| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/0030/э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Ц.Баатарсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******ын *******т холбогдох 2026002650036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн *******ын ******* /РД:*******/,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6-16 тоотод хохирогч *******ын зүүн хөлний гуя хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 400000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг ******* сум 1 дүгээр багт айлд *******, ******* гэх 2 хүнтэй хамт архи уусан. Архи ууж байгаад ******* бид хоёр маргалдсан. Тэгээд савтай хонины гэдсэн дээр байсан хутгаар миний зүүн гуя руу хутгалчихсан. Ямар шалтгаанаас болж маргалдаад байснаа бол санахгүй байна. Тухайн үед гэрт ******* бид хоёр л байсан шиг санагдаж байна. Би ******* гэдэг хүнтэй Уянга сумын алтны уурхайд танилцаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн 6 дугаар гудамжны 16 тоотод оршин суух гэх хүний гэрт байсан. Тэдний гэрт Энхбаяр, , *******, гэх хүмүүс архи уусан. Би архи уугаагүй. гэх хүн архи ууж байгаад гараад явсан. Харзтай нэртэй 0.5 литр хэмжээтэй 1 шил, Нутгийн буян нэртэй 0.5 литр хэмжээтэй 2 шил архи уусан. Би ******* гэх залуугийн хамт гэрээс гараад мотоциклиос саванд бензин тосоод ******* гэх залууд өгчихөөд баруун талын эгчийн гэрт орсон. ******* буцаад ын гэр лүү орсон. Тэгтэл ******* араас орж ирээд “Энхбаярыг хутгалчихсан байна одоо яах вэ” гээд орж ирсэн. ын гэр лүү ортол гэрийн зүүн хоймор хэсэгт болон гэрийн зүүн талын диван орны урд хэсэгт гэрийн хулдаас цус болчихсон байсан. Тэгээд гэрээс гартал зүүн гуя хэсгээс нь цус гарчихсан байсан. ******* анх орж ирэхдээ цагаан өнгийн бариултай хутгыг ир орчмоос нь дээлийн нударгаараа барьчихсан “ Энхбаярыг хутгалчихсан байна” гэж орж ирсэн. Энхбаяр хашаанаас алхаад гараад явчихсан. Араас нь яваад Энхбаярыг дагуулж орж ирсэн. утсаараа цагдаа дуудсан. Эмнэлэг авч явахад Энхбаяр дотуур өмдөө С.Чөдөрийн гэрийн баруун талын орны доод хэсэгт үлдээсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч С.Чөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 80323277 дугаараас залгаад “би хүн хутгалчихлаа хүрээд ир” гэж хэлсэн. Гэртээ яваад очтол ын гэрт , ******* гэх залуу нар сууж байсан. ын гэрийн зүүн хойд хэсэгт шалан дээр цус байх шиг байсан. Энхбаяр манай гэрт байхад эмч ирж үзлэг хийсэн. Тэгээд дотуур өмд нь манай гэрт үлдсэн. Эмч үзлэг хийж байхад Энхбаярын гуяны ар хэсгээс жижиг зүсэгдсэн шарх харагдсан. Тэндээс нь жаахан цус шүүрээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* сумын 1 дүгээр багийн 6 дугаар гудамжны 16 тоотод манай хуучин эхнэр ийнх байдаг тэдний айлынд орсон. Энхбаяр бид хоёр байсан. Энхбаяр мөнгө гаргаад дэлгүүр лүү архинд явсан. Дэлгүүрээс 1 ширхэг Нутгийн буян, 1 ширхэг Харзтай нэртэй авсан. Тэр архийг ******* гэх залуу бид 3 хувааж уусан. Тэгээд Энхбаяр гэрийн зүүн талд ширээний хажууд суучихсан, би хойд талын орон дээр сууж байсан. Тэгтэл Энхбаяр согтчихсон та намайг шаачих гээд байсан. Урд ширээн дээр хонины гэдэс чаначихсан, дээр нь цагаан хуванцар бариултай хутга байсан. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад Энхбаярын зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа тэр хутгаар хутгалчихсан. Энхбаяр уначихаар нь би өөрийнхөө утсаар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №483 дугаартай
1.Үзүүлэгч *******ын биед зүүн хөлний гуя хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/,
Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 14 хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “хар өмд 1 ширхэг, цагаан өнгийн бариултай 29.5 см урттай хутга 1 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026002650036 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 47 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай 2026002650036 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 75 хуудас/ ,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-54/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №273 дугаартай тодорхойлолт /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53 хуудас/,
Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “ овогтой Энхбаяр би ******* гэх хүнд хутгалуулсан нь үнэн. Би эмчилгээний зардалд 400000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн 6 дугаар гудамжны 16 тоотод оршин суух ын гэрт хохирогч *******ын зүүн хөлний гуя хэсэгт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ын “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг ******* сум 1 дүгээр багт айлд *******, ******* гэх 2 хүнтэй хамт архи уусан. Архи ууж байгаад ******* бид хоёр маргалдсан. Тэгээд түмпэнтэй хонины гэдсэн дээр байсан хутгаар миний зүүн гуя руу хутгалчихсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.*******ын ”...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн 6 дугаар гудамжны 16 тоотод оршин суух гэх хүний гэрт Энхбаяр, , *******, гэх хүмүүс архи уусан. Би баруун талын эгчийн гэрт ороод байж байтал ******* араас орж ирээд “Энхбаярыг хутгалчихсан байна одоо яах вэ” гээд орж ирсэн. ын гэр лүү ортол гэрийн зүүн хоймор хэсэгт болон гэрийн зүүн талын диван орны урд хэсэгт гэрийн хулдаас цус болчихсон байсан. Тэгээд гэрээс гартал зүүн гуя хэсгээс нь цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч С.Чөдөрийн ”...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 80323277 дугаараас залгаад “би хүн хутгалчихлаа хүрээд ир” гэж хэлсэн. Гэртээ яваад очтол ын гэрт , ******* гэх залуу нар сууж байсан. ын гэрийн зүүн хойд хэсэгт шалан дээр цус байх шиг байсан. Эмч үзлэг хийж байхад Энхбаярын гуяны ар хэсгээс жижиг зүсэгдсэн шарх харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* сумын 1 дүгээр багийн 6 дугаар гудамжны 16 тоотод Энхбаяр, ******* гэх залуу бид 3 “Нутгийн буян” нэртэй 1 шил архи, “Харзтай” нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэгтэл Энхбаяр согтчихсон та намайг шаачих гээд байсан. Урд ширээн дээр хонины гэдэс чаначихсан, дээр нь цагаан хуванцар бариултай хутга байсан. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад Энхбаярын зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа тэр хутгаар хутгалчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №483 дугаартай “үзүүлэгч *******ын биед зүүн хөлний гуя хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “хар өмд 1 ширхэг, цагаан өнгийн бариултай 29.5 см урттай хутга 1 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026002650036 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, насанд хүрээгүй гэрч Т.*******, гэрч С.Чөдөр нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №483 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “ овогтой Энхбаяр би ******* гэх хүнд хутгалуулсан нь үнэн Би эмчилгээний зардалд 400000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т 400000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******ын өмсөж явсан хар өмд 1 ширхэг, цагаан өнгийн бариултай 29.5 см урттай хутга 1 ширхгийг тус тус устгаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т 400000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өмд 1 ширхэг, цагаан өнгийн бариултай 29.5 см урттай хутга 1 ширхгийг тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.