Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

2019             5               02                                             2019/ДШМ/414

 

          

        Э.А, Н.Б нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор М.Амарзаяа,

            шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.А, Н.Б нарт холбогдох 1810009840384 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Зуунмод овгийн Эийн А, 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийнтоотод оршин суух бүртгэлтэй,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:/;

 

2. Дагаахан овгийн Нн Б, 1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны  тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

 

Шүүгдэгч Э.А ганцаараа:

1. 2011 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 38 дугаар байрны 3 тоотод оршин суух Г.ийн гэрт нэвтэрч, зөөврийн компьютер, гар утас, мөнгөн бөгж, гинж, хэтэвч зэрэг эд зүйл хулгайлж 545.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 29 тоотод иргэн Г.Гр, Ц.С нарыг унтаж байхад нь нэвтрэн орж иргэн Ц.Сгийн цүнх, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 7 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 25 тоотод оршин суух М.Чийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж биет 1 сая төгрөг, мөнгөн аяга, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 46 дугаар байрны 74 тоотод оршин суух Ц.Зйн гэрт нэвтрэн орж Асер маркийн зөөврийн компьютер хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2014 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байх А.Гийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж мөнгөн аяга, Самсунг нөүт-5 маркийн гар утас, Самсунг нөүт-3 маркийн гар утас, Самсунг эс-4 маркийн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.860.000 төгрөгийн хохирол,

6. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын Хөвөө            хотхоны 54 дүгээр байрны 12 тоотод оршин суух иргэн С.Бийн цонхыг хагалан нэвтрэн орж 1.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Дархан их дэлгүүрийн 503 тоот лангуунаас иргэн Ц.Эын Самсунг А-7 маркийн зөөврийн компьютерыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20-5176 тоотод оршин суух Ч.Бын байшингийн цонхыг түлхэн орж 7 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, монетон бөгж, булган шуба, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6-295 тоотод оршин суух У.Бйн байшингийн цонхоор нэвтрэн орж 43 инчийн Самсунг маркийн зурагт, Самсунг ай 13 маркийн үзүүлэлттэй зөөврийн компьютер, монетон ээмэг 1 хос, хөнжил зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 хороо, 12-4-26 тоотод оршин суух Д.Адын байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний гоёлын хайрцаг, түүнд доторх мөнгөн ээмэг, зүүлт, монетон ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4-66 тоотод оршин суух М.Эын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Филлипс маркийн зурагт, гитар, махны цахилгаан машин, лааны суурь зэрэг эд хөрөнгийг хулгайлж 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 6-77 тоотод оршин суух Н.Эын өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтрэн орж төмөр сэйф, түүн доторх 10 ширхэг мөнгөн аяга, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж 13.346.900 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1336 тоотод оршин суух Б.Брын байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, зөөврийн компьютерыг хулгайлж 510.000 төгрөгийн хохирол, 1335 тоотод оршин суух Б.Жийн байшингийн цонхоор нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 958.000 төгрөгийн хохирол, нийт 1.468.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Э.Ганбаганатай бүлэглэн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байрны 1 тоотод оршин суух Н.Чийн байранд нэвтрэн орж телевизор, будаа зэрэг эд зүйлсийг хулгайлж 535.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2012 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 19 дүгээр байрны 74 тоотод оршин суух Н.Эгийн байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 22.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2011 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхрын 183 тоотод оршин суух иргэн Д.Мийн байшингийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, 3 ширхэг сувдан зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.408.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26-7-4 тоотод оршин суух иргэн Х.Аийн байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 1.204.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2012 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Монгол Солонгосын хамтарсан техникийн коллежийн 110 тоот өрөөнд нэвтрэн орж А.дын зөөврийн компьютерыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2012 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хүчний 49 дүгээр байрны 45 тоотод нэвтрэн орж Г.Жийн зөөврийн компьютерыг хулгайлж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Мөнххүслэнтэй бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлай 1-8 тоотод оршин суух В.Бны гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. Э.Эрхэмжаргал, М.Болорцэцэг, Т.Олзбаяр нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-405 тоотод оршин суух иргэн Ц.Эны сууцны вакум цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтрэн орж 42 инчийн Монел брендийн зурагт хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Э.Төгс-Эрдэнэ, О.Бэхбат нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Гын зөөврийн компьютер хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Б.Азбилэгтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-73 тоотод байрлах Д.Отын эзэмшлийн “Соёмбо" шашины дэлгүүрт нэвтрэн орж 6.400 юан буюу 1.920.000 төгрөг, биет 250.000 төгрөг, Жи-5 маркийн гар утас, Самсунг галакси маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлж 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. Э.Төгс-Эрдэнэ, О.Бэхбат, Т.Түвшинзаяат нартай бүлэглэн 2017 оны 3 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо, 14 хороолол 104 байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлж 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамжны 50-1-6 тоотод оршин суух иргэн Ё.О гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлж 1.435.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, АПП тауны 53г-295 тоотод оршин суух иргэн Г.Дрын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн ЛЖ маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Э.Төгс-Эрдэнэтэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5а-265 тоотод оршин суух иргэн Б.Бийн байшингийн цонхыг хагалан орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. О.Бэхбат, Т.Түвшинзаяат нартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 8-205 тоотод оршин суух иргэн Б.Бн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.867.500 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-859 тоотод оршин суух Н.Дгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлсийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 38 тоотод оршин суух Т.Ггийн байшингийн цонхоор нэвтрэн орж айфоне эс 5 маркийн гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг 18 тоотод оршин суух иргэн С.Оийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 600.000 төгрөг зэргийг хулгайлж төгрөгийн хохирол учруулсан,

32. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Г.Иын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Т.Түвшинзаяаттай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-608 тоотод оршин суух иргэн Х.Уын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14 ширхэг, цаа бугын годон гутал, Асер маркийн зөөврийн компьютер, Секо брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 5.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. Н.Энхтайван, Б.Энхтөмөр нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-3-58 тоотод оршин суух Р.Эын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, морин хуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. Шүүгдэгч Н.Бтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Сайн ломбард дотор Х.Аагийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газраас эд зүйлс хулгайлж 42.270.645 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэн амьдралын эх үүсвэр болгон бусдад 124.464.045 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Б нь Э.Атэй бүлэглэн:

1. 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Сайн ломбард дотор Х.Аийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газраас эд зүйлс хулгайлж 42.270.645 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зуунмод овгийн Эийн Аүйг ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад 124.464.045 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Дагаахан овгийн Нын Бүг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 42.270.645 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Э.Аг 12 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Бг 7 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.А, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ан цагдан хоригдсон 1870 хоног, Н.Бгийн цагдан хоригдсон 140 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Агээс 63.387.282 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Од-Эрдэнэд 545.000 төгрөгийг, хохирогч С.Чимэдцэрэнд 1.750.000 төгрөгийг, хохирогч Ц.Золбоод 830.000 төгрөгийг, хохирогч А.Гансүхэд 2.180.000 төгрөгийг, хохирогч С.Бат-Эрдэнэд 780.000 төгрөгийг, хохирогч Ч.Буянтогтоход 4.800.000 төгрөгийг, хохирогч У.Баянмөнхөд 1.840.000 төгрөгийг, хохирогч Д.Ариунболдод 1.150.000 төгрөгийг, хохирогч Н.Энхболдод 11.526.900 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Энхтунгалагт 380.000 төгрөгийг, хохирогч Б.Батбаатарт 510.000 төгрөгийг, хохирогч Б.Жамсранд 958.000 төгрөгийг, хохирогч Н.Чимгээд 17.500 төгрөгийг, хохирогч Н.Эрдэнэтуяад 5.220.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнгөнзаяад 704.000 төгрөгийг, хохирогч Х.Алтантуяад 602.000 төгрөгийг, хохирогч А.Оюунхандад 250.000 төгрөгийг, хохирогч Г.Жавхланд 925.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ш.Батсайханд 134.000 төгрөгийг, хохирогч Д.Очирбатад 1.367.500 төгрөгийг, хохирогч Б.Отгонтөгсөд 142.500 төгрөгийг, хохирогч Ё.Отгонбаярт 358.750 төгрөгийг, хохирогч Г.Даваабаярт 87.500 төгрөгийг, хохирогч Б.Батцэнгэлд 310.000 төгрөгийг, хохирогч Б.Батбаярт 622.500 төгрөгийг, хохирогч Н.Даваасүрэнд 166.660 төгрөгийг, хохирогч Т.Гантуяад 150.000 төгрөгийг, хохирогч С.Оюунцэцэгт 534.000 төгрөгийг, хохирогч Г.Ичинноровт 116.600 төгрөгийг, хохирогч Х.Ууганбаярт 2.895.000 төгрөгийг, хохирогч Р.Энхмандахад 410.000 төгрөгийг, хохирогч Х.Ариунзаяад 7.066.569 төгрөгийг, хохирогч Ч.Алтанцэцэгт 1.134.650 төгрөгийг, хохирогч Х.Наранзулд 11.109.225 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Нямаад 1.039.950 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Үүртуяад 310.260 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Содгэрэлд 141.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунд 27.343 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Бадамхандад 294.875 төгрөгийг тус тус, шүүгдэгч Болдхүүгээс 21.123.872 төгрөгийг гаргуулан, хохирогч Х.Ариунзаяад 7.066.569 төгрөгийг, хохирогч Ч.Алтанцэцэгт 1.134.650 төгрөгийг, хохирогч Х.Наранзулд 11.109.225 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Нямаад 1.039.950 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Үүртуяад 310.260 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Содгэрэлд 141.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунд 27.343 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Бадамхандад 294.875 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.А, Н.Б нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг 2 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж, Э.А, Н.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2012 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тасралтгүй цагдан хоригдсон болно. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 23-наас 2013 оны 9 дүгээр сарын 28-ыг хүртэл, 2014 оны 4 дүгээр сарын 03-наас 2014 оны 10 дугаар сарын 20-ыг хүртэл цагдан хоригдсон гэж завсардуулан 6 сар буюу 180 хоногийг орхигдуулсан.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбард дотор үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дарханы газраас хулгай хийснээ хүлээж, хулгай хийхдээ ашиглаж байсан гар утас болон дугаарыг хураалгасан. Миний барьж явсан дугаарыг шүүн Н.Бг хамтран уг хэргийг үйлдээгүй болохыг тогтоох боломжтой байсан. ...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.

Миний бие 2018 оны 7 дугаар сарын 02-ны хохирогч Батбаяр болон Жамсран нарын гэрээс хулгай хийснээ өөрийн биеэр илчилж зам шалгалтаар яван зааж өгсөн. Тухайн гэмт хэрэгтэй хамааралтай камерын бичлэгийг хяналтын прокурор М.Амарзаяа нь ашиг сонирхлын үүднээс алга болгосон. Тухайн бичлэгт О.Бэхбат маш тод үлдсэн байсан. Түүний оронд дүрс бүдэг, бичлэгт байгаа хүний царай тод биш бичлэг оруулан хэн болохыг тогтоох боломжгүй гэж үзсэн. ...намайг энэ хэрэгт яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй атлаа хохирлыг төлөхөөр шийдвэрлэсэн.

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар цагдан хорьсон. Гэтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэр нь үл мэдэх цагдаа нар намайг Цагдан хорих 461 дүгээр ангиас авч явж үйлдээгүй хэрэг болох Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20-517Б тоотод оршин суух Ү.Буянтогтох гэх айлын гадаа очиж намайг тэр айл руу заалгаж зогсоож байгаад хийгээгүй хэргийг хийсэн болгож зургаар бэхжүүлсэн. ...М.Амарзаяа прокурор үнэн зөвийг тогтоолгүй хэт нэг талыг барьж бусдын хийсэн үйлдлийг надад тохож байгаад гомдолтой байна.

Миний үйлдсэн дээрх хэргүүдийг шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн харьяалал тогтоох заалтыг зөрчиж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн.

Мөн гэмт хэргийн хохирлыг буруу тогтоосон тул дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хулгайн гэмт үйлдэлд миний үүрэг оролцоо байгаа эсэхийг шалгахдаа нотолбол зохих байдлыг нотлоогүй. Нотлох баримт цуглуулахдаа хэт нэг талыг барьсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байсан. Гэвч хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдаагийн байгууллага байцаалт авах оролдлого хийгээгүй, 9 дүгээр сарын 25-ны өдөр цагдан хорьсон.

Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан хоёр этгээд санамсаргүй байдлаар таарсан байхад заавал хамт хулгай хийсэн, хамт хариуцлага хүлээх ёстой гэсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.

Миний болон гэрч О.Саранцацралын мэдүүлэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. “М20” lounge-ын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаагүй.

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл өмссөн хувцас, зүс царайг тодорхой дурдсан байна. Гэвч уг дүрс бичлэг нь ямар ч зүс царай, хувцас ялгах боломжгүй байсан ба шүүх хуралдаанд оролцсон бүх хүмүүс үзсэн. “Сайн” ломбардны замын эсрэг талын зам дагуу үйл ажиллагаа явуулдаг албан газруудын хяналтын бичлэгийг хэрэгт хавсаргаагүй. ...зөвхөн “Эрдэс” ломбардны дүрс бичлэгт Анх-Ирээдүйтэй хамт бичигдсэнээр намайг гэмт буруутайд тооцож, хийгээгүй үйлдэлд яллаж байна. ...Анх-Ирээдүй ганцаараа үйлдсэн талаар мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 16.15 дугаар зүйл, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийг хэрэглээгүй.

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ямар ч үндэслэлгүйгээр цагдан хорих хугацааг сунгаж байсан. ...гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар удаан хугацаанд цагдан хорьсонд гомдолтой байна. Хэрвээ би батлан даалтад байсан бол өөрийн эрх ашгаа хамгаалж, гэмт хэрэг үйлдээгүй болох нотлох баримтуудыг холбогдох газруудаас авч хэрэгт хавсаргуулах байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэрч О.Саранцацралын мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй.

Анхан шатны шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглэх боломжтой байсан ч өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан тул эргэлзээ байхгүй гэж үзсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нь нотлох баримт шинжлэн судалж, гэм буруугийн талаар асуухад “энэ хүүхэд хийгээгүй юм шиг байна” гэх над руу зааж хэлсэн. Гэтэл шүүгч “хийгээгүй юм шиг байна гэсэн хариулт байхгүй” гээд Э.А бид хоёрыг хамаатуулан “гэм буруутай юу” гэж тулган асуугаад “гэм буруутай” гэж хэлүүлсэн.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, гэм буруутай эсэхийг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд оногдуулсан ял шийтгэлээ эдэлж дуусаад бусдын адил ажил хөдөлмөр хийж амьдарч байсан. Гэтэл анхан шатны шүүх хийгээгүй хэрэгт минь ял оногдуулж, миний болон гэрчийн мэдүүлгийг үл тоон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний мэдүүлгийг үгүйсгэж болох ч гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж болохгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1-д шүүгдэгч Э.Аг ...хулгайлж бусдад 124.464.045 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосны зарим нь үндэслэлгүй байна. Үүнд:

Э.А нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20-517/6 тоотод Ч.Буянтогтохын гэрээс 7 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, бөгж, булган шуба, бугуйн цаг зэрэг 4.800.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж хохирол учруулсан гэм буруутайд тооцож энэ хэргийн хохирол 4.800.000 төгрөгийг түүнээс гаргуулахаар тогтоосныг зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хуралд Э.А энэ хэргийг худлаа хүлээсэн. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Эрболот 2017 оны 4 дүгээр сарын 24-нд Цагдан хорих байрнаас түр гарган авч дээрх айлд хаягаар очоод “энэ газраас ийм эд зүйл авсан уу” гэхэд “авсан” гэж худал хэрэг хүлээсэн гэдгээ мэдүүлсэн. Мөн энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэргийн холбогдлоор шалгагдаж байгаа Базарсадын Тэмүүжин үйлдсэнээ хүлээж мэдүүлсэн хэрэг нь байгаа тул “хэргээ дахин шалгуулъя” гэж тэрчлэн шүүгдэгч энэ холбогдлыг нэмэлтээр шалгуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргасан боловч шүүгдэгчийн эдгээр хүсэлт шинэ нөхцөл байдлыг шүүх хайхралгүй орхиж хэргийг нэмэлтээр прокурорт буцааж өгөлгүй уг хэрэгт гэм буруутайд тооцож хохирлыг Э.Агээс гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1336, 1335 тоотуудад оршин суух Б.Жамсран, Б.Батбаатар нарын гэрээс 1.468.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авснаа Э.А мөрдөн байцаалт болон шүүх хуралд хүлээсэн. Гэтэл шүүх шүүгдэгчийг Жамсрангийн гэрээс 985.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэрэгт прокурор яллагдагчаар татаагүй байж яллах дүгнэлтээр оруулж ирсэн байхад гэм буруутайд тооцож ял оногдуулж, хохирол төлүүлэхээр нийт хохирлын дүнд оруулан тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Батбаатар, Жамсран нарын гэрээс эд зүйл хулгайлсан хэргийг Э.А нь Отгонжаргалын Бэхбаттай бүлэглэн үйлдсэн, хамт хулгайлж байгаа байдал, хойд талын дэлгүүрээс хураан авч бэхжүүлсэн камерын бичлэг, түүнд хийсэн үзлэгт тодорхой байдаг тул хэргийг буцаах, О.Бэхбатыг хамтруулан шалгуулах гэсэн хүсэлтийг шүүх хангаагүй.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 6-77 тоот Н.Энхболдын гэрээс 13.346.900 төгрөгийн үнэ бүхий мөнгөн эдлэлүүдийг 60х40-ийн харьцаатай хүндрүүлэгчтэй сейфтэй нь хамт хулгайлж авсан хэргийг Э.А нь Туяагийн Энхтайвантай хамт хулгайлж аваад 8 мөнгөн аяга, 3 хөөргийг Дэнжийн 1000-д Н.Алтаншагайд 380.000 төгрөгөөр зарсан тул “хэргийг буцааж, Т.Энхтайваныг шалгуулъя, хохирлыг хувааж төлье” гэж шүүх хуралд мэдүүлсэн. Гэрч Э.Алтаншагай мөрдөн байцаалт болон шүүх хуралд дээрх эд зүйлүүдийг Т.Энхтайван, Э.А нар хамт авч ирснийг гэрчилдэг. Гэтэл шүүх хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгүй энэ хэргийн хохирол 13.346.900 төгрөгийг Э.Агээс гаргуулахаар заасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Шүүгдэгч нэгтгэсэн олон хэргүүдэд шүүх хурал хүртэл 5 жил гаран буюу 2040 хоног урьдчилан хоригдсон нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байдаг. Гэтэл шүүх түүнийг урьдчилан хоригдсон хугацааг 1870 хоног гэж тооцож эдлэх ялд оруулахаар тогтоосон нь илт тооцооны алдаатай болсон гэж үзэж байна. Шүүгдэгч 2012 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 10 дугаар  сарын 20-н хүртэл тасралтгүй 910 хоног хоригдсон байдаг. Шүүх энэ хугацаанд хамаарах 180 хоног буюу 6 сар урьдчилан хоригдсон хугацааг үндэслэлгүйгээр хасаж 1870 хоног гэж тогтоосон нь тооцооны илэрхий алдаатай байна. Ийнхүү 180 хоног буюу 6 сар урьдчилан хоригдсон хугацаагаа эдлэх ялаас хасуулж чадаагүй, эрх зүйн байдал дордож байгааг хууль ёсны болсон гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь хяналгүй, шүүгдэгчийг бусадтай болон дангаараа 35 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад 124.464.045 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож хянаж шийдвэрлэх, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасан урьдчилсан хэлэлцүүлгийн үед болон шүүх хуралд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хуралд хэлэлцэж шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцохдоо хэргийг цагаатгах талыг баримтлан оролцсон. Хавтас хэрэгт авагдсанаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд гутлын мөр 1, гарын мөр 5 байдаг. Мөн дохиолол хамгаалал дуугараагүй гэх асуудлыг шалгаагүй. Камерын бичлэгт шөнийн 02 цаг 34 минутаас 04 цаг 20 минут хүртэл дүрс бичлэгт дүрс тодорхой биш харагддаг. Дараа нь Н.Б ганцаараа явж байгаа, 04 цагийн үед Н.Б, Э.А нар хамт явж байгаа харагддаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Н.Бг гэм буруутай гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдохгүй байна. Тухайн объект дотор нэвтэрсэн камерын бичлэгт дүрс байхгүй. Эрдэнэс ломбардны хажуу талын гудамжинд хамт явж байгаа бичлэг байдаг. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна...” гэв.

 

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Агийн хувьд Ч.Буянтогтохын гэрээс 4.800.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж аваагүй. Энэ хэрэг нь Б.Тэмүүжинд холбогдох хэрэг гэж ярьж байна. Энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Б.Тэмүүжин нарт холбогдох хэрэг нь 1708015560137 дугаартай эрүүгийн хэрэг байгаа. Энэ хэрэгт Б.Тэмүүжин нь Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Ч.Буянтогтохын гэрээс эд зүйлс хулгайлсан гэдэгт яллагдагчаар татагдсан зүйл байхгүй. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс харьяаллын маргаанаас болж хэргийг прокурорт буцаасан. Э.А өөрөө Буянтогтохын гэрээс эд зүйлс хулгайлсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн. Хаанаас тухайн мэдээллийг олж сонссоныг мэдэхгүй байна. Б.Жамсран, Б.Батбаатар нарын гэрээс эд зүйлийг хулгайлан авсныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Б.Жамсран анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Мөн О.Бэхбаттай бүлэглэж үйлдсэн, хяналтын камерын бичлэгийг сэргээх боломжтой, хэт нэг талын барьж шийдвэрлэсэн гэдэгт давж заалдах гомдол гаргасан байна. О.Бэхбат нь Э.Ад холбогдох хэрэгт бүлэглэж оролцсон нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр Э.А О.Бэхбаттай хамт эд зүйлс авсан гэж мэдүүлдэггүй. Хяналтын камерын зургийг бэхжүүлж авсан нь хавтас хэрэгт байгаа. 1336 тоот хашааны гадна цүнх үүрээд зогсож байгаа нь харагддаг. Н.Энхболдын гэрээс эд зүйлс хулгайлсан нь Т.Энхтайвантай бүлэглэн үйлдсэн гэж ярьдаг. Гэрч Э.Алтаншагай мөрдөн байцаалт болон шүүх хуралд дээрх мэдүүлгүүдэд “Т.Энхтайван над руу утасдаж, эд зүйл ав гэхээр нь би барьцаалж авсан” гэж мэдүүлдэг. Шүүх хуралдааны үеэр мөн худалдаж аваагүй, хулгайн эд зүйлс гэж мэдээгүй, барьцаалж авсан, эд зүйлсийг нь хүлээлгэж өгсөн гэж ярьдаг. Э.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Ингэхдээ Р.Энхмандахын гэрээс эд зүйлс хулгайлсан гэдгээ мэдүүлдэг бөгөөд Н.Энхболдын гэрээс Э.Атэй бүлэглэн эд зүйлс авсан зүйл байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлсэн. Цагдан хоригдсон хоногийн тооцоог яллах дүгнэлтийн хавсралтад дурдахдаа 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл буруу тооцож оруулсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр нотлох баримт шинжлэх судлуулахдаа бүгдийг нь тооцуулж оруулсан. Ингээд 1870 хоног цагдан хоригдсон нь болох нь гарсан. Э.Агийн 3 хоногийн хугацаанд цагдан хоригдсон хоногууд байхгүйг хэлээд нэмж оруулсан. 2011 оноос хойш нийт цагдан хоригдсон хоног нь 1870 хоног байгаа. Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс рүү хэрэг хүргэгдэх хугацаанд шүүгчийн захирамжийг шүүх хуралдаанаас өмнө гаргуулж хавтас хэрэгт оруулж, нэмж тооцсон. Шүүгдэгч Н.Б нь Э.Анх-Ирээдүүтэй бүлэглэж алт мөнгөний дархан газарт нэвтрэн орж эд зүйлийг хулгайлаагүй гэж мэдүүлдэг. Тухайн мэдүүлэг нь Саранцэцэг гэх хүний мэдүүлгээр тогтоогддог боловч цаг хугацааг нь нарийн тодорхой хэлдэггүй. Н.Болдрхүү мэдүүлэхдээ “Э.Атэй орцонд таараад тэндээ архи уучихаад, бид хоёр хамт таксинд суугаад Сансарын колонкоос салаад явсан” гэж мэдүүлдэг боловч хяналтын камерын бичлэгүүдээр маш тодорхой харагдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтыг судлахад өмссөн хувцас, Э.Агийн цүнх огт солигдоогүй. Өмсөж явсан өмд нь зөрж байна гэдэг асуудлаар дахин шинжлэн судлуулж өмд нь канттай байсан. Эрдэнэс ломбардны хяналтын камерын бичлэгийг тодорхой байна гэж хэлдэг бөгөөд Сайн ломбардны өөрийнх нь бичлэгт дуу чимээ бичигдэхгүй ч гэсэн цонх чичирч байгаа нь харагддаг. ...Үүнийг үгүйсгэж Н.Б тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг нотлогдохгүй. Э.А ганцаараа үйлдсэн гэж хэлдэг боловч тухайн камерын бичлэгт яагаад хамт яваад байснаа хэн хэн нь хариулж чаддаггүй. Н.Б эхнэртэйгээ уулзах гээд караоке орохоос өмнө Э.Атэй таарсан. Буцаад гарч ирэхэд мөн таарсан гэж л хэлдэг. Энэ нь цаг хугацааны хувьд зөрдөг. Саранцэцэг тухайн камерын бичлэгт 04 цагийн үед гарч явсан байдаг. Орцонд архи уусан гэж ярьдаг боловч хяналтын камерын бичлэгт архи уугаад, согтолтын байдалтай байна гэж харагддаггүй. Машин хөдөлж явахыг хүлээж байгаад дараа нь ороод гарч байгаа болов уу гэмээр хоёр хүний сүүдэр тусч байгаа харагддаг. Э.Агийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйллийн 3.1 дэх хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь үндэслэлгүй байна гэж ярьж байна. Э.А нарт холбогдох хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хэрэг шүүхэд очсоны дараа Э.А нь дахин гэмт хэрэг үйлдсэн. 2011 оноос хойш 2019 он хүртэл хугацаанд нийт дөрвөн шийтгэх тогтоол гарсан. Энэ хугацаандаа дахин гэмт хэрэг хийсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаж тусгаарлагдсаар байгаад шийдэгдсэн. Хамгийн сүүлд 2015 онд шийдэгдсэн хэрэг нь Э.Агийн одоо шийдэгдэх гэж байгаа Эрхэмжаргал, Болорцэцэг нарт холбогдох хэрэгт шийтгэх тогтоол гарсан гэх мэтчилэн 4 шийтгэх тогтоол гарсан. Э.А миний энэ хэрэг нотлогдоогүй гэдэг байдлаар хэргээ буцаалгасаар байгаад 8 дахь жилдээ явж байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна...” гэв.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.А нь 2011 оны 1 дүгээр сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 35 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэн амьдралын эх үүсвэр болгон бусдад 124.464.045 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

шүүгдэгч Н.Б нь Э.Атэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Сайн” ломбард дотор Х.Ариунзаяагийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газраас эд зүйлс хулгайлж 42.270.645 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Н.Чимгээ “...2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ ирэхэд гэрийн хамаг юмыг онгичоод, зурагтын тавиур дээр байсан “Панасоник” загварын 32 инчийн зурагтыг хулгайч аваад явсан байсан. Цонхны хаалт төмрийг авч хаяад дотогш орсон байсан...” /1хх173-174/,

хохирогч Н.Эрдэнэтуяа “...2012 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэрт хулгай орж саарал өнгийн дижитал зургийн аппарат, шүрэн толгойтой алтан нуухтай, хаш хөөрөг, сарнай хэлбэртэй алтан бөгж, эрэгтэй хүний алтан бөгж, монетон гинж, монетон цаг, үнэртэй ус, гар утас, 40 инчийн зурагт зэрэг эд зүйлс алдагдсан байсан...”  /1хх 199-200/,

хохирогч Г.Од-Эрдэнэ “...2011 оны 5 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө эхнэр бид 2 гэртээ унтаж байхад шөнийн 02-оос 03 цагийн хооронд хулгай орсон. Манайх 1 дүгээр давхрын айл, тагтаа онгорхой унтсан, тагт гадуураа төмөр хамгаалалттай, эхнэр Батчимэг шөнө 02 цаг 30 минутын үед тагтан дээр чимээ гарахад сэрээд харахад тагтаны хаалганы цаана хөшиг буюу чүүлний ард дээгүүрээ нүцгэн бололтой хүн зогсож байсан гэсэн. Би өөрийн унтаж байсан өрөөнийхөө гэрлийг асаагаад тагт руу очиж харахад хүн харагдаагүй, тэгээд эргээд орны харалдаа байдаг ширээн дээр байсан нөүтбүүк, Скайтелийн гар утас 2 ширхэг алга болсон...” /2хх 42-45/,

хохирогч Б.Мөнгөнзаяа “...2011 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад 4 дүгээр сарын 03-ны шөнө 01 цаг 40 минутад гэртээ ирээд хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ороход том өрөөны цонх, тагтны хаалга онгорхой байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөний баруун талын сандал дээр байсан дотроо ээж, аав, ах, эгчийн бичиг баримт, хүний хөгжлийн сангийн бичиг баримт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, зуслангийн газрын гэрчилгээ, сувдан 3 хос хүзүүний зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч, алтны хольцтой хүзүүнээс зүүдэг цаг, оюу сувдтай холимог хүзүүний зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /2хх 57-58/,

хохирогч Х.Алтантуяа “...2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлээрээ “Ээж хад” руу явчихаад орой 18 цагийн үед гэртээ ирээд хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ороход дотор талын хаалгыг коридорт байсан угаалгын машинаар даруулчихсан байхаар нь гайхаад түлхэж байгаад ороход гал тогооны болон том өрөөний цонх, шүүгээ, хөргөгч, зурагтын доод талын тавиур бүгд онгорхой байсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд гал тогооны өрөөнд байдаг компьютерийн ширээн дээр байсан “Асер” загварын жижиг нөүтбүүк цүнхтэйгээ, хажууд нь байсан “Миком”-ын модем, эмэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний куртик, ноосон өмд, 1 ширхэг цаг, түрийвч, цүнхэнд байсан 12.000-13.000 төгрөг алдагдсан байсан...” /2хх 61-62/,

хохирогч А.Оюунханд “...2012 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай өрөөний голын цонх онгорхой байсан, ...өрөөнд байсан нөүтбүүк алга болсон байсан. Би урд орой нь 16 цагт явсан, ангид хүн үлдээгүй, би цоожлоод гарсан, надад ганц түлхүүр байдаг, би явах болгондоо цонх, хаалгаа шалгаж үздэг...” /2хх 122-123/,

хохирогч Г.Жавхлан “...2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нөхөр бид 2 хүүхдүүдээ аваад Хайлаастад байдаг хадам аавынх руу битүүлэх гээд 15 цагийн үед гэрээсээ гарч явсан. Тэгээд тэндээ хоночихоод маргааш өглөө нь ...гэртээ ирсэн. Гэртээ ирээд би хүүхдүүдтэйгээ гадаа үлдээд нөхөр гэртээ орж муураа хооллох гээд орсон. Тэгсэн нөхөр маань гэрт хулгай орчихсон байна гэсэн. ...юмнуудаа бүртгээд үзсэн чинь том өрөөний цонхны хажууд байдаг компьютерийн ширээн дээр тавьсан байсан хар саарал өнгийн “НР” загварын, цүнхтэй “Делл” загварын зөөврийн компьютерууд алга болсон байсан...” /2хх 156-157/,

хохирогч Ц.Сарантуяа 2014 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед нөхрийн хамт унтаж байхад куртикний шаржигнах чимээ болон хүний алхах чимээ сонсогдохоор нь эргээд харсан чинь миний орны хажуу талын сервантны урд намхан эрэгтэй хүн зогсож байсан, тэгээд нөхрийгөө сэрээсэн чинь хулгайч залуу миний гар цүнх, утас хоёрыг аваад зугтаасан. Манай нөхөр араас нь хөөгөөд барьж аваад цагдаад хүлээлгэн өгсөн...” /Зхх 145-147/,

хохирогч М.Чимэдцэрэн “...2015 оны 7 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө манай гэрт хулгай орсон байсан. 2 ширхэг мөнгөн аяга, ... монетан ээмэг, түрийвчинд байсан 1.000.000 төгрөг алдагдсан...” /6хх197-199/,

хохирогч Н.Ганболд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 1 дүгээр орцны пудволд байрлах ээжийнхээ оёдол засварын газар очсон. Ээж намайг “хүнд хоол хүргэж өгчихөөд ир” гэхээр нь өөрийнхөө авч явсан цүнхтэй компьютерийг орхиод гарсан. Тэгээд буцаж ирээд компьютерээ асуусан чинь байхгүй байхаар нь цагдаад дуудлгага өгсөн...” /7хх 98-99/,

хохирогч Д.Очирбат 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүрээ хаагаад маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь дэлгүүрийн хаалга онгойчихсон, доторх нь эмх замбараагүй болчихсон байсан. ..6.400 юань, бэлэн 250.000 төгрөг, 150.000 төгрөгийн “Жи-5” загварын гар утас, “Самсунг галакси” загварын гар утас зэрэг зүйлүүд алдагдсан...” /7хх 201-202/,

хохирогч Ц.Золбоо 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ “Делл” загварын зөөврийн компьютер хулгайд алдсан...” /7хх 232-233/,

хохирогч Н.Уранчимэг “...2015оны 2 дугаар сарын 8-ны өдөр нөхөр бид хоёр 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Шар хадны эцсийн “Миний зах” дэлгүүр орчихоод 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож бүтэн, нэг талын цүү нь унжаад байж байсан. Тэгээд нөхөртөө “гэр онгорхой байна” гэж хэлэхэд нөхөр түрүүлж ороод гэрлээ асаахад телевизор байхгүй байсан. ...зурагтыг манай диваны бүтээлэг болох улбар шар бүтээлгээр ороосон байсан...” /9хх 39, 42/,

хохирогч Ц.Эрдэнэчулуун “...2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ...байшингийнхаа хаалгыг онгойлгох гэтэл байшингийн нүүрэн талын цонхны хамгаалалтын торыг нааш нь мулт татаад цонхыг цааш түлхээд онгорхой болгосон байсан. Тэгээд би гэрийн хаалга онгойлгоод том өрөөнд ороод харахад хананд өлгөсөн байсан “Монел” брендийн 42 инчийн хар өнгийн лед телевизор алга болсон байсан. ...алдсан зурагтаа Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан...” /9хх 77/,

хохирогч А.Гансүх “...2015 оны 8 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө би гэртээ ирсэн. ...өглөө 07 цагт сэрсэн чинь байшингийн хаалга онгорхой байсан. ...Шилэн хаалгатай шүүгээнд байсан 3 ширхэг мөнгөн аяга, зурагтын тавиур дээр цэнэглээд орхисон гар утас, хажууд нь байсан бас гар утас, унтлагын өрөөний шургуулганд байсан түрийвч, түүн дотор байсан 1.300.000 төгрөг, монетан бөгж, хүүхдийн гар утас зэрэг зүйлүүд алдагдсан байсан...” /9хх 125-126/,

хохирогч Б.Батцэнгэл “...2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад 15 цаг 40 минутын үед буцаад ирэхэд манай гэрийн урагшаа харсан жижиг вакум цонх хагарсан байхаар нь гэртээ ороод харахад гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгоод авдарны цоожийг хөшөөд онгойлгосон байсан. Гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тольтой суран эрэгтэй бүс, халтар манан хөөрөг алдагдсан...” /11хх 104-105/,

хохирогч С.Бат-Эрдэнэ “...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амрахаар яваад 2 хоногийн дараа гэртээ ирээд хаалганд түлхүүрээ хийтэл түлхүүрийн нүхээр сийгээд байсан, хаалгаа онгойлгоод орсон чинь дотор хаалга цоожтой байсан, гараад харахад цонх онгорхой байсан...” /10хх 111/,

хохирогч Ц.Энхжаргал “...2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед “Дархан” их дэлгүүрийн 5 дугаар давхарт байрлах “Золо шоп” дэлгүүрээ нээгээд сууж байгаад 13 цагийн үед бие засах гээд 00-ын өрөө рүү явахдаа дэлгүүрийнхээ шилэн хаалгаа хаачихаад явсан, тэгээд буцаад ирэхэд ширээн дээр байсан Самсунг А-7 загварын нөүтбүүк алга болсон байсан. Тэгээд камер шүүж үзэхэд 150 см орчим өндөр нуруутай намхан залуу манай дэлгүүрт орж ирээд авсан байсан...” /10хх 203/,

хохирогч Х.Ууганбаяр “...2017оны 2 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед ...эхнэр 2 хүүхдийн хамт гэрээсээ гарсан. ...20 цагийн үед гэртээ ирсэн, гэртээ ороход гал тогооны цонх онгорхой байсан. Гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд эмэгтэй годон гутал бага, дунд, их гарын нийлээд 20 гаруй мөнгөн аяга, “Асер” загварын нөүтбүүк, үнэгэн малгай. “Секо” бугуй цаг зэрэг эд үйлс алдагдсан байсан...” /12хх 45, 47/,

хохирогч Б.Намуун “...2017 оны 3 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед ээж гэртээ ирэхэд байшингийн урд талын цонх хагарсан байхаар нь ороод үзтэл гэр доторх эд зүйлс эмх замбараагүй онгичсон байдалтай байсан гэсэн. ...7 ширхэг мөнгөн аяга, ээжийн булган шуба, аавын бугуйн цаг, монетан бөгж алдагдсан байсан...” /12хх 128-130/,

хохирогч Б.Батбаяр “...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 8-205 тоотод байрлах байшингаа өдрийн 16 цаг 30 минутын үед түгжээд сургуулиас хүүхдээ аваад 17 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд гал тогооны вакум цонх онгорхой, байшин доторх зүйлс эмх замбараагүй бологчихсон, том өрөөний авдар дотор байсан 7 ширхэг мөнгөн аяга, эхнэр Золзаяагийн ээмэг, бөгжнүүд, мөнгөний хайрцаг дотор байсан 300.000 орчим төгрөг, архи, тамхи, тэлээ, утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /12хх 161-162/,

хохирогч С.Оюунцэцэг “...2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хулгай орж том өрөөний ширээн дээр байсан мөнгөн аяга, түрийвчинд байсан 1.600.000 төгрөг, савровский шигтгээтэй хос ээмэг зэрэг зүйлүүд алдагдсан байсан...” /12хх 203/,

хохирогч Г.Даваабаяр “...2015 оны 2 дугаар сарын 21-ний өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “АПП таун”-ны 53г-295 байрны цонхыг түлхэж ороод том өрөөнд байсан 32 инчийн “ЭЛ ЖИ” загварын цагаан хүрээтэй зурагт, “Делл” загварын нөүтбүүк алдагдсан байсан...” /12хх 209-210/,

хохирогч Т.Ичинноров “...2017 оны 3 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-400 тоот хашаанд байрлах нэг давхар байшингийн цонхоор хулгай орж жижиг өрөөнд байсан төмөр сейфийг эвдэн дотор нь байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хэт цахиур буюу мөнгөн асаагуур, 11.000 төгрөг алдагдсан байсан...” /12хх 215/,

хохирогч Н.Даваасүрэн “...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр цонх түлхэж орж жижиг өрөөнд байсан “Канон 1000б” загварын зургийн аппарат, “Зара” брэндийн үнэртэй ус, “Найяк” брэндийн пүүз зэрэг зүйлүүд алдагдсан байсан...” /12хх 220-221/,

хохирогч Т.Гантуяа “...2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, “Хилчин” хотхоны 38 тоотод байх манай гэрийн үүдний жижиг цонхоор хулгай орж арьсан оосортой эрэгтэй бугуйн цаг, Айфоне эс-5 загварын гар утас зэрэг зүйлүүд алдагдсан байсан...” /12хх 226/,

хохирогч У.Баянмөнх “...2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрт хулгай орж 43 инчийн “Самсунг” загварын зурагт, “Самсунг ай-13” загварын үзүүлэлттэй нөүтбүүк, улаан шигтгээтэй монетан ээмэг 1 хос, хөнжил зэрэг эд зүйлс алдагдсан...” /12хх 232/,

хохирогч Д.Ариунболд “...2017 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12-4-26 тоотод байх хашаа байшин эзгүй байх хооронд манай гэрийн үүдний амбаарын цонхыг хагалж гэр лүү хулгайч орсон байсан. ...дунд гарын мөнгөн аяга, энэрийн гоёлын хайрцагыг аваад явсан байсан. ...дотор нь мөнгөн ээмэг, зүүлт хосоороо, монетан 1 ширхэг ээмэг байсан...” /12хх 236/,

хохирогч Б.Отгонтөгс “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 104 дүгээр байрны 1 тоотын вакум цонхыг 2017 оны 3 дугаар сарын 14-нөөс 18-ны хооронд түлхэн орж том өрөөний шкафнаас монетан бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, чигчий хурууны мөнгөн бөгж зэрэг эд зүйлс алдагдсан...” /12хх 240-241/,

хохирогч Ё.Отгонбаяр “...2017 оны 3 дугаар сарын 21-ний шөнө унтаж байх хооронд 23 цагаас хойш вакум цонхоор “Самсунг галакси эс-5” загварын гар утас, 2 сим ордог жижиг цагаан өнгийн “Самсунг” загварын гар утас, түрийвчин дотор байсан 160.000 төгрөг, 2 доллар, ...дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, хар өнгийн түрийвч дотор байсан бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан...” /12хх 249/,

хохирогч М.Эрдэнэцогт “...2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манайхан бүгдээрээ гэрээсээ гараад, би өөрөө хаалгаа түгжээд гарсан. 21 цаг 40 минутын үед гэртээ иртэл жижиг өрөөний цонхыг хагалаад хулгай орсон байсан. Эд зүйлээ бүртгээд үзэхэд зурагт, гитар, цахилгаан махны машин, лааны суурь, гүц зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...алдсан эд зүйлсээ олж авсан...” /14хх 185/,

хохирогч Н.Энхболд “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрт ...хулгай орсон байсан. ...сервантны баруун талд байсан 60x40 хэмжээтэй хүрэн өнгийн сейф, дотор нь бэлнээр 3.000.000 төгрөг, 5.000 юань, 10 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлс байсан...” /15хх 238-241/,

хохирогч Р.Энхмандах “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд “гэрт хулгайч орчихлоо” гэж охин Анужин надад хэлсэн. Гэрээс морин хуур, мөнгөн тоногтой эрэгтэй бүс, мөнгөн аяга, индүү, үсний индүү зэрэг эд зүйлс алдагдсан...” /16хх 151-156/,

хохирогч Х.Ариунзаяа “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардан дотор байрлах алт мөнгөний дэлгүүр, дарханы газрыг ажиллуулдаг юм. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг руу яваад 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хотод ирсэн. Өглөө 11 цагийн үед дэлгүүр дээрээ иртэл манай дэлгүүрийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Дотогшоо ортол жижиг өрөөнд байдаг жижиг төмөр сэйфний дээд, доод хэсгийг нь хөшиж онгойлгоод дотороос нь эд зүйлс хулгайлагдсан байсан. Манай алт мөнгөний дархан нь хүмүүсийн өөрсдийн захиалгаар үнэт эдлэлийг гараар цохиж хийдэг. Зориулалтын төхөөрөмжгэй, мөн захиалгаас гадна өөрсдийн хийсэн алт мөнгөн эдлэлээ зарж борлуулдаг, дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байсан үнэт эдлэлээ орой сэйфэндээ хийдэг...” /16хх 221-223/,

хохирогч Ч.Алтанцэцэг “...Би өөртөө шүр, бриллант шигтгээтэй, 750 сорьцтой монетан ээмэг хийлгэх санаатай Чингэлтэй дүүргийн алт мөнгөний дарханы газарт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Гэтэл хулгай ороод миний эд зүйлс алдагдсан байна...” /16хх 234-235/,

хохирогч Х.Наранзул “...Би алт мөнгөний газарт өөрийн монет болон шүрэн материалаар ээмэг болон гинж, бөгж хийлгэхээр 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд бугуйвч, монетан бөгж, гинж, ягаан болор чулуу, 4 ширхэг аматрин чулуу зэргийг өгсөн байсан...” /16хх 240-241/,

хохирогч Б.Батбаатар “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн урд талын вакум цонхны салхивч онгорхой байхаар нь эд зүйлээ шалгаж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга, компьютер хулгайд алдагдсан байсан. Ингээд би баруун талд байрлах эгч Жамсрангийн байшинг шалгахад мөн цонхны салхивч нь онгойсон байсан тул дотогш орж эд зүйлсийг нь шалгахад 10 гаруй мөнгөн аяга алдагдсан байсан...” /18хх 9-20/,

хохирогч Б.Жамсран “...Эхнэр Туяацэцэг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр яриад “Батбаатар ярьж байна, манай гэрт хулгай орсон гэж байна. Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд явж байна” гэж хэлсэн. Эхнэр гэрээс 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга 1, самсунг нөүт 2 маркийн гар утас алдагдсан байна” гэж хэлж байсан...” /18хх 30/,

гэрч Б.Мөнхбаясгалан “...Гэртээ ирээд түрүүлээд би орсон чинь манай гэр их хүйтэн болчихсон, гал тогооны өрөөний цонхны тавцан дээр байсан цэцэг газар уначихсан байхаар нь гайхаад гал тогоо руугаа шагаасан чинь өрөөний дээд, доод цонх нь онгойчихсон, гадна талынх нь сараалжин төмөр алга болчихсон байсан. Манай гэрт хулгай ороод зөөврийн компьютер алга болчихсон байсан...” /2хх 159/,

гэрч Г.Ганбаатар “...Эхнэртэйгээ унтаж байхад манай эхнэр “цаана чинь хүн” гэж хэлсэн. Сэрээд хартал манай зурагтын өмнө нэг залуу тонгойгоод эхнэрийн цүнхийг авч гараад зугтаасан, би араас нь хөл нүцгэн хөөгөөд 17 дугаар байрны урд буланд барьж авсан. Цагдаа дуудах гэсэн чинь тэр залуу “намайг нэг сайн зодчихоод явуулчих” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн...” /3хх 152-153/,

гэрч М.Үржинбадам “...2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед танил дүү Болорцэцэг миний утас руу залгаад “манай найзад мөнгөний хэрэг гараад зурагтаа барьцаалж зээл авах гэсэн юм, та бичиг баримтаараа тавиад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд өөрийнхөө иргэний үнэмлэхээр 42 инчийн зурагтыг “Хүслэн Жамц” ломбарданд 350.000 төгрөгөөр тавьж өгсөн...” /9хх 81/,

гэрч Ц.Ганболд “...Манай ажлын Энхцэцэг гээд эмэгтэй гар утас авчирч үзүүлээд “асах нь уу үзээд өгөөч, ломбардад тавьж барьцаанд тавьсан зүйлээ авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хүүхдүүддээ үзүүлээд ирье” гэж хэлээд утсыг нь авсан. Хүргэн Хүрэлтулга үзчихээд “цэнэггүй юм байна” гээд цэнэглэхэд ассан юм. Тэгээд манай ажлын хүн зарна гэсэн гээд үнийг асуухад 300.000 төгрөг болох юм байна гэдгийг хүргэндээ хэлсэн. Хүргэн 300.000 төгрөгөөр худалдаж авахаар нь би мөнгийг нь үйлчлэгч Энхцэцэгт өгсөн...” /10хх 112/,

гэрч Ц.Энхцэцэг “...Манай хүү Анх-Ирээдүй нь “хүүхдээс утас авах ёстой байсан юм, өөр утас өгчихлөө. Та энэ утсыг зараад өг” гэхээр нь Улаанбаатар шугам сүлжээний жолооч Ганболдод зарчихсан...” /10хх 114/,

гэрч Н.Алтаншагай “...Миний гар утас руу Тайванаа гэх хүн залгаад “мөнгөн аяга зарах гэсэн юм, чи 380.000 төгрөгөнд аваач" гэхээр нь ...Дэнжийн 1000-ын тэнд яваад очиход Тайванаа цагаан өнгийн спорт маркийн машинтай 2 залуутай байсан. Тэгээд 8 ширхэг мөнгөн аяга, Энхболд, Нахиа гэсэн бичиглэлтэй мөнгөн аяганууд, эмэгтэй хүний бор өнгийн мөнгөн нуухтай даваа толгойтой хөөрөг зэргийг бүгдийг нь 380.000 төгрөгт зарсан...” /15хх 247/,

гэрч С.Отгонбаяр “...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед ирээд дэлгүүрээ нээсэн. Дархан Лин бас цуг ирээд дэлгүүрээ нээсэн, 17 цагийн үед дэлгүүрээ хаасан. Захиалгын хуудас гэж захиалагч нараас өгсөн үнэт эдлэлийг бүртгэж авдаг. Би өөрөө бүртгэлээ хөтөлдөг, энэ захиалгын хуудаснаас өөр бүртгэл байхгүй...” /17хх 38/,

гэрч Лин Жи Юуг “...2017 оны 7 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед худалдагч Отгонбаяр бид 2 цуг дэлгүүрээ хаагаад гарсан. Хаалганы болон сейфний түлхүүр надад байдаг. Сэйфэн дотор хүмүүсийн захиалгын бүх зүйл, үнэт эдлэлээ хийгээд явдаг. Өнөөдөр өглөө нүдний шилний газар хаалгаа онгойлгочихсон байсан. Тэр манайд хулгай орсныг хараад Отгонбаярт хэлсэн байсан. Сэйфийг дээр доороос нь хөшиж онгойлгоод доторх үнэт эдлэлийг авсан байсан...” /17хх 43/,

иргэний нэхэмжлэгч Ш.Батсайхан “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байрны 73 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Туяа цэн” ломбарданд ажлаа хийгээд байж байтал гаднаас үл таних 2 залуу ирээд “Асер” загварын зөөврийн компьютер гаргаж ирээд “барьцаанд тавъя” гэж хэлсэн. ...нэг нь жолооны үнэмлэх гаргаж ирээд компьютер 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /7хх 101/,

иргэний нэхэмжлэгч Н.Оюунжаргал “...2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажил болох ломбарданд ажил үүргээ гүйцэтгэж байхад 14 цагийн үед нэг эмэгтэй 42 инчийн “Лед Монел” брэндийн зурагт удирдлагын хамт “барьцаалж зээл авъя” гэсэн. ...Тэгээд зурагтаа 350.000 төгрөгт барьцаалсан. Би 350.000 төгрөгийг бэлнээр өгөөд зурагтыг бэтүүмжлээд хадгалах журмын дагуу хадгалсан. Тэгээд удалгүй 3 дугаар сар гаргаад цагдаагийн албан хаагч ирээд хулгайн зурагт байна гээд хураагаад аваад явсан...” /9хх 78-80/,

иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлтулга “...Хан-Ууд дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч гээд 2 хүн яриад надтай ирж уулзсан. Гар утсаа хаанаас авсан гэхэд нь хадам ааваасаа 300.000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ хэлсэн. Гэтэл айлаас нилээн өндөр үнийн дүнтэй эд зүйл алдагдсаны нэг нь таны барьж байгаа гар утас байна гэж хэлээд хурааж авсан. Манай хадам аавд хамт ажилладаг үйлчлэгч Энхцэцэг нь 300.000 төгрөг буцааж өгсөнийг надад өгсөн болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /10хх 113/,

иргэний нэхэмжлэгч Б.Нямаа “...Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөртөө ээмэг хийлгэх гээд Урт цагааны урд байдаг алт мөнгөний дарханы газарт 3 ширхэг александр шигтгээ, 10.03 граммтай алтан гинж, бөгж, бугуйвч зэргийг өгсөн байсан. 2 хоногийн дараа монетан хос ээмэгний түгжээг янзалуулах гэж өгсөн...” /16хх 246-247/,

иргэний нэхэмжлэгч Т.Үүртуяа “...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Урт цагааны урд байдаг алт мөнгөний дарханы газарт 3 ширхэг шүрийг монетан гинж, бөгжтэй өгч ээмэг бөгж хийлгэхээр захиалга өгсөн...” /17хх 6/,

иргэний нэхэмжлэгч Н.Цогмаа “...Манай охин 7-8 жилийн өмнө Тайландаас “Барын нүд” гэх чулуутай ойролцоо харагддаг Африк гаралтай том жижиг 2 чулууг авчирч өгсөн. Манай найз Урт цагаанд сайн дархан ирсэн байна гэхээр нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр алт мөнгөний дарханы газарт очиж 13 грамм мөнгө, 2 ширхэг чулуугаа хүлээлгэж өгсөн. Наадмын дараа очиход хулгай ороод чулууг нь алдчихсан, энгэр зүү, бөгжийг нь хийчихсэн гээд надад мөнгөн бөгж, зүүг үзүүлсэн...” /17хх 15/,

иргэний нэхэмжлэгч Т.Содгэрэл “...2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Урт цагааны Хятад дархантай газарт өөрийн зүүдэггүй монетан эдлэлийг нийлүүлээд ээмэг, бөгж хийлгүүлэхээр 3 ширхэг шүрний хамт урьдчилгаа 100.000 төгрөгтэй өгсөн. Тэгээд тохирсон хугацаандаа очтол хулгай ороод таны юмыг алдчихсан гэж хэлсэн...” /17хх 21-22/,

иргэний нэхэмжлэгч Ц.Оюун “...2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Урт цагааны алт мөнгөний дарханы газарт шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж хийлгэх гэж 925 сорьцтой мөнгө, 2 ширхэг чулууг ажлын хөлсний урьдчилгаа болох 30.000 төгрөгийн хамт өгсөн байсан...” /17хх 24/,

иргэний нэхэмжлэгч Д.Бадамханд “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Урт цагааны урд талын алт мөнгөний дарханы газарт 4.25 грамм монетан 1 хос ээмэгний загварыг өөрчлөхөөр цагаан сувдыг ажлын хөлс болох 50.000 төгрөгийн хамт өгсөн байсан...” /17хх 31/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 45 тоотын цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газраас бэхжүүлж ирүүлсэн 1, 2, 6, 7 дугаартай наалдамхай туузан хальсан дахь гарын мөрүүд тэнцэнэ, шинжилгээнд тэнцэх 1, 2 дугаартай гарын мөрнүүд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 25-1 тоотод оршин суух хаягтай Энхцэцэгийн Анх-Ирээдүйн баруун гарын долоовор, зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна. Э.А өмнө нь ...санд бүртгэгдэж байсан” болохыг тогтоосон Г/023 дугаартай  дүгнэлт /2хх 163/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Сонгионхайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24-183 тоотод хулгай орсон гарын мөр №9 нь сэжигтэн Э.Агийн зүүн гарын долоовор хуруугаар дарагдсан байна болохыг тогтоосон 244 дугаар дүгнэлт  /2хх 68/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг папилон санд автоматаар харьцуулалт хийхэд Энхцэцэг овогтой Анх-Ирээдүй, Ганболд овогтой Ганбаатар нэрээр орж байсан нэг хүний гарын хээний дардастай тохирч байгаа болохыг тогтоосон 01/024 дугаар дүгнэлт /7хх 238/-үүд,

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...1 дэх нь хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмсөж, хар өнгийн цүнх мэт зүйл үүрсэн намхан нуруутай эрэгтэй, 2 дахь нь хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн өндөр нуруутай эрэгтэй ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт зам хөндлөн гарч байгаа бичлэг байв. ...дүрс бичлэг дээр сэжигтэй этгээдүүдийн өмссөн хувцас, нүүр царай төрх тодорхой харагдаж байв. ...1 дэх нь: Хар өнгийн малгайтай цамц, /цамцний зүүн дээд энгэрт дугуй хэлбэртэй, баруун, зүүн ханцуйны гадна шууны хэсэгт цагаан хээ маягийн хэлбэртэй, баруун энгэрийн доод хэсэгт цагаан өнгийн эмблемтэй/ хар өнгийн бэлтгэлийн өмд /өмдний зүүн талын гуяны хэсэгт цагаан өнгийн логотой/, хар өнгийн пүүз өмссөн 20-25 орчим насны, шөвгөр цагаан царайтай, бага зэрэг майгадуу явдалтай эрэгтэй.

2 дахь нь: Бор цоохор дугуй захтай куртик өмссөн, дотуураа хар өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд хослуулж өмссөн /цамцний энгэр хэсэгт улбар шаргал өнгийн цахилгаантай, өмдний 2 талд улбар шаргал өнгийн Addidas брендийн логотой/, хар өнгийн пүүзэн гутал өмссөн 20-25 орчим насны гонзгой бордуу царайтай, халимаг үстэй, үсээ зүүн талын шанаа руу налуулсан дэлдэн чихтэй эрэгтэй хүмүүс байв...” /16хх 209-214, 18хх 88-89/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /2хх 140, 141, 147, 148, 8хх 80-81, 9хх 40, 41, 73, 74, 122, 10хх 139, 141, 194, 197-198, 11хх 108, 14хх 183, 15хх 226, 233/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /7хх 195-198, 227-231, 9хх 111-118, 10хх 98-108, 12хх 28-34, 109-114, 15хх 222-228, 16хх 118-124, 195-204/,  хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 175, 2хх 46, 59, 63, 124, 158, 3хх 149, 6хх 186, 9хх 12, 57, 75, 227, 10хх 138, 209, 216, 12хх 42, 46, 126, 163-164, 205, 207, 212, 218, 222, 228-229, 234, 240-241, 13хх 1, 14хх 185-186, 189, 16хх 7, 237, 17хх 14, 20, 27, 34, 237/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 91-93, 16хх 125-132, 209-214/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 79, 13хх 102, 16хх 213, 17хх 58, 18хх 38/, илтгэх хуудас /9хх 121/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоосон буюу шүүгдэгч Э.А нь 35 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэн амьдралын эх үүсвэр, шүүгдэгч Н.Б нь Э.Атэй бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Агийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.А нь 2011 оны 1 дүгээр сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 35 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул хуулийг буцаан хэрэглэхгүй.

Шүүгдэгч Э.А болон түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан “...үйлдээгүй гэмт хэргийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цагдан хоригдсон хоног буруу тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, ...харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь шүүгдэгч Э.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” заасан байх тул анхан шатны шүүхийг хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр Э.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдол бүрэн няцаагдаж байна.

 

Хэрэгт авагдсан Э.Агийн “...Тэгээд л идэж ууж, тоглоод, хувцас хунар аваад дуусгадаг байсан. ...Архи, пиво авч уусан. Тэгээд өөрсдийгөө хувцаслаад орой нь ирээд дахин гадуур шоудаж хоносон. ...мөнгөөр нь хамт хоолонд ороод дуусгасан. ...Шөнийн зах ороод 600.000 төгрөгөөр хувцас авч өмссөн. ...мөнгөөрөө архи, дарс уугаад баар, буудалд ороод дуусгасан. ...хулгайлсан эд зүйлээ би явуулын хүмүүст хямд зарж борлуулаад мөнгийг нь хувьд хэрэглэсэн...” гэх мэдүүлгүүд, үргэлжилсэн үйлдлээс Шинэ найрлуулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 4 удаагийн үйлдэл зэргээс дүгнэвэл түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж үзнэ. /2хх 76, 3хх 155, 158, 169, 10хх 128-130, 132-134, 13хх 87-89, 14хх 195-196, 197-198, 16хх 93, 106, 172, 174,  17хх 57/

Шүүгдэгч Э.А “2012 оны 4 дүгээр сарын 23-наас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тасралтгүй цагдан хоригдсон” гэж давж заалдах гомдол гаргасан хэдий ч түүнийг дээрх хугацаанд тасралтгүй хоригдож байсан гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүхээс түүнийг 1870 хоног цагдан хоригдсон гэж тооцсоныг тооцооллын алдаа гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.Бгийн “...Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...1 дэх нь хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмсөж, хар өнгийн цүнх мэт зүйл үүрсэн намхан нуруутай эрэгтэй, 2 дахь нь хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн өндөр нуруутай эрэгтэй ертөнцийн зүгээр зүүн талаас баруун зүгт зам хөндлөн гарч байгаа бичлэг байв. Дүрс бичлэг дээр сэжигтэй этгээдүүдийн өмссөн хувцас, нүүр царай,  төрх тодорхой харагдаж байв. ...1 дэх нь хар өнгийн малгайтай цамц, /цамцны зүүн дээд энгэрт дугуй хэлбэртэй, баруун, зүүн ханцуйны гадна шууны хэсэгт цагаан хээ маягийн хэлбэртэй, баруун энгэрийн доод хэсэгт цагаан өнгийн эмблемтэй/ хар өнгийн бэлтгэлийн өмд /өмдний зүүн талын гуяны хэсэгт цагаан өнгийн логотой/ хар өнгийн пүүз өмссөн 20-25 насны, шөвгөр цагаан царайтай, бага зэрэг майгадуу явдалтай эрэгтэй. 2 дахь нь Бор цоохор дугуй захтай куртик өмссөн, дотуураа хар өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд хослуулж өмссөн /цамцны энгэр хэсэгт улбар шаргал өнгийн цахилгаантай, өмдний 2 талд улбар шаргал өнгийн Addidas брендийн логотой/ хан өнгийн пүүзэн гутал өмссөн 20-25 орчим насны гонзгой бордуу царайтай, халимаг үстэй, үсээ зүүн талын шанаа руу налуулсан, дэлдэн чихтэй эрэгтэй хүмүүс байв. Дээрх сэжигтэй этгээдүүд нь үүнээс хойш хяналтын камерт харагдахгүй байж байгаад бичлэгийн цагаар 2018 оны 7 дугаар сарын 05-ны 03 цаг 19 минут 22 секунтэд “Сайн” ломбардны хяналтын камер бага зэрэг доргиж хөдлөх ба энэ үед хяналтын камерын яг доогуур буюу бичлэгийн зүүн доод буланд 2 хар өнгийн хувцастай хүн баруун талаас зүүн зүгт автомашины зам чиглээд явж байгаа сүүдэр нь туссан маш богино дүрс бичлэг байв...” гэжээ. /16хх 207-212/

 

Дээрх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд дүрс бичлэгт бичигдсэн хоёр хүний өндөр, нам байдал, өмссөн хувцас зэрэг нь шүүгдэгч Э.А, Н.Б нарын гадаад төрх, өндөр, нам, өмссөн хувцастай тохирч байгаа зэргээс дүгнэвэл шүүгдэгч Н.Бг дээрх гэмт хэргийг үлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: