Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Олхонууд овогт С.Э-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн. Энэ жил 60 нас хүрч байна. Улсад 27 жил ажилласан. Үүнээс Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1980 оны 06 сарын 26-н хүртэл малчинаар, 1983 оны 10 сарын 15-наас 1985 оны 12 сарын 01-н хүртэл хэвлэл тараагчаар, 1985 оны 12 сарын 01-нээс 1986 оны 03 сарын 20-н хүртэл Эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчинаар, 1986 оны 05 сарын 04-нөөс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан. Луус сумын Хөдөлмөр нэгдэл татан буугдсан ба миний ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт байхгүй учир Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975-1992 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

 

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1975 оны 1 сарын 1-ний өдөр С.Э-т олгосон 1975 оны 1-12 сар, 1976 оны 1-12  сар, 1977 оны 1-12 сар, 1978 оны 1-12 сар, 1979 оны 1-12 сарын цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1983 оны 7 сарын 30-ны өдөр С.Э-т олгосон 1983 оны 6-10 сарын цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

 Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 25-ны өдрийн 74 дугаартай ‘’хэвлэл тараагч С.Э-ыг 1985 оны 12 сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй’’ гэсэн тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 03 сарын 26-ны өдрийн 31 дугаартай: ‘’Нарангийн хэсэг дундын ЭТЦ-ийн санитарч С.Э 1986 оны 03 сарын 20-ноос ажлаас нь чөлөөлж ХБ-ийн ангийн мэдэлд шилжүүлсүгэй’’ гэсэн тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 05 сарын 04-ний өдрийн 44 дугаартай ‘’Наран хэсэг дундын ЭТЦ-ийн жолоочоор С.Эрдэнэ-Очирыг 1986 оны 05 сарын 04-нөөс эхлэн томилж ажиллуулсугай’’ гэсэн тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 05 сарын 16-ны өдрийн 22 дугаартай С.Э-ын ажилд орсон тушаалыг сэргээн тогтоох тухай ‘’..С.Э 1983 оны 10 сарын 15-наас Суврага бригадын хэвлэл тараагчаар...’’ гэсэн тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 02/02 дугаартай тодорхойлолтод: ‘’С.Э 1983 оны 10 сараас 1992 оны 11 сарын 15-ныг дуусталх хугацааны ажиллаж байсан цалингийн холбогдох материалыг сумын архивт хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов’’ гэжээ.

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс С.Э-т олгосон 1986 оны 1, 6, 10 сар, 1987 оны 10, 11, 12 сар, 1988 оны 7, 8 сар, 1989 оны 1, 11, 12 сар, 1990 оны 5, 8 сар, 1991 оны 2, 7, 10 сар, 1992 оны 1, 3 сарын  цалингийн тооцооны хүснэгт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 4-ний өдрийн 08/12 дугаартай лавлагаагаар: ‘’Дундговь аймгийн Луус сумын хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 3 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 9-нд Шинэ хөдөлмөр хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ.

Гэрч Д.Г , Ц.Б , Д.С  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч С.Э-ын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1980 оны 6 сарын 26-ныг хүртэл малчинаар, 1983 оны 10 сарын 15-наас 1985 оны 12 сарын 1-нийг хүртэл хэвлэл тараагч, 1985 оны 12 сарын 01-нээс 1986 оны 3 сарын 20-ныг хүртэл Наран бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар, 1986 оны 5 сарын 4-нөөс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл нэгдлийн авто граш, шатахуун, хурга бордох цэгийн сахиул, жолоочоор ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь бүрэн эхээрээ Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 5 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Луус сумын Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Э-ын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1980 оны 6 сарын 26-ныг хүртэл малчинаар, 1983 оны 10 сарын 15-наас 1985 оны 12 сарын 1-нийг хүртэл хэвлэл тараагч, 1985 оны 12 сарын 1-нээс 1986 оны 3 сарын 20-ныг хүртэл Наран бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар, 1986 оны 5 сарын 4-нөөс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл нэгдлийн авто граш, шатахуун, хурга бордох цэгийн сахиул, жолоочоор ажиллаж байсан нь  хэргийн 4-5-р  хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 7-10-р хуудсанд авагдсан тушаалын хуулбар, 12-28-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт С.Э-ыг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1980 оны 6 сарын 26-ныг хүртэл малчинаар, 1983 оны 10 сарын 15-наас 1985 оны 12 сарын 1-нийг хүртэл хэвлэл тараагчаар, 1985 оны 12 сарын 1-нээс 1986 оны 3 сарын 20-ныг хүртэл Наран бригадын Эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар, 1986 оны 5 сарын 4-нөөс 1992 оны 12 сарын 15-ныг хүртэл нэгдлийн авто граш, шатахуун, хурга бордох цэгийн сахиул, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР