Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 63

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’М’’ ХХК-ний нэхэмжлэлтэй, Товог овогт А.С-т холбогдох 2204183 /хоёр хоёр зуун дөрвөн мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22789355 тоот гэрээ байгуулан 99979661 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone 7PLUS/128GB/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс  барьцаа 20000 төгрөгийг хассан болно.

 Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан  төхөөрөмжийн төлбөрт нийт 2204183 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Хариуцагч А.С  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-аас 2016 оны 12 сард Iphone 7PLUS /128GB/ гар утасыг 24 сарын хугацаатай лизингийн нөхцлөөр сар бүр төлөх төлбөрийн хувиартайгаар худалдан авсан боловч сар бүр төлж чадаагүй улмаас уг гар утас төхөөрөмжийн төлбөр болох 2204183 төгрөгийн төлбөрийг 2018 оны 06 сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.С-аас 2204183 төгрөгийг 2018 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ‘‘‘М’’ХХК нь 2204183 /хоёр хоёр зуун дөрвөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг хариуцагч А.С-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.С  нь нэхэмжлэлийн шаардлага 2204183 төгрөгийн төлбөрийг 2018 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулахыг зөвшөөрч ‘‘‘М’’ХХК-ний Дундговь салбарын захирал Г.Б-тэй харилцан тохиролцож болно гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ‘‘‘М’’ ХХК-ний Дундговь салбарын захирал Г.Батсүх нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ’’‘М’’ХХК-ий нэхэмжлэлтэй, А.С-т холбогдох 2204183 /хоёр хоёр зуун дөрвөн мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.С нь 2018 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50217 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 25108  төгрөг, улсын орлогоос 25108 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ’’‘М’’ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР