Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Баатарсүрэн,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох 2126000000090  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн ******* /*******/.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овгийн *******ийн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сум 10 дугаар баг 49 дүгээр гудамжны 24 тоотод 5 настай хохирогч Т.*******ыг өөрийн хүүхдийг цохиж уйлуулсан гэх шалтгааны улмаас хацар хэсэгт нь алгадаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                           

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* найзынхаа хашаанд нь элсэн дээр тоглож байсан чинь ******* архины шилний шаариг олоод надтай тоглохгүй гээд яваад өгсөн. Би хойноос нь явсан чинь битгий дагаад бай, дахиад тогловол төлбөрөө өгөөрэй гээд байсан. Тэгээд би *******гийн гэрт орох гэсэн намайг оруулахгүй байсан. *******гийн аав нь усанд яваад ирсэн чинь ******* уйлаад аавдаа “ миний цээж рүү цохьсон” гэж хэлсэн.  *******гийн аав миний хацар луу алгадаад харанхуй амбаарт хийж түгжинэ гээд намайг амбаарын үүдэнд аваад ирсэн. Би уучлаарай гээд уйлсан чинь намайг явуулсан. *******гийн аав намайг 1 удаа алгадсан дахиж зодоогүй. *******гийн аав намайг алгадах үед надтай хамт , , нар байсан. *******гийн аав алгадах үед миний буйлнаас цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед би ажилтай болоод ажил руугаа явахдаа манай хашаанд байдаг эгч гийнд *******ыг ахтай нь хамт үлдээчихээд явсан. Тэгээд 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай эгч, дүү нар надад хэлэхдээ “манай урд талын айлын хүн *******ыг алгадаад хамраас нь цус гаргасан байна” гэж хэлсэн. Манай дүү *******ыг дагуулаад алгадсан гэх *******ын гэрийн гадаа очоод дуудсан чинь нөхөр нь гарч ирэхгүй, эхнэр нь гарч ирээд манай дүү тэр хоёр хоорондоо маргалдсан байсан. Тэгээд би *******ын утасны дугаарыг олж аваад залгаад “хаана байна, чи яахлаараа хүний жоохон хүүхэд зоддог юм бэ? ирээд уулзаадах” гэсэн чинь ******* “би зах дээр явж байна танай хүүхдийг би зодоогүй” гээд утсаа салгасан. Би тэр хооронд 108-руу залгаж зөвлөгөө аваад  -руу залгаж хэлэхэд цагдаа дээр хүүхдээ дагуулаад ир гэсэн. Би *******ыг дагуулаад цагдаа дээр очоод *******ын утас руу залгаад цагдаа дээр ир гэсэн чинь эхнэрийн хамт хүрээд ирсэн. Тэгээд хоорондоо тохиролцъё гэсэн чинь эхнэр нь үг хэлээр доромжлох гээд байсан. Манай хүү *******ын баруун хацарны дотор талд буйл нь язарч хөхөрсөн байдалтай байсан. Манай хүү ******* хэлэхдээ *******гийн аав миний хацар луу алгадаад намайг харанхуй амбаарт хийж цоожилно гээд сугандаа хавчуулаад амбаарын үүдэнд аваачсан гэж хэлсэн. Би ******* гэх хүнийг бол сайн танихгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүтэйгээ ******* сумын 10 дугаар багийн 49 дүгээр гудамжны 24 тоотод хамт тоглож байсан чинь хажууд тоглож байсан эмэгтэй хүүхэд танай дүү чинь над руу чулуу шидчихлээ гээд уйлаад ирсэн. Нөгөө охины аав машинтай усанд яваад ирэхэд охин аавдаа хэлсэн. Тэгээд манай дүү хашаанаас гараад зугтаасан. Нөгөө охины аав хойноос нь гүйж очоод манай дүүг заамдаж аваад амбаар луу чирээд явсан. Тэгээд дүүгийнхээ араас гүйгээд очиход гар, ам нь цус болсон байсан. Тэгээд дүүгээ аваад гэр лүүгээ явсан. *******ыг цохьсон эсэхийг хашаан дотор байсан учраас хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тоглож байсан чинь ******* аавдаа ******* над руу  чулуу шидчихлээ гэж хэлсэн. *******гийн аав нь *******ыг бариад авсан байсан. *******ын гар, амнаас нь цус гарсан байсан. *******ыг амбаар луу  чирээд аваад явсан. *******гийн аав *******ыг цохьсныг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тоглож байсан чинь ******* аавдаа ******* над руу  чулуу шидчихлээ гэж хэлсэн чинь П.*******ыг *******гийн аав бариад авсан байсан. Энгэрнээс нь татаад зодоод алгадаад байсныг нь би харсан. *******ын ам, хуруунаас нь цус  гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ******* нь зан байдлын хувьд даруу төлөв дөлгөөнхөн зантай. Уурлаж уцаарлаж, хүний өөдөөс хэрүүл маргаан хийдэггүй. Би *******тай 2011 онд гэр бүл болсон. Манай нөхөр ******* 2020 онд элэгний хорт хавдар тусаад элэгний хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал нь сайнгүй эмчийн хяналтанд байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ыг гэж дууддаг. *******гийн аав *******ыг нэг удаа гараараа цохьсон. *******ын хамар руу  цохиход цус гараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч П.*******ын биед тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу нэг алгадах үед үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед манай хашаан дотор манай охин *******цэцэгтэй хамт хүүхдүүд тоглож байгаа харагдсан. Би усанд явах гээд гарч байсан чинь тэнд байсан хүүхдүүд хоорондоо ноцолдоод хэрэлдээд барилцаж аваад байхаар нь “би та нар яагаад байгаа юм боль” гээд салгачихаад усанд явчихаад эргээд ирсэн чинь манай охин уйлаад өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь “яасан юм, юу болсон” гээд асуусан чинь гэдэг хүүхэд миний цээж рүү чулуугаар цохьсон гэж хэлсэн. Тэгээд аль хүүхэд юм гээд асуусан чинь манай охин нэг эрэгтэй хүүхдийг зааж өгсөн. Би тэр хүүхдийг барьж аваад сугандаа хавчуулаад болдоггүй хүүхдүүдийг харанхуй амбаарт хорино гээд амбаарын үүдэнд аваад очсон чинь тэр хүүхэд би дахиж тэгэхгүй ээ гээд уйлахлаар нь би тавиад явуулсан юм. Би уурандаа ******* гэх хүүхдийг барьж аваад хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа зөөлөн алгадаад сугандаа хавчуулаад амбаарын үүдэнд авч очсон юм. Амнаас нь цус гарсныг нь би анзаарч хараагүй. Би тэр ******* гэх хүүхдийн хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан, өөрөөр бол би цохиж зодсон асуудал байхгүй. Тэр хүүхэд урьд нь манай охины толгой руу чулуу шидээд толгойг нь хагалчихсан байсан. Одоо сорви нь байдаг. Бид нар тухайн үед нь цагдаа сэргийлэхэд хандаж гомдол гаргаагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-61 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №144 дугаартай:

1.Үзүүлэгч П.*******ын биед тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2126000000090 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 53-54 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 82 хуудас/ ,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *******  сумын 10 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63, 65, 75 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхэд ирүүлсэн “Шүүгдэгч *******тай эвлэрч эв зүйгээ олсон тул шүүх хуралдаанд суухгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* овгийн *******ийн ******* нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сум 10 дугаар багийн 49 дүгээр гудамжны 24 тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч болох 5 настай П.*******ыг өөрийн хүүхдийг цохиж уйлуулсан гэх шалтгааны улмаас хацар хэсэгт нь алгадаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" үйл баримт тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******  нь насанд хүрээгүй хохирогч болох 5 настай П.*******ын эрүүл мэндэд “мэндэд тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Насанд хүрээгүй хохирогч П.*******ын “...Би ******* найзынхаа хашаанд нь элсэн дээр тоглож байсан чинь ******* архины шилний шаариг олоод надтай тоглохгүй гээд яваад өгсөн. Би хойноос нь явсан чинь битгий дагаад бай дахиад тогловол төлбөрөө өгөөрэй гээд байсан. Тэгээд би *******гийн гэрт орох гэсэн намайг оруулахгүй байсан. ******* уйлаад аав нь усанд яваад ирсэн чинь аавдаа “ миний цээж рүү цохьсон” гээд хэлсэн чинь *******гийн аав миний хацар луу алгадаад харанхуй амбаарт хийж түгжинэ гээд намайг амбаарын үүдэнд аваад ирсэн. Би уучлаарай гээд уйлсан чинь намайг явуулсан. *******гийн аав намайг алгадсан тэгээд дахиж зодоогүй. *******гийн аав миний хацар дээр 1 удаа алгадсан. *******гийн аав алгадах үед надтай хамт , , нар байсан. *******гийн аав алгадах үед миний буйлнаас цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед би ажилтай болоод ажил руугаа явахдаа манай хашаанд байдаг эгч гийнд *******ыг ахтай нь хамт үлдээчихээд явсан. Тэгээд 16 цагийн үед гэртээ ирсэн чинь манай эгч, дүү нар надад хэлэхдээ “манай урд талын айлын хүн *******ыг алгадаад хамраас нь цус гаргасан байна” гэж хэлсэн. Би *******ын утасны дугаарыг олж аваад залгаад “хаана байна, чи яахлаараа хүний жоохон хүүхэд зоддог юм бэ? ирээд уулзаадах” гэсэн чинь ******* би зах дээр явж байна танай хүүхдийг би зодоогүй гээд утсаа салгасан. Манай хүү *******ын баруун хацарны дотор талд буйл нь язарч хөхөрсөн байдалтай байсан. Манай хүү ******* хэлэхдээ *******гийн аав миний хацар луу алгадаад намайг харанхуй амбаарт хийж цоожилно гээд сугандаа хавчуулаад амбаарын үүдэнд аваачсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч П.ын “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүтэйгээ хамт тоглож байсан чинь хажууд тоглож байсан эмэгтэй хүүхэд танай дүү чинь над руу  чулуу шидчихлээ гээд уйлаад ирсэн. Нөгөө охины аав цаанаас нь машинтай усанд яваад ирсэн. Охин аавдаа хэлсэн. Манай дүү хашаанаас гараад зугтаасан. Нөгөө охины аав хойноос нь гүйж очоод заамдаж аваад амбаар луу  манай дүү чирээд явсан. Тэгээд дүүгийнхээ араас гүйгээд очиход гар, ам нь цус болсон байсан. Тэгээд дүүгээ аваад гэр лүүгээ явсан. *******ыг цохьсныг хашаан дотор байсан учраас хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч М.ийн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тоглож байсан чинь ******* аавдаа ******* над руу  чулуу шидчихлээ гэж хэлсэн. *******гийн аав нь *******ыг бариад авсан байсан. *******ын гар, амнаас нь цус гарсан байсан. *******ыг амбаар луу  чирээд аваад явсан. *******гийн аав *******ыг цохьсныг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ш.гийн “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тоглож байсан чинь ******* аавдаа ******* над руу  чулуу шидчихлээ гэж хэлсэн чинь П.*******ыг *******гийн аав бариад авсан байсан. Энгэрнээс нь татаад зодоод алгадаад байсныг нь би харсан. *******ын ам, хуруунаас нь цус  гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч Б.ын “...*******ыг гэж дууддаг. *******гийн аав *******ыг нэг удаа гараараа цохьсон. *******ын хамар руу  цохиход цус гараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч П.*******ын биед тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу нэг алгадах үед үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

Шүүгдэгч *******ын “...2021 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед усанд явчихаад эргээд ирсэн чинь манай охин уйлаад өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь “яасан юм, юу болсон” гээд асуусан чинь гэдэг хүүхэд миний цээж рүү чулуугаар цохьсон гэж хэлсэн. Тэгээд аль хүүхэд юм гээд асуусан чинь манай охин нэг эрэгтэй хүүхдийг зааж өгсөн. Би тэр хүүхдийг барьж аваад сугандаа хавчуулаад болдоггүй хүүхдүүдийг харанхуй амбаарт хорино гээд амбаарын үүдэнд аваад очсон чинь тэр хүүхэд би дахиж тэгэхгүй ээ гээд уйлахлаар нь би тавиад явуулсан юм. Би уурандаа ******* гэх хүүхдийг барьж аваад хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа зөөлөн алгадаад сугандаа хавчуулаад амбаарны үүдэнд авч очсон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-61 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №144 дугаартай “...1.Үзүүлэгч П.*******ын биед тархи доргилт, доод эрүүний буйл хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.  2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2126000000090 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 53-54 хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч, хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхэд ирүүлсэн “Шүүгдэгч *******тай эвлэрч эв зүйгээ олсон тул шүүх хуралдаанд суухгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.