Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 78

 

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Ч.Батхуяг, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч мэргэн овогт Чойжилсүрэнгийн Батхуягт холбогдох эрүүгийн 201626030778 дугаартай хэргийг 2016 оны  09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, “ХБЭК” ХХК-д барилгын засал чимэглэлийн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12-460 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бууч мэргэн овогт Чойжилсүрэнгийн Батхуяг /РД:УВ71092914/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Батхуяг нь 2016 оны 5 дугаар сарын 13-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн Д.Баярбаатарыг онцлох шалтаг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           Хохирогч Д.Баярбаатарын “...Би 2016 оны 5 дугаар сарын 13-ны өлөх 16 цагийн орчимд найз Отгоог гаргаж өгөх гээд Яармагийн хоёрдугаар буудал дээр ирээд Отгоог автобусанд суулгаж өгчихаад буцаад гэрлүүгээ алхаж байтал автобусны буудлын арын төмөр хайсны хажууд цэнхэр өнгийн куртиктэй, саарал кепкен малгайтай, 40 орчим насны хүн миний нүүрэн тус газар буюу миний ам орчимд баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь гайхаад нөгөө хүнийг барьж аваад бид хоёр заамдалцаад байж байхад би хальтарсан чинь миний нуруугаар төмөр хайс тааруулаад дарсан. Нөгөө хүн намайг боохоор нь би зөрүүлээд боосон. Тэгэж байтал би дахиад хальтраад уначихсан. Тэгсэн чинь миний хөл, гуя орчим руу хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тухайн зодоон болоод ноцолдох үед би таньсан юм. Намайг зодсон хүн нь Батхуяг буюу сул гэдэг хочтой залуу намайг зодсон. Би эхлээд намайг цохих үед би таниагүй сүүлд ноцолдож байх үед таньсан. Батхуяг намайг ямар шалтгааны улмаас зодсон гэдгийг би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

          

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №7193 актад

  1. Д.Баярбаатарын биед дээд уруулд шарх, зүүн дээд 5 дугаар шүдний сулрал, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчэлээр тухайн болсон хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 05/483 дугаартай шинжээчийн дүгнэлтээр

  1. Шинжилгээнд хүргүүлсэн сэжигтэн Ч.Батхуягийн гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Сэжигтэн Ч.Батхуягийн нь урьд Папилон санд 1 удаа дардас мэдээлэл нь бүртгэлтэй байна.
  3. Шинжилгээнд хүргүүлсэн сэжигтэн Ч.Батхуягийн гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Ч.Батхуяг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би Баярбаатартай Яармагийн 2 дугаар буудал дээр тааралдсан. Тухайн үед би нилээн согтуу байсан юм. Баярбаатартай маргалдаад байснаа санаж байна. Өөр нарийн юм санахгүй байна. Тухайн өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад явж байгаад Яармагийн 2 дугаар буудлын ар талын “Од” баарны гадаа багын найз Элбэг /хоч Шонхоо/-тэй таараад бид хоёр 0.5 литрийн “Хараа” архи авч замын урд гараад хөшөөн дээр очоод архиа хувааж уусан. Мөн дахиад дэлгүүрээс 0.5 граммын Хараа архи авч уусан. Энэ байдлаар нийт 4 шил архийг Шонхоо бид хоёр уусан. Орой 18 цагийн орчимд Шонхоогоос салаад гэр лүүгээ явж байгаад Яармагийн 2 дугаар буудал дээр Баярбаатартай тааралдсан. Би яагаад Баярбаатартай маргалдсан гэдгээ сайн санахгүй байна. Тухайн үед би их согтуу /тасарчихсан/ явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Батхуяг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бм яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Баярбаатар нь гэртээ хувиараа машины дугуйны калбак төмөр хийдэг. Манай эхнэр дүүгийнхээ машинд калбак төмөр хийлгэнэ гэж ярьсан байсан, Баярбаатар манай эхнэрийн утас руу залгаж хэзээ калбак төмөр хийлгэх юм бэ гэж асуудаг байсан. Би согтуудаа тэрийг бодоод хардсандаа л маргаан үүсгэсэн байж магадгүй юм. Гэхдээ би өөрөө тодорхой сайн санахгүй байна...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.Батхуяг: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

-гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.Батхуяг нь 2016 оны 5 дугаар сарын 13-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн иргэн Д.Баярбаатарыг онцлох шалтаг шалтгаангүйгээр зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Баярбаатарын мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №7193 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Батхуягийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдад хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Шүүгдэгч Ч.Батхуягаас хохирогч Д.Баярбаатар нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Батхуягт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй, төлөх төлбөргүй зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон