| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00002/э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч З.Баттогтох, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овгийн Загарын Баттогтоход холбогдох 1926004650042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халзан овгийн Загарын Баттогтох /РД:ЙО66080211/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч З.Баттогтох нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09-18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Зүлэгт” 12 дугаар багийн 03 дугаар гудамжны 0302 тоотод оршин суух хохирогч С.Сүрэнхорлоогийн гэрийн гаднаас учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан 3 фазын 58 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319000 /гурван зуун арван есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багийн 33 дугаар гудамжны 05 тоотод оршин суух хохирогч О.Алтангэрэлийн гэрийн гаднаас учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан 3 фазын 75 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 412000 /дөрвөн зуун арван хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги 8 дугаар багийн 21 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух хохирогч Д.Нарангэрэлийн 4 фазын 42 метр, хохирогч Д.Даваацэрэнгийн 3 фазын 12 метр цахилгааны утсыг учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 318000 /гурван зуун арван найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан." гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хулгай хийсэн нь үнэн. Хйисэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Хохирогч С.Сүрэххорлоогийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн орчимд эхнэр Ц.Цэдмаагийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 03-0302 тоотод оршин суух гэрээсээ “Ноос ирээдүй” ХХК-р уу ажил руугаа явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд ажил таараад гэртээ ирсэн. Гэрт хүн байхгүй, хүүхдүүд ахынх руугаа явсан. Манай гэр тоггүй болсон байсан. Хажуу айлаас тог асуух гээд гарсан чинь манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Манай гэрлийн утас нийт 58 метр орчим, хар өнгийн, 3 фазын утас байсан. Би алдсан гэрлийн утсаа анх 3 жилийн өмнө 1 метрийг нь 5500 төгрөгөөр худалдаж авч байсан. Гомдолтой байна. Хулгайд алдагдсан гэрлийн утсаа гаргуулж авах эсвэл үнэлгээгээр гарсан мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 35-36 хуудас/,
Хохирогч Д.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ очисон чинь хөлдөөгч асахгүй байсан. Тэгсэн манай гэрлийн утас хулгайд алдагдсан байсан. Өмнөх мэдүүлэгтээ манай хамар хашааны айлын утас хулгайд алдагдсан гэж андуурч мэдүүлсэн байна. Манай айлын эгч Д.Наранцэцэг бас гэрлийн утсаа хулгайд алдсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 180, 182-183 хуудас/,
Хохирогч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2019 онд манай гэрийн гаднаас цахилгааны 42 метр 4 фазын утас хулгайд алдагдсан байсан. Тухайн цахилгааны утсыг 2007-2008 онд Өвөрхангай аймгийн төв бараан захаас худалдаж авч байсан. Хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ санахгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 185-186 хуудас/,
Хохирогч О.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 09 цагийн орчимд манай гэр гэнэт тоггүй болчихсон. Тэгээд тог тасарчихлаа гэж бодоод унтсан. Өглөө босоод байшингийн араар харахад манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 3 фазын хар өнгийн нийт 75 метр утас байсан. Хурц ирмэгтэй зүйлээр шувтараад тасдсан харагдаж байсан. Сүхээр тасдсан байх гэж бодож байна. Тухайн гэрлийн утсыг 2016 оны 04 дүгээр сард метрийг нь 3500 төгрөгөөр худалдаж авч байсан. Гомдолтой байна. Хулгайд алдсан зүйлээ буруутай этгээдээр төлүүлмээр байна. ” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 108-109 хуудас/,
Гэрч Г.Алтангадасын мөрдөн байцаалтанд өгсөн “...Бт өөрийн “Шаргын хүлэг” дэлгүүр дээрээ зэс, хөнгөн цагаан гэх мэт бүх төрлийн хоёрдагч түүхий эд авдаг юм. 2019 оны 11 дүгээр сард цагдаа нар З.Баттогтох гэх хүн танайд зэс утас борлуулсан уу гэж асууж байсан. Тэр хүн намраа хойш бараг өдөр бүр ойр зуурын зэс, хөнгөн цагаан борлуулж байсан. Борлуулсан мөнгөөрөө манай дэлгүүрээс архи аваад явдаг. Түүнээс хойш дахиж үзэгдэхгүй байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сард дутуу шатсан зэс борлуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Гэрч О.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Фаз гэж цахилгааны утас гэсэн үг. Гаднаасаа нэг утас боловч дотроо 1,2,3,4 гэх мэтээр байгаа нь фаз болдог. Энэ утсыг зөвхөн цахилгаанд л ашиглана. Өргөн нарийнаассаа шалтгаалаад өөр өөр хүнтэй байдаг. Хүн гараараа тасдаж авах боломжгүй. Цахилгаан холбоотой байсан бол заавал ямар нэгэн багжаар тасдаж авна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Шүүгдэгч З.Баттогтохын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Уянга суманд таньдаг айл ах, дүү нараараа хэсэж амьдарч байгаад 2019 оны намар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн эгч Адьяагийнд амьдрах болсон. Тэднийхээс архи ууж хөөгдснөөс хойш тэнэж, хог түүж амьдрах болсон. Сарыг нь сайн мэдэхгүй байна 11 дүгээр сарын үед байх байсан. Би малын бойн дээр ажилалдаг юм билүү гээд очтол чадахгүй байсан болохоор намайг ажлуулаагүй гэсэн. Тэнд байж байгаад Өвөррхангай аймгийн Арвайхээр сумын “Жинчин” зоогийн газрын ар талын задгай хашаатай дотроо нэг том гэр, жижиг дуганцартай айл байсан. Тэр айлын хашаа урд хэсгээрээ задгай, хажуудаа хашаагүй, төмөр хаалгатай байсан. Тэр айлын 5 ханатай монгол гэрийн зүүн хэсгээс арын модон хашааг дамнуулаад хашааны ар талын гэрлийн цахилгаан мод хүртэлх хар өнгийн гадуураа хамер бүрээстэй гэрлийн утас байхаар нь хогийн цэгэн дээрээс олсон хар өнгийн зэвтэй төмөр хайчийг гаргаж гэрийнх нь зүүн туурга дээрээс нь нэг тасдаад хашааны ард гарч хашааны араас шонгийн мод хүртэл тасдсан. Ойролцоогоор 20 орчим метр утас авч яваад хойшоо явж аймгийн баруун хэсэгт жалганд шатаасан. Шатаагаад үзтэл цагаан зэс гарсан. Тэндээсээ алхаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн баруун урд ороод “Атар өргөөгийн” урдуур гараад засмал замын зүүн талд нэг өргөн гудамжаар аймгийн төв рүү алхаж байтал тус гудамжныхаа гол хавьд хашаан дотор байшинтай урдаа гэртээ айлын хашаанд ороод байшингийнх нь 3 хэсэг тусдаа хар өнгийн гэрлийн бүдүүн утас байхаар нь тус хайчаараа дахиж тасдаад утсыг нь хуйлж аваад дараагийн буюу зүүн хойд булан хүртэл явсан хэсгээс дахиж тасдаж авсан. Тухайн үед нилээн л урт байх шиг байсан би сайн анзаараагүй. Тэндээсээ утаснуудыг бариад алхсаар шөнө байсан зүг чигээ алдсан ямар ч байсан баруун хойд хэсэгт нэг жалганд сүүлд авсан утаснуудаа дахиж шатаасан. Тус шатаасан газраа хээр хоночихоод маргааш өглөө нь аймгийн зүүн хойд хэсэгт байдаг “Шаргын хүлэг” дэлгүүрт очиж эрэгтэй худалдагчид зарсан. Тэр үед надад 15000 төгрөг өгсөн санагдаж байна. Тэндээсээ гараад урд талын дэлгүүрээс нь архи аваад хойшоо гарч, хогийн цэгийн урд талын жалганд очиж уучихаад тэндээ унтсан. Маргааш нь босоод дахиж хогийн цэгээр явж 2, 3 хоносон. Би нилээн хэдэн айлын гэрлийн утас хулгайлсан. Дээрх 2 айлаас хулгай хийснээс хэд хонгийн дараа зах дээр байж байгаад 15-16 цагийн орчим аймгийн 8 дугаар хорооны арын хэсэг буюу тэсэлгээний ард талд хогийн цэг рүү очих санаатай, явж байтал үзүүртээ дэлгүүртэй, гудамжны зүүн талаасаа 2 дахь хашааны үүдэнд очтол дотроо 2 байшин нэг нь урагшаа, нөгөө нь баруун тийш харсан байсан. Тус хашаан дотор ороод байшингийн ар талд хашааныхаа дотор талд цахилгааны утаснууд гарч орсон дөрвөлжин төмөр савны доод талаас 2 гарсан утаснуудыг нь хайчаараа тасдаад тасалсан үзүүрээсээ эвхээд хогын шуудайндаа хийгээд дагаж явсаар зүүн талынх нь байшингийн араар тойрч ороод байшин руу яг орж байгаа хэсгээр нь хайчаар тасдаад авсан. Тэр гэрлийн утсаа жалганд авч очиж шатаагаад өмнө нь зэс, хөнгөн цагаан борлуулсан дэлгүүр рүүгээ яваад борлуулсан. Тэгээд маргааш нь захын хойд талаас Уянга сум руу явдаг унаанд суугаад явсан. Уянга суманд очсон өдрөө дэлгүүрээс архи авч байгаад цагдаад баригдаад аймагт цагдаа дээр ирсэн. Хулгайлсан гэрлийн утаснуудаа бүгдийг нь шатаагаад гарсан зэс, хөнгөн цагаануудыг нь зарсан. Одоо нэг ч гэрлийн утас байхгүй. Архи авч уух гэж л хулгай хийсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39,51,132,209,214-215 хуудас/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650042 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 48 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650042 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 48 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650045 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 129 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1926005150050 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 206 хуудас/,
Өвөрхангай аймгийн аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 78 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Ц.Цэдмаагийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 58 метр 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/05 дугаартай “...О.Алтангэрэлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 75 метр 412500 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 101-103 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11/46 дугаартай “...Д.Даваацэрэнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2 фазын цахилгааны утас 12 метр 66000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 166-169 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Д.Нарангэрэлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 4 фазын цахилгааны утас 42 метр 252000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 160-163 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Өлзийжаргалын 2020 оны 03 дугаар 31-ний өдрийн 37 дугаартай:
2.Цахилгахны кабелийг хүн гараараа тасдах боломжгүй, хурц ир үзүүртэй зүйлээр /хутга, хайч, цаасны хутга гэх мэт/ зүйлээр тасалсан байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 223-224 хуудас/,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 хуудас/,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүгдэгч З.Баттогтохын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-33 хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10, 90-91 хуудас/,
Шүүгдэгч З.Баттогтохын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/165 дугаартай тодорхойлолт /хх-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, эрүүгийн хариуцалага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,
Хохирогч Д.Даваацэрэн, Д.Нарангэрэл нарын шүүхэд ирүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт,
Хохирогч О.Алтангэрэлийн хохиролд 412500 төгрөг , хохирогч С.Сүрэнхорлоогийн хохиолд 319000 төгрөг авсан шүүх хуралдаан суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүд зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч З.Баттогтоход холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч З.Баттогтох нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09-18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Зүлэгт” 12 дугаар багийн 03 дугаар гудамжны 0302 тоотод оршин суух хохирогч С.Сүрэнхорлоогийн гэрийн гаднаас учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан 3 фазын 58 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319000 /гурван зуун арван есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр багийн 33 дугаар гудамжны 05 тоотод оршин суух хохирогч О.Алтангэрэлийн гэрийн гаднаас учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан 3 фазын 75 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 412000 /дөрвөн зуун арван хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги 8 дугаар багийн 21 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух хохирогч Д.Нарангэрэлийн 4 фазын 42 метр, хохирогч Д.Даваацэрэнгийн 3 фазын 12 метр цахилгааны утсыг учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 318000 /гурван зуун арван найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч З.Баттогтохыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хохирогч С.Сүрэххорлоогийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчимд ажил таараад гэртээ ирсэн. Манай гэр тоггүй болсон байсан. Хажуу айлаас тог асуух гээд гарсан чинь манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Манай гэрлийн утас нийт 58 метр орчим, хар өнгийн, 3 фазын утас байсан. Би алдсан гэрлийн утсаа анх 3 жилийн өмнө 1 метрийг нь 5500 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 /,
Хохирогч Д.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Гэртээ очисон чинь хөлдөөгч асахгүй байсан. Тэгсэн манай гэрлийн утас хулгайд алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 180, 182-183 /,
Хохирогч Д.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 онд манай гэрийн гаднаас цахилгааны 42 метр 4 фазын утас хулгайд алдагдсан байсан. Тухайн цахилгааны утсыг 2007-2008 онд Өвөрхангай аймгийн төв бараан захаас худалдаж авч байсан. Хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185-186 /,
Хохирогч О.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 09 цагийн орчимд манай гэр гэнэт тоггүй болчихсон. Тэгээд тог тасарчихлаа гэж бодоод унтсан. Өглөө босоод байшингийн араар харахад манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 3 фазын хар өнгийн нийт 75 метр утас байсан. Хурц ирмэгтэй зүйлээр шувтараад тасдсан харагдаж байсан. Тухайн гэрлийн утсыг 2016 оны 04 дүгээр сард метрийг нь 3500 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109 /,
Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 /, шүүгдэгч З.Баттогтохын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-33/,
2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10, 90-91/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Ц.Цэдмаагийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 58 метр 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/05 дугаартай “...О.Алтангэрэлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 75 метр 412500 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 101-103 /, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11/46 дугаартай “...Д.Даваацэрэнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2 фазын цахилгааны утас 12 метр 66000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 166-169 /, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Д.Нарангэрэлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 4 фазын цахилгааны утас 42 метр 252000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 160-163/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650042 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 48/, шүүгдэгч З.Баттогтохын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч З.Баттогтоход холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Баттогтох нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч О.Алтангэрэлийн 412500 төгрөг, хохирогч С.Сүрэнхорлоогийн 319000 төгрөг хохиролд авсан, хохирогч Д.Нарангэрэл, Д.Даваацэрэн нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд зэргээр тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Баттогтох нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч З.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар / 1 / нэг жил /2/ хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын шүүх хуралдаанд гаргасан “...Шүүгдэгч З.Баттогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч З.Баттогтох нь гэмт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын аргах хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан бөгөөд үүнийг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч З.Баттогтохыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Шүүгдэгч З.Баттогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохироогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 61.2 см урттай 3 фазын цахилгааны утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Баттогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан овгийн Загарын Баттогтохыг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Шүүгдэгч Халзан овгийн Загарын Баттогтохыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Баттогтоход оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч З.Баттогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Сүрэнхорлоод 319000 төгрөг, хохирогч О.Алтангэрэлд 412500 төгрөг төлсөн, хохирогч Д.Даваацэрэн нь 66000 төгрөг, хохирогч Д.Нарангэрэл нь 252000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 61.2 см урттай 3 фазын цахилгааны утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Баттогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Баттогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.