Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

 

ТОГТООХ нь:

 

             1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Энхболдыг согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 04-04 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгбадамын байшингийн цонхоор  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Цоохор овгийн Лхагвасүрэнгийн Энхболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

                  3. Шүүгдэгч    Цоохор    овогт    Лхагвасүрэнгийн   Энхболдыг   бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Сайхан овгийн Осорын Дэмбэрэлсайханыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Ёндон овгийн Мөнхбатын Мөнх-Эрдэнийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           4. Шүүгдэгч Ёндон овгийн Мөнхбатын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

            Шүүгдэгч Цоохор овгийн Лхагвасүрэнгийн Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

            Шүүгдэгч  Сайхан овгийн Осорын Дэмбэрэлсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

              Шүүгдэгч О.Дэмбэрэлсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Энхболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  6 /зургаа/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/  жил 2 /хоёр/  сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 8 /найм/  сар 8 /найм/  хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдод оногдуулсан 7 /долоо/ жил 8 /найм/  сар 8 /найм/  хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Дэмбэрэлсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг  тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдын цагдан хоригдсон  605 /зургаан зуун тав/ хоног, хорих ял биечлэн эдэлсэн 141 /нэг зуун дөчин нэг/ хоног, нийт 746 /долоон зуун дөчин зургаа/ хоногийг, шүүгдэгч О.Дэмбэрэлсайханы  цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

11. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 36 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  хохирогч Д.Эрдэнэбат нь 1320000 төгрөгийн, Д.Дүгэрсүрэн нь 2210000 төгрөгийн, Д.Дуламсүрэн нь 600000 төгрөгийн, С.Лхагвадорж нь 1000000 төгрөгийн, Ж.Ичинхорлоо нь 1045800 төгрөгийн, Г.Ганчимэг нь 1105000 төгрөгийн, Д.Цэрэндагва нь 440000 төгрөгийн, хохирогч Н.Нэргүй нь 110000 төгрөг болон 24800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ тус тус буцаан авсан, шүүгдэгч О.Дэмбэрэлсайхан нь хохирогч Д.Цэрэндагвад 1400000 төгрөг, хохирогч Н.Нэргүйд 175000 төгрөг, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Н.Нэргүйд 175000 төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч Э.Гантөгс нь 150000 төгрөгийг, хохирогч Ч.Цэрэндолгор нь 533600 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэсэн, хохирогч Д.Дуламсүрэн, Ч.Цэрэндолгор, Г.Ганчимэг, Ч.Пүрэвдорж, иргэний нэхэмжлэгч Э.Гантөгс нар нь шүүгдэгч Л.Энхболдод, хохирогч Д.Цэрэндагва нь шүүгдэгч О.Дэмбэрэлсайханд, хохирогч Н.Нэргүй нь шүүгдэгч О.Дэмбэрэлсайхан, М.Мөнх-Эрдэнэ нарт  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхболдоос нийт 25340100 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эрдэнэбатад 1748600 төгрөгийг, хохирогч Д.Дүгэрсүрэнд 580000  төгрөгийг, хохирогч  С.Лхагвадоржид 56500 төгрөгийг, хохирогч Ж.Ичинхорлоод 360000 төгрөгийг, хохирогч Ч.Оюунбаатарт 1000000 төгрөгийг, хохирогч Д.Галхүүд 5350000 төгрөг, хохирогч Т.Ганбаатарт 14000000 төгрөг, хохирогч Д.Цэрэндагвад 1400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Нармандахад 500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Таванжинд 200000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Одсүрэнд 145000 төгрөгийг  тус тус олгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ганбаатарын нэхэмжилсэн үнэлгээ гаргуулсны төлбөр болох 120000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.Ганбаатар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Дэмбэрэлсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхболд, О.Дэмбэрэлсайхан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.