Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонхишиг,

Улсын яллагч Г.гэрэл,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******эд холбогдох 1826004900218 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэж хянан харгалзсан,

 Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 191 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 04 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ийн *******, регистрийн дугаар: *******.

 Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* овгийн *******ийн ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн 36 дугаар гудамжны 07 тоотод оршин суух *******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 195000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 8 дугаар багийн 35-29 тоотод оршин суух гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох монгол гэрийн цоожийг хөшиж бусдын эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 256650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нар гомдол, саналгүй гэсэн. Энэ авсан 3 жилийн ялыг нэгтгэчихсэн байсан бол тухайн авсан 3 жилийн ялаа авах байсан байх. Дахин дахин яллах дүгнэлт үйлдэж орж ирэхгүй байсан гэж бодож байна. Миний эрх зүйн байдал маш их дордож байгаа. Энэ бүхнийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө манай амбаарын хаалга онгорхой байсан. Шагайгаад хартал авдар дээр байсан хонины өрөөл мах, авдрын урд байсан аккумлятор  алга болсон байсан. Тэгээд гэртээ эргэж ороод эхнэр д манай хаалга онгорхой байна, амбаарт хулгай орсон орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэрийн баруун талын онгорхойгоор харсан чинь манай хашааны задгай хэсэгт уут, мотоциклийн олгой хаймар, дугуй хийлдэг гар нацосс, шар цавуу, мяндас гэх мэт эд зүйлс байсан. Тэгээд гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 26-27 хуудас/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баривчилгаанаас гараад гэртээ иртэл манай гэрийн цоожийг эвдэлчихсэн байсан. Цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс миний аранз, зүүн талын орон доогуур байсан хар өнгийн изриал гутал, гэрийн баруун талын хойд талын авдар дотор байсан дөрвөлжин хээтэй шаргал өнгийн дээл хулгайд алдагдсан байсан. Миний аранз дотор гар чийдэн, 1 ширхэг газ, газны хошуу, лапша гоймон нэг ширхэг, 1 толгой лаа, 1 боодол шүдэнз, 2 ширхэг 7.62 калашников бууны магазин тус тус байсан. Мөн миний мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, гэрээт цэргийн үнэмлэх  байсан. Миний аранз шар өнгөтэй байсан. Миний хулгайд алдсан зүйлүүд бүгд мөн байна.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 92-93 хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрийнхэн шөнийн 01 цагийн үед унтаж амарсан. Маргааш өглөө нь манай нөхөр босоод манай амбаарт хулгай орсон байна. Хаалга нь онгорхой байна гэж надад хэлсэн. Юу алга болсон байна гэж асуухад аккумулятор, мах байхгүй байна. 1 ширхэг чөмөг л үлдсэн байна гэж хэлсэн. Мөн гэрийн хойд талын задгай хашаанд мотоциклийн олгой хамер, цавуу, олс, уут зэрэг байна гэж хэлсэн. Манайх 60 ампертай аккумулятор, өрөөл буюу  тал мах алдсан. Алдагдсан аккумулятор АОКL-4 нэртэй хар өнгөтэй, гадуураа хар өнгийн цамцаар ороосон байсан. Алдагдсан эд зүйлсээ  олоод авчихвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын дундуур байхаа он сарыг нь сайн санахгүй байна. Өглөө Жаст шатахуун түгээх станцын урд талд *******ийн ******* 60 ампертай хөрөнгийн аккумлятор надад 15000 төгрөгөөр зарсан. 60 ампертай хар өнгийн аккумлятор манай гэрт байгаа. Намайг манай сумынхан болон хүмүүс гэж танина,  Жаргалсайхан гэж хүмүүс мэдэхгүй. *******тэй хамт хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-38 хуудас/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг  эвдчихсэн байхаар нь нөхөр бид хоёр цагдаад дуудлага өгөөд гэртээ ороогүй. Манай гэрээс нөхөр болох гийн шар аранз, авдранд байсан хээтэй шар өнгийн дээл, орон доогуур байсан хар өнгийн израилан гутал алга болсон байсан. Аранзан дотор ямар эд зүйл байсныг би мэдэхгүй, нөхөр мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95 хуудас/,

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шилжих шөнө өөрийн төрсөн ах *******тэй хамт 21 цагийн үед төвөөс архи авах гэсэн боловч архи өгөөгүй. Тэгээд бид  6 дугаар багийн 2 давхар тоосгон дэлгүүрээс 2 шил “Нутгийн буян” нэртэй архи аваад эмнэлгийн хойд талын засмал замын урд талд нөгөө 2 шил архиа уусан. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 34 хуудас/,

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр намайг цагдаагийн газар дуудаж байна гэхээр нь очсон. Очиход ******* байцаагдаж байсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа *******тэй таараад хоорондоо урьдын асуудлаас болж маргалдаад ******* миний өмсөж явсан дээлний товчийг ханзалсан. Тэгээд би дээлээ айлд аваачиж  орхисон. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа би дээлгүй даараад байна гэж *******эд хэлтэл надад ханцуй нь урагдсан хуучин муу  хар дээл авчирч өгсөн. ******* тэр дээлийг хаанаас авсныг би мэдээгүй. Архи ууж байгаад эрүүлжүүлэхэд ороод дээлээ тэнд орхисон. Хүн өмсөөд байхааргүй муу  дээл байсан. ******* тэр дээлийг хүнээс авсан. Даараад байгаа бол өмсөж бай гэж хэлсэн. Би *******тэй хамт хулгай хийж байгаагүй. ******* худлаа ярьж 2018 онд намайг гүтгэсээр байгаад хэрэгт хамт явсан гэж надад ял өгүүлж байсан. Миний мэдүүлэг цаашид өөрчлөгдөхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95-96 хуудас/, 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Олон жилийн өмнө болсон учраас сайн хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн газарт гадуур байцаагдаж байхдаа айлын амбаараас эд зүйлс авсан. Тэр үед амбаар нь цоожгүй онгорхой байсан. Би архи уусан үедээ ганцаараа явж байгаад амбаар дотроос нь эд зүйл авсан. Миний хулгайлсан эд зүйлсийг хүн нь буцааж авсан. Миний хувьд энэ хэрэгт хохиролгүй байх ёстой гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-65, 122-125 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №11/07 дугаартай “...15 кг хонины өрөөл мах 75000 төгрөг, 60 ампертай хуучин, үйлдвэрлэгч Солонгос, аккумулятор 1 ширхэг 120000 төгрөг, нийт 195000 төгрөг“ гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 41-42 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №11/11 дугаартай “... Жижиг, хуучин, үйлдвэрлэгч “БНХАУ”-ын гар чийдэн 1 ширхэг 3000 төгрөг,  хийн газ 1 ширхэг 1800 төгрөг, гар газны газ хошуу 1 ширхэг 5000 төгрөг, лапша гоймон 1 ширхэг 850 төгрөг, лаа 1 ширхэг  1500 төгрөг, шүдэнз  1 ширхэг 500 төгрөг, 7.62 калашников хуучин, үйлдвэрлэгч ОХУ, магазин  2 ширхэг 6000 төгрөг, үнэмлэх 1 ширхэг 30000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг 1000 төгрөг, гэрээт цэргийн үнэмлэх 1 ширхэг 3000 төгрөг, аранз цүнх үйлдвэрлэгч 70000 төгрөг, нийт 176650 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /1хх-ийн 101-103 хуудас/,

“” ХХК-ний 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн №1/23 дугаартай “...эрэгтэй хүний богино түрийтэй хуучин гутал 30000 төгрөг, эрэгтэй хүний хуучи нмонгол дээл 50000 төгрөг, нийт 80000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 49-52 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №94 дугаартай “...1. Харьцуулсан шинжилгээнд “5, 8, 10” гэж  дугаарласан 3 ширхэг гарын мөр тэнцэнэ, “1-4, 6, 7, 9” гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй “5” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр ******* овогтой *******ийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байх ба харин “8, 10” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрийг 2019-032-ӨВХ гэж кодлон хайлт хийхэд бүртгэлтэй эзэнгүй хэргүүдийн гарын мөртэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 50-54 хуудас/,

Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-18, 83-87 хуудас/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 647 дугаартай “ аас 60 ампертай хар өнгийн аккумляторыг түр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20 хуудас/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 21-22 хуудас/,

Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...шар өнгийн аранз, шаргал өнгийн эрэгтэй хүний дээл, 415, 398 гэсэн бичигтэй 7.62 калашников бууны магазин 2 ширхэг, ногоон өнгийн дотортой цайвар өнгийн куртка, КАОS-Azгэсэн улан доороо бичигтэй хагас түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос, 2536111 дугаартай Дуран овогт Төмөрбатын гийн нийгмийн даатгалын дэвтэр, 0073 дугаартай гэрээт цэргийн үнэмлэх, 01095510 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 322007704 дугаарай цэргийн үүрэгтний үнэмлэх, МС201422590 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх” зэрэг эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 88 хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “хохирогч *******ад 60 ампертай хар өнгийн аккумлятор 1 ширхгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /1хх-ийн 23 хуудас/,

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч д “шар өнгийн аранз, шаргал өнгийн эрэгтэй хүний дээл, 415, 398 гэсэн бичигтэй 7.62 калашников бууны магазин 2 ширхэг, ногоон өнгийн дотортой цайвар өнгийн куртка, КАОS-Azгэсэн улан доороо бичигтэй хагас түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос, 2536111 дугаартай Дуран овогт Төмөрбатын гийн нийгмийн даатгалын дэвтэр, 0073 дугаартай гэрээт цэргийн үнэмлэх, 01095510 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 322007704 дугаарай цэргийн үүрэгтний үнэмлэх, МС201422590 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх” зэрэг эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 90 хуудас/,

Шүүгдэгчийг хорих ангиас шилжүүлэн авах ажиллагаатай холбоотой баримтууд /хх-ийн 231-239/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа  423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо /1хх-ийн  231/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 132, 192 хуудас/,

Хохирогч С.ийн шүүхэд ирүүлсэн “Миний бие аккумлятороо буцааж авсан. Үлдэгдэл 75000 төгрөгийн хохирлоо авахаас татгалзаж байна. *******эд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /2хх-ийн 17 хуудас/,

 

Хохирогч Т.гийн шүүхэд ирүүлсэн “Хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хүсэлт /2хх-ийн 7 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 8 дугаар багийн 35-29 тоотод оршин суух хохирогч гийн монгол гэрийн цоожийг хөшиж, хууль бусаар нэвтрэн орж  “шар өнгийн аранз, шаргал өнгийн эрэгтэй хүний дээл, 415, 398 гэсэн бичигтэй 7.62 калашников бууны магазин 2 ширхэг, ногоон өнгийн дотортой цайвар өнгийн куртка, КАОS-Azгэсэн улан доороо бичигтэй хагас түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос, гийн 2536111 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0073 дугаартай гэрээт цэргийн үнэмлэх, 01095510 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 322007704 дугаарай цэргийн үүрэгтний үнэмлэх, МС201422590 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 256650 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн 36 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хохирогч *******ын эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 60 ампертай аккумлятор, хонины өрөөл мах зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 195000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

Хохирогч *******ын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө манай амбаарын хаалга онгорхой байсан. Шагайгаад хартал авдар дээр байсан хонины өрөөл мах, авдрын урд байсан аккумлятор  алга болсон байсан. Тэгээд гэрийн баруун талын онгорхойгоор харсан чинь манай хашааны задгай хэсэгт уут, мотоциклийн олгой хаймар, дугуй хийлдэг гар нацосс, шар цавуу, мяндас гэх мэт эд зүйлс байсан.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 26-27 хуудас/,

 

Хохирогч гийн “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ иртэл манай гэрийн цоожийг эвдэлчихсэн байсан. Манай гэрээс миний аранз, зүүн талын орон доогуур байсан хар өнгийн израйль гутал, дөрвөлжин хээтэй шаргал өнгийн дээл, миний аранз дотор байсан гар чийдэн, 1 ширхэг газ, газны хошуу, лапша гоймон нэг ширхэг, 1 толгой лаа, 1 боодол шүдэнз, 2 ширхэг 7.62 калашников бууны магазин, мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, гэрээт цэргийн үнэмлэх  зэргээ хулгайд алдсан . Миний аранз шар өнгөтэй байсан. Миний хулгайд алдсан зүйлүүд бүгд мөн байна.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 92-93 хуудас/,

 

Гэрч гийн “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрийнхэн шөнийн 01 цагийн үед унтаж амарсан. Маргааш өглөө нь манай нөхөр босоод манай амбаарт хулгай орсон байна. Хаалга нь онгорхой байна гэж надад хэлсэн. Юу алга болсон байна гэж асуухад аккумулятор, мах байхгүй байна. 1 ширхэг чөмөг л үлдсэн байна гэж хэлсэн. Манайх 60 ампертай аккумулятор, өрөөл буюу  тал мах алдсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуудас/,

 

Гэрч ы “...2018 оны 11 дүгээр сарын дундуур байх, он сарыг нь сайн санахгүй байна. Өглөө Жаст шатахуун түгээх станцын урд талд *******ийн ******* 60 ампертай хар өнгийн аккумлятор надад 15000 төгрөгөөр зарсан. 60 ампертай хар өнгийн аккумлятор манай гэрт байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-38 хуудас/,

 

Гэрч Б.гийн “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг  эвдчихсэн байсан. Манай гэрээс нөхөр гийн шар аранз, авдранд байсан хээтэй шар өнгийн дээл, орон доогуур байсан хар өнгийн израиль гутал алга болсон байсан. Аранзан дотор ямар эд зүйл байсныг би мэдэхгүй, нөхөр мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 63-65, 122-125 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №11/07 дугаартай “...15 кг хонины өрөөл мах 75000 төгрөг, 60 ампертай хуучин, үйлдвэрлэгч Солонгос, аккумулятор 1 ширхэг 120000 төгрөг, нийт 195000 төгрөг“ гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 41-42 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №11/11 дугаартай “... Жижиг, хуучин, үйлдвэрлэгч “БНХАУ”-ын гар чийдэн 1 ширхэг 3000 төгрөг,  хийн газ 1 ширхэг 1800 төгрөг, гар газны газ хошуу 1 ширхэг 5000төгрөг, лапша гоймон 1 ширхэг 850 төгрөг, лаа 1 ширхэг  1500 төгрөг, шүдэнз  1 ширхэг 500 төгрөг, 7.62 калашников хуучин, үйлдвэрлэгч ОХУ, магазин  2 ширхэг 6000 төгрөг, үнэмлэх 1 ширхэг 30000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр 1 ширхэг 1000 төгрөг, гэрээт цэргийн үнэмлэх 1 ширхэг 3000 төгрөг, аранз цүнх үйлдвэрлэгч 70000 төгрөг, нийт 176650 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан  /1хх-ийн 102-103 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2021 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн №1/23 дугаартай “...эрэгтэй хүний богино түрийтэй хуучин гутал 30000 төгрөг, эрэгтэй хүний хуучин монгол дээл 50000 төгрөг, нийт 80000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 49-52 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №94 дугаартай “...1. Харьцуулсан шинжилгээнд “5, 8, 10” гэж  дугаарласан 3 ширхэг гарын мөр тэнцэнэ, “1-4, 6, 7, 9” гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

 

2. Шинжилгээнд тэнцэж буй “5” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр ******* овогтой *******ийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байх ба харин “8, 10” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрийг 2019-032-ӨВХ гэж кодлон хайлт хийхэд бүртгэлтэй эзэнгүй хэргүүдийн гарын мөртэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 50-54 хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 13-18, 83-87 хуудас/,

 

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 647 дугаартай “ аас 60 ампертай хар өнгийн аккумляторыг түр хураан авч үзлэг хийж, хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулж, хүлээлгэн  өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 20-23 хуудас/,

 

             Мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...шар өнгийн аранз, шаргал өнгийн эрэгтэй хүний дээл, 415, 398 гэсэн бичигтэй 7.62 калашников бууны магазин 2 ширхэг, ногоон өнгийн дотортой цайвар өнгийн куртка, КАОS-Az гэсэн улан доороо бичигтэй хагас түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос, гийн 2536111 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0073 дугаартай гэрээт цэргийн үнэмлэх, 01095510 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 322007704 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, МС201422590 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх” зэрэгт үзлэг хийж түр хураан авч, хохирогч д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх-ийн 88, 90 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлжээ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

 

             Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 8 дугаар багийн 35 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хохирогч гийн гэрийн цоожийг хөшиж эд зүйл хулгайлсан, 

 

             Мөн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн 36 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хохирогч *******ын амбаарын цоожийг эвдэж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байх тул  шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр  үйлдсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

             Иймд Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овгийн *******ийн *******эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь  үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

    Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч С., , гэрч Б., , нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Хохирогч ******* нь 60 ампертай хар өнгийн аккумляторыг буцаан авсан, хонины өрөөл махны үнэ болох 75000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь С.Жаргалсайханаас 60 ампертай хар өнгийн аккумляторыг түр хураан авч үзлэг хийж, хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулж, хүлээлгэн  өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт,  түүний шүүхэд ирүүлсэн хүсэлт /1хх-ийн 20-23, 2хх-ийн 17 хуудас/,

 

Хохирогч нь шар өнгийн аранз, шаргал өнгийн эрэгтэй хүний дээл, 415, 398 гэсэн бичигтэй 7.62 калашников бууны магазин 2 ширхэг, ногоон өнгийн дотортой цайвар өнгийн куртка, КАОS-Az гэсэн улан доороо бичигтэй хагас түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос, гийн 2536111 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0073 дугаартай гэрээт цэргийн үнэмлэх, 01095510 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 322007704 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, МС201422590 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх зэргийг буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн хүсэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 20-23, 88, 90, 2хх-ийн 7 хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жил  4 /дөрөв/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг эдэлсэн, 07 сар 05 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ялын тооцоо /1хх-ийн 139-144, 231 хуудас/ зэргээр,

 

Мөн шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1826004900218, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1826004910220 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолуудаар /1хх-116, 61, 139-144/ тус тус тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил  7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Шүүгдэгч  *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

              Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ЦХШЗ/99 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ЦХШЗ/07 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай”, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/79 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны товыг тогтоох тухай” шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хор уршиг хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн, хохирогч ******* нь хохирлын 75000 төгрөгөөсөө татгалзсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3-д заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хугацаагаар хорих ял оногдуулах буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,  Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139-144, 149-179 хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно” гэж тус тус  хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч 2003-2018 онд бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 6 удаа ял шийтгүүлсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан бөгөөд үүнийг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь 75000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхээс татгалзсан, хохирогч *******, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ******* овгийн *******ийн *******эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь 75000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч *******, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.