| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/0006/э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-01-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч Ч.*******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Шинжээч эмч Э.Хүрэлсүх,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн *******ын ******* холбогдох эрүүгийн 2026000710238 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овгийн *******ын ******* /РД:*******/,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* ******* овгийн *******ын ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ч.*******ийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвд өөрийнхөө ажлын өрөөндөө зодож дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Бид 2 анх 2018 оны 10 сард хуримаа хийсэн. Тэгээд хуримаа хийснээс хойш 14 хоногийн дараа намайг гэрт үлдээгээд явсан. Бид хоёрын хоорондын зан харилцаа тохиромжгүй байсан. Салаад явахдаа бүх тавилга, саваа өөрөө аваад явсан. “Би одоо чам дээр эргэж ирэхгүй шүү, чи амьдралаа бодоорой. Хөгшрөхөөсөө өмнө эртхэн хань ижилтэй болоорой” гэдэг зүйлийг манай ээжид мөн надад зөндөө хэлж байсан. Тэгээд 1 жил гаруй хугацааны дараа би ******* гэдэг эмэгтэйтэй танилцсан юм. Тэр өдрөөс хойш ******* нь “би чамайг хашраах гэж салж явсан. Би одоо чамтай буцаж сууна. Үгүй бол би ямар нэгэн байдлаар чиний мууг үзнэ. Чамайг би шоронд явуулна” гэж байнга заналхийлдэг. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил дээр ирж миний ажлын техник хэрэгсэл болох компьютер, принтер гэх мэт эд зүйлийг маань эвдэж манай байгууллагад 1500000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед манай байгууллага цагдаагаар шийдүүлээд, эд зүйлээ шинээр худалдаж аваад гомдолгүй болсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин ажил дээр ирж зөрчил хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2 ширхэг баримтыг авч зугтаасан. Би мөн адил цагдаад мэдэгдэж тэр баримтаа олж авсан. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр ирж хэрүүл хийн ажиллах нөхцөл боломжийг алдагдуулсан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тийм зүйл болсон. Миний хувьд ажил хийхэд хүндрэл учруулсан гэх гол 4 зүйлийг л дурдаж байна. Түүнээс ажил дээр байнга ирж хэрүүл хийдэг асуудал зөндөө байдаг. Манай эхнэрийг давхар биетэй гэртээ байхад нь ирж алгадсан асуудал, сүүлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт ирж агсан тавьсан гэх мэт дурдаад байвал асуудал зөндөө байна. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр намайг 2 үйлчлүүлэгчтэйгээ сууж байхад орж ирээд аавын маань бэр гуйхдаа өгсөн хадгийг энэ гуйлгачин аавынхаа өгсөн хадгийг ав гэж над руу шидсэн. Мөн манай үйлчлүүлэгч нарын хажууд намайг “чи хөгшин хүүхэнд соёлтойгоор биеэ үнэлдэг” гэж хэлсэн. Тухайн өдөр над руу хадаг шидчихээд миний цаана суудаг манай нягтлан, нярав 2-ын амьдралтай холбоотой зүйлийг намайг ярьсан болгож маш бүдүүлгээр дайрч, доромжилсон. Ажлынхан хүртэл намайг чи үнэхээр тийм зүйл ярьсан юм уу гээд надад дургүйлхэж байсан. Тэр үед үнэхээр миний уур хүрч, яахаа мэдэхээ байсан. Тэгээд “чи болиод өгөөч ээ, гараад өгөөч” гэж орилж байгаад нүүр рүү нь цохьсон гэдгээ мэдэж байгаа. Хана мөргүүлсэн гэдэг асуудал дээр би үнэхээр уурласан, цочирдсон байсан болохоор сайн санахгүй байгаа. ******* гараад явсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарч байтал ******* шатан дээр уначихсан байсан. Шатны уруу хараад сөхрөөд суучихсан, гараараа газар тулсан байсан. Тухайн үед би уурандаа юу хийчихэв дээ гэж бодоод *******ийг өргөөд босгох гэтэл нэг гараагаа намайг шувтарч хаячихаад гараад явсан. Тэгээд би тухайн өдөр *******ийн араас гэр хүртэл нь дагаж явсан. Орой гэрээс нь очиж аваад эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлж, хоол ундыг нь би өөрөө гардан хийж байсан. Толгойгоор нь хана мөргүүлсэн байж магадгүй. Би сайн санахгүй байна. Дух ясны гэмтлийг би учруулаагүй гэж үгүйсгэж хэлж чадахгүй. Гэхдээ би зарим зүйлээ сайн санахгүй байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж хэлэхгүй. Надаас шалтгаалсан буруутай үйлдэл байгаа. Өөрийгөө хянаж чадаагүй уурандаа ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Тэвчсэн бол өнөөдөр энд шүүгдэгч гээд эцэг, эхийнхээ нэрийг дуудуулаад зогсож байхгүй байсан. Энэ хүн чинь эмэгтэй хүн болохоор өөрийн гоо сайхан гэж байна. Мөн энэ хүнтэй хамт миний хүүхэд байгаа болохоор мөнгө төгрөг гэхээр нь өгсөн. Хохиролд 1125000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Ч.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2013 онд Б.*******тэй танилцаж, бид хоёр 2014 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Анх бид 2-ын үзэл бодол, санаа сайхан нийлдэг байсан. Б.******* нь намайг жирэмсэн болсноос хойш хүн гэж үзэхээ больсон. Жирэмсэн байхад аашилж загнадаг байсан. Энэ хүнтэй хамт байснаас хойш би сэтгэлийн амар амгаланг огт аваагүй. Намайг жирэмсэн байх хугацаанд зөндөө архи, дарс уудаг байсан. Би хүүхэн шуухных нь асуудлыг дуугүй өнгөрүүлдэг байсан. Б.******* намайг мэдэж байгаа байх би энэ хүнтэй суухдаа хэрүүл, хараал мэддэггүй байсан. Одоо бол би шал өөр хүн болж хувирсан. Нэг удаа согтуу ирчихээд уурлаад гараад явахад нь би араас нь залгахад Б.******* өөрөө хурхираад унтаад байсан. Нэг хүүхэн утсыг нь авчихаад чи эмэгтэй хүн байна дугараач гээд байсан. Тэгэхээр нь би хэрүүл хийж янз бүр болоогүй. Маргааш нь чи яагаад тэгж байгаа юм хэн юм бэ гэж асуухад манай найзын үерхэж байсан охин байгаа юм гэж надад хэлсэн. Тэр үед нь би тийм юм байхдаа гээд хэрүүл хийлгүй өнгөрч байсан. Би Б.*******д урд нь зөндөө хэлдэг байсан. Нэг өдөр би төрөх дөхөж байна 2-улаа валентины өдөр гэр бүлээ батлуулаад жирэмсний зураг авахуулъя гэж ярьж байсан. Тэгээд 02 дугаар сарын 13-ны орой бид 2 муудалцаад гарах гэхээр нь гаргахгүй гэсэн чинь намайг орон дээр түлхэж унагасан. Би нилээ нь хүнд жинтэй байсан болохоор өөрөө эргэж ч чаддаггүй байсан. Тэр үед эрүүл байсан байж миний гэдэс нь дээр өвдөглөж байгаад багалзуур шахаж байсан. Намайг явуулахгүй гээд байхаар уурлаад угаалгын машин дээр 2, 3 удаа цохиж тагийг нь хагалж хаяаад гарахдаа намайг хана руу түлхэж хаячихаад гараад явж байсан. Тэгээд би 02 дугаар сарын 14-ний өдөр үсээ ороолгуулаад жирэмсний хувцсаа өмсчихөөд Б.*******г хүлээгээд байхад над дээр ирээгүй. Ингээд би 2017 оны 03 дугаар сард хүүгээ төрүүлсэн. Би хамт амьдарч байхдаа энэ хүнийг хэдэн төгрөгийн цалин авдаг, цалингаа юунд зарцуулдаг вэ гэдгийг ч мэдэхгүй. Хаана явж байна, яасан гэж ч залгадаггүй байсан. Би энэ хүнд маш тэвчээртэй хандаж ирсэн. 03 дугаар сард төрчихөөд хүүхэд маань тархины даралттай байсан учраас би 1 сар эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад Б.*******д гэрийнхээ түлхүүрийг өгчихөөд би ээжтэйгээ хөдөө явсан. Тэгээд 2017 оны сүүлээр хадам ирж хадаг тавьсан. Бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор гэр бүл болж би аймагт ирсэн. Энэ хугацаанд би ихэвчлэн хөдөө байдаг байсан. Би зүгээр байхад нь хүний гэрээс явахгүй шүү дээ. Эмэгтэй дүү нь хүртэл мэдэж байгаа. Найранд манай талаас их хүн ирээгүй. Тэгээд манай нэг ах, эгч 2 орж ирнэ гэсэн. Би буузны гурил зуураад гар заваан байхад ******* миний хөлний хажууд хүүхдийн бойтогыг аваад өг гэхээр нь “би миний гар заваан байна, чи өөрөө авчих” гэсэн чинь Б.******* аймаар уурлаад “пизда минь чи хүн ядраад ирж байхад хүн зараад” гэж хэлсэн. Чанга дуугарсан болохоор хүүхэд айгаад уйлсан. Тэгэхээр нь би хүүхдээ очоод тэвэрсэн чинь над руу утсаа шидээд унталгын өрөөний хаалга цөмлөөд хаясан. Яг хүн орж ирэх гэж байхад тийм үйлдэл гаргасан болохоор надад аймаар хэцүү санагдаж байсан. Намайг яв, зайл гээд гэрээсээ байнга хөөдөг байсан. Хурим хийсний дараа намайг хүн гэж үзэхээ больсон байсан. Тэгээд хурим болоод удаагүй байхад хүүхэд хордлогонд ороод би эмнэлэгт хэд хоносон. Эмнэлгээс гараад хүүхдээ агаарт гаргах гээд хөдөө явсан. Гэртээ хүн гүйцэд оруулаагүй байсан болохоор их удалгүй буцаад ирсэн. Ирээд би нэг үсчинд сууж байсан чинь тэр үсчин эгч надад “эгч нь чам шиг олон охинтой болохоор чамайг хуураад доромжлуулаад яваад байгааг харах хэцүү байна. Чи огт үзэгдэхгүй юм. Танай хүн чинь нэг хүнтэй 1 жил гаруй холбоотой байгаа. Нилээн дотно юм байна лээ. Надтай хамт суудаг нэг үсчин хүүхэнтэй найз юм байна лээ. Тэгээд би сая тэсэхгүй тэр хүүхэнд наад чинь эхнэр хүүхэдтэй юм байна лээ шүү дээ. Эхнэр нь нялх хүүхэдтэй. Хөдөөний охин байдаг юм байна лээ гэсэн чинь тэр хүүхэн нь уйлж унжаад хот руу яваад өгсөн. Тэр хүүхэн мэдээгүй байсан юм шиг байна лээ” гэж надад хэлсэн. Тэгээд тэр үед тэрийг сонсоод надад үнэхээр хэцүү байсан. Өмнө нь би зөндөө олон удаагийн хэргийг нь зүгээр өнгөрөөж байсан. Гэтэл тэр үед надаас уучлалт гуйх юм болов уу гэтэл эсрэгээрээ над руу уурлаж давшсан. Ингээд бид 2-ын гэр бүлийн хэрүүл эхэлсэн. Б.******* намайг явчихаад гэртээ дахиж ирээгүй гэж байна. Гэхдээ би зөндөө очсон. Манай ээж хүртэл хүнд тэвчих ёстой юм гэж байдаг. Чи буцаад яв гээд загнаад буцааж байсан. Очих болгонд Б.******* нь намайг багалзуурддаг эсхүл салаавч гаргадаг, нулимдаг байсан. Тэгээд түлхэж хөөж гаргаад хаалгаа цоожилчихдог байсан. Нэг удаа намайг гаргачихаад миний хамаг юмыг араас гаргаад хаалгаа хааж байсан. Тэгэхээр нь би тэвчихгүй жижиг чулуу аваад шидсэн чинь цонхны гадна тал хагарчихсан. Тэгээд би гэртээ ирээд байж байтал Б.******* араас ирээд манай ээж рүү дайраад, та нарыг адилхан болгоно гээд хамаг юм тарааж хаячихаад гараад явж байсан. Эмэгтэй дүү нь үлдчихээд намайг доромжилж надтай хэрэлдсэн. Хамгийн гол нь зүгээр байсан миний ээж рүү “та нар энэ байшинг барихад нэг тоосго ч нэмэрлээгүй биз дээ. Энэ охиноо аваад зайлаарай. Та нар хэдэн сарлагнаас өөр юутай юм” гэж байсан. Цагаан сар болох гээд би очсон. Гэтэл Б.******* намайг дахиад хөөж гаргасан. Намайг очиход Б.******* идэх ч махгүй байсан. Тэгэхээр нь би ээжид хэлээд манайх цагаан сар хиймээр байна гэж хэлсэн. Тэгээд манай ах хөдөөнөөс машин дүүрэн цагаан идээ мах сүү авч ирсэн. Гэтэл Б.******* хаяхыг нь хаяад миний араас нүдээд хөөж байсан. Би болгох гэж зөндөө явсан. Гэтэл одоо намайг ингээд яриад зогсож байдаг. Хүн хэрүүл эхлүүлээгүй байхад би эхэлж хэрүүл эхлүүлдэггүй. Би урд нь ажил дээр нь их очдоггүй байсан. Тэр битгий хэл намайг хааяа нэг хүүгээ тэврээд очихоор “битгий их ирж байгаарай хүний хэл амтай газар” гэж өөрөө хэлдэг байсан. Намайг байнга очдог байсан юм шиг ярьж байна. Ноднин би хоёулаа урд аав, ээж 2 дээр очиж шинэ оноо гаргах уу гэж мессэж бичихэд би өөр гэр бүлтэй болсон гэж өөрөө хэлсэн. Би хэсэг хугацаанд гэрээсээ явсан нь үнэн. Гэхдээ 14 хоноод яваагүй. Б.******* нь намайг чи хүүхдийнхээ орыг аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийнхээ орыг очиж авсан. Би яагаад энэ хүнийг орхиж явсан бэ гэхээр өөрийн бурууг ойлгох байх удаа дараа хүүхэнтэй орооцолдож байгаа байдалдаа дүгнэлт хийж, үр хүүхдээ бодох байх гэж бодоод орхиод явсан. Түүнээс би өөрөө багадаа эцэггүй өссөн болохоор хүүгээ эцэггүй өсөөсэй гэж хүсээгүй. Энэ хүнийг ганц удаа хаалга тогшоод ороод ирэх болов уу, нэг удаа л уучлаарай гээд гуйвал би буцаад очно доо гэж боддог байсан. Тэгээд би 12 дугаар сарын 26-ны өдөр тэрийг сонсчихоод энэ эхнэртэй болчихсон юм байна. Ямар ч байсан маргааш ажил дээр нь очиж уулзана даа гэж шөнөжингөө бодож хоносон. Яагаад гэвэл би гэрийнх нь хаягийг мэдэхгүй. Утас руу нь залгаад Ганаа байна гэхээр шууд салгадаг байсан. Тэгээд би хаана амьдарч байгааг нь мэдэхгүй болохоор ажил дээр нь очсон. Гэхдээ би орилж хашгирч ороогүй. Тэгээд намайг уулзах гээд ороход цаанаасаа бүүр нэг үзэн ядсан харцтай. Чамтай юугаа ярьдаг юм. Яв зайл гэж хэлчихээд компьютерынхоо дэлгэц рүү хараад суугаад байхаар нь би хөөе уулзаадахъя гээд байна гэсэн чинь ширээний үзүүр дээр байсан нөт бүүкний бор цүнхээр миний зүүн шанаа руу цохьсон. Тэгээд би зөрүүлээд цохьсон. Бид 2 адилхан шидэлцсэн. Гэхдээ хохирлыг би ганцаараа хүлээсэн. Зөрчлийн тухай хуулиар ч хариуцлага хүлээсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр буцаад нийлэх юм бол гэж бодсон. Бас энэ хүнийг төрийн байгууллагад ажилладаг юм болохоор нь өөрийг нь бодож би бүх бурууг хүлээсэн. Манай хүү одоо ухаан орсон болохоор Б.*******г байнга ярьдаг. Тэгээд би очоод уулзвал бас өөр байх юм болов уу гэж бодоод очсон. Гэтэл бас л хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан 2 торгуулийн хуудсыг нь аваад зугтсан. Тэгээд би Б.*******г өөрөө ирээд авчих гэсэн чинь би цагдаагаар авахуулна гэж хэлсэн. Намайг уулзах гээд очих болгонд цагдаагаар сүрдүүлдэг. Тэгээд би хүү дээрээ очоод байж байтал 2 цагдаа ирээд Б.******* гомдол гаргасан. Бичиг баримтыг нь цагдаа дээр аваад ирэхгүй юу гэсэн. Тэгээд би бичиг баримтыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тэгээд би 02 дугаар сарын 06-ны өдөр “за одоо ерөөсөө больё, зөндөө нааш цаашаа гүйлээ, хадгийг нь буцаагаад өгье” гэж бодоод ажил дээр нь очсон. Гэхдээ би тэгж шидэж өгөөгүй. Зүгээр л компьютер дээгүүр нь давуулаад ширээн дээр нь тавьсан. Би хамгийн гол нь Б.*******д муухай үг хэлсэн нь үнэн. “Чамайг хүмүүс мөнгөлөг хүүхнүүдэд дуртай, хөгшин хүүхнүүдтэй уулздаг гэдэг юм байна лээ. Чи соёлтойгоор биеэ үнэлдэг болчихсон юм биш үү” гэж хэлсэн. Гэтэл Б.******* юм бичиж байсан балаа над руу шидсэн. Тэгээд тойрч гарч ирээд 2 хүний дэргэд намайг нүүр рүү цохиод, сэгсрээд байсан. Гэтэл нөгөө 2 хүн нь за бид 2 гарч байя гээд гараад явсан. Би болсон явдлыг маш сайн санаж байгаа. Миний нүүрэн тус газар 2 удаа цохьсон. Гэтэл миний нүүрэнд шарх гээд чимээ гарсан. Тэгээд би бараг нүдээ нээж чадаагүй байсан. Намайг гарах гэтэл гаргахгүй сэгсчээд байсан. Би тухайн үед биеэ аваад гарах л бодол орж ирсэн болохоос намайг тэд цохиж байна, одоо шалан дээр унагалаа гээд тоолж байх сөхөө байгаагүй. Вакум хаалга нь гацаад байсан. Тэгээд жаахан завсар гарангуут нь би гарсан. Тэр хооронд Б.******* миний нүүр рүү нулимаад, янхан, банзлаар дуудаад, өмнөөс салаавч гаргаад байсан. Би гар ч хүрч чадаагүй. Цохиход нь айж дальдарч гүйсээр байгаад таарсан. Тэндээс гараад иртэл шавар хана руу миний мэдэхийн 1-2 удаа мөргүүлсэн. Тэгээд би хальт эргээд харсан чинь Б.******* нь цаашаа эргээд орж байсан. Хана мөргүүлсний дараагаас миний бие салгалаад, би өөрийн хяналтаа алдаж эхэлсэн. Гэхдээ би тэгж шатны уруу нүүрээ унаагүй. Би босоод 2 давхраас 1 давхар руу буудаг шатны тэнд дахиад хөл салгалаад сөгдөж унагасан. Тэр үед Б.******* ирээд миний зүүн гарнаас сугадаад босгох гэхээр нь би гараа сугалж аваад гараад явсан. Тэгээд миний машин харагдаж байсан. Машиндаа очоод жаахан сууж байгаад хөдлөөд явах гэтэл миний нүдэнд цас будраад байгаа юм шиг юу ч харагдахгүй байсан. Тэгээд сайн хичээгээд харахаар машинууд чагнаалдаад байсан. Тийм байдалтай нисэхийн уулзвар хүртэл явсан. Тэгээд нисэхийн уулзварын тэндээс харах орчин арай дээр болоод ирсэн. Тэгэхээр нь би эмнэлэг явах гэснээ болиод гэрийн гадаа ирсэн. Гэтэл Б.******* гэрийн гадаа миний араас ирж байсан. Тэгээд би гэртээ орж нүүрээ угаачихаад харсан чинь миний нүүр зайгүй болтол хавдсан байсан. Б.******* тэрийг харсан. Тэгээд Б.******* гараад явсан. Би гэртээ үлдсэн. Эмнэлэг явах гэсэн чинь аймаар болсон байхаар нь санаа зовоод яваагүй. Орой болсон хойно би халуураад чичрээд аймаар болоод байсан. Тэгэхээр нь би Б.******* рүү залгаад чи намайг эмнэлэг оруулаад өг гэсэн. Өөрөө явах гэхээр явж чадахгүй байсан. Тэгээд орой Б.******* найз гээд нэг дүүтэйгээ ирж намайг эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийгөө тийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй. Гайгүй болчих байх л гэж бодсон. Тэр өдөр 5 эмч гарч байсан. Намайг үзчихээд толгойны чинь яс хагарсан байна. Чи нилээн хүнд гэмтсэн байна. Одоо чамайг явуулахгүй. Гэхдээ чи хүнд зодуулсан байна гэхээр нь би Б.*******г өрөвдөөд би шатнаас уначихсан юм гэж хэлсэн. Би өөрийгөө ийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй. Гэтэл эмч нар шат руу унасан хүн ингэж бэртэхгүй. Шат руу унасан бол гар хөл шалбарна. Чи өөр энэ тэндээ гэмтэл аваагүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ганцаараа байсан болохоор очиж цонхоо хаагаад усаа хаачихаад ирж хэвтэж болох уу гэсэн чинь чи эргэж заавал хэвтэнэ шүү. Чи бүртгүүлчихсэн байгаа. Чиний амь нас хохирох юм бол бид өөрсдөө хариуцлага хүлээнэ шүү. Тэгэхээр заавал ирж хэвтэх ёстой гэж хэлсэн. Тэгээд Б.******* намайг шөнө 2-3 цагийн үед гэрийн гадна буулгаж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод хувцсаа солих гэж бараг 2 цаг болсон. Толгой өвдөөд, юм түшиж л явахгүй бол явж чадахгүй байсан. Тэгээд гэлдэрсээр яваад бараг өглөө эмнэлэг дээр очсон. Эхний 4 хоног эмч нар намайг их хүнд байна гэж байсан. Би хоол идээгүй, ус ч угаагүй. Юм идэхээр бөөлжиж гаргачихаад байсан. Би хавтаст хэрэгт эдгээд хамаагүй дээр болсон зургаа хавсаргасан байгаа. Тэрнээс өмнө би зураг авч чадаагүй. Тухайн үед чи ухаан алдах магадлал тун өндөр байсан. Азтай хүүхэд юм даа гэж эмч нар хэлж байсан. Тэгээд би 17-ны өдөр эмнэлгээс гарсан. Би шүүх хуралд арай хийж суусан. Намайг ингээд өөрөө хүрээд ирсэн байхад хараад арай сална гэж хэлэхгүй байлгүй дээ гэж бодсон. Тэр үед би гуйж байж эмнэлгээс гарсан. Хүү дээрээ очмоор санагдаад байсан болохоор муухай царайтай байсан ч хамаагүй эмнэлгээс гарсан. Би төрснөөс хойш ямар ч ажил хийгээгүй. Урд нь улсын бүртгэлд гэрээгээр ажиллаж байсан. Одоог хүртэл би ажилгүй байгаа. Надад эм тарианы мөнгө байхгүй байна. Би энэ хүнд хэлсэн надад эм авах мөнгө алга карт нь дээр байгаа эм тариаг аваад өг гэсэн чинь чадахгүй чи шүүх цагдаагаараа яваад аваарай гэсэн. Би чадах чинээгээрээ үзүүлсэн. Би Б.*******гээс нийт 1 196 000 төгрөг авсан байгаа. Хавар хотод очиж шинжилгээ өгч ирсэн. Дараа нь хүүгээ үзүүлж ирсэн бид 2-т мөнгө маш хэрэгтэй байсан. Гэтэл Б.******* сэтгэлээрээ бид 2-т туслаагүй. Хүүгээ үзүүлсэн чинь зүрхний томролтой гэж гарсан. Би хүүгийнхээ зүрхний томролтой гэсэн зургийг гэр бүлийнх рүү нь явуулсан хэн нь ч тоогоогүй. Одоо хүртэл би хүүгийнхээ эмчилгээний зардлыг ганцаараа хариуцаж явдаг. Гавлын ясны цуурал доод тал нь 6 сар болж эдгэнэ. Дэглэмээ сайн барих хэрэгтэй. Гам муу барьснаас болж ухаан алдах магадлалтай. Гамаа сайн бариарай гэсэн. Би бүхэл бүтэн жил өвчин намдаах эмээр амьдарч байна. Би Б.*******г миний энэ зовлонг туулаад үзсэн ч болоосой гэж бодож байна. Би байнга өвчин намдаах эмээр амьдарч байна. Тэнгэр муухайрхаар нүүр ам толгой өвддөг. Эм одоо ч миний карманд байна. Хүн ажил дээр нь очиж болно, хэрүүл хийж болно, гэхдээ хүн зодож бэртээх шалтгаан биш биз дээ. Одоо цаашид би яах юм. Миний ээж хөл, гар муутай. Гэтэл саяхан манай хүүхэд бас сахартай гэж гарсан. Шинжилгээний хариу нь байна. Тэгээд 03 дугаар сарын дундуур хот яваарай гэсэн. Ковид гээд бид 2 явж чадаагүй. Би үхээд өглөө гэхэд миний хүүхдийг хэн асарч, харж хамгаалах юм. Надад үнэхээр харамсалтай байна. Энэ хүнийг хайрлаж, тэвчсэнийхээ төлөө ийм эрэмдэг болоод үлдэж байна. Би 8 сард гавлын ясны эдгэрэлтээ үзүүлсэн. Гэтэл маш удаан байна. Гэхдээ бороолох дөхөж байна гэсэн. Би чихний мөгөөрснөөсөө авахуулаад хамраа тэгшлүүлэх хагалгаанд орох байсан. Гэтэл эхлээд гэмтлээ үзүүлж ир тэгэхгүй бол хагалгаа хийх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь хамрын таславч нь “S” хэлбэрийн муруйлттай болчихсон байна. Эхлээд гэмтлийн мэс засалдаа ор гэсэн. Мэдээ алдуулагч ясанд үйлчилдэггүй болохоор бүтэн наркозтой гэмтлийн хагалгаанд орно гэсэн. Тэгээд одоогоор явж чадаагүй байгаа. Тэр хагалгааны дараагаар гоо сайхны хагалгаа хийнэ гэсэн. Тэгээд одоогоор 2 хагалгаанд орно. Хүү маань өвчтэй би ийм болсон. Одоо надад найдлага алга. Би айж байна. Бүтэн наркозтой хагалгаанд орно гэхээс хүртэл айж байна. Би хүүхдийнхээ зургуудыг авах гээд гэрт нь очсон. Гэтэл намайг нөгөө хүүхэн нь чи ерөөсөө ороод ир чамд хэлэх юм байна гээд цамцнаас татаад байсан. Тэгэхээр нь би үгүй гэсэн чинь Б.******* “чи муу пизда минь ороод ир, чи хэн юм бэ?” гээд намайг чирсэн. Тэгэхээр нь би Мандахыг алгадсан. Тэр үед Мандах салгаагүй байсан бол намайг гэртээ бас л зодсон. Гэтэл одоо зүгээр байхад нь би өөрөө гүйж очоод алгадчихсан юм шиг юм ярьж болохгүй шүү дээ чи. Тухай бүр нь байнга цагдаагаар намайг шийтгүүлж байсан. Би нэг удаа фэйсбүүк дээр бичиж байсан нь үнэн. Ямар фэйсбүүк групп дээр бичсэнээ сайн санахгүй байна. Надтай холбоотой эсэхийг шалгуулж болно. Би Мандахыг алгадсан нь үнэн. Мандах намайг арай л аймаар доромжилсон. Өөрсдөө аймаар доромжилдог байж хүнийг ингэж хэлж болохгүй. Миний сэтгэл санааны хохирол бол хувь тавилан юм шиг байна. Одоо би эрүүл мэндийнхээ талаар маш их гомдож байна. Ер нь бол миний өгсөн мэдүүлэг болгон үнэн. Хамгийн эхний мэдүүлэгт өгөхөд миний бие тааруу байсан. Байцаагчид хүртэл би ойчих гээд байна гэж хэлж байсан. Тухайн үед хана мөргүүлсэн гэдгийг хэлэхээ мартсан байсан. Харин хоёр дахь удаагийн мэдүүлэг өгөхийн өмнө Б.******* утсаар орилж чарлаад намайг айлгаад байхаар нь би хэлээгүй. 3 дахь мэдүүлэг өгөхөд би Б.*******г уучлалт гуйгаад ирэх байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Тэгээд надаас уучлалт гуйгаагүй. Сүүлдээ Өлзийжаргал байцаагч надад хууль сануулаад, нууж үлдээсэн зүйл байвал хэлээрэй гэхээр нь би үнэнийг нь хэлсэн. ...Модон хаалганы хажуу талын бетонон хана мөргүүлсэн. Зурган дээр харагдаж байгаа галын хорны цаад талын ханыг мөргөсөн. Яагаад гэвэл гарч ирээд галын хортой байгаа ханыг түшээд гарсан. Одоо нийт 1125000 төгрөг авсан байгаа. Би цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээлгэх хүсэлтэй байна” гэв.
Шинжээч эмч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Ч.*******ийн биед дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Хоёр хугарал нь болохоор хоорондоо холбоогүй. Тус тусдаа үүссэн гэмтэл байх боломжтой. Дух ясны хугарал нь болохоор мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн. Энэ нь цохих, цохигдох хүчин зүйлээс үүсэх бөгөөд хязгаарлагдмал бус гадаргуутай талбай мөргөсний улмаас үүсэх боломжтой. Хязгаарлагдмал бус талбай гэдэг нь духнаас том талбай гэсэн үг. ...Хоёр удаа хана мөргүүлсний улмаас үүсэж болно. Мөн мөргөх, цохих, унах гэх мэтчилэн алинд нь ч үүсэж болно. Хохирогч Ч.*******ийн хувьд духны яс нь титмийн заадас хүртэл хугарсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн компьютер томограф шинжилгээний хариугаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үүссэн гэдэг нь тогтоогддог. Надад 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үзүүлсэн байдаг. Тухайн үед надад уйлаад шатнаас унасан гэж ярьж байсныг би одоо санаж байна. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үзэхэд бол духанд нь ямар нэгэн ил харагдах шарх байгаагүй. Гэмтлийн хувьд духаар нь 2 удаа мөргүүлсэн, 1 удаа мөргүүлсэн алинд нь ч үүсэж болно. Намайг үзэх үед ил харагдах гэмтэл үүсээгүй байсан. Мөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу 17 хоногийн дараа ирж үзүүлсэн. Мөргүүлэх, унах хүчнээс шалтгаална. Унахад, мөргүүлэхэд заавал цусан хураа үүснэ гэсэн зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.******* гэх хүнтэй 2013 онд анх танилцаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дундаасаа хүүтэй болсон. ...2018 оны 10 дугаар сард хуримаа хийж би хүүгийн хамт аймгийн төвд ирж суурьшсан ба ******* сумын 9-р баг 55-01 тоотод байшин барьж албан ёсоор хамт амьдарсан. Энэ хугацаанд ******* нь надтай муудалцсан үедээ гадуур архи уух, оройтож гэртээ ирдэг болсон. Уурлаж бухимдаж байсан шалтгаан нь бол гадуур хүмүүст өртэй байсан, мөн өөрөө сахарын өвчтэй байсан, тэрнийгээ хүнд хэлэхгүй дотроо шаналаад яваад байсанд байсан байх гэж бодоод байгаа. Хамтран амьдарч байх хугацаандаа 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг 8-9 сартай жирэмсэн байхад манай нөхөр эрүүл үедээ ******* сумын 13 дугаар баг 300-05 тоотод байхдаа надтай гэр бүлийн маргаанаас болоод намайг унтлагын өрөөнд орон дээр унагаж байгаад гэдсэн дээр өвдөглөж багалзуур шахаж байсан. Тухайн үед миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй ба хүүхэд зүгээр төрсөн байсан учир би тэр үед бол ямар нэгэн гэмтэл аваагүй гэж бодож байгаа. 2019 оны 02 дугаар сард ******* сумын 9-р баг 55-01 тоотод оршин суух гэртээ би хог шүүрдэж байх үедээ нөхрийгөө хүүхдэдээ хоол өгчих гэсэн. Тэгээд манай нөхөр ******* хүүхэддээ хоол өгөөд сууж байхдаа ханиалгаад байхаар нь чи ханиад хүрэхгүй байвал энэ өвөл бид 2 ч гэсэн ханиад хүрэхгүй гэсэн үг шүү дээ гэж хэлсэн чинь “чи намайг байнга ингэж байх юм пизда чинь гээд уурлаад намайг амны халбагаар 1 удаа толгой руу цохьсон. Баруун талын шанаа хэсэгт 1 удаа гараараа алгадсан.. Энэ үед халбагаар цохисон хэсэгт нь шумуулд хазуулсанаас жаахан том газар хавдсан байсан нь маргааш нь зүгээр болчихсон юм. 2019 оны 02 дугаар сард ******* сумын 9-р баг 55-01 тоотод унтах гээд хэвтэж байхад манай нөхөр гэр бүлийн маргаанаас болж уурлаад өөр өөр өрөөнд унтах гээд байж байтал ******* миний утас руу хэрүүлийн чанартай мессеж бичээд байсан. ******* хэвтэж байгаад шууд босч ирээд хананд шахаж багалзуур шахаад духны хэсэг, хацарны хэсэг рүү нэг нэг удаа мөргөж байсан. Тэгээд цагдаа руу залгая гэсэн чинь би өөрөө залгая, цагдаа нар надад үйлчлэхгүй гээд байсан. Тэгээд надаас утас булааж аваад цагдаа дуудаж байсан. Тухайн үед 2 цагдаа ирээд *******г аваад явсан. Энэ үед бол зүүн талын хацар дээр жаахан газар хөхөрсөн байсан. Нүүрний хэсэг тэр үедээ өвчинтэй болчихсон байсан. ...2020 оны 01 дүгээр сард *******тэй уулзах гээд ажил дээр нь очиход ууртай бололтой компьютер дээр юм хийгээд суугаад байхаар нь би уулзаадахъя гээд дэлгэц рүү нь гараараа түлхсэн чинь хажуудаа тавьчихсан байсан нөүтбүүкний цүнхээр миний зүүн талын шанаа хэсэг рүү цохьсон. Тэгээд сандал дээрээ суухаар нь би компьютерын дэлгэцийг нь барьж байгаад *******г цохьсон. Тэгсэн чинь ******* босч ирээд ширээн дээр дарж байгаад хоолой боосон. Тэгээд би амьсгалж чадахгүй нүд харанхуйлаад байж байтал ажлын газрын гэх эмэгтэй орж ирээд салгаж байсан. Тухай үедээ ******* цагдаа дуудсан байсан. Тэр үед бол би *******гийн эвдэрсэн дэлгэц, гар, маусыг нь шинээр авч өгч байсан. 200000 төгрөгөөр торгуулж байсан. ******* ямар хариуцлага хүлээж байсныг нь мэдээгүй. Энэ үед миний хоолой халцарсан байсан, зүүн талын шанаа, чих хавдсан байсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би дахин *******гийн ажил дээр нь очиж хадам аавын намайг гуйхдаа өгсөн хадгийг нь өгсөн ба өөр уулзах нэг ажил байсан учир очсон юм. *******гийн ажлын өрөөнд 2 хүн байсан. Тэгээд тухайн үед би уулзаадахъя гэсэн чинь завгүй байна гэсэн. Тэгээд жаахан хүлээж байгаад дахиад “гялс уулзаадахъя” гэсэн чинь “завгүй байна” гэсэн. Тэгэхээр нь “энд ярьж болох юм уу” гэсэн чинь “болно” гэхээр нь энэ хадаг чинь гээд хадгийг нь өгөөд “тэр хүүхнээрээ өөрийгөө доромжлуулдаг юм байгаа биз, намайг битгий доромжлуулаад байгаарай. Чамайг мөнгөнд дуртай гээд байдаг. Чи бараг соёлтойгоор биеэ үнэлчихсэн юм биш үү” гээд хэлчихсэн чинь босч ирээд заамдаад авсан. Заамдаж аваад хананд шахаж байгаад Зүүн талын хацарны хэсэгт 1 удаа гараараа, мөн хамарны зүүн хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Мөн зүүн талын хөл дээр 2 удаа дэвссэн. Тэгээд би гарах гэтэл цагдаа дуудчихсан байгаа гээд гаргахгүй байсан. Тэгээд өрөөнд нь 5 минут орчим болсны дараа миний нүд харанхуйлаад байхаар нь би гуйж байна, гадаа гарлаа гэж байгаад гарсан. Тэгээд би 2 давхрын шатан дээрээс буух замдаа хөл сөхөрч унасан ба шатнаас тэр үед бариагүй бол газар унахаар байсан. Тэгээд дахин доош бууж байгаад 2 давхраас 1 давхар луу эргэдэг хэсэг дээр дахин хөл алдаж сөхөрч суусан. Тухайн үед 2 удаа унах үед ******* намайг татаж босгосон. Тэгээд машинд суусан ба нэг хэсэг нүдээ аниж хэвтэж байгаа нүдээ нээсэн чинь би арын суудал дээрээ сууж байсан. Би ухаан санаа орж гараад байсан учир тухайн үед юу болсныг санаагүй. Тэгээд машин унаад явах гэтэл нүд харанхуйлаад байсан. Тэгээд гэртээ ирээд толинд харсан чинь хамар мурийсан, нүд хөхөрч эхэлж байсан. Тэгээд орой нь зурагт үзэх гэхэд толгой өвдөөд, хөл, гар чичрээд байсан. Тэгээд 10 хоног БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Гэр бүлийн батлах байхгүй. Дундаасаа нэг хүүхэдтэй. Одоо 3 нас хүрч байгаа. Манай хүү Түвшинсайхан нь одоо надтай хамт амьдарч байгаа. *******тэй албан ёсоор шүүхээр орж салж хүүхдийн тэтгэмж тогтоолгосон байгаа. ******* бол тухайн үед миний духны хэсэг рүү цохиогүй. Би гарч явах замдаа шатны уруу унасан. Тэр үед бол миний нүд харанхуйлаад бие сульдаад байсан. Тэр үед би юм мөргөсөн эсэхээ бол санахгүй байна. Хэрэв мөргөсөн бол тэрнийг ******* харсан байх. Миний араас явж байгаад намайг унахаар өргөж босгоод байсан юм. Би машинаа бариад явж байхдаа Авто тээврийн төвөөс Нисэхийн хойд талын уулзвар хүртэл сайн юм харахгүй бүрэлзээд байсан. Тэр үед би машиныхаа руль мөргөсөн байж бол магадгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/,
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ”...Би өмнө нь тухайн зодуулсан үедээ бол эмнэлгийн байгууллагад үзүүлж байсан удаа бол байхгүй. Харин Цагдаагийн байгууллагад нэг удаа хандаж байсан. Тухайн үед дуудлаганд нь а гэх цагдаа ирж *******г аваад явж байсан санагдаж байна. Би бол тэр шөнө нь гэртээ хоноогүй, байрандаа очиж хонож байсан юм. Урьд өмнө зодож байсан үйлдлүүд дээрээс бол одоо миний биед үлдсэн шарх сорви гэмтэл бол байхгүй. Эмнэлгийн бичиг баримт ч байхгүй. ...******* миний зүүн хацарны төвгөр хэсэгт гараараа нэг удаа, миний хамарны зүүн хэсэгт нэг удаа цохьсон. Духны хэсэгт бол цохиогүй. Би тухайн үед гарч явахдаа шатны уруу унасан. Тэр үедээ бол би юм мөргөсөн эсэхээ мэдэхгүй байна. Мөн машиндаа суугаад харих замдаа машинаа жолоодож явж чадахгүй нүд харанхуйлаад байсан ба би машин унаж явахдаа өөрөө мэдээд байгаа хэрнээ замын боржур мөргөөд байсан. Тэгээд нөгөө тал руугаа дарахаар урсгал сөрж орох гээд байсан. Тэр үед би мөн машины рулиэ мөргөсөн ч байж магадгүй. Миний духны яс урьд нь гэмтэж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ” ...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл салж хүүхдийн тэтгэмж тогтоолгох шүүх хурал болсон юм. Тухайн үед миний биеийн байдал маш муу, босоод явахаар гуйваад, үг дуугарч чадахгүй байдалтай байсан. Шүүх хурлын дараа *******д “...би эмчилгээ дахин хийлгэнэ, эмчилгээний зардал гаргаж өг, эмийн сангаас эм авах шаардлагатай байна, миний картан дээр бичсэн эмийг аваад өгөөч” гэж утсаар ярихад ******* “...цагдаадаа өгөөд цагдаагаараа явж мөнгө төгрөгөө олж ав, би чамд мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд би өргөдлөө цагдаад өгсөн. Өмнөх хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ зодсон хэсгийг нь ярьснаас бусад хэсгийг нь ярилгүй үлдээсэн. Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би хадгийг нь өгчихөөд хэлэх гэсэн үгээ хэлэхэд ******* юм бичиж байсан балаа над руу шидчихээд ширээгээ тойрч ирээд тэр хоёр хүний хажууд намайг багалзуурдаад, нүүр лүү нулимаад, зүүн талын хөл рүү дэвсээд байсан. Элдвийн үгээр доромжлоод зүүн талын хацар дээр, хамрын зүүн хэсэгт гараараа цохьсон. Тухайн үед нүүрэнд шар хийх дуу гараад нүүрэнд өвдөлт өгөхөөр нь би доошоо нүүрээ дараад суусан. Тэгээд толгой эргээд байхаар нь жаахан сууж байгаад босоод гарах гэтэл “...цагдаа дуудчихсан” гээд хаалга дарчихаад гаргахгүй байсан. Тэгээд би хаалгаар гарах гээд түлхэж байгаад завсар гарахаар нь гарах гэтэл миний шилэн хүзүүнээс барьж аваад хана 1 удаа мөргүүлсэн. Хаалгаар гараад шат руу буусан чинь хөл дайвалзаад, нүд бүрэлзээд шат руу 2 удаа сөхөрч суусан. Би шатаар буухдаа болон машин унаад явахдаа бие сульдаад, гар хөл салганаад байсан болохоос ухаан санаа балартаагүй. Бүх зүйлийг мэдэж байгаа. Би шатаар буухдаа шат мөргөөгүй, машин бариад явахдаа машины рулийг мөргөөгүй. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 хуудас/,
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ” ...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******гийн өрөөнд орсон. ...Тухайн үед би бэр гуйж ирсэн хадгийг нь буцааж өгөх гээд хадгийг нь авч очсон байсан. Тэгээд хадгийг нь компьютерийн гар дээгүүр нь давуулаад шидэж өгсөн. Тэгээд би “үр хүүхдээ хаячихаад баян хүмүүстэй уулзаж соёлтойгоор биеэ үнэлж яваа юм уу” гээд хэлчихсэн чинь ******* юм бичиж байсан балаа над руу шидсэн. Тэгээд ширээгээ тойрч босож ирээд тэнд байсан хоёр хүний хажууд миний нүүр лүү нулимаад багалзуур шахаад миний хөл дээр дэвсээд хоёр удаа гараараа нүүр лүү цохьсон. Тэгээд нүүрэнд өвдөлт өгөхөөр нь би доошоо нүүрээ дараад суусан. Тэр үед хамар чинэрээд өвдөөд байхаар нь би гаръя гэсэн чинь ******* гаргахгүй хаалгаа дарчихаад байсан. Би гарах гээд 2-3 удаа оролдсон боловч ******* гаргахгүй байсан. Тэгээд би хаалгаар гарах гэтэл миний шилэн хүзүү хэсгээс бариад вакум хаалганы хажуугийн хана хэсгийг 2 удаа мөргүүлсэн. Хаалганы хажуу талд өрөөн дотроо намайг хана луу мөргүүлсэн. Тэр үед хажуу өрөөнд нь хүн байсан эсэхийг мэдээгүй. Өрөөнөөс гараад шатаар бууж байх үед хөл салганаад байхаар нь шатны бариулаас барьж байгаад доошоо сөхөрч суусан. Хоёр удаа лав сөхөрч суусан. Тэр үед ******* миний хажууд хамт явж байсан. Шатаар буух үедээ ямар нэг зүйл мөргөж бариагүй. Өрөөнд байх үед л хана мөргүүлсэн асуудал гарсан. Өмнө мэдүүлэг өгөх үед миний бие тааруу байсан тул яриагүй байсан. Тэгээд ч би өөрийгөө ийм хүнд гэмтсэн гэж бодоогүй байсан. ...******* намайг хана мөргүүлэх үед би зүгээр байсан болохоор тэр асуудлын талаар тодорхой санаж байгаа. Намайг хана мөргүүлснээс хойш бие хүндрээд, нүд бүрэлзээд хөл дайваад байсан юм. Би шат руу бол унаагүй, шат хэсэгт юм мөргөөгүй, шатаар буух үедээ 2 удаа л сөхөрч суусан. Сөхөрч суух үед хөл чичрээд, нүд бүрэлзээд байсан болохоор би өөрөө шатан дээр сөхөрч суусан юм. Би өөрийгөө ийм хүнд гэмтсэн гэж бодоогүй, тэгээд ч *******г өдийг хүртэл ирж уулзаад уучлалт гуйгаагүй байгаа болохоор би үнэнийг нь хэлье гэж бодож байгаа юм. Миний толгойн хэсэгт учирсан гэмтэл ******* намайг хана мөргүүлсэнтэй холбоотой. Хамрыг бол ******* гараараа цохиж гэмтээсэн юм. ******* намайг хаалганы хажуугийн шавар хана мөргүүлсэн. Миний ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хааяа нэг утсаар яриад хэрүүл хийсэн гэж л ярьж байдаг. Хэн хэн нь залгаад хэн хэнийгээ муулаад байсан. Он сар өдрийг нь бол санахгүй байна. Утсаар яриад халбагаар толгой руу цохьлоо гэж байсан. Маргааш нь хоол цай өгөх гэж ирэх үедээ бол зүгээр л байсан. Сүүлийн удаад бол ажлын газар нь очиж зодуулсан гэж байсан. Нүд нь хөхөрчихсөн байсан ба 10 хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Тэрнээс өөрөөр бол надад хэлж ярьж байгаагүй. Би бол байнга хажууд нь байгаад байдаггүй болохоор мэдэхгүй байна. Салахаар болоод өргөдлөө өгснөөс нь болоод л зодоон цохион болоод байгаа юм уу л гэж бодож байна. ******* нь цаанаа хүүхэнтэй болсон бололтой юм бас яриад байна лээ. 2018 оны 10 дугаар сард гэр бүл болсон. Гэр бүлийн батлах байхгүй. Дундаасаа нэг хүүхэдтэй. Одоо 3 нас хүрч байгаа эрэгтэй хүүхэдтэй. ******* үг цөөтэй, ажил, боловсролын хувьд сайн хүн байгаа юм. ******* нь их дураараа өссөн. Найз нөхөд олонтой, архи дарс уудаггүй. *******, ******* 2 хоорондоо таарахгүй байгаагаас өөр дутагдах зүйл байхгүй. “гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Гэрч Б.*******ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Намайг хөдөө байхад Ч.Ганчимэг, ******* намайг зодоод байна гэхээр нь би очих уу, гэж хэлсэн чинь эмнэлэгт байгаа юм чинь гайгүй байх гэж хэлсэн. Би аймгийн төвийн эмнэлэгт очиход Ганчимэгийн нүүр нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад *******гийн ажил дээр очиж уурласан чинь намайг нүдээд хана мөргүүлсэн гэж байсан. Хамт амьдарч байгаа хүн нь хүнтэй явалдаад байхаар нь манай охин уурлаад ажил дээр нь очсон юм шиг байсан. ******* Ганчимэгийг ажил дээрээ зодсон гэж дуулдсан. Тэр хоёрыг яг яаж зодолдсон талаар мэдээгүй. ...Ганчимэг *******г хүүхэддээ хоол өгч байгаад над руу халбага шидлээ гэж хэлж байсан. Наад асуудлаа цагдаад хэлээч гэхэд Пүүжээ надад цагдаа үйлчлэхгүй гэж яриад байх юм гэж байсан. ...Айл болоод 14 хоног болсны дараа манай охин утсаар яриад гэртээ ирчихлээ гэхээр нь би яасан юм бэ гэж асуухад ******* уурлаад намайг хүүхэдтэй хамт хөөгөөд гаргалаа гээд уйлаад байсан. Энэ хоёр их олон удаа салж нийлж байгаа нь дуулдаж байсан. *******, Ганчимэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөр 700000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэж *******тэй утсаар ярьсан чинь өгдөг мөнгөө өгсөн. Та нар цагдаа, шүүхээрээ явж мөнгөө олж ав гээд байсан. Хамгийн сүүлд манай охин *******тэй утсаар яриад цагдаад өгчихсөн чинь ******* залгаад халтар царайтай мөнгөгүй, янхан минь гээд над руу орилоод байна гэж надад хэлсэн.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-196 хуудас/,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.******* гэх хүнийг танихгүй. 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө намайг жижүүр дээр байхад ирж үзүүлсэн. Тухайн үедээ ирж үзүүлэхдээ шат руу 2 удаа унасан бололтой юм ярьж үзүүлсэн. Надад зодуулсан талаараа яриагүй. Ч.*******ийн биед учирсан шугаман хугарал нь дүрс оношилгооны хэллэгээр шугаман хугарал гэж ярьдаг. Бүх гадаргыг хамарсан. Энэ гэмтэл нь ясны дотор, гадна давхаргыг хамарсан хугарал юм. Хянга яс зүүн дээд /уг/ хэсэгтээ зөрүү багатай хугаралтай /Проксимал, гавал ясандаа ойрхон/ гэсэн үг. Хоорондоо холбоогүй байсан учир дунд нь таслалтай бичсэн байгаа. Дээрх 2 хугарал нь хоорондоо хугарлаар холбогдоогүй шинэ хугарлууд байсан. Дээрх гэмтлүүд нь хоёулаа шинэ гэмтлүүд“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* 2019 оны сүүлээс авахуулаад ажил дээр ирж хэрүүл хийдэг болсон. Юунаас болоод хэрүүл хийгээд байгааг нь би мэдэхгүй байна. Гэр бүлийн л хэрүүл маргаан байдаг байх. Манай ажил дээр намайг байхгүйд ирж хэрүүл хийгээд *******гийн компьютерыг эвдчихсэн байсан. Мөн *******гийн талаар худлаа үндэслэлгүй өргөдөл гаргаж байсан. Тэр нь аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авах 70321111 тоот утсанд дуудлага өгсөн байсан. Өнөөдөр гэхэд л манай ажил дээр ******* нь ирээд хэрүүл хийж хашгичиж байгаад явсан. Нэг удаа *******гийн өрөөнд орж ирээд хэрүүл хийж байгаад гарахдаа торгуулийн материалыг нь аваад явсан байсныг нь цагдаад хэлж олж авч байсан. ******* нь 2016 оноос авто тээврийн төвд техникчээр ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаал дээр ажиллаж байгаа. Дээд боловсролтой, даруухан, үг дуу цөөтэй сайн л залуу байгаа юм. Архи уугаад байдаггүй, ажилдаа сайн, хариуцлагатай ханддаг.“ гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-60 хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2019 оны 12 дугаар сарын сүүлээр манай ажил дээр ирж *******гийн өрөөнд ороод компьютерыг нь эвдчихсэн байсныг нь цагдаад өргөдөл өгч хохирлоо барагдуулж авсан байх. Манай ажил дээр ирээд *******г чамайг ажилгүй болгоно, хандах ёстой бүх газар нь өргөдөл гаргана л гэж хэлдэг байсан. Манай даргад нэг удаа өргөдөл гаргаж байсан. Мөн аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 70321111 тоот утсанд гомдол гаргасан байсан. Миний нүдэнд *******ийг зодож цохиж биед нь бэртэл гэмтэл учруулж байсан зүйл бол байхгүй. ...Тухайн өдөр бол ******* өрөөндөө 2 хүнд торгуулийн арга хэмжээ авах гээд сууж байсан. Гэнэт нэг эмэгтэй хүн орилоод хашгичаад байхаар нь өрөөний хаалгаар нь шагайхад ******* ирчихсэн хэрүүл хийгээд байсан. Зодоон цохион болоод байгаа гэх чимээ бол гараагүй. ******* мөнгөний шууд хамааралтай гэмээр хэрүүл хийж байхдаа *******г “чи манайд юутай ирсэн юм” “буцаж нийлэх юм бол чиний дуртай машиныг авч өгнө” гэх зэргээр хэлээд байдаг. Мөн манай байгууллагын дарга Балданням руу мессеж бичээд ******* бид 2-г нийлүүлээд өгчих, би танд машин авч өгнө” гэж байсан гэсэн. ******* даруухан сайн залуу байгаа юм. Хамт олон, хамт ажилладаг хүмүүстэйгээ хэл ам, мурийж муудалцаж байгаагүй. Дээд боловсролтой, даруухан, үг дуу цөөтэй, ажил мэргэжил, хамт олны дундаа бол сахилга бат алдаж байсан удаа байхгүй. Удирдлагаас даалгаж өгсөн ажлыг сайн биелүүлдэг. Ер нь ажилдаа сайн болоод л үзлэгийн техникчийн ажлаас хяналтын мэргэжилтэн болж тушаал ахиж ажиллаж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,
Гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2019 онд хөдөлгөөнт эргүүлд гарч үүрэг гүйцэтгэж 9-р багийн гудамжуудаар шөнийн 2 цагт явж байхад Ч.******* гэх эмэгтэй хашаанаасаа хүүхдээ тэвэрчихсэн гараад ирсэн. Очиход уйлчихсан манай нөхөр ******* гэх хүн намайг зодоод байна гэсэн. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан хүнтэйгээ хамт гэрт нь ороход автотээвэрт ажилладаг ******* гэх залуу байсан. ******* тухайн үедээ эрүүл байсан. Тэгээд *******г аваад цагдаагийн газар очиж томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгч Адъяатөмөр гэх хүнд хүлээлгэж өгч байсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. Ил харагдах шарх сорви гэмтэл байхгүй байсан учир эмнэлгийн байгууллагад хүргэж өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр Давгасүрэнгийн хамт өөрсдийн эзэмшлийн 2 машиныг техникийн үзлэг оношлогоонд оруулах гэж автотээврийн газар очсон. Машины оношлогоо хэтэрсэн байсан учир 2 машиндаа тус тус 20000 төгрөгийн торгууль төлөх гээд *******гийн өрөөнд өргөдөл бичиж байсан. Тэгтэл 1 эмэгтэй орж ирээд *******тэй хэрүүл хийгээд байсан. Би өргөдлөө бичиж дуусаад гараад явсан. Тэр эмэгтэй ******* хоёр юуны талаар хэрүүл хийгээд байсан талаар санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 хуудас/,
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...******* бид хоёрын дотно харилцаа бол 2019 оны 06 дугаар сараас эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс гарч ирсэн. Энэ нь намайг ажил дээр байхад танихгүй дугаараас олон удаа залгаад байхаар нь аваад ярихад ******* гэх хүний эхнэр нь байсан хүн байна гэж хэлсэн. Ямар шалтгааны улмаас залгасан юм гэсэн чинь ******* та хоёрыг ийм харилцаатай байна гэдгийг мэдлээ гэсэн. Өмнө нь бол ******* ******* гэх хүнтэй гэр бүл болоод дундаасаа хүүхэдтэй байсан. Тэрнээсээ салсан талаараа хэлж байсан. Салаад 2 жил болж байна л гэж хэлсэн. ******* гэх хүн би *******гээс салахгүй гэж хэлэхээр нь би энэ талаар мэдэж байгаа. Би орой гэр бүлийн хүнтэйгээ ярьж байгаад хариу хэлье гэсэн. Тэгээд би орой ажлаасаа тараад гэртээ очоод ******* гэх хүнтэй утсаар ярьсан. Тэгэх үед бол намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Ер нь бол байнга миний утас руу янз бүрийн хэл амаар доромжилсон мессеж бичиж, олон нийтийн сүлжээгээр намайг хуурамч хаяг ашиглан хэл амаар доромжилж нэр хүндэд халдсан. ******* гэх хүн надтай утсаар ярих үедээ би *******г газартай нь тэгшилж байж л сална гэж хэлж байсан. *******гийн ажил дээр удаа дараа очиж хэл амаар доромжлоод байхаар нь *******г өргөдөл өгөөд цагдаагаар шалгуул гэсэн чинь ******* чинь эх хүн шүү дээ гээд өргөдөл өгч шалгуулдаггүй байсаар байгаад *******ийг одоогийн ийм байдалд хүргэж байна. 2020 оны 02 дугаар сард юу болсон талаар надад хэлээгүй. ******* эмнэлэгт хэвтчихлээ гэж байсан ба ямар шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн талаар надад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,
Гэрч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Б.*******, ******* нар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр найр хийж гэр бүл болсон. Гэрлэлтийн батлах байхгүй. 2017 оны 03 дугаар сард дундаасаа хүүтэй болсон. Ерөөсөө дундаасаа нэг хүүхэдтэй. Гэр бүл болсноосоо хойш 14 хоногийн дараа салаад аймгийн төвд байдаг байр луугаа явсан байсан. Тэгээд тэрнээс нь хойш эхнэр гийн хамт утсаар ярьж байгаад “гэртээ ир, үхлийн хагацлаас амьдын хагацал илүү сэтгэлийн сэвтэй байдаг юм” гэж хэлж байгаад гэрт нь ирүүлсэн. Тэгээд 7 хоног орчим болоод дахин салаад явсан байсан. Сүүлийн үед ******* утсаар яриад ламаас асуусан “намайг сал гэж байна. Манай хүүг өөр эхнэртэй болсон. Би танай хүүгээс салаагүй” гэж яриад байсан. Бид нар ч хааяа аймгийн төв рүү орж ирэх үед зодсон цохьсон талаар хэлээгүй. Харин салснаасаа хойш байнга хэл амаар доромжилж байсан ба хорлон сүйтгэх ажиллагаагаа зогсоохгүй гэж манай эхнэртэй утсаар ярихдаа хэлсэн байсан. Ажил дээр нь очиж ажлын газрын компьютерыг эвдсэн байсан. Нэг ирээд хуучин амьдарч байсан байшингийнхаа цонхыг хагалчихсан байсан. Тэр үед нь би ******* рүү утсаар залгаж “яаж байгаа юм, бид нар наад байшинг чинь өр зээл тавьж байж барьсан юм шүү дээ” гэж хэлж байсан.Тэгээд цонх яахав шиллээд болчихно, танай хүү чинь миний сэтгэлээр тоглож байна” гэж хэлж байсан. Тухайн үед ажлын газар нь ирээд миний гуйх үедээ өгсөн хадгийг авч ирээд манай хүүг янз бүрээр хэл амаар доромжлоод байсан гэсэн. Тэгээд манай хүү тэвчээр алдаж гар хүрсэн ба тэрнээс нь болоод эмнэлэгт хэвтчихсэн л гэж сонссон. Манай хүү бол төлөв даруу зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй миний нүдэнд бол согтуу байж үзээгүй. Дээд боловсролтой, одоо аймгийн авто тээврийн төвд ажилладаг. Цэргийн алба хааж байсан. Амьдралын төлөө гэсэн зантай л залуу байгаа юм. Хүүхдэд их хайртай. Эд хөрөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2014 онд найзалж нөхөрлөж эхлээд 2018 оны 10 дугаар сард найр хийж гэр бүл болсон. 2017 оны 03 дугаар сард дундаасаа хүүтэй болсон. ******* хурим найр хийгээд 14 хонохгүй салаад явчихсан. *******, Ганчимэг 2 таарч тохирохгүй хүмүүс юм шиг байсан. Манай хүү бол архи дарс уудаггүй. ******* салаад явсан гэхээр нь 2019 оны 04 дүгээр сард би *******тэй утсаар ярих үед “Би шийдсэн. Танай хүүтэй таарч тохирохгүй юм байна. Ламаас асуусан чинь сал гэж хэлсэн” гэж надад хэлсэн. Тэгээд би *******т хандаж “чи ядаж хүүхдээ боддоггүй юм уу” гэж хэлсэн. Сүүлийн үед хэрүүл маргаантай утсаар ярьдаг болсон. Танай хүүхдийг чинь амьдралгүй болгоно, дуусгана, хогийн бункэрээс олдсон хүүхэд гэх мэтээр л манай хүүг хэлдэг. Одоогоос 2 хоногийн өмнө “би танай хүүхдийг чинь цагдаад өгчихлөө шүү, битгий надад гомдоорой” гээд байсан. ******* хааяа нэг миний утас руу залгаад хэрүүл маргаан боллоо гэж хэлдэг байснаас зодоод байна гэж хэлж байгаагүй. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* манай нөхрийн гуйх үедээ авч очсон хадгийг авч ирж ажил дээр нь өгсөн гэж байсан. ******* тухайн өдөр нь гар хүрсэн бололтой орой нь эмнэлэг дээр очиж үзүүлсэн гэж байсан. Хаанаа ямар бэртэл гэмтэл авсан талаар нь би мэдэхгүй байна. Манай хүү дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, цэргийн алба хааж байсан. Хүнтэй зөв харилцаатай, хүнийг хүндэлж харьцдаг, архи дарс ууж гадуур тэнэж явж байгаагүй. Миний нүдэнд согтуу явж харагдаагүй. Архи дарс бол миний дэргэд лав хэрэглэж үзээгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2019 оны 12 дугаар сарын сүүлээр би доор нэг давхарт сууж байгаад 2 давхар луу гарч нягтланд юм өгөх гээд явж байхад *******гийн өрөөний үүдээр явахад хүмүүс хэрэлдээд байх шиг болохоор нь харсан чинь өрөөндөө бичиг цааш нь тараад газраар уначихсан ******* гэх *******гийн эхнэр нь гартаа залгуур барьчихсан ******* рүү далайгаад байж байсан. Би эргээд дахин 2 давхар луу гараад ирсэн чинь ******* *******ийг гар гээд өрөөнөөсөө гаргах гээд татаад зогсож байхаар нь би албан газар хэрүүл хийхгүй шүү гэж хэлээд зогсож байтал гаднаас 2 цагдаа ороод ирсэн. Миний харсан тэр өдөр бол ******* гэх эмэгтэй л *******гийн өрөөний эд зүйлсийг тарааж бусниулаад байснаас биш ******* тухайн үед *******т гар хүрч зодож цохьсон асуудал байхгүй байсан. ******* *******ийг хамаг юм эвдчихлээ гар гээд нэг гар нь цээжний хэсгээс, нөгөө гар нь гарын булчин дээрээс нь бариад татчихсан өрөөнийхөө үүдэнд зогсож байсан. Тэрнээс биш ширээн дээр унагаасан зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,
Шинжээч эмч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мохоо эд зүйлс гэдэгт ямар нэгэн хурц ир, үзүүргүй зүйлс хамаарна. Хүний бие, хавтгай дугараг гэх мэт эд хамаарна. Тухайн тохиолдолд *******ийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. *******ийн дух ясны гэмтэл нь ямар нэгэн мохоо зүйл мөргөж унах, мохоо зүйлээр дух руу цохих үед үүсэх боломжтой. Шинжилгээнээс харахад дух яс нь гол хэсгээс титэм заадалтай нийлсэн босоо хугаралттай гэсэн байх ба тухайн тохиолдолд уг хугарал нь гараар цохигдох үед үүсэхгүй гэж үзсэн. Харин ямар нэгэн эд зүйлээр дух руу цохих үед уг гэмтэл үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110 хуудас/,
Шинжээч эмч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Дух ясны шугаман хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Ч.*******ийн биед учирсан бүх гэмтлүүд нь 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан ба харин уг гэмтлүүдээс дух ясны шугаман хугарал гэмтэл нь зөвхөн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч Ч.*******ийн биед учирсан дух ясны хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэгт цохих, цохигдох, мөргөх, мөргөгдөх, унах зэрэг нөхцлүүд хамаардаг. Хохирогчийг хана мөргүүлсэн тохиолдолд дух ясны хугарал гэмтэл учрах боломжтой. Хамар хянга ясны хугарал, дух ясны хугарал хоёр нь хоорондоо хугарлаараа холбоогүй буюу тус тусдаа хугарсан нь гэмтлийг тус тусдаа авсан байх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-118 хуудас/,
Яллагдагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* олон удаа манай ажлын байран дээр ирж дарамт шахалт үзүүлсэн байдаг юм. Тэр талаар нь би цагдаад мэдэгдэж арга хэмжээ тооцуулж байсан юм. Тэр асуудал болдог өдөр ******* манай ажил дээр орж ирээд манай аавын гуйхдаа тавьж байсан хадгийг над руу шидээд манай ажлын газрын хүмүүсийн талаар намайг ярьсан гээд худал яриад орилоод байхаар нь би *******ийг ажлын өрөөнөөс гар гээд гарахгүй болохоор нь өмсөж явсан шубаных нь энгэр зах орчмоос бариад өрөөнөөс гаргахыг оролдсон. Тэгээд ******* өрөөнөөс гарахгүй гээд миний гарны доороос цохьсон нь миний гар *******ийн нүүр хэсэгт цохиж таарсан. Тэгээд тэрнээс хойш ******* манай өрөөнөөс гараад явсан юм. Тэгээд уйлаад гараад гүйхээр нь би араас нь гартал ******* шатан дээр унасан байхаар нь би босгох гэсэн чинь миний гарыг түлхэж шидчихээд цаашаа яваад өгсөн юм. Тухайн өдөр би *******ийн нүүр орчимд нэг удаа гараараа цохьсон. Санаатай цохьсон зүйл бол байхгүй, ******* миний гарны доод хэсгээр цохиод миний гар дээшээ болох үедээ нүүр орчимд нь нэг удаа цохьсон зүйл бол байгаа. Тэрнээс өөрөөр цохиж зодоод байсан зүйл байхгүй. Тэр үед манай өрөөнд 2 хүн байсан. Тийм болохоор хүмүүсийн хажууд уурлаж бухимдсан байдлаа гаргахгүй байхыг бодсон. Тэгээд тэр хоёр хүнийг өрөөнөөс гарсны дараа *******ийг өрөөнөөс чирч гаргахыг л оролдсон. Тухайн үедээ ******* намайг байж сууж чадахгүй байхаар нөхцөл байдалд хүргэсэн. Аавын маань тавьсан хадгийг шидээд хэл амаар доромжилсон болохоор их уур хүрсэн. Ер нь энэ байдал их олон удаа давтагдсан болохоор би ер нь тэвчээрээ барсан байсан юм. Уурандаа би ширээний араас босож ирээд ширээний хажууд зогсож байсан *******ийг өрөөнөөс чирч гаргах гэж оролдож байгаад цохьсон юм шиг байна лээ. Нүүрэн тус газар нь гарын ар хэсгээр цохьсон. Ажлынхны дунд намайг эвгүй байдалд оруулж ажилчдын тухай элдэв зүйл ярьдаг болгоно гэж санаагүй байсан болохоор би их цочирдож хүлээж авсан. Тухайн үед хажууд хүн байгаагүй. Манай арын өрөөнд нярав, нягтлан 2 байсан байх, дараа нь өрөөндөө ороход ажлын өрөөндөө байсан.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-133 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай “...1. Үзүүлэгч Ч.*******ийн биед дух ясны шугаман хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Үзүүлэгч Ч.*******ийн биед 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 02 дугаар сард, 2019 оны 2 дугаар сард 2020 оны 01 дүгээр сард зодуулсан гэх байдалд гэмтэл тогтоогдоогүй болно. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зодуулсан гэх байдалд дух ясны шугаман хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дух ясны шугаман хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын хянга ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.Дух ясны шугаман хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Бусад гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй болно.
7.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”. гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай нэмэлтээр гаргасан шинжээчийн “...1. Үзүүлэгч Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2.Үзүүлэгч Ч.*******ийн биед учирсан хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. гэсэн дүгнэлт /хх-ийн 90 хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн “...1.Өвөрхангай аймгийн ШША-ны 2020.02.27-ны өдрийн 107 дугаартай, 2020.03.24-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд гэмтлийн зэргийг үндэслэлтэй тогтоосон байна.
2. Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй.
3. Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь хатуу биетийг мөргөж унах үед үүсгэгдэх боломжтой.
4.Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
5.Ч.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2020.02.06-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
6.Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Ч.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-106 хуудас/
Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай сэтгэцийн шинжээчийн “...1. Үзүүлэгч Б.******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэгээр өвчлөөгүй байна.
2. Б.******* нь өөрийн үйлдлийг хянах, хэрэг хариуцах чадвартай байна.
3. Хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.“ гэсэн дүгнэлт /хх-ийн 198-199 хуудас/,
Хохирогч Ч.*******ийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төдв хэвтэж эмчлүүлсэн 1071 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 74-83 хуудас/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 дугаартай албан бичиг /хх-ийн 163/,
Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай албан бичгүүд /хх-ийн 167, 170-171 хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 176 хуудас/,
Шүүгдэгч Б.******* хохирогч Ч.*******т 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 800000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны депозит дансны хуулга,
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 08 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай албан бичиг /хх-ийн 134-135,139/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь “...Тэгээд чи болиод өгөөч ээ, гараад өгөөч гэж орилж байгаад нүүр рүү нь цохьсон гэдгээ мэдэж байгаа. Хана мөргүүлсэн гэдэг асуудал дээр би үнэхээр уурласан, цочирдсон байсан болохоор сайн санахгүй байгаа” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү нь ”... хохирогч Ч.*******ийн биед духны ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсанд нь маргах зүйлгүй. Харин тухайн дух ясны шугаман хугарал гэмтэл нь юуны улмаас үүссэн, үнэхээр Б.******* нь хүнд гэмтэл санаатай хохирогчид учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй. ******* “үнэхээр би хохирогч Ч.*******ийг тэгж мөргүүлснээ санахгүй байна. Юу ч мэдэхгүй байхдаа тийм зүйл хийсэн байж магадгүй. Санаатайгаар энэ бетонон хана мөргүүлье гэсэн бодол байгаагүй” гэж ярьдаг. Б.*******гийн үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу зэрэгт гэмтэл учруулсанд нь гэм буруутайд тооцуулах саналтай байна. Үнэхээр хохирогч Ч.*******ийн биед духны ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж шүүх үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Санаатайгаар хүний биед хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Харин болгоомжгүй, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж гэдэг асуудал нь энэ гэмт хэрэгт илүүтэй байна гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт зэрэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.*******ийн “...Нүүрэнд 2 удаа цохьсон гэдгийг нь маш сайн санаж байна. Тэндээс гараад иртэл шавар хана руу миний мэдэхийн 1-2 удаа мөргүүлсэн. Тэгээд би хальт эргээд харсан чинь Б.******* нь цаашаа эргээд орж байсан. Хана мөргүүлсний дараагаас миний бие салгалаад, би өөрийн хяналтаа алдаж эхэлсэн. Гэхдээ би тэгж шатны уруу нүүрээрээ унаагүй. Хөл салгалаад сөхөрч суусан. Би шатны бариулаас барьж байсан учраас унаагүй. Босоод 2 давхраас 1 давхар руу буудаг шатны тэнд дахиад хөл салгалаад сөгдөж суусан. Тэр үед Б.******* ирээд миний зүүн гарнаас сугадаад босгох гэхээр нь би гараа сугалж аваад гараад явсан. Машиндаа очоод жаахан сууж байгаад хөдлөөд явах гэтэл миний нүдэнд цас будраад байгаа юм шиг юу ч харагдахгүй байсан. ...Тэгээд би гэртээ орж нүүрээ угаачихаад харсан чинь миний нүүр зайгүй болтол хавдсан байсан. ...Тэгээд орой Б.******* найз гээд нэг дүүтэйгээ ирж намайг эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийгөө тийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй. Гайгүй болчих байх л гэж бодсон. Тэр өдөр 5 эмч гарч байсан. Намайг үзчихээд толгойны чинь яс хагарсан байна. Чи нилээн хүнд гэмтсэн байна. Одоо чамайг явуулахгүй. Гэхдээ чи хүнд зодуулсан байна гэхээр нь би Б.*******г өрөвдөөд би шатнаас уначихсан юм гэж хэлсэн. Би өөрийгөө ийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй. Гэтэл эмч нар шат руу унасан хүн ингэж бэртэхгүй гэж хэлсэн. Ер нь бол миний өгсөн мэдүүлэг болгон үнэн. Хамгийн эхний мэдүүлэг өгөхөд миний бие тааруу байсан. Тухайн үед хана мөргүүлсэн гэдгийг хэлэхээ мартсан байсан. Харин хоёр дахь удаагийн мэдүүлэг өгөхийн өмнө Б.******* утсаар орилж чарлаад намайг айлгаад байхаар нь би хэлээгүй. 3 дахь мэдүүлэг өгөхөд би Б.*******г уучлалт гуйгаад ирэх байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Тэгтэл надаас уучлалт гуйгаагүй. Сүүлдээ Өлзийжаргал байцаагч надад хууль сануулаад нууж үлдээсэн зүйл байвал хэлээрэй гэхээр нь би үнэнийг нь хэлсэн. ...Өрөөнийх нь вакум хаалгаар гарсны дараа модон хаалганы хажуу талын бетонон хана мөргүүлсэн. Зурган дээр харагдаж байгаа галын хорны цаад талын ханыг мөргөсөн. Яагаад гэвэл гарч ирээд галын хортой байгаа ханыг түшээд гарсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.*******ийн “...Би аймгийн төв орж ирээд эмнэлэг дээр очиж уулзахад нүүр нь хавдчихсан, хөхөрчихсөн байхаар нь яасан бэ гэхэд *******гийн ажил дээр очиж уурласан чинь намайг нүдээд хана мөргүүлээд гэж байсан” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Б.гийн “...*******ийн дух яс нь гол хэсгээс титэм заадалтай нийлсэн босоо хугаралттай гэсэн байх ба тухайн тохиолдолд уг хугарал нь гараар цохигдох үед үүсэхгүй гэж үзсэн. Харин ямар нэгэн эд зүйлээр дух руу цохих үед уг гэмтэл үүсэх боломжтой. Дух ясны шугаман хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм.” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Дух ясны хугарал нь болохоор мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсдэг. Энэ нь цохих, цохигдох хүчин зүйлээс үүсэх бөгөөд хязгаарлагдмал бус гадаргуутай талбай мөргөсний улмаас үүсэх боломжтой. Хязгаарлагдмал бус талбай гэдэг нь духнаас том талбай гэсэн үг. Хоёр удаа хана мөргүүлсний улмаас үүсэж болно. Мөн мөргөх, цохих, унах гэх мэтчилэн алинд нь ч үүсэж болно. Хохирогч Ч.*******ийн хувьд духны яс нь титмийн заадас хүртэл хугарсан” гэсэн мэдүүлэг,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.
Шүүгдэгч Б.******* нь Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2 давхарт байх нэг том өрөөг дотор нь вакум хааалтаар тусгаарлаж хуваасан өрөөнд сууж ажил үүргээ гүйцэтгэдэг, түүний өрөө нь вакум хаалгатай, гадагшаа коридор руу гардаг хэсэг нь модон хаалгатай буюу 2 давхар хаалгатай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ч.*******, шүүгдэгч Б.******* нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******ийг өөрийнхөө ажлын өрөөнд нүүрэн хэсэгт 2 удаа гараараа цохьсон, хохирогч нь нүүр рүүгээ цохиулсны дараа өрөөнөөс нь гарахад гадагшаа коридор руу гардаг модон хаалганы дотор хажуу талын ханыг духаар нь мөргүүлсэн үйл баримт тогтоогдсон, харин шүүгдэгч Б.*******г хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд хоромхон зуур автаж, түүний сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн сэтгэл санааны хүчтэй цочролд орсны улмаас сэтгэцийн хэвийн алдагдсан болохыг тогтоосон дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилж тухайн нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулснаас сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орохыг ойлгоно.
Хэдийгээр хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддоггүй, харин түүний санаатай, идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогддог тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хохирогч Ч.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* миний зүүн хөл дээр 2 удаа дэвссэн. Би шатан дээр 2 удаа сөхөрч суусан” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч Ч.*******ийн баруун хөлийн шилбэ хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас учраагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төвд өөрийнхөө ажлын өрөөнд хохирогч Ч.*******ийн нүүрэн хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон, мөн өөрийнх нь өрөөнөөс гарсны дараа давхар модон хаалганы дотор хажуу талын бетонон ханыг мөргүүлж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд духны ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******ийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.*******ийн өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “заа одоо ерөөсөө больё, зөндөө нааш цаашаа гүйлээ, хадгийг нь буцаагаад өгье” гэж бодоод ажил дээр нь очсон. Хадгийг нь би тэгж шидэж өгөөгүй. Зүгээр л компьютер дээгүүр нь давуулаад ширээн дээр нь тавьсан. Би Б.*******д “Чамайг хүмүүс мөнгөлөг хүүхнүүдэд дуртай, хөгшин хүүхнүүдтэй уулздаг гэдэг юм байна лээ. Чи соёлтойгоор биеэ үнэлдэг болчихсон юм биш үү” гэж муухай үг хэлсэн нь үнэн. Гэтэл Б.******* юм бичиж байсан балаа над руу шидсэн. Тэгээд тойрч гарч ирээд миний нүүр рүү цохиод, сэгсрээд байсан. Миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохьсон. Гэтэл миний нүүрэнд шар хийсэн чимээ гарсан. Тэгээд би бараг нүдээ нээж чадахгүй доошоо суусан. Б.******* миний нүүр рүү нулимаад, янхан, банзлаар дуудаад, өмнөөс салаавч гаргаад байсан. Нүүрэнд 2 удаа цохьсон гэдгийг нь маш сайн санаж байна. Тэндээс гараад иртэл шавар хана руу миний мэдэхийн 1-2 удаа мөргүүлсэн. Хана мөргүүлсний дараагаас миний бие салгалаад, би өөрийн хяналтаа алдаж эхэлсэн. ... Нүүрэнд 2 удаа цохьсон гэдгийг нь маш сайн санаж байна. Тэндээс гараад иртэл шавар хана руу миний мэдэхийн 1-2 удаа мөргүүлсэн. Тэгээд би хальт эргээд харсан чинь Б.******* нь цаашаа эргээд орж байсан. Хана мөргүүлсний дараагаас миний бие салгалаад, би өөрийн хяналтаа алдаж эхэлсэн. Гэхдээ би тэгж шатны уруу нүүрээрээ унаагүй. Хөл салгалаад сөхөрч суусан. Би шатны бариулаас барьж байсан учраас унаагүй. Босоод 2 давхраас 1 давхар руу буудаг шатны тэнд дахиад хөл салгалаад сөгдөж суусан. Тэр үед Б.******* ирээд миний зүүн гарнаас сугадаад босгох гэхээр нь би гараа сугалж аваад гараад явсан. Машиндаа очоод жаахан сууж байгаад хөдлөөд явах гэтэл миний нүдэнд цас будраад байгаа юм шиг юу ч харагдахгүй байсан. ...Би гэртээ орж нүүрээ угаачихаад харсан чинь миний нүүр зайгүй болтол хавдсан байсан. Эмнэлэг явах гэсэн чинь аймаар болсон байхаар нь санаа зовоод яваагүй. Орой болсон хойно би халуураад чичрээд аймаар болоод байхаар нь би Б.******* рүү залгаад “чи намайг эмнэлэг оруулаад өг” гэсэн. Өөрөө явах гэхээр явж чадахгүй байсан. Тэгээд орой Б.******* найз гээд нэг дүүтэйгээ ирж намайг эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийгөө тийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй. Гайгүй болчих байх л гэж бодсон. Тэр өдөр 5 эмч гарч байсан. Намайг үзчихээд толгойны чинь яс хагарсан байна. Чи нилээн хүнд гэмтсэн байна. Одоо чамайг явуулахгүй. Гэхдээ чи хүнд зодуулсан байна гэхээр нь би Б.*******г өрөвдөөд би шатнаас уначихсан юм гэж хэлсэн. Гэтэл эмч нар шат руу унасан хүн ингэж бэртэхгүй. Шат руу унасан бол гар хөл шалбарна. Чи өөр энд тэндээ гэмтэл аваагүй байна гэж хэлсэн. Эхний 4 хоног эмч нар намайг их хүнд байна гэж байсан. ...Би энэ хүнд “надад эм авах мөнгө алга, картан дээр байгаа эм тариаг аваад өг” гэсэн чинь “чадахгүй чи шүүх цагдаагаараа яваад аваарай” гэсэн. Би чадах чинээгээрээ үзүүлсэн. Би Б.*******гээс нийт 1125000 төгрөг авсан байгаа. Гавлын ясны цуурал доод тал нь 6 сар болж эдгэнэ. Дэглэмээ сайн барих хэрэгтэй. Гам муу барьснаас болж ухаан алдах магадлалтай гэсэн. Би бүхэл бүтэн 1 жил өвчин намдаах эмээр амьдарч байна. Би Б.*******г миний энэ зовлонг туулаад үзсэн ч болоосой гэж бодож байна. Тэнгэр муухайрахаар нүүр ам, толгой өвддөг. Хүн ажил дээр нь очиж болно, хэрүүл хийж болно, гэхдээ хүн зодож бэртээх шалтгаан биш биз дээ. Одоо цаашид би яах юм. Энэ хүнийг хайрлаж, тэвчснийхээ төлөө ийм эрэмдэг болоод үлдэж байна. Би чихний мөгөөрснөөсөө авахуулаад хамраа тэгшлүүлэх хагалгаанд орох байсан. Гэтэл эхлээд гэмтлээ үзүүлж ир, тэгэхгүй бол хагалгаа хийх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь хамрын таславч нь “S” хэлбэрийн муруйлттай болчихсон байна. Эхлээд гэмтлийн мэс засалдаа ор гэсэн. Мэдээ алдуулагч ясанд үйлчилдэггүй болохоор бүтэн наркозтой гэмтлийн хагалгаанд орно гэсэн. Тэгээд одоогоор явж чадаагүй байгаа. Тэр хагалгааны дараагаар гоо сайхны хагалгаа хийнэ гэсэн. Тэгээд одоогоор 2 хагалгаанд орно. Би цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээлгэх хүсэлтэй байна. Би өмнө гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ *******г өрөвдөөд, мөн өөрийгөө ийм хүнд гэмтсэн гэж мэдээгүй учраас шатнаас унасан, машины рулиэ мөргөсөн гэж мэдүүлсэн. Тэгээд Өлзийжаргал байцаагч дараа нь надад хохирогчийн эрх үүргийг сайн тайлбарлаж өгөөд нууж хааж болохгүй шүү, үнэн зөв мэдүүлэг өгөөрэй гэхээр нь би *******г хана мөргүүлсэн гэдгийг хэлсэн.” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Ч.*******ийн биед нь духны ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Хоёр хугарал нь болохоор хоорондоо холбоогүй. Тус тусдаа үүссэн гэмтэл байх боломжтой. Дух ясны хугарал нь болохоор мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн. Энэ нь цохих, цохигдох, хүчин зүйлээс үүсэх бөгөөд хязгаарлагдмал бус гадаргуутай талбай мөргөсний улмаас үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би *******гийн ажил дээр нь очиж хадам аавын намайг гуйхдаа өгсөн хадгийг нь өгсөн ба өөр уулзах нэг ажил байсан учир очсон юм. Тэгсэн *******гийн ажлын өрөөнд нь ортол 2 хүн байсан. Тэгээд тухайн үед би уулзаадахъя гэсэн чинь завгүй байна гэсэн. Тэгээд мөн *******д хандаж “чамайг мөнгөнд дуртай гээд байдаг, чи бараг соёлтойгоор биеэ үнэлчихсэн юм биш үү” гээд хэлчихсэн чинь босч ирээд заамдаж аваад хананд шахаж байгаад нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохьсон ба зүүн талын хөл дээр 2 удаа дэвссэн. Тэгээд би гарах гэтэл цагдаа дуудчихсан байгаа гээд гаргахгүй байсан. Тэгээд өрөөнд нь 5 минут орчим болсны дараа миний нүд харанхуйлаад байхаар нь би гуйж байна, гадаа гарлаа гэж байгаад гарсан. Тэгээд би 2 давхрын шатан дээрээс буух замдаа хөл сөхөрч унасан ба шатнаас тэр үед бариагүй бол газар унахаар байсан. Тэгээд дахин доош бууж байгаад 2 давхраас 1 давхар луу эргэдэг хэсэг дээр дахин хөл алдаж сөхөрч суусан. Тухайн үед 2 удаа унах үед ******* намайг татаж босгосон. Тэгээд машинд суусан ба нэг хэсэг нүдээ аниж хэвтэж байгаад нүдээ нээсэн чинь би арын суудал дээрээ сууж байсан. Миний ухаан санаа орж гараад байсан учир тухайн үед юу болсныг санаагүй. Тэгээд гэртээ ирээд толинд харсан чинь хамар мурийсан, нүд хөхөрч эхэлж байсан. Тэгээд орой нь зурагт үзэх гэхэд толгой өвдөөд, хөл, гар чичрээд байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 хуудас/,
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ” ...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би *******гийн аавынх нь бэр гуйхдаа өгсөн хадгийг аваачиж өгөхөөр ажил дээр нь очсон юм. Намайг элдвийн үгээр доромжлоод зүүн талын хацар дээр, хамрын зүүн хэсэгт гараараа цохьсон. Тухайн үед нүүрэнд шар хийх дуу гараад нүүрэнд өвдөлт өгөхөөр нь би доошоо нүүрээ дараад суусан. Миний толгой эргээд байхаар нь жаахан сууж байгаад босоод гарах гэтэл “...цагдаа дуудчихсан” гээд хаалга дарчихаад гаргахгүй байсан. Би хаалгаар гарах гээд түлхэж байгаад завсар гарахаар нь гарах гэтэл миний шилэн хүзүүнээс барьж аваад хана 1 удаа мөргүүлсэн. Тэгээд хаалгаар гараад шат руу буусан чинь хөл дайвалзаад, нүд бүрэлзээд шат руу 2 удаа сөхөрч суусан. Би шатаар буухдаа болон машин унаад явахдаа бие сульдаад, гар хөл салганаад байсан болохоос ухаан санаа балартаагүй. Би шатаар буухдаа шат мөргөөгүй. Машин бариад явахдаа машины руль мөргөөгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 хуудас/,
Хохирогч Ч.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ” ...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Автотээврийн газар дээр буюу *******гийн ажлын өрөөнд орж Б.*******гийн ааваас эр гуйж ирсэн хадгийг нь буцааж өгөх гэж очсон. Тэгээд би “үр хүүхдээ хаячихаад баян хүмүүстэй уулзаж соёлтойгоор биеэ үнэлж яваа юм уу” гээд хэлчихсэн чинь ******* юм бичиж байсан балаа над руу шидсэн. Тэгээд ******* ширээгээ тойрч босож ирээд тэнд байсан хоёр хүний хажууд миний нүүр лүү нулимаад багалзуур шахсан. ******* миний хөл дээр дэвсээд хоёр удаа гараараа нүүр лүү цохьсон. Нүүрэнд өвдөлт өгөхөөр нь би доошоо нүүрээ дараад суусан. Би хаалгаар гарах гээд 2-3 удаа оролдсон боловч ******* гаргахгүй байсан. Тэгээд би хаалгаар гарах гэтэл миний шилэн хүзүү хэсгээс бариад вакум хаалганы хажуугийн хана хэсгийг 2 удаа мөргүүлсэн. Өрөөнөөс гараад шатаар бууж байх үед хөл салганаад байхаар нь шатны бариулаас барьж байгаад доошоо сөхөрч суусан. Шатаар буух үедээ ямар нэг зүйл мөргөөгүй. Миний толгойн хэсэгт учирсан гэмтэл ******* намайг хана мөргүүлсэнтэй холбоотой.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Б.*******ийн “...Сүүлийн удаад бол ажлын газар нь очиж байж зодуулсан гэж байсан. Нүд нь хөхөрчихсөн байсан ба 10 хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Салахаар болоод өргөдлөө өгснөөс нь болоод л зодоон цохион болоод байгаа юм уу л гэж бодож байна. ...Би аймгийн төвийн эмнэлэгт очиход Ганчимэгийн нүүр нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь юу, болсон талаар асуухад *******гийн ажил дээр очиж уурласан чинь намайг нүдээд, хана мөргүүлсэн гэж байсан. Хамт амьдарч байгаа хүнтэй нь явалдаад байхаар нь манай охин уурлаад ажил дээр нь очсон юм шиг байсан. ******* Ганчимэгийг ажил дээрээ зодсон гэж дуулдсан. *******, Ганчимэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөр 700000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэж *******тэй утсаар ярьсан чинь өгдөг мөнгөө өгсөн. Та нар цагдаа, шүүхээрээ явж мөнгөө олж ав гээд байсан.“гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44, 195-196 хуудас/,
Гэрч Г.ын “...2020 02 дугаар сарын 06-ны шөнө ******* надад үзүүлсэн.Тухайн үедээ ирж үзүүлэхдээ шат руу 2 удаа унасан бололтой юм ярьж үзүүлсэн. Надад зодуулсан талаараа яриагүй. Ч.*******ийн биед учирсан шугаман хугарал нь дүрс оношлогооны хэллэгээр шугаман хугарал гэж ярьдаг. Бүх гадаргыг хамарсан. Энэ гэмтэл гэвэл ясны дотор гадна давхаргийг хамарсан хугарал юм. Хянга яс зүүн дээд /уг/ хэсэгтээ зөрүү багатай хугаралтай /Проксимал, гавал ясандаа ойрхон/ гэсэн үг. Хоорондоо холбоогүй байсан учир, дунд нь таслалтай бичсэн байгаа дээрх 2 хугарал нь хоорондоо хугарлаар холбогдоогүй шинэ хугарлууд байсан. Дээрх гэмтлүүд нь хоёулаа шинэ гэмтлүүд. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Гэрч Б.ийн "...Тухайн өдөр бол ******* өрөөндөө 2 хүнд торгуулийн арга хэмжээ авах гээд сууж байсан. Гэнэт нэг эмэгтэй хүн орилоод хашгичаад байхаар нь өрөөний хаалгаар нь шагайхад ******* ирчихсэн хэрүүл хийгээд байсан. Зодоон цохион болоод байгаа гэх чимээ бол гараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,
Гэрч Л.ын "...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр машины оношлогоо хэтэрсэн учир 2 машиндаа тус тус 20000 төгрөгийн торгууль төлөх гээд *******гийн өрөөнд өргөдөл бичиж байсан. Тэгтэл 1 эмэгтэй орж ирээд *******тэй хэрүүл хийгээд байсан. Юуны талаар хэрүүл хийгээд байсан талаар санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 хуудас/,
Гэрч Д.гийн "...2019 оны 04 дүгээр сард би *******тэй утсаар ярих үед би шийдсэн, танай хүүтэй таарч тохирохгүй юм байна. Ламаас асуусан чинь сал гэсэн гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* манай нөхрийн гуйх үедээ авч очсон хадгийг авч ирж ажил дээр нь очиж өгсөн гэж байсан. ******* тухайн өдөр *******т гар хүрсэн бололтой орой нь эмнэлэг дээр очиж үзүүлсэн гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,
Шинжээч эмч Б.гийн “...Мохоо эд зүйлс гэдэгт ямар нэгэн хурц ир, үзүүргүй зүйлс хамаарна. Хүний бие, хавтгай дугараг гэх мэт эд хамаарна. Тухайн тохиолдолд *******ийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. *******ийн дух ясны гэмтэл нь ямар нэгэн мохоо зүйл мөргөж унах, мохоо зүйлээр дух руу цохих үед үүсэх боломжтой. *******ийн дух яс нь гол хэсгээс титэм заадалтай нийлсэн босоо хугаралттай гэсэн байх ба тухайн тохиолдолд уг хугарал нь гараар цохигдох үед үүсэхгүй гэж үзсэн. Харин ямар нэгэн эд зүйлээр дух руу цохих үед уг гэмтэл үүсэх боломжтой. Дух ясны шугаман хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Ч.*******ийн биед учирсан бүх гэмтлүүд нь 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан ба харин уг гэмтлүүдээс дух ясны шугаман хугарал гэмтэл нь зөвхөн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байгаа юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 109-110, 113-114 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч Ч.*******ийн биед учирсан дух ясны хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэгт цохих, цохигдох, мөргөх, мөргөгдөх, унах зэрэг нөхцлүүд хамаардаг. Хохирогчийг хана мөргүүлсэн тохиолдолд дух ясны хугарал гэмтэл учрах боломжтой. Хамар хянга ясны хугарал, дух ясны хугарал хоёр нь хоорондоо хугарлаараа холбоогүй буюу тус тусдаа хугарсан нь гэмтлийг тус тусдаа авсан байх боломжтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 131-133 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103 дугаартай “...Үзүүлэгч Ч.*******ийн биед дух ясны шугаман хугарал, хамрын хянга ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дух ясны шугаман хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамрын хянга ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”. гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаартай нэмэлтээр гаргасан шинжээчийн “... Үзүүлэгч Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үзүүлэгч Ч.*******ийн биед учирсан хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. гэсэн дүгнэлт /хх-ийн 90 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн “...Өвөрхангай аймгийн ШША-ны 2020.02.27-ны өдрийн 107 дугаартай, 2020.03.24-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд гэмтлийн зэргийг үндэслэлтэй тогтоосон байна. Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй. Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь хатуу биетийг мөргөж унах үед үүсгэгдэх боломжтой. Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ч.*******ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2020.02.06-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Ч.*******ийн биед учирсан дух ясны шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ч.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-106 хуудас/
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 202600071 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 24-25 хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* ******* овгийн *******ын *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******т 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 825000 төгрөг, нийт 1125000 төгрөг төлсөн,бусдад төлөх төлбөргүй болох нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 300000 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүгдэгч Б.******* нь Өвөрхангай аймгийн Автотээврийн төвд хяналтын мэргэжилтнээр сард 1265000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул түүний цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыгбиелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.*******т 1125000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Ч.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ын *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн *******ын *******г 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1125000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.******* нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Ч.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.