миний ард суугаад явсан. Тэгээд Автотээврийн төвийн тэнд явж байтал өөдөөс том машин эсрэг урсгалаар явж байсан. Тэр машинтай зөрөх үед УАЗ Фургон машин өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн. Бид хоёр машины голоор зай гарангуут ортол Фургон машинтай мөргөлдсөн. Тэгээд зам дээр унасны дараа Фургон машин чигээрээ яваад буцаж ирээд зогссон. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Би улаан дээл, бор хүрэм, үнэгэн малгай өмсчихсөн байсан. Уг ослоос миний биед шилбэний яс 2 хугарсан, нүд хавдчихсан, зулгарсан гэмтлүүд зөндөө учирсан. Улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Аваад 2 жил болж байна. Осол гарах үед би 40-50 км цагийн хурдтай явж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Фургон машин эргэж ирээд зогсоход дотроос нь эмэгтэй, эрэгтэй 2 хүн бууж ирсэн. Зам дээр хэвтэж байхад юм ярих гэхээр ам, хамраас цус гараад болохгүй байсан. Би гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  найз Мөнгөн-Оньсын гэрт ээжээр хүргүүлсэн. Бид 2 ын голд байдаг ахынд очиж хоноод маргааш өглөө адуу тууж ирье гэж ярьсан. Тэгээд Мөнгөн-Оньс өөрийнхөө мотоциклийг жолоодоод би ард нь мордоод явсан.  Автотээврийн хажуугийн засмал зам дээр явж байхад нэг том тэрэгтэй зөрөх гэж байх үед Фургон машин урсгал сөрөөд гараад ирсэн. Мөнгөн-Оньс 2 машины зайгаар гарах гэтэл Фургон машин нь дагаж дараад мөргөлдчихсөн. Тэгээд би газар хэвтэж байсан. Түргэний машин ирээд бид хоёрыг аваад явсан. Миний шилбэний арын яс хугарсан, баруун хөлний дунд чөмөг хугарсан, баруун нүдний зовхи хавдчихсан, нүүр зулгарч, хонго зулгарсан гэмтэлтэй байсан. Фургон машин бид хоёрын өөдөөс яг  урсгал сөрөөд гараад ирсэн. Жолоочийн эсрэг талын булан хэсгээр мөргөлдсөн. Фургон машины жолооч настай эрэгтэй хүн байсан. Фургон машин цаашаа явчихаад эргэж ирээд зогссон. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Мөнгөн-Оньс бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Фургон машинтай мөргөлдөх үед харанхуй болчихсон, мотоцикл гэрэлтэй байсан. Фургоны гэрэл бүдэгдүү байсан санагдаж байна. Мөнгөн-Оньс бид 2 хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Эрүүл мэндэд учирсан хохирлоо төлүүлмээр байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Эрүүл  мэндээ хуучин хэвэнд нь оруулмаар байна. Одоо өвдөг нугалрахгүй байгаа. Энэ хохирлуудыг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* суманд байдаг миний том ах өнгөрчихөөд сумаас манай нөхрийн ******* улсын дугаартай УАЗ Фургон маркийн автомашиныг манай нөхөр ******* жолоодоод би хажууд нь суугаад хойд талд ь, , Пүрвээ, хүү тойгоо суугаад бид нар 18 цагийн үед гарсан. 00 цаг 30 минутын орчимд ******* сум руу орж ирсэн. Манай машины урд том шланз машин явж байсан. Тэр машиныг дохиогоо өгөөд гүйцэж түрүүлэх гээд явж байтал гэнэт урдаас мотоцикл орж ирээд манай машиныг шүргээд 2 машины дундуур гарах шиг болсон. Бид нар цаашаа жаахан яваад буцаад эргэж ирээд зогсоод машинаас буутал зам дээр 1 дээлтэй, 1 куртиктэй залуу хэвтэж байсан. “ёо хөл, хөл, битгий хүрээрэй эгчээ” гээд байх шиг байсан. Мотоцикл нь хажуугаараа уначихсан байсан. Дээлтэй залуу нь хөл хөл гээд байсан. Шанаанаас нь цус гарчихсан юм шиг харагдаж байсан санагдаж байсан. Тэгээд байж байтал эмнэлэг ирээд тэр хоёр залууг аваад явсан. Манай машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Тэр мотоцикл их хурдтай орж ирсэн. Мотоциклийг ямар хүн жолоодож байсныг мэдэхгүй. Буцаад ирэхэд 2 залуу зам дээр хэвтэж байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машинд байсан хүмүүсээс бэртэж гэмтсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын төвөөс ******* сум руу *******гийн Фургон маркийн ******* улсын дугаартай автомашинд хүү 7 настай Б.ын хамт суугаад ******* сум руу ажил явдалд орохоор явсан. ******* сум руу ороод явж байтал түг хийх шиг болсон. Тэгтэл урд сууж явсан эгч эргэ эргэ гээд эргэж очоод зогссон. Яасан бэ гэтэл мотоциклтой мөргөлдчихлөө гэж хэлсэн. Би машинаас бууж хараагүй. ******* өөрөө машинаа жолоодоод явж байсан. Фургон машинд байсан хүмүүсээс гэмтэж бэртсэн хүн байхгүй. Миний биед болон манай хүү Б.ын биед ямар нэг гэмтэл бэртэл учраагүй. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын ийн уурхайгаас 66-81 ӨВО улсын дугаартай Потон маркийн толгойтой чирэгчээр 00-16 ГЧ улсын дугаартай чиргүүлийг чирээд 40 тонн нүүрс ачаад ******* сум руу орж ирээд Авто тээврийн төвийн урд талд явж байтал ард явсан Уаз Фургон маркийн машин намайг гүйцэж түрүүлэх гээд хойд булан руу орж иртэл урдаас мотоцикл орж ирээд Фургоныг мөргөөд дундуур гарчих шиг болсон. Фургон гүйцэж түрүүлэх гээд чиргүүлийн хойд дугуй хүрч байсан байх, эсрэг урсгалд орчихсон явж байсан. Мотоцикл бол миний жолоодож явсан автомашиныг мөргөөгүй. Би зөөлөн явж байсан болохоор бага зэрэг яваад зогссон. Фургон машин намайг гүйцэж түрүүлээд шууд чигээрээ явсан. Би буугаад хойшоо гүйгээд очтол 1 дээлтэй, 1 хар куртиктэй хоёр залуу зам дээр хэвтчихсэн “ёо ёо хөл” гээд байсан. Тэгж байтал Фургон  машин буцаад хүрээд ирсэн. Түргэний машин ирээд зам дээр хэвтэж байсан 2 хүнийг аваад явсан. ******* улсын дугаартай УАЗ Фургон маркийн машиныг хар куртиктэй эрэгтэй хүн жолоодож явсан. Мотоцикл их хурдтай явж байсан. Фургоны жолооч мотоциклийг харалгүй ороод ирэх шиг болсон. Фургон хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй. Би бол удаан 10 км цаг орчим хурдтай, дараагийн уулзвараар эргэх гээд хурдаа хасаад явж байсан. Фургон машин миний машиныг мөргөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд байдаг миний хүргэн ах ийн ажил явдалд очих гээд сумын төвөөс 18 цагийн үед 4 машинтай гарсан. 2020 оны 12 дугаар сарын 15-ны 01 цагийн орчимд аймаг руу орж ирээд махны үйлдвэрийн хойд зам дээр урд явж байсан том тэргийг гүйцэж түрүүлэх гээд зэрэгцээд явж байтал урдаас мотоцикл дээр сундалсан хоёр хүн гэнэт орж ирээд хоёр машины голоор орчих шиг болсон. Тэгээд тасхийгээд явчихсан. Тэндээ зогсолгүй чигээрээ явж байгаад нисэхийн хойд талын Петровис колонк дээрээс буцаж очоод жолооч ******* эхнэртэйгээ буугаад явсан. Би машинаасаа буугаагүй. Машиныг ******* гэдэг хүн жолоодоод явж байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Машинд явсан хүмүүс бэртэж гэмтээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд байдаг миний баз ийн ажил явдалд очих гээд сумын төвөөс 18 цагийн үед ******* улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд 1 хүүхэд 5 том хүний бүрэлдэхүүнтэйгээр гарсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн орчимд аймаг руу орж ирээд Вокзалын харалдаа явж байх үед урд нэг том тэрэг удаан яваад байсан. Тэгээд тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд зэрэгцээд явж байхад хоёр машины дундуур нэг хурдтай юм ороод ирэх шиг болоод юм цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Яг юу байсныг мэдээгүй. Тэр газраас чигээрээ аймгийн төв тал руугаа явж байгаад хамгийн ойрхон тойрог дээр эргээд очтол мотоциклтой хоёр хүн хэвтэж байхыг машины урд цонхоор харсан. Тэгээд миний сууж явсан машин тэр хоёрыг өнгөрөөд зогссон. Би машинаас буугаагүй, машины жолооч эхнэртэйгээ буугаад явсан. Яг юу болсон талаар сайн мэдээгүй. ******* улсын дугаартай УАЗ Фургон маркийн автомашиныг манай хүргэн ******* жолоодоод явж байсан. Мотоцикл хэн жолоодож байсныг мэдээгүй. Буцаад ирэхэд 2 залуу зам дээр хэвтэж байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай машин их удаан явж байсан, яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Мотоциклийг ямар хүн жолоодож байсныг мэдээгүй, буцаад ирэхэд 2 залуу л зам дээр хэвтэж байсан. Жолооч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машинд явсан хүмүүс бэртэж гэмтээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнгөн-Оньс анх эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ баруун хөлний дунд чөмөг, шилбэ хугарсан. Олон ясны хугаралтай, өвдөлт ихтэй байсан. ...Өвчтнүүдийг анх хүлээн авахад хоёулаа өвдөлт ихтэй, олон ясны хугаралтай биеийн байдал хүндэвтэр байсан. Рентген зураг хоёулаа авахуулсан. Тус 2 өвчтөн хоёулаа баруун дунд чөмөг, шилбэний ясны хугаралттай, рентген зураг авагдаад шууд гэмтлийн тасагт шилжиж ирсэн. Тухайн өвчтний авсан гэмтэл нь ерөнхийдөө хүнд, олон ясны хугаралтай эмчилгээ хийгдсэн байгаа. Цаашдаа хэрхэн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар биеийн байдал тогтвортой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37 хуудас/,                                                                                                     

Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... машин авах гэхээр орон нутгийн паспортгүй тул болохгүй байна гээд миний паспортоор машин авч байсан. Би машиныг нь мэдэхгүй. Дараа нь дахиад паспорт аваад явсан. Хүнд машины нэрийг нь шилжүүлэх гэж байгаа гэсэн. Миний машин биш учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Иргэний хариуцагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдэх зүйлийнхээ талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Намайг иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гийнх миний паспортоор машинаа аваад дараа нэрийг нь шилжүүлнэ гэсэн. Миний машин биш болохоор надад хэлэх тайлбаргүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би ******* сум руу айлын ажил явдалд оролцохоор сумын төвөөс 18 цагийн үед өөрийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод хажууд манай эхнэр суугаад ард Батсуурь, , , гэсэн хүмүүс сууж явсан. *******т 00 цагийн үед орж ирсэн. ******* сум орж ирээд Автотээврийн төвийн урд талын засмал дээр явж байтал урд ачаатай том машин явж байсан. Би ард нь тулахад машин их удаан яваад дохио нь ажиллачихсан байсан. Тэгээд удаан яваад байхаар нь би гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд том машиныг яг гүйцэх гээд явж байтал өөдөөс нэг сүүмэс гэсэн юм орж ирээд тас няс гээд явсан. Тэгээд тэр том машины хажууд явж байсан болохоор эргэх боломж байхгүй тул жаахан цаашаа яваад буцаж эргэж ирээд зогссон. Тэгтэл том машины ар талд засмал зам дээр 2 хүн ойччихсон, мотоцикл нь жаахан зайтай замын хашлага дээр уначихсан байсан. Тэр хоёр залуу босч чадахгүй байсан. Нэг залуу нь битгий хүрээрэй аймаар өвдөж байна гээд байсан. Эмнэлгийн машин ирээд тэр хоёр залууг эмнэлэг рүү аваад явсан. Би хэдэн цагийн хурдтай явснаа бол мэдэхгүй байна. Том машины ард тулж ирээд удааширчихсан байсан болохоор гүйцэж түрүүлэх гэж байсан их удаан л явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2016 онд Хэнмэдэхийн Пүрэвсүрэн гэх хүнээс худалдан авч байсан. Пүрэвсүрэн гэх хүн надад зарахаасаа 2 жил орчмын өмнө бас хотод байдаг хүнээс худалдан авч байсан гэсэн.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-130 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн:

     

            1. ын биед баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, баруун хөлийн тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, их биеийн доргилт, тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун талын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтэл нь авто ослын улмаас үүссэн гэмтэл байна. Нэг цаг хугацаанд үүссэн тул дэс дарааллыг тогтоох боломжгүй байна.

 

            3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

 

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 55 хуудас/,

                       

           Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн:

 

            1. *******ын биед баруун хөлийн дунд чөмөгний ил хугарал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун гайморовын урд болон ар хананы зөрөө багатай хугарал, их биеийн доргилт, тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, нүүрний баруун талын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтэл нь ослын улмаас үүссэн гэмтэл байна. Нэг цаг хугацаанд үүссэн тул дэс дарааллыг тогтоох боломжгүй байна.

 

            3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

 

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,

 

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 хуудас/,

 

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******, *******, нараас цусны “Хэв загвар, дээж авсан” тэмдэглэл /хх-ийн 11-13 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн “...1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Мөнгөн-Оньс 18/эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80 хуудас/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн “...1.2 Шинжилгээнд ирүүлсэн “ 17/эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн “...1.2 Шинжилгээнд ирүүлсэн “******* *******” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 хуудас/

           Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *******, нарт яаралтай тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 52-53, 56-57 хуудас/,

 

             Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “...1. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”,

 

            2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

 

            3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”

 

            4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 ”Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал,  13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: б/ Явган хүний гарц дээр” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна.”

 

            Улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч овгийн  Мөнгөн-Оньс нь “...1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна:  а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)”

 

            2. мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүрэг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан байх ба уг зөрчлүүд нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан шинжтэй үйлдэл байна.

 

            7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 96-97 хуудас/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 5-10/,

 

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2126000000025 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 124-125 хуудас/,

 

            “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №01/03 дугаартай ”Dayun DY-150 маркийн мотоциклийн нийт эвдрэл 194000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 107-111 хуудас/,

 

Хохирогч  *******ын нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 178-213, 225-227 хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч ын нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-214-224 хуудас/,

 

            Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-131/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-132/, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын  тодорхойлолт, мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн 2020 оны тооллогын бүртгэл /хх-ийн 131-132 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

 Өвөрхангай аймгийн  Прокурорын газраас шүүгдэгч *******г иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай УАЗ Фургон маркийн автомашиныг  жолоодож яваад гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан ******* улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашин нь шүүгдэгч *******гийн өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******гийн  яллагдагчаар өгсөн “...2016 онд Хэнмэдэхийн Пүрэвсүрэн гэх хүнээс худалдан авч байсан. Пүрэвсүрэн гэх хүн надад зарахаасаа 2 жил орчмын өмнө бас хотод байдаг хүнээс худалдан авч байсан гэсэн”, гэрч С.ийн  “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* суманд байдаг миний том ах өнгөрчихөөд сумаас манай нөхрийн ******* улсын дугаартай УАЗ Фургон маркийн автомашиныг манай нөхөр ******* жолоодоод би хажууд нь суугаад 18 цагийн үед гарсан”, гэрч *******ийн “...Одоо хэний эзэмшилд байгааг мэдэхгүй. сумын Шаргын багийн дарга гэх хүн Өвөрхангайн дугаар авах гэсэн юм, Өвөрхангай аймгийн харьяат хүний паспорт хэрэгтэй байна гээд миний паспортыг канондуулаад аваад явсан. Тэр машин л байх. Хотоос машин аваад явж байгаа гээд Фургон машинтай явж байсан. Тэр машин нь миний нэр дээр байгаа юм байна”, иргэний нэхэмжлэгч *******ийн “... машин авах гээд бичиг баримтгүй, орон нутгийн паспортгүй бол болохгүй байна гээд миний паспортоор машин авч байсан. Би машиныг нь ч мэдэхгүй. Дараа нь нэрийг нь шилжүүлэх гэж байгаа гээд ахиад паспорт аваад явсан. 7-8 жилийн өмнөх асуудал болохоор санахгүй байна. Миний машин биш учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоож байгааг хүлээн зөвшөөрөхгүй”, иргэний хариуцагч *******ийн “миний машин биш учраас иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг машин нь сумын Шаргын багийн дарга гийнх. Миний паспортаар машин аваад дараа нь нэрээ шилжүүлнэ гэж байсан” гэсэн мэдүүлгүүд, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт зэргээр тогтоогдож байх тул ******* улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашины эзэмшигч нь ******* гэж үзэж түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *******, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 303, 305, 306 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Мөнгөн-Оньс 18/эр, 17/эр, ******* *******  гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлтүүдээр /хх-ийн 79-80, 85-86, 91-95 хуудас/,

Шүүгдэгч ******* нь А, В, D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь №251486 дугаартай жолоочийн үнэмлэхээр,

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд баруун хөлийн дунд чөмөгний ил хугарал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун гайморовын урд болон ар хананы зөрөө багатай хугарал, их биеийн доргилт, тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, нүүрний баруун талын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /48-49/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай *******од яаралтай тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 52 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд “баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, баруун хөлийн тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, их биеийн доргилт, тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун талын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл” бүхий  хүндэвтэр хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай  шинжээчийн дүгнэлт /55 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай д яаралтай тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 56-57 хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг  Автотээврийн төвийн урд талын засмал замд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “УАЗ Фургон” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”,  13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөний улмаас хохирогч *******ын жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж хохирогч  *******ын эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

Хохирогч *******ын “...Би осол болсон өдөр ыг манайд ирэхээр нь “өө ашгүй хоёулаа ханиндаа манай ахынд адуугаа тууж аваачаад ирье” гээд тай хамт явсан. Би өөрөө мотоцикл жолоодсон. Тэгэхэд өөдөөс урсгал сөрч машин гарч ирээд мөргөлдсөн. Миний биеийн байдал хүнд байна. Эхний эмчилгээнүүд амжилттай болж өгөхгүй байгаа учраас намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд яв гээд байгаа. Ясны хугарлаас болоод идээ, шүүс болон ясны үүрмэг гараад байгаа. Өдөр болгон нэг талаас нэг юм гардаг. Миний нүүрний яс цаашаа цөмрөлттэй байгаа. Энэ дээр эмчилгээ хийгдээгүй одоогоороо хэвээрээ байгаа. Нэхэмжлэх мөнгөний талаар манай ээж мэдэж байгаа. Би өөрөө сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч ын “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би фитнесээсээ тараад гэртээ ирчихээд ******* найзындаа ээжээр хүргүүлээд очиход 20 цаг өнгөрч байсан. Тэгээд ******* бид хоёр утсаа оролдоод байж байгаад ын голд байдаг *******ын гэдэг ахын руу явахаар болсон. Бид хоёрыг мотоциклтой явж байтал гэнэт урсгал сөрөөд машин гарч ирээд мөргөлдсөн. Хүний буруутай үйлдлээс болоод алхаж чадахгүй болсон болохоор надад үнэхээр хэцүү байна. Нийт гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...Шүүхэд өгөөд нэхэмжилж байгаа мөнгө маань 2500000 орчим төгрөг байгаа. Шүүгдэгч *******гаас 2000000 төгрөгийг авсан. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхад нь эмчилгээний зардал нь 4500000 төгрөг болсон. Эмнэлэгт хэвтэж байхад нь *******гаас нэг ч төгрөг аваагүй. Эмнэлгээс гарсныхаа дараа *******гаас 2000000 төгрөгийг авсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь 2285690 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах талаар шүүх шийдэж өгөх байх. Хүүхдийн биеийн байдлын хувьд өвдөг гүйцэт нугалрахгүй, явган сууж чадахгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа талаар эмч хэлсэн. Зөөлөн эдийг Өвөрхангай аймагт харах боломжгүй байгаа тул Улаанбаатар хотод очоод харуулах шаардлагатай байгаа. Зөөлөн эд тасарснаас болоод өвдөг нь гүйцэд нугаларахгүй байгаа. Ямар нэг шөрмөс нь тасарсан байх гэж эмч хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч *******ын “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай найз бид 2  ын гол руу  Мөнгөн гэх айлд очиж хоночихоод маргааш нь адуу тууж ирэхээр болоод би Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодоод миний ард суугаад явсан. Тэгээд Автотээврийн төвийн тэнд явж байтал өөдөөс том машин эсрэг урсгалаар явж байсан. Тэр машинтай зөрөх үед УАЗ Фургон машин өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн. Бид хоёр машины голоор зай гарангуут ортол Фургон машинтай мөргөлдсөн. Тэгээд зам дээр унасны дараа Фургон машин чигээрээ яваад буцаж ирээд зогссон. Уг ослоос миний биед шилбэний яс 2 хугарсан, нүд хавдчихсан, зулгарсан гэмтлүүд зөндөө учирсан. Улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл миний эзэмшлийн мотоцикл байгаа юм. Аваад 2 жил болж байна. Осол гарах үед би 40-50 км цагийн хурдтай явж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Фургон машин эргэж ирээд зогсоход дотроос нь эмэгтэй, эрэгтэй 2 хүн бууж ирсэн. Би юм ярих гэхээр ам, хамраас цус гараад болохгүй байсан. Би гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ын “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Мөнгөн-Оньс бид хоёр ын голд байдаг ахынд очиж хоноод маргааш өглөө адуу тууж ирье гэж ярьсан. Тэгээд Мөнгөн-Оньсын өөрийнх нь эзэмшлийн мотоциклтой Автотээврийн хажуугийн засмал зам дээр явж байхад нэг том тэрэгтэй зөрөх үед Фургон машин урсгал сөрөөд гараад ирсэн. Мөнгөн-Оньс 2 машины зайгаар гарах гэтэл Фургон машинтай мөргөлдсөн. Миний шилбэний арын яс хугарсан. Баруун хөл дунд чөмөг  хугарсан, баруун нүдний зовхи хавдчихсан байсан. Нүүр зулгарч, хонго зулгарсан гэмтэлтэй байсан. Эрүүл мэндээ хуучин хэвэнд нь оруулмаар байна. Одоо өвдөг нугаларахгүй байгаа. Энэ хохирлуудыг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,

Гэрч ийн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай машины урд том шланз машин явж байсан. Тэр машиныг дохиогоо өгөөд гүйцэж түрүүлэх гээд явж байтал гэнэт урдаас мотоцикл орж ирээд манай машиныг шүргээд 2 машины дундуур гарах шиг болсон. Бид нар цаашаа жаахан яваад буцаад эргэж ирээд зогсоод машинаас буутал зам дээр 1 дээлтэй, 1 куртиктэй залуу хэвтэж байсан. “ёо хөл, хөл, битгий хүрээрэй эгчээ” гээд байх шиг байсан, мотоцикл нь хажуугаараа уначихсан байсан. Дээлтэй залуу нь хөл хөл гээд байсан. Шанаанаас нь цус гарчихсан юм шиг харагдаж байсан санагдаж байсан. Манай машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Тэр мотоцикл их хурдтай орж ирсэн. Мотоциклийг ямар хүн жолоодож байсныг мэдэхгүй. Буцаад ирэхэд 2 залуу зам дээр хэвтэж байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сум руу ороод явж байтал түг хийх шиг болсон. Тэгтэл урд сууж явсан эгч эргэ эргэ гээд эргэж очоод зогссон. Яасан бэ гэтэл мотоциклтой мөргөлдчихлөө гэж хэлсэн. Би машинаас бууж хараагүй. ******* өөрөө машинаа жолоодоод явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч ын “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын ийн уурхайгаас 66-81 ӨВО улсын дугаартай Потон маркийн толгойтой чирэгчээр 00-16 ГЧ улсын дугаартай чиргүүлийг чирээд 40 тонн нүүрс ачаад ******* сум руу орж ирээд Авто тээврийн төвийн урд талд явж байтал ард явсан Уаз фургон маркийн машин намайг гүйцэж түрүүлэх гээд хойд булан руу орж иртэл урдаас мотоцикл орж ирээд Фургоныг мөргөөд дундуур гарчих шиг болсон. Би буугаад хойшоо гүйгээд очтол 1 дээлтэй, 1 хар куртиктэй хоёр залуу зам дээр хэвтчихсэн “ёо ёо хөл” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч ын “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд байдаг миний хүргэн ах ийн ажил явдалд очих гээд сумын төвөөс 18 цагийн үед 4 машинтай гарсан. 2020 оны 12 дугаар сарын 15-ны 01 цагийн орчимд аймаг руу орж ирээд махны үйлдвэрийн хойд зам дээр урд явж байсан том тэргийг гүйцэж түрүүлэх гээд зэрэгцээд явж байтал урдаас мотоцикл дээр сундалсан хоёр хүн гэнэт хоёр машины голоор орчих шиг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч ийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны 01 цаг орчимд аймаг руу орж ирээд автотээврийн харалдаа явж байх үед урд нэг том тэрэг удаан яваад байсан. Тэгээд тэр машиныг гүйцэж түрүүлэх гээд зэрэгцээд явж байхад хоёр машины дундуур нэг хурдтай юм ороод ирэх шиг болоод юм цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд эргээд очтол мотоциклтой хоёр хүн хэвтэж байхыг машины урд цонхоор харсан. ******* улсын дугаартай УАЗ Фургон маркийн автомашиныг манай хүргэн ******* жолоодоод явж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,

Гэрч ийн  “...Мөнгөн-Оньс анх эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ баруун хөлний дунд чөмөг, шилбэ хугарсан. Олон ясны хугаралтай, өвдөлт ихтэй байсан. Өвчтөнүүдийг анх хүлээн авахад хоёулаа өвдөлт ихтэй, олон ясны хугаралтай биеийн байдал хүндэвтэр байсан. Тус 2 өвчтөн хоёулаа баруун дунд чөмөг, шилбэний ясны хугаралттай байсан. Рентген зураг аваад шууд гэмтлийн тасаг руу  шилжүүлж ирсэн. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Өглөө 09 цаг хүртэл миний хяналтад байх бөгөөд миний хяналтаас гараад нэг эмчид шилжүүлсэн байх. Тухайн өвчтөний авсан гэмтэл нь ерөнхий хүнд, олон ясны хугаралтай эмчилгээ хийгдсэн байгаа. Цаашдаа хэрхэн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар биеийн байдал тогтвортой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,                                                                                                     

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн18 цагийн үед өөрийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодоод ******* сум руу 00 цагийн үед орж ирээд Автотээврийн төвийн урд талын засмал дээр явж урд ачаатай том машин явж их удаан яваад байхаар нь би гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орж  том машиныг яг гүйцэх гээд явж байтал өөдөөс нэг сүүмэс гэсэн юм орж ирээд тас няс гээд явсан. Тэгээд тэр том машины хажууд явж байсан болохоор эргэх боломж байхгүй тул жаахан цаашаа яваад буцаж эргэж ирээд зогссон. Тэгтэл том машины ар талд засмал зам дээр 2 хүн ойччихсон, мотоцикл нь жаахан зайтай замын хашлага дээр уначихсан байсан. Тэр хоёр залуу босч чадахгүй байсан. Нэг залуу нь “битгий хүрээрэй аймаар өвдөж байна” гээд байсан. Эмнэлгийн машин ирээд тэр хоёр залууг эмнэлэг рүү аваад явсан. Би хэдэн цагийн хурдтай явснаа бол мэдэхгүй байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-130 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Батсайханы 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “...1. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”,

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3, Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1, Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал

13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: б/ Явган хүний гарц дээх гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна.

Улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч овгийн  Мөнгөн-Оньс нь:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1, Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна:  а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)

2. 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан байх ба уг зөрчлүүд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан шинжтэй үйлдэл байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 96-97 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн “...1. ын биед баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, баруун хөлийн тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, их биеийн доргилт, тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун талын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын улмаас үүссэн гэмтэл байна. Нэг цаг хугацаанд үүссэн тул дэс дарааллыг тогтоох боломжгүй байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 55 хуудас/,

  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн “...1. *******ын биед баруун хөлийн дунд чөмөгний ил хугарал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун гайморовын урд болон ар хананы зөрөө багатай хугарал, их биеийн доргилт, тархи доргилт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, нүүрний баруун талын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтэл нь ослын улмаас үүссэн гэмтэл байна. Нэг цаг хугацаанд үүссэн тул дэс дарааллыг тогтоох боломжгүй байна.

 

            3. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

 

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн , ******* нарт яаралтай тусламж үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 52-53, 56-57 хуудас/,

           

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2126000000025 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 124-125 хуудас/,

     

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд “...Мөрдөгч нь осол гарсан шалтгааныг тогтоох боломжтой гэж үзээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрсөн талаарх дүгнэлтийг гаргасан байдаг. Тухайн мөрдөгчийн магадлагааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын тасгийн дарга хянаад гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байдаг. Хуульд гарын үсэг зураад тамга дарж баталгаажуулах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Хамааралтай хуулийн заалт гэх юм бол Прокурорын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж гүйцэтгэх ажиллагаанд мөрдөгчийн магадлагаа гаргасан тохиолдолд прокурор мөрдөгчийн магадлагааг хянаад баталгаажуулах талаар заасан заалт байдаг хэдий ч өөр хуулийн заалт байхгүй. Магадлагаа гаргах мөрдөгч нь тусгай мэргэжил эзэмшсэн ур чадвартай мэргэшсэн гэж үзэх баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Хууль сахиулахын их сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй, замын цагдаагийн зохицуулагчаар 10 сар ажиллаж байсан талаарх баримт байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.21-т зааснаар тухайн хүний эзэмшсэн шинжлэх ухаан, түүх, соёл, техник, технологи, урлаг, гар урлалын салбарын болон хэргийн бодит байдлыг тогтооход шаардагдах бусад мэдлэгийг ойлгоно гэж заасан байдаг. Мөрдөгчийн хувьд автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын талаарх тусгай мэдлэг эзэмшсэн чадвартай гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Энэ хэргийн тухайд мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлттэй дүйцэхүйц нотлох баримт болж чадахгүй нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу байна гэсэн заалтыг зөрчсөн байгаа учраас гэм буруутайд тооцох эсэх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзээд хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж шийдвэрлэх нь зүйтэй. *******ыг мөрдөгчийн магадлагаан дээр буруутай гэж дүгнэсэн байгаа боловч Замын цагдаагийн тасаг руу албан тоот өгч энэ асуудлын талаар хариу авсан зэрэг ажиллагаанууд хавтаст хэрэгт харагддаггүй учир хэргийг прокурорт буцаах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж хуульчилсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч Г.Батсайхан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн магадлагааг гаргасан нь үндэслэлтэй байна.

 

           Мөн шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т “ Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13 дугаар бүлгийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-т “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”, 13.4-т “ Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: б/ Явган хүний гарц дээр гэсэн заалтыг зөрчсөн болох нь мөрдөгчийн магадлагаанаас гадна шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7, 8 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь шүүх хуралдаанд “хэргийг прокурорт буцаах” талаар  дүгнэлт гаргасныг  шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үзэх  боломжгүй юм.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарт учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Шүүхэд хохирлын баримт гаргаж өгөхдөө нийт 15000000 төгрөг нэхэмжилж байсан. Сүүлд өмгөөлөгч авахад ирээдүйд гарах зардлыг дараа нь нэхэмжилдэг гэсэн учраас одоо хохиролд 2285690 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж мэдүүлсэн.

 

Насанд хүрээгүй хохирогч ын хууль ёсны төлөөлөгч шүүхэд 2285690 төгрөгийн хохирлын баримт буюу эм тарианы мөнгө 1121750 төгрөгийн, хоол хүнс1013940 төгрөгийн, шатахууны 150000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлжээ.

 

Иймд шүүх 2285690 төгрөгийн  нотлох баримтыг үнэлээд насанд хүрээгүй хохирогч ын  эмчилгээ хийлгэсэн эм тарианы зардал болох 1121750 төгрөгийн, бензин шатахууны 150000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзээд нийт 1271750 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,  

 

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүхэд маань осолд орсны дараа сэтгэл санаагаар их унасан, сэтгэл санааг нь өөдрөг байлгах гэж найз нөхдийг нь өдөр өдрөөр ээлжээр гэртээ авчирдаг, найз нарт нь болон өөрт нь авч өгсөн хоол хүнсний зардал гэх 1013940 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

 

Хохирогч *******ын өмгөөлөгч П.Адъяасүрэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 21500000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч шүүхэд ирүүлсэн хохирлын баримт болон хохирлын жагсаалтыг нэгтгэн дүгнэж үзэхэд 24914193 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 15223304 төгрөгийн хохирлын баримтыг жагсаалтын хамт  шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхэд ирүүлсэн хохирлын баримтууд болон хохирол нэхэмжилж байгаа эм тарианы үнийн жагсаалтуудыг нэгтгэн дүгнэж үзвэл эм тариа авч эмчилгээ хийлгэсний зардалд 11403396 төгрөг, хүнс болон бусад зүйл авсны 1668164 төгрөг, шатахуун авсны 983550 төгрөг, зээл авсан гэх 5950000 төгрөг, ах Х.Чогжимгүнсэлийн 6 сарын цалин 4120434 төгрөг, харин юу нэхэмжилсэн нь тодорхойгүй 788649 төгрөг нэхэмжилжээ.

 

Шүүхэд ирүүлсэн 15223304 төгрөгийн хохирлын баримтуудыг төрөлжүүлж үзэхэд  эм тарианы 2501156 төгрөгийн, хүнсний болон бусад  эд зүйл худалдан 1668164 төгрөгийн, шатахууны 983550 төгрөгийн, 5950000 төгрөгийн зээлийн гэрээ, ах Х.Чогжимгүнсэлийн 6 сарын цалин болох 4120434 төгрөгийн баримтууд авагдсан байна.

 

Эм тариа эмчилгээний зардалд томографи 75000 төгрөг, хөлний угаалга буу 2шх250000=500000 төгрөг, аппарат 450000 төгрөг, хадаас 2шх320000=640000 төгрөг, шүүх 8500 төгрөг, памперс 215шх1500=322500 төгрөг, актовегин 5шх8000=400000 төгрөг, Лидаза 61шх4500=274500 төгрөг, цефтазидим 40шх4700=188000 төгрөг, өмхий ногоон тос 132шх5000=660000 төгрөг, тосон сетка 2шх20000=40000 төгрөг, перькс 14шх3500=48000 төгрөг, ванкомицин 148шх24500 =3626000 төгрөг, 40шх19500=780000 төгрөг буюу нийт 4406000 төгрөг, метронидазол 40шх2100=84000 төгрөг, жавелин 20000 төгрөг, витамин С 11100 төгрөг, фунгиноб 3шх6000=18000 төгрөг, доксацилин 1табх2000=2000 төгрөг, спонж 2шх21000=42000 төгрөг, панфеникол 22шх7800 төгрөг=15600 төгрөг, 5шх8000=40000 төгрөг, нийт 55600 төгрөг, мидзо 16шх17000=272000 төгрөг, кетанол 64шх7500=480000 төгрөг,  фагестаб 52шх18400=956800 төгрөг, лент 20шх3500=70000 төгрөг, мебо тос 5ш20000=100000 төгрөг, алтангагнуурын ханд 10шх3500=35000 төгрөг, алтангагнуур эмийн ургамал 32 боодолх5000=160000 төгрөг, кальци 2шх25000=50000 төгрөг, имунобокс 2х51000=102000 төгрөг,  новомин 5х30000=150000 төгрөг, төмөр 2х31500=63000 төгрөг, барагшун 2х15000=30000 төгрөг, нийт 10720500 төгрөгийн нэхэмжлэлийн жагсаалт, 2501156 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн жагсаалт, нотлох баримт зэргийг харьцуулан судалж үзэхэд зарим эм тариаг давхардуулж нэхэмжилсэн, зарим эм тариаг нэхэмжлэлийн жагсаалтанд бичээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогч ******* нь эм тариа эмчилгээний зардалд  11403396 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 2501156 төгрөгийн хохирлын баримт авагдсан, харин 8902240 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх эм тариа эмчилгээ хийлгэсний зардал болох 11403396 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 2336756 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 164400 төгрөг, нотлох баримт хэрэгт авагдаагүй 8902240 төгрөгийн, нийт 9066640 төгрөгийн  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

Хохирогч Мөнгөн-Оньс нь томографи хийлгэсний 75000 төгрөг, хөлний угаалга бууны 2х250000=500000 төгрөг, аппаратны 450000 төгрөг, шүүх 8500 төгрөг, нийт 1033500 төгрөгийн,

 

Памперс 215 ширхгийг нэхэмжилж байгаа боловч 194 ширхэг буюу 297300 төгрөгийн, Актовегин тариа 50 ширхгийг нэхэмжилснээс 19 ширхэг буюу 279500 төгрөгийн,  Лидаза 61 ширхгийг нэхэмжилснээс 36 ширхэг буюу 161000 төгрөгийн, цефтазидим 40 ширхгийг нэхэмжилснээс  35 ширхэг буюу 164500 төгрөгийн, метронидазол 4 ширхгийг нэхэмжилснээс 35 ширхэг буюу 73500 төгрөгийн,  өмхий ногоон тос /вишневский/ 132 ширхгийг нэхэмжилснээс 129 ширхэг буюу 645800 төгрөгийн, тосон сетка 2 ширхгийн нэхэмжилснээс 2 ширхэг буюу 40000 төгрөгийн, перькс 14 ширхгийг нэхэмжилснээс 8 ширхэг буюу 31000 төгрөгийн, ванкомицин тариа 188 ширхгийг нэхэмжилснээс 164 ширхэг буюу 3908500 төгрөгийн, витамин С үнэ 11100 төгрөг нэхэмжилснээс 5000 төгрөгийн, спонж 2  ширхгийг нэхэмжилснээс 1 ширхэг буюу 21000 төгрөгийн, панфеникол 7 ширхгийг нэхэмжилснээс 5 ширхэг буюу 40000 төгрөгийн, мидзо эм 15 ширхгийг нэхэмжилснээс 13.5 ширхэг буюу 255000 төгрөгийн, кетанол тариа 64 ширхгийг нэхэмжилснээс 62 ширхэг буюу 465000 төгрөгийн, фагестаб эм 52 ширхгийг нэхэмжилснээс 48 ширхгийн буюу 881800 төгрөгийн, лент 20 ширхгийг нэхэмжилснээс 16 ширхгийн буюу 57400 төгрөгийн, мебо тос 5 ширхгийг нэхэмжилснээс 3 ширхгийн буюу 60000 төгрөгийн, алтан гагнуурын ханд 10 ширхгийг нэхэмжилснээс 8 ширхгийн буюу 28800 төгрөгийн, алтан гагнуур эмийн ургамал 32 ширхгийн үнэ 160000 төгрөгийн, кальци 2 ширхгийг нэхэмжилснээс 1 ширхгийн буюу 25500 төгрөгийн, имунобокс 2 ширхгийн үнэ 102000 төгрөгийн,  төмөр 2 ширхгийн үнэ 63000 төгрөгийн, барагшун 2 ширхгийн үнэ 30000 төгрөгийн, нийт 7798500 төгрөгийн  нэхэмжлэлийг нотлох баримт тус тус  хэрэгт авагдаагүй байна.

 

Хохирлын баримтанд 9 гэж дугаарласан 5500 төгрөг, 37 гэж дугаарласан 32800 төгрөг, 41 гэж дугаарласан 27600 төгрөг, 50-59 гэж дугаарласан Энхийн чимэг эмийн сан 7800 төгрөг, 3400 төгрөг, 500 төгрөг, 6550 төгрөг, 25600 төгрөг, 4500 төгрөг,21800 төгрөг, 5000 төгрөг,20150 төгрөг, 1000 төгрөг,  62 гэж дугаарласан 2200 төгрөг, юу нь мэдэгдэхгүй 70240 төгрөгийн, нийт 234640 төгрөгийн НӨАТ-ын баримтууд нь уншигдахгүй, дутуу хэвлэгдсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нотлох баримт хэрэгт авагдаагүй 8832000 төгрөгийн, нотлох баримтын шаардлага хангахгүй 164400 төгрөгийн, юу нэхэмжилсэн нь тодорхойгүй 70240 төгрөгийн нэхэмжлэлийг буюу нийт 9066640 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн авсан 1668164  төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан хонь авсан гэх 250000 төгрөг, пиццаны үнэ 79400 төгрөг, нийт 329400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, харин ямар зориулалтаар хэрэглэсэн нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй 1338764 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 

 

Бензин шатахууны 983550 төгрөгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнээс Хурд ШТС 2020.12.03 5000 төгрөг, Хурд ШТС 2020.12.03 57000 төгрөг гэсэн шатахуун авсан баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх үеийн баримт байх тул нь 63000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангасан 920550 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,

 

Хохирогч *******ын ээж Б.Мягмар нь *******од эмчилгээ хийлгэхээр барьцаалан зээлдүүлэх газар болон хувь хүнээс зээлсэн гэх  нийт 5950000 төгрөгийг нэхэмжилж 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2199 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №0738/в/ дугаартай барьцаат зээлийн гэрээнүүд, иргэн Л.Бат-Очироос  5000000 төгрөг 3 хувийн хүүтэй зээлсэн гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх эдгээр баримтыг үнэлж үзээд барьцаалан зээлдүүлэх газраас зээлсэн 950000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, иргэн Л.Бат-Очироос зээлсэн гэх 5000000 төгрөгийн нэхэмжлэл нь  нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэлээ.

 

Хохирогч Мөнгөн-Оньс нь өөрийг нь асрахаар 6 сарын хугацаагаар цалингүй чөлөө авсан гэх ах Х.Чогжимгүнсэлийн 6 сарын цалин болох 4120434 төгрөгийг нэхэмжилж Төрийн мэдээллийн сангаас авсан Х.Чогжимгүнсэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмч Б.Гангамөрөнгийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Х.Чогжимгүнсэл нь “ЖИЭНБЭВЭРЖИС” ХХК-д ямар ажил, албан тушаал эрхэлдэг, сард хэдэн төгрөгийн цалин авдаг, ажил олгогчтой байгуулсан гэрээ, ажилд орсон тушаал, цалингүй чөлөө авсан тушаал болон бусад холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж Х.Чогжимгүнсэлийн ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын Dayun DY-150 мотоциклд 194000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №01/03 дугаартай ”Dayun DY-150 маркийн мотоциклийн нийт эвдрэл 194000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

           Хохирогч *******ын нэхэмжилсэн 24914193 төгрөгийн нэхэмжлэлээс 4536706 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн мотоциклд учирсан эвдрэлийн үнэ 194000 төгрөг, нийт 4730706 төгрөгийг хангаж, нотлох баримт нь хэрэгт авагдаагүй19525838 төгрөг,  илүү нэхэмжилсэн 788649 төгрөг, нийт 20314487 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 63000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  тус тус шийдвэрлэж, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нарт 2000000 төгрөгийг,  хохирогч *******од 2500000 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагджээ.  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгч , хохирогч ******* нар нь шүүгдэгчийн төлсөн дээрх мөнгө нь одоо нэхэмжилж байгаа эмчилгээний зардалд хамаарахгүй, хохирол төлөгдсөн гэж үзээд түүнтэй холбогдох баримтаа гаргаж өгөөгүй гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нар нь ажлын тав хоногийн завсарлага авч шүүгдэгч ******* нь шүүхээс хангаж шийдвэрлэсэн хохирол болох 4730705 төгрөгийг хохирогч *******од, 1271750 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч д тус тус төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нарт  3272000 төгрөг, хохирогч *******од  6871000  төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч , хохирогч ******* нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Улсын яллагч “Шүүхээс шүүгдэгч ******* нь Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Хохирогч нарын өмгөөлөгч  П.Адъяасүрэн “Хохирогч нарын төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлж барагдуулсан байгаа нь *******г гэм буруугаа хүлээж өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байна гэж ойлгож байна. Гэхдээ өнөөдөр тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн дүүрэн арилсан гэх боломжгүй. Яагаад гэвэл хохирогч нарын биеийн байдлыг ямар байдалтай байгаа талаар тайлбарлалтгүй, харсан хүн болгон мэдэж байгаа. Хохирогч нар маань 12 дугаар ангид сурдаг тул шалгалтандаа бэлдээд гүйж явах ёстой хүмүүс. Яаралтай хот суурин газар явж эмчлүүлэх шаардлага байж байна. Гэхдээ цаашид ******* хохирогч нарын хохирлыг заавал хагалгаа хийлгэсэн баримт гэлгүйгээр өөрийн санаачилгаараа хохирогч нарт учирсан хохирлыг  төлөх талаар анхаарч ажиллавал хохирогч нар асуудалд хүлээцтэй хандах боломж байгаа шүү гэдгийг анхаараасай гэж бодож байна. Ял шийтгэлийн хувьд заавал *******д хүндээр ял шийтгэл оногдуулах  санал байхгүй. Ялыг тэнсэж болохгүй, заавал хориулна гэсэн санал хохирогч нарын талд байхгүй” гэсэн дүгнэлтийг,  

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох “Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн авто тээврийн газрын ур дахь засмал замд Фургон маркийн авто машин жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч д хүндэвтэр, хохирогч *******од хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч *******д 6871000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч д 3272000 төгрөгийг төлж барагдуулсан. Үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай үйлдлээ ******* нь хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, төлөв томоотой, нас тогтсон, хөдөө суманд  хэдэн мал маллаж амьдардаг хүн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд болон өөрийнхөө санаачилгаар төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван  жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

            Шүүгдэгч  ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******д оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,

 

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******гийн №251486 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн 24914193 төгрөгийн нэхэмжлэлээс 4536706 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн мотоциклд учирсан хохирлын үнэ 194000 төгрөг, нийт 4730706 төгрөгийг хангаж, 20314487 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 63000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн 2285690 төгрөгийн нэхэмжлэлээс 1121750 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1013940 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******од хохиролд 6871000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч , насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохиролд 3272000 төгрөг тус тус төлсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******гийн №251486 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.