Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Пунцагнамжил овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн, 2017 онд 60 нас хүрсэн. Улсад 34 жил ажилласан. Үүнээс 1990 оны 04 сарын 06-наас 1994 оны 11 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестийн бүтцийн өөрчлөлт хийж Барилгын нэгтгэл болж түүний эхлэл хоршооны дарга, Мандалговь импекс ХК-ний захирал, брокер зэрэг ажлыг хийж байсан. Мөн  1980 оны 07 сарын 01-нээс 1986 оны 02 сарын 29-нийг дуустал Дундговь аймгийн Зураг төсвийн товчоонд ахлах инженерээр ажиллаж байсан.

 

Энэ хугацаан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаал шийдвэрийг дутуу бичсэн. Холбогдох баримт нь аймгийн архивт байхгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 1980 оны 07 сарын 01-нээс 1986 оны 02 сарын 29-нийг дуустал, 1990 оны 04 сарын 06-наас 1994 оны 11 сарын 01-н хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Дундговь аймаг дахь Барилгын зураг төсвийн товчоонд 1980 оны 07 сарын 01-нээс 1986 оны 02 сарын 29-нийг хүртэл , Дундговь аймгийн Барилгын нэгтгэлийн Эхлэл хоршооны дарга болон Мандалговь ХК-ийн брокуроор 1990 оны 04 сарын 06-наас 1994 оны 11 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймаг дахь Барилгын зураг төсвийн товчооноос 1980 оны 07 сарын 15-ны өдөр Б.Б-д олгосон 1980 оны 07 сарын 01-нээс 1994 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн барилгын архитектурын комиссын харъяа алтан  гадас одонт улсын барилгын зургийн төв институтийн захирлын 1980 оны 07 сарын 17-ны өдрийн 492 дугаартай:  ‘’...инженер Б.Быг Дундговь аймаг дахь Барилгын зураг төсвийн товчоонд....1980 оны 07 сарын 01-нээс эхлэн техникээр авч ажиллуулсугай’’ гэсэн  ‘’Ажилд томилох тухай’’ тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 08/19 дугаартай: ‘’Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 12 сарын 25-нд Барилгын Мандалговь ХК болон өөрчлөгдсөн байна’’ гэсэн лавлагаа,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 08/26 дугаартай: ‘’Дундговь аймгийн Барилга угсралтын трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 01 сарын 29-нд Барилгын нэгтгэлийн ‘’Эхлэл’’ хоршоо болон шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн байна’’ гэсэн лавлагаа,

Гэрэл зураг, дурсамж /1983 он/, баярын бичиг /1986 он/,

Гэрч Д.Г , Л.Н , Д.Б , А.Б , Ц.Н , Г.Б  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Б.Б-ын Дундговь аймаг дахь Барилгын зураг төсвийн товчоонд 1980 оны 07 сарын 01-нээс 1986 оны 02 сарын 29-нийг хүртэл , Дундговь аймгийн Барилгын нэгтгэлийн Эхлэл хоршооны дарга болон Мандалговь ХК-ийн брокуроор 1990 оны 04 сарын 06-наас 1994 оны 11 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 18, 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 26  дугаартай тодорхойлол, Дундговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 17, 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Дундговь аймаг дахь Барилгын зураг төсвийн товчоонд 1980 оны 07 сарын 01-нээс 1986 оны 02 сарын 29-нийг хүртэл , Дундговь аймгийн Барилгын нэгтгэлийн Эхлэл хоршооны дарга болон Мандалговь ХК-ийн брокуроор 1990 оны 04 сарын 06-наас 1994 оны 11 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан нь хэргийн 4-7, 18-20-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 38-41-р хуудсанд авагдсан ажилд томилогдсон тушаалын хуулбар, гэрэл зураг, дурсамж, баярын бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пунцагнамжил овогт Б.Б-ыг Дундговь аймаг дахь Барилгын зураг төсвийн товчоонд 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 сарын 29-ний өдрийг хүртэл инженер, ахлах инженерээр, Дундговь аймгийн Барилгын нэгтгэлийн ‘’Эхлэл’’ хоршооны дарга болон ‘’Мандалговь’’ ХК-ийн брокуроор 1990 оны 04 сарын 06-ны өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР