| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0265/Э |
| Дугаар | 370 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 370
2019 4 23 2019/ДШМ/370
Ө.Ут холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ө.Уын өмгөөлөгч Г.Нарантуяа,
хохирогч Б.Г,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Уын өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Ут холбогдох 1806084640094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Өлзийгийн Ууганбаяр, 1979 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин, гагнуурчин мэргэжилтэй, “Намнан өндөр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;
Ө.У нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэ толгойн 40 дүгээр гудамжны 3 дугаар байрны 1 тоотод иргэн Б.Гтай үл ялих зүйлээр маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Өийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Уыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.У нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Ө.Уаас 2.621.528 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ө.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Уын өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх миний үйлчлүүлэгч Ө.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ...450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар 2.621.528 төгрөг гаргуулж хохирогч Б.Гд олгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1264 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Б.Гантулгын биед баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт нь Ө.У нь Б.Гантулгыг цохих үед үүссэн шинэ гэмтэл, хамрын хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл байна.” гэжээ.
Мөн хохирогч Б.Г 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “...2018 оны 1 дүгээр сард би хүнд цохиулан хамрын хэлбэр өөрчлөгдөн мурийсан байсан. Мөн оюутан байхдаа хүнд цохиулан хамар гэмтэж байсан. Тухайн үедээ Шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би үндсэндээ хамрандаа гурван удаа цохиулж байсан...” гэж мэдүүлсэн байдаг.
Хохирогчийн хамрын хугарал, таславчийн мурийлт гэх гэмтлүүдийг шүүгдэгч Ө.У учруулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба Ө.Уын учруулсан гэх баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт нь хамрын хагалгаанд орох гэмтэл мөн эсэх талаар эмнэлгийн ямар ч магадлагаа байхгүй, хагалгаа хийлгэх шаардлагагүй байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж хохирогч Б.Гантулгын нэхэмжилсэн 2.621.528 төгрөгийг шүүгдэгч Ө.Уаас гаргуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгон, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ө.У намайг цохиж надад гэмтэл учруулсан, түүний учруулсан гэмтлийг л эмчлүүлсэн. Надад өмнө тийм зовиур гарч байгаагүй. Шүүгдэгчээс хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн талаар тусгайлан гаргах саналгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ө.У нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэ толгойн 40 дүгээр гудамжны 3 дугаар байрны 1 тоотод иргэн Б.Гтай үл ялих зүйлээр маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Гантулгын “...хамт явсан эмэгтэй нь Ө.У бид хоёрын дундуур орж ирээд суусан чинь Ө.У гэнэт босож ирээд гараараа миний зүүн шанаа руу хоёр гурван удаа цохиод нэг цохилт нь миний хамранд оноод хамраас цус гарсан чинь Ө.У нөгөө хүүхнээ дагуулан яваад өгсөн...” /хх15-16/,
шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...Б.Гантулгын биед баруун тал бөмбөлөгийн эд доторх бага хэмжээний цус хуралт бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэ гэмтэл нь Ө.У цохих үед үүссэн гэмтэл. Харин хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь тухайн хэрэг гарсан өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байсан. Б.Гантулгын биед өөр учирсан гэмтэл шарх байхгүй байсан...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Б.Гантулгын биед баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 12044 дугаартай дүгнэлт /хх 23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12044 дугаартай шинжээч эмч Б.Ганзоригийн дүгнэлт нь: “...Хамар ясны баруун болон хажуу хана зөрүүтэй шинэ хуучин хавсарсан хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан.”, “Хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт нь үндэслэл муутай байна. Б.Гантулгын биед баруун тал бөмбөлөгийн эд доторх бага хэмжээний цус хуралт нь Ө.У нь Б.Гантулгыг цохих үед үүссэн шинэ гэмтэл, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл хуучин гэмтэл...” болохыг тогтоосон 1264 дугаартай дүгнэлт /хх32/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ө.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Хавтас хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12044 дугаар дүгнэлт /хх 23/, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 1264 дугаар дүгнэлт /хх 31-32/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх 42-43/, хохирлын баримтууд /хх 48-52/, “Найрамдал” эмнэлгийн тодорхойлолт /хх 53/, “ЭМЖЖ” эмнэлгийн хяналтын карт /хх 54-57/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.У хохирогч Б.Гантулгын биед “баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт” гэмтэл учруулсан байх бөгөөд тус хоёр эмнэлгийн хяналтын карт болон тодорхойлолтоос хохирогч Б.Г шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг эмчлүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г “ЭМЖЖ” болон “Найрамдал” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хэдий ч түүнийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан “баруун тал бөмбөлгийн эд доторх бага хэмжээний цус хуралт” бүхий гэмтлийг зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болохыг тодорхойлсон эмчийн дүгнэлт, хийлгэсэн эмчилгээ учруулсан гэмтлийг эмчилсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, ерөнхий байдлаар хийсвэр дүгнэлт хийжээ.
Иймд шүүгдэгч Ө.Уын өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: