Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0016/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт М-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000017 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн Б  овогт М-ийн Г /РД:.......... /, .......  оны ......  дугаар сарын .. -ны өдөр .........  аймгийн ......  суманд төрсөн, .......  настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., ..........-ийн хамт ...........  аймгийн .......... сумын ....... дугаар багийн .....  дугаар байрны .....  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:  

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, -1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 4 сар хорих ял,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ял,

 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сар баривчлах ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

.....  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэн, ялын хэмжээг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож, 224 цагийг ял эдэлсэнд тооцож 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед ...........  аймгийн ......  сумын .......  дүгээр багийн ....  дугаар байрны ......  тоотод иргэн З.П-тэй маргалдаж улмаар гурилын илдүүр, заазуураар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйх, баруун чихний дэлбэн, зүүн хацарт шарх, нүүр цээжний хэсэг, бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найзуудтайгаа ууж хөзөр тоглосон. Тухайн үед П намайг янз бүрээр хэлээд байсан ба би түүнийг цохичих гээд байсан юм. Тэгээд тэндээс гарах гэтэл араас өшиглөхөөр нь түүнийг түлхэхэд орон дээр унасан. Би түүнийг 2 удаа цохисон.” гэв.

 

Эрүүгийн 2218000000017 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

 

Хохирогч З.П-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз Г, Ө, Зоро хочит Т, Хутга В нарын хамт гэртээ архи ууж байгаад 23 цагийн үед тасарсан. Тэгтэл толгой руу хүн цохих шиг болоод хартал Г миний толгой, нүүр нүд хэсэгт заазуураар цохиод гараад зугтаасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч П.Ө-ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз П-ийн гэрт найз Золоо хочит Т , хутга хочтой В , амьдрал хочтой Г нарын хамт архи уусан. Тэгтэл нэлээн согтоцгоогоод Г, Пүрэвсүрэн нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгж байтал Г П-г гурил элддэг элдүүрээр цохиод байхаар нь би салгахад дахиад заазуур авч ирээд П-ийн толгой хэсэг рүү цохиод нэл цус болгосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай “...З.П-ийн биед зулайн хуйх, баруун чихний дэлбэн, зүүн хацарт шарх, нүүр, цээжний хэсэг, бугалганд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. З.П-ийн биед учирсан шархнууд нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр, нүүр, цээжний зүүн хэсэг, бугалганд цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.П-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

М.Г-ын мөрдөн байцаалтад гэрчээр 12 дугаар сарын 07-ны өдөр, яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр .........  аймгийн .......  сумын ........ дүгээр баг ......  дугаар байшингийн .........  тоотод найз Ө , П , Зоро хочит Т , хутга В  нарын хамт архи уусан. Архи ууж байгаад Пүүжээ надад хандан “Чи миний боовыг хөх.  Чи шоронд банди байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “Зүгээр байгаарай” гэж хэлээд бөгсөө үзүүлээд “Би банди биш шоронд тогооч хийж явсан хүн шүү” гэж хэлсэн. Тэгээд жорлон ороод бие засах гэтэл Пүүжээ сандлаар миний толгой руу цохисон. Тэгэхээр нь түүнийг ор руу түлхсэн чинь ор нь цөмөрсөн. Ингээд би гурил элддэг ганжин аваад Пүүжээгийн 2 өвдөг рүү цохиод байж байтал Т , Ө нар салгасан. Тэгэхээр нь би заазуур аваад дахиад толгой руу нь цохисон. Би П-г зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42, 40 дэх тал/,

 

Шүүгдэгч М.Г-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 51-84 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М.Г-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед ........  аймгийн ....... сумын ........ дүгээр багийн ....  дугаар байрны ........ тоотод иргэн З.П-тэй маргалдаж улмаар гурилын илдүүр, заазуураар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйх, баруун чихний дэлбэн, зүүн хацарт шарх, нүүр цээжний хэсэг, бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Г нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед ...... аймгийн ....  сумын .....  дүгээр баг ....  дугаар байрны .....  тоотод иргэн З.П-тэй маргалдаж улмаар гурилын ганжин болон заазуураар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйх, баруун чихний дэлбэн, зүүн хацарт шарх, нүүр цээжний хэсэг, бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд З.П-ийн эрүүл мэндэд учирсан зулайн хуйх, баруун чихний дэлбэн, зүүн хацарт шарх, нүүр цээжний хэсэг, бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч З.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч М.Гаас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч М.Г нь “Торгуулийн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Г нь ........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ..........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ..... цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хаана байгаа нь тодорхойгүй шалтгаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй байх тул дахин нийтэд тустай ажил хийлгэх ял, эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял  оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг ........  аймгийн ..........  сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг ........  аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  ...........  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Г-д оногдуулсан 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт М-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч М.Г-д шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг ...........  аймгийн .........  сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг ..........  аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Г нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Г-д .........  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР