Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 2126000000072  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн, ******* овгийн *******ын ******* /РД:ЙА94061415/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овгийн *******ын ******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ******* сумын Хүүхдийн ус 2 дугаар багийн нутаг “” гэх газар нутагладаг иргэн *******гийн гэрт Д.*******ын нүүрэн тус газар цохиж доод уруулын зөөлөн эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чихний урд дээд доод нугалааст зулгаралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө ******* сумын 2 дугаар багийн “*******” гэх газар өөрийнхөө гэрт эхнэр, хүүхдийнхээ хамт байж байтал шөнө 21 цагийн үед Д.*******, ******* нар манай гэрт ирсэн. Тэгээд би цагаан сарын архинаасаа нэг шил архи гаргаж ирээд Д.*******, ******* хоёртой хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад ******* нь гэр лүүгээ яваад ******* манай гэрт үлдсэнээ “би хоёр хүүхэд дээрээ очиж хономоор байна. Та очоод намайг эхнэртэй эвлэрүүлээд өг” гэхээр нь би хамт эгчийн гэрт *******тэй хамт очсон чинь бид хоёрт нэг шил гаргаж өгсөн. Тэр архийг нь уугаад би мэдээгээ алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь *******гийн аав ******* ирсэн байсан. Миний бие сэргэхэд баруун нүд хавдсан, уруул хавдчихсан, толгой өвдөөд байхаар нь эгчийн гэрт байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад ******* чамайг зодсон гэж хэлсэн. Тэгээд намайг ******* ах гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэртээ байж байхад ээж, эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Д.******* бид хоёрт урьдын өс хонзон, өглөг авлагын асуудал байхгүй. Би их согтуу байсан болохоор яасныг санахгүй байна. Д.*******д зодуулснаас болж миний баруун нүд, уруул хавдсан, зүүн чих бага зэрэг шалбарч цус гарсан байсан. Одоо биеийн байдал гайгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 26 хуудас/,

 

   Гэрч  Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Урьд шөнө манай хүү ******* гэртээ унтаж байхад 22 цагийн үед Д.******* мотоциклтой ирсэн байсан. Өглөө үүрээр унтаж байхад Д.*******ын эхнэр манайд орж  ирээд Д.******* Д.*******тэй хамт шөнө гэх айл руу яваад зодуулаад ирсэн байна. Нүд, уруул, тархи, толгой нь хавдчихсан. Өрөөсөн чих нь дуулахгүй байна гэж хэлсэн. ******* нь *******ыг зодуулсан байдалтай гэрт нь хүргэж ирсэн байсан. Би *******той хамт зодоон хийсэн гэх айлд нь очиж юу болсон талаар асуухад *******, ******* хоёр зодолдоод *******  зодчихсон гэж хэлсэн. *******г дийлдэхгүй байхаар нь хүмүүс хүлсэн гэж хэлсэн. Д.*******, Д.******* нар нь гэх айлд очиж архи уусан гэж яригдаж байсан. Тэр хоёр зодолдохдоо согтуу байсан гэсэн. гийн гэрт *******гийн эхнэр байсан гэх эмэгтэй, *******, , , нар байсан юм шиг байсан. Одоогоор *******ын биеийн байдал толгой нь өвдөж, чих нь дүлийрч юм дуулахгүй байдалтай байна. Д.*******, Д.******* нарын дунд урьдын өс хонзон, өглөгө, авлагын асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-3 хуудас/,

   Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шилжих шөнө гэртээ амарч байхад ******* манайд нэг залуутай орж  ирээд нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд Д.******* манай гэрт үлдээд нөгөө залуу нь гэр лүүгээ явсан. ******* “би 2 хүүхдээ санаад байна. Хоёулаа хамт явъя” гээд манай нөхрийг дагуулаад явсан. Шөнийн 3 цаг өнгөрч байхад *******гийн аав ******* манай нөхрийг зодуулсан байдалтай машинаар хүргэж ирсэн. Өглөө нь ******* тархи, толгой өвдөөд байна гэхээр нь цагдаа дуудсан. Манай нөхөр ******* гийн гэрт *******д зодуулсан гэсэн. гийн гэрт байсан хүмүүс мэднэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 хуудас/,

  Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр орой 21 цаг болж байхад *******, ******* нар согтуу байдалтай ирсэн. Манай гэрт ирээд архи нэхэж байгаад 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи хоёулаа хувааж уусан. Д.*******, Д.******* нар нь хоорондоо маргалдаж байснаа шөнийн 00 цагийн үед барилцаж аваад зодолдсон. ******* нь *******ын нүүр лүү нь толгойгоороо мөргөөд, 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохьсон. Тэгэхээр нь би гараад явсан. Манай дүү , айлын банди нар тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд би Д.*******ын хадмынд *******гийн хамт очиж Д.*******, Д.******* хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Шөнийн 3 цагт манай хадам аав байсан ******* ирээд *******ыг гэрт нь хүргэж өгсөн. *******г хүргэн Сугарсүрэн үлдэж харж хоноод өглөө 8 цагт явсан. Д.*******, Д.******* хоёр барилцаж аваад Д.******* мөргөөд, гараараа цохиж байгаа харагдсан. Тухайн үед ******* их согтуу байсан. Д.******* арай гайгүй, ямар ч байсан хүүхдүүдээ таниад байсан. Д.******* бид 2 дундаасаа хоёр хүүхэдтэй. Гэр бүл болж чадалгүй салсан. Д.*******, ******* хоёр хоорондоо маргасан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,

  Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед айлд байж байгаад гэртээ ирсэн чинь манай гэрт Д.*******, Д.******* нар согтуу байж байсан. Намайг ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад барилцаад аваад зодолдсон. Д.******* гараараа Д.*******ын нүүр лүү цохиод байсан. бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд түмпэнтэй ус ******* рүү цацаад зодолдоод байхаар нь дахин салгасан. *******г дийлэхгүй болохоор гарыг нь бүсээр хүлсэн. Тэр хооронд эгч гэрийнхэнд нь хэлсэн. Шөнийн 04 цагийн үед *******гийн аав ******* хүргэн тэй хамт ирээд *******ыг машинаар гэрт нь хүргэж өгсөн. Д.******* гэрт ирэхдээ нүүрэндээ ямар нэгэн шархгүй байсан. Д.*******ын хамар нь угаасаа далий. Тэр хоёр зодолдсоны дараа Д.*******ын нэг нүд, уруул нь хавдсан. Хамар, чихнээс нь цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

 Гэрч Д.Сумьяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Д. бид 2 айлаас гэртээ ирсэн чинь Д.*******, Д.******* нар согтуу сууж байсан. Хоорондоо маргалдаад байгаа бололтой сууж байснаа гэнэт барилцаж аваад Д.******* нь Д.*******г нэг удаа шанаа руу нь цохих шиг болсон. Тэгсэн чинь Д.******* зөрүүлээд Д.*******ын нүүр лүү 4-5 удаа гараараа цохьсон. Тэгээд гайгүй болж байснаа Д.*******, Д.******* рүү түмпэнтэй ус цацаад дахиад барилцаж авсан. Тэгээд би той хамт салгасан. Д.******* дийлдэхгүй байхаар нь гарыг нь бүсээр хүлсэн. Тэр хооронд эгч Д.******* ахын гэр лүү нь залгаад аав, ээжид нь хэлсэн байсан. ******* ах шөнийн 04 цаг өнгөрч байхад хүргэн бас нэг ахтай гурвуулаа ирээд Д.*******ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед Д.*******, Д.******* хоёр их согтуу байсан. Тэр хоёр зодолдсоны дараа Д.*******ын нүд, уруул нь хавдсан. Чихнээс нь цус гараад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Д.******* нь үг цөөтэй, хүнд тусархуу, даруухан, зан ааш сайтай, тоглоом хийж ярих дуртай хүн. Архи дарс байнга уугаад агсан согтуу тавиад яваад байдаг зүйл байхгүй. Аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Хүнээс хэрүүл гуйгаад зодоон хийгээд явж байсныг нь мэдэхгүй. Д.******* нь эксковатороор газар ухаж шороо угааж байгаад тэнсэн авсан гэж яригддаг. Өөрөөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 Гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү Д.*******г хөөрхөн ааштай гэж надад хүмүүс ярьдаг. Миний хүү миний үгнээс гардаггүй юм. Ер нь их зодоон цохион хийгээд байдаггүй. Сая согтуудаа ийм зүйлд холбогдсон гэж бодож байна. Тусдаа гараагүй болохоор өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Манайхан ам бүл 9-үүлээ амьдардаг. Д.******* эхнэр, 2 хүүхэдтэй, хоёр жилийн өмнөөс эхнэр хүүхдээсээ салаад гэртээ амьдарч байгаа. Д.******* 2019 онд эксковатороор газар ухаж шороо угааж байгаад шүүхээр шийтгүүлсэн. Өөрөөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

  Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “” гэх газар байх гэрээсээ адууны эрэлд ганцаараа өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклтой гарсан юм. Тэгээд явж байгаад бензин дуусах гээд ийн уурхай орж колонк дээрээс нь бензин аваад зогсож байхад саахалт айлын ах *******той таарсан. Тэгээд ******* ах 2.5 литрийн “Сэрүүн” пиво хоёр ширхгийг ийн уурхай явж авч ирсэн. Тэгээд бид хоёр тэр пивоо хээр хувааж уучихаад тэндээсээ ******* ахынд очих гээд явсан. Тэгээд бид хоёр ******* ахынд очтол ******* ах 0.5 литрийн архи өгсөн. Бид гурав тэр архийг хувааж уусан. Уугаад дуусах дөхөж байх үед ******* ах яваад өгсөн. Би удалгүй тасарчихсан байсан. Маргааш өглөө нь Улаандэлийн богч гэх газарт байх салсан эхнэр гийн гэрт сэрсэн. Сэрээд болсон явдлын талаар мэдсэн. ******* ах манай аавын талаар хамаатан. ******* ах хамт *******ынд оръё гээд хоргоогоод байхаар нь би ******* ахтай хамт очсон. Би тухайн үед яг юу болсон талаар санахгүй байгаа. Маргааш өглөө нь болсон явдлын талаар салсан эхнэр болон тэдний гэрт байсан хүмүүс хэлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №94 дугаартай

 

         1.Үзүүлэгч Д.*******ын биед доод уруулын зөөлөн эдийн няцарсан  шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чихний урд дээд доод нугалааст зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

          2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

          3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

          4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2126000000072 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 31 хуудас/,

 

            Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №50 дугаартай албан бичиг, БГ201018541 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-32, 34-35, 40-44, 47 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн а/482 дугаартай “Д.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газрын хяналтанд байж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хяналтын хугацаа дууссан болно“ гэсэн албан бичиг /хх-ийн 46 хуудас/,

 

            2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21/27а дугаартай Д.*******д холбогдох 19/15-02 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон тухай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол /хх-ийн 47 хуудас/,

 

            Хохирогч Д.*******ын шүүхэд ирүүлсэн “Хохиролд 60000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

            Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэсэн болно.

 

           Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ******* сумын Хүүхдийн ус 2 дугаар багийн нутаг “” гэх газар оршин суух Д.*******гийн гэрт хохирогч Д.*******ын нүүр рүү нь мөргөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд доод уруулын зөөлөн эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чихний урд дээд доод нугалааст зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

         Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ хохирогч Д.*******ын эрүүл мэндэд “доод уруулын зөөлөн эдийн няцарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чихний урд дээд доод нугалааст зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

   Хохирогч Д.*******ын “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө ******* сумын 2 дугаар багийн “*******” гэх газар өөрийнхөө гэрт эхнэр, хүүхдийнхээ хамт байж байтал шөнө 21 цагийн үед Д.*******, ******* нар манай гэрт ирсэн. Тэгээд би цагаан сарын архинаасаа нэг шил архи гаргаж ирээд Д.*******, ******* хоёртой хувааж уусан. Архиа ууж дуусаад ******* манай гэрт үлдсэнээ “би хоёр хүүхэд дээрээ очиж хономоор байна. Та очоод намайг эхнэртэй эвлэрүүлээд өг” гэхээр нь би хамт эгчийн гэрт *******тэй хамт очсон чинь бид хоёрт нэг шил гаргаж өгсөн. Тэр архийг нь уугаад би мэдээгээ алдсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь баруун нүд хавдсан, уруул хавдсан, толгой өвдөөд байхаар нь юу болов гээд эгчийн гэрт байсан хүмүүсээс асуусан чинь ******* чамайг зодсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 26 хуудас/,”

 

   Гэрч  Д.ийн “...Урьд шөнө манай хүү ******* гэртээ унтаж байхад 22 цагийн үед Д.******* мотоциклтой ирсэн байсан. Өглөө үүрээр унтаж байхад Д.*******ын эхнэр манайд орж  ирээд Д.******* Д.*******тэй хамт шөнө гэх айл руу яваад зодуулаад ирсэн байна. Нүд, уруул, тархи, толгой нь хавдчихсан. Өрөөсөн чих нь дуулахгүй байна гэж хэлсэн. ******* нь *******ыг зодуулсан байдалтай гэрт нь хүргэж ирсэн байсан. Би *******той хамт зодоон хийсэн гэх айлд нь очиж юу болсон талаар асуухад *******, ******* хоёр зодолдоод *******  зодчихсон гэж хэлсэн. *******г дийлдэхгүй байхаар нь хүмүүс хүлсэн гэж хэлсэн. Одоогоор *******ын биеийн байдал толгой нь өвдөж, чих нь дүлийрч юм дуулахгүй байдалтай байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-3 хуудас/,

 

   Гэрч С.ын “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шөнийн 3 цаг өнгөрч байхад *******гийн аав ******* манай нөхрийг зодуулсан байдалтай машинаар хүргэж ирсэн. Өглөө нь ******* тархи, толгой өвдөөд байна гэхээр нь цагдаа дуудсан. Манай нөхөр ******* гийн гэрт *******д зодуулсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 хуудас/,

 

   Гэрч Д.гийн “...Д.******* Д.******* хоёр барилцаж аваад Д.*******, Д.*******ын нүүр лүү нь толгойгоороо мөргөөд, 2-3 удаа нүүр лүү нь гараараа цохьсон. Манай дүү , айлын банди нар тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Тухайн үед ******* их согтуу байсан. Д.******* арай гайгүй, ямар ч байсан хүүхдүүдээ таниад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,

 

  Гэрч Д.ын “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед айлд байж байгаад гэртээ ирсэн чинь манай гэрт Д.*******, Д.******* нар согтуу байж байсан. Намайг ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад барилцаад аваад зодолдсон. Д.******* гараараа Д.*******ын нүүр лүү цохиод байсан. бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд Д.*******, Д.******* рүү түмпэнтэй ус цацаад зодолдоод байхаар нь дахин салгасан. *******г дийлэхгүй болохоор гарыг нь бүсээр хүлсэн. Тэр хоёр зодолдсоны дараа Д.*******ын нэг нүд, уруул нь хавдсан. Хамар, чихнээс нь цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

 

 Гэрч Д.Сумьяагийн “...2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Д. бид 2 айлаас гэртээ ирсэн чинь Д.*******, Д.******* нар согтуу сууж байсан. Хоорондоо маргалдаад байгаа бололтой сууж байснаа гэнэт барилцаж аваад Д.******* нь Д.*******г нэг удаа шанаа руу нь цохих шиг болсон. Тэгсэн чинь Д.******* зөрүүлээд Д.*******ын нүүр лүү 4-5 удаа гараараа цохьсон. Тэгээд гайгүй болж байснаа Д.*******, Д.******* рүү түмпэнтэй ус цацаад дахиад барилцаж авсан. Д.******* дийлдэхгүй байхаар нь гарыг нь бүсээр хүлсэн. Тэр хоёр зодолдсоны дараа Д.*******ын нүд, уруул нь хавдсан. Чихнээс нь цус гараад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/,

 

 Гэрч Г.ийн “...Манай найз Д.******* нь үг цөөтэй, хүнд тусархуу, даруухан, зан ааш сайтай, тоглоом хийж ярих дуртай хүн. Архи дарс байнга уугаад агсан согтуу тавиад яваад байдаг зүйл байхгүй. Аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Хүнээс хэрүүл гуйгаад зодоон хийгээд явж байсныг нь мэдэхгүй. Д.******* нь эксковатороор газар ухаж шороо угааж байгаад тэнсэн авсан гэж яригддаг. Өөрөөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

 

 Гэрч Г.*******ын “...Манай хүү Д.*******г хөөрхөн ааштай гэж надад хүмүүс ярьдаг. Миний хүү миний үгнээс гардаггүй юм. Ер нь их зодоон цохион хийгээд байдаггүй. Сая согтуудаа ийм зүйлд холбогдсон гэж бодож байна. Тусдаа гараагүй болохоор өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Манайхан ам бүл 9-үүлээ амьдардаг. Д.******* эхнэр, 2 хүүхэдтэй, хоёр жилийн өмнөөс эхнэр хүүхдээсээ салаад гэртээ амьдарч байгаа. Д.******* 2019 онд эксковатороор газар ухаж шороо угааж байгаад шүүхээр шийтгүүлсэн. Өөрөөр гэмт хэрэг үйлдэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

 

  Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “” гэх газар байх гэрээсээ Адууны эрэлд ганцаараа өөрийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклтой гарсан юм. Тэгээд явж байгаад бензин дуусах гээд ийн уурхай орж колонк дээрээс нь бензин аваад зогсож байхад саахалт айлын ах *******той таарсан. Тэгээд ******* ах 2.5 литрийн “Сэрүүн” пиво хоёр ширхгийг ийн уурхай явж авч ирсэн. Тэгээд бид хоёр тэр пивоо хээр хувааж уучихаад тэндээсээ ******* ахынд очих гээд явсан. Тэгээд бид хоёр ******* ахынд очтол ******* ах 0.5 литрийн архи өгсөн. Бид гурав тэр архийг хувааж уусан. Уугаад дуусах дөхөж байх үед ******* ах яваад өгсөн. Би удалгүй тасарчихсан байсан. Маргааш өглөө нь Улаандэлийн богч гэх газарт байх салсан эхнэр гийн гэрт сэрсэн. Сэрээд болсон явдлын талаар мэдсэн. ******* ах манай аавын талаар хамаатан. ******* ах хамт *******ын оръё гээд хоргоогоод байхаар нь би ******* ахтай хамт очсон. Би тухайн үед яг юу болсон талаар санахгүй байгаа. Маргааш өглөө нь болсон явдлын талаар салсан эхнэр болон тэдний гэрт байсан хүмүүс хэлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №94 дугаартай

 

         1.Үзүүлэгч Д.*******ын биед доод уруулын зөөлөн эдийн няцарсан  шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн чихний урд дээд доод нугалааст зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

          2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

          3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

          4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2126000000072 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 31 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.******* нь “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Д.******* бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.*******ын шүүхэд ирүүлсэн “...Хохиролд 60000 төгрөг авсан,  гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

 Улсын яллагч “Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.******* нь  тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасны дагуу хөнгөн ял болох 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 3 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

             Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.******* нь  тэнссэн хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 482 дугаартай “Д.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газрын хяналтанд байж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хяналтын хугацаа дууссан болно“ гэсэн албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21/27а  дугаартай  Д.*******гийн 19/15-02 дугаартай хувийн хэрэгт холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, хорих ял оногдуулахаар хуульчилсан байх тул шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5850 /таван мянга таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5850000 /таван сая найман зун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Шүүгдэгч Д.******* нь Өвөрхангай аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг тул түүний орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж тус тус шийдвэрлэлээ.

   

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5850 /таван мянга найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5850000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д шүүхээс оногдуулсан 5850 /таван мянга найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5850000 /таван сая найман зуун тавин мянга/  торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            7. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.*******од 60000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.