| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/03459/И |
| Дугаар | 00258 |
| Огноо | 2018-01-26 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 00258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, Чингүнжавын гудамж, Төрийн өмчийн II байранд байрлах, “О” УТҮГ/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаагийн гудамж, 112 тоотод оршин суух, Шандивууд овогт Жудалдаагийн М/РД: /-д холбогдох,
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ойн судалгаа, хөгжпийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол Улсын Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06-р сарын 12-ны өдрийн А/595 тоот шийдвэрийн дагуу 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Дамбадаржаа гудамж 112 тоот хаягт байрлах 598 020 м.кв газрыг модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг.
2016 оноос тус газарт БНСУ-н хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах буцалтгүй хөрөнгө оруулалтаар эзэмшлийн газартаа бүтээн байгуулалт хийх гэсэн боловч зөвшөөрөлгүй буусан 17 иргэн хашаа хатган амьдраж “Ойн судалгаа, хөгжпийн төв” УТҮГ нь хууль ёсоор газраа эзэмшиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Дээрх хууль бусаар буусан айлуудад удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан боловч үл тоон өнөөг хүртэл тус төвийн эзэмшилийн газарт оршин суусаар байна.
Улмаар 2017 оны 03-р сарын 22-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын алба болон холбогдох төрийн байгуулагаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 2017 оны 05-р сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч мөн л үл тоон холбогдох төрийн байгуулагын шаардагыг биелээгүй.
Иймд “О” улсын төсөвт үйлдвэрийн газарт Нийслэлийн засаг даргын А/595 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Дамбадаржаа гудамж 112 тоот хаягт байрлах №000434708 тоот эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэн Ж.Мг эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Жудалдаа овогтой М нь нөхөр, 2 хүүхдийн хамт 2012 оноос хойш энэ газар 6 дахь жилдээ амьдарч байна. Энэ хавьд 30 орчим айл амьдардаг бүгд ажилгүй, амьдралын түвшин доогуур айлууд байдаг. Энэхүү газар нь ус, намагтай ашиглах боломжгүй хаягдмал газар байсан. Гэтэл ойн яамны газар гээд нүү гэдэг боллоо.
Бид суурьшиж, хувийн мөнгөөр тог татаж, хашаа хороо барьж амьдарч байна. Анх ирэхэд Ойн хөгжлийн яамны газар гэж хөөж байгаагүй. 2015 оноос хойш хөөж эхэлсэн. Бид энэ газрыг чөлөөлж өгөх боломжгүй тул шийдэж өгнө үү.” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “О” УТҮГ нь хариуцагч Ж.Мд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.М нь бид суурьшиж, хувийн мөнгөөр тог татаж, хашаа хороо барьж амьдарч байна гэх тайлбар гаргасан.
2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “О” УТҮГ-т 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” УТҮГ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Мд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч Ж.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/595 тоот захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, нэгж талбарын 143057/0023 дугаар бүхий 598 020/таван зуун ерэн найман мянга хорь/ м.кв газрыг 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 15/арван тав/ жилийн хугацаатай газар эзэмших эрхийн үндсэн дээр эзэмшиж байгаа болох нь 000434708 дугаар Төрийн байгууллагын Газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын байршлын кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 16-р хороонд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд уг газрыг чөлөөлж өгөхөөс татгалзаж байгаа болох нь хариуцагчийн хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № 3285 тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн газрын албаны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 11/817 албан бичгийн хуулбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа ... байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч ... хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэж заасан.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөгчийн нэгэн адил газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хариуцагчаас зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, нэгж талбарын 143057/0023 дугаар бүхий газрыг чөлөөлөхөөс татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах, 000434708 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгчийн эзэмшил газраас албадан чөлөөлөх үндэслэлтэй болох нь 000434708 дугаар Төрийн байгууллагын Газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын байршлын кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Мг Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах, 000434708 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгч “О” УТҮГ-ын эзэмшил газраас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ