Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2018/00252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

хариуцагч: байрлах “Т Ч” ХХК -ийн хүсэлттэй 

 

хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

 

     Хэрэгт нэхэмжлэгчээр Т Х оролцож, татварын өр 1 750 005 359 төгрөгийг “Т Ч” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа Татварын улсын байцаагчийн актын төлбөр 141 573 700 төгрөгөөр нэмэгдүүлж бүгд 1 891 579 059 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх хуралдаанд:Хариуцагч буюу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ч.У, хэрэг гүйцэтгэгч Т.Б, нарийн бичгийн даргаар Ч.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хариуцагч “Т Ч” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Т Ч” ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. “Т Ч” ХХК нь эдийн засгийн хямралын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй, нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжгүй болон 2014 оны сүүлээр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2013-2014 оны хооронд барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан боловч эдийн засгийн үнийн өсөлт, барилгын захиалагчтай байгуулсан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж чадахгүй зэрэг эрсдэлээс үүдэн алдагдалд орж ашиггүй ажилласан.

Мөн 2014 оны жилийн эцсийн тайлант хугацааны байдлаар 1 753 664 898 төгрөгийн татварын өртэй гарсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1186 дугаар шийдвэрээр энэхүү татварын өрийг “Т Ч” ХХК-иас гаргуулж Т Х олгосон. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагааг хийж байна.

Энэхүү татварын өрийг төлж барагдуулах санхүүгийн боломж “Т Ч” ХХК-д байхгүй тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өөрийн хөрөнгийн 10-aac доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хүүль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу, мөн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан.” гэж зааснаар компани өөрөө дампуурсанд тооцуулах хүсэлт гаргаж байна.

“Т Ч” ХХК-д Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс битүүмжилсэн тоног төхөөрөмжүүд байгаа, эдгээр тоног төхөөрөмж эд хөрөнгийг үнэлүүлэн татварын өр төлбөрт суутгуулан өгөх хүсэлтэй байна.

“Т Ч” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс өөр аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнд ямар нэгэн өр төлбөр байхгүй, мөн ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнээс авах авлага байхгүй.

Цаашид валютын ханш болон бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засгийн байдал улам хүндэрч дахин барилга угсралтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа зэргийг харгалзан үзэж “Т Ч” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Т Х шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Татвар төлөгчийн 5292883 дугаартай “Т Ч” ХХК нь 2009 онд байгуулагдсан барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Тус компанийн өр төлбөр нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 750 005 359 төгрөг байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа Дээрх өр төлбөрийг төлүүлэхээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1186 дугаар шийдвэр гаргасан ба өр төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3475 дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн, одоо ажиллагаа түдгэлзсэн байгаа.

Өмнө шүүхийн шийдвэрлэсэн дүнгээс дансанд нь татвараас битүүмжилсэн 3 сая гаруй төгрөгийг хасаад одоогийн байдлаар татварын өр нь 1 750 005 359 төгрөг байгаа. Энэ өр “Т Ч” ХХК-ийн өөрийнх нь тайлагнасан 2011-2014 оны татварын төлбөр. Үүн дээр хяналт шалгалтын Татварын улсын байцаагчийн актын төлбөр 141 573 700 төгрөгөөр нэмэгдүүлж одоо бүгд 1 891 579 059 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Актын төлбөрийг Нийслэл болон Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцээд 2014 оны 12 сарын 01-ний өдөр хэвээр баталсан,ирж аваагүй тул шуудангаар хүргүүлж, 2017 оны 3 сарын 16-ны өдөр өрөнд татагдсан гэв.

 

Хэрэг гүйцэтгэгч Т.Б 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан дүгнэлтдээ: “Т Ч” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийгөө дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүх хүлээн авч хянаад 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 21348 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

            Шүүх энэхүү дампуурлын хэргийг үүсгэснээс 30 хоногийн дотор төлбөрийн чадвартай болох эсэхийг тогтоолгох зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00040 дугаар шүүгчийн захирамжаар “Т Ч” ХХК-ийн үйл ажиллагаа болон хэрэгт авагдсан санхүүгийн баримтыг үндэслэн төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Т.Б намайг түр хэрэг гүйцэтгэгчээр томилсон.

            Үүний дараа түр хэрэг гүйцэтгэгчийн хувьд “Т Ч” ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гарган өгснөөр 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон шүүгчийн 181/ШЗ2016/01023 тоот захирамж гарсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Т Хэнэхүү дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр оролцохоор болж нэхэмжлэлээ гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд хүсэлт гаргасны дагуу Хэрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 7 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг дахин гаргасан.

            Хэрэг гүйцэтгэгч Т.Б би: “Т Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд хувийн, санхүү эдийн засгийн сонирхолгүй, тухайн дампуурлын хэргийн хариуцагч, нэхэмжлэгчийн удирдлагад буюу төлөөлөн удирдах зөвлөлд байгаагүй, хариуцагч болон нэхэмжлэгчтэй гэр бүл, төрөл садангийн холбоогүй, энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

“Т Ч” ХХК нь: -2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралт, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 1 гишүүнтэй, 144 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

-Тус компанийн үүсгэн байгуулагч иргэн Л /РД: ЮД83061298/ 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

-2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хөрөнгийн хэмжээг 160 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 304 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ОӨУБЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газраас ирүүлсэн 002411275 тоот лавлагаагаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар “Т Ч” ХХК нь хараат болон охин компанигүй болно.

 

Нэг: “Т Ч” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн байдал, төлбөр хариуцах чадвар

 

Түр хэрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа “Т Ч” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргахад зарим шаардлагатай төлбөрийн чадварын шинжилгээг хийсэн. Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь 141 573 700 төгрөгөөр 2017 оны 3 сард нэмэгдсэн тул төлбөрийн чадварын аливаа шинжилгээнд буюу 2013-2015 оны тайланд тусгагдаагүй болно.

 

“Т Ч” ХХК нь эдийн засгийн хямралын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй, нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжгүй гэсэн шалтгаанаар 2014 оны эцсээр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Иймд компанийн ямар нэгэн үйл ажиллагаатай танилцах боломжгүй дампуурлын хэрэгт авагдсан 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлан, компанийн удирдлагын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өгсөн баримт мэдээлэлд тулгуурлан төлбөрийн чадварын шинжилгээг хийж уг дүгнэлтийг гаргасан.

Төлбөрийн чадварын шинжилгээ

Хэрэг гүйцэтгэгч би “Т Ч” ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ хариуцагчийн шүүхэд хүсэлт гаргахдаа өгсөн буюу 2013-2015 оны санхүүгийн тайлан баланс, кассын баримтуудыг хэрэг гүйцэтгэгчийн хувьд хамгаалалтад авч зарим дүн шинжилгээ, дүгнэлтийг гаргалаа. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зүйлд заасны дагуу төлбөрийн чадваргүй болсон үндэслэлийг сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хавсаргахаар заасан байдаг. Тиймээс хэрэг гүйцэтгэгч би хариуцагчийн сүүлийн гурван жил 2013-2015 оны санхүүгийн тайланд дүгнэлт хийлээ.

 

САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

/мянган төгрөгөөр/

Үзүүлэлт

2013

2014

2015

1

ХӨРӨНГӨ

 

 

 

1.1

Эргэлтийн хөрөнгө

 

 

 

1.1.1

Мөнгө,түүнтэй адилтгах хөрөнгө

 57090.2

51400.7 

3.4

1.1.2

Дансны авлага

 

 

 

1.1.3

Татвар, НДШ – ийн авлага

 1939.2

 

300.8

1.1.4

Бусад авлага

 

 

 

1.1.5

Бусад санхүүгийн хөрөнгө

 

 

 

1.1.6

Бараа материал

 4343252.1

 

 

1.1.7

Урьдчилж төлсөн зардал/тооцоо

 14751406.7

17390963 

1538196.3

1.1.8

Бусад эргэлтийн хөрөнгө

   

 

1.1.9

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө)

 

 

 

1.1.10

 

 

 

 

1.1.11

Эргэлтийн хөрөнгийн дүн

 19153688.2

17904970.1

1538500.5

1.2

Эргэлтийн бус хөрөнгө

 

 

 

1.2.1

Үндсэн хөрөнгө

 303500

303500 

303500

1.2.2

Биет бус хөрөнгө

 

 

 

1.2.3

Биологийн хөрөнгө

 

 

 

1.2.4

Урт хугацаат хөрөнгө оруулалт

 

 

 

1.2.5

Хайгуул ба үнэлгээний хөрөнгө

 

 

 

1.2.6

Хойшлогдсон татварын хөрөнгө

 

 

 

1.2.7

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

 

 

1.2.8

Бусад эргэлтийн бус хөрөнгө

 29592819.9

 

 

1.2.9

 

 

 

 

1.2.10

Эргэлтийн бус хөрөнгийн дүн

 29896319.9

303500

303500

1.3

НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН

 49050008.1

20939970.1 

1842000.5

2

ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ

 

 

 

2.1

Өр төлбөр

 

 

 

2.1.1

Богино хугацаат өр төлбөр

 

 

 

2.1.1.1

Дансны өглөг

 

 

 

2.1.1.2

Цалингийн өглөг

 

 

 

2.1.1.3

Татварын өр

 716644.9

1576119.9

1569805.8

2.1.1.4

НДШ - ийн өглөг

 

1109.6 

 

2.1.1.5

Богино хугацаат зээл

 

 

 

2.1.1.6

Хүүний өглөг

 

 

 

2.1.1.7

Ногдол ашгийн өглөг

 

 

 

2.1.1.8

Урьдчилж орсон орлого

 17026510.8

 

 

2.1.1.9

Нөөц /өр төлбөр/

 

 

 

2.1.1.10

Бусад богино хугацаат өр төлбөр

 1389344.1

 

 

2.1.1.11

Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө) - нд хамаарах өр төлбөр

 

 

 

2.1.1.12

 

 

 

 

2.1.1.13

Богино хугацаат өр төлбөрийн дүн

 19132499.8

1577229.5 

1569805.8

2.1.2

Урт хугацаат өр төлбөр

   

 

2.1.2.1

Урт хугацаат зээл

   

 

2.1.2.2

Нөөц /өр төлбөр/

   

 

2.1.2.3

Хойшлогдсон татварын өр

   

 

2.1.2.4

Бусад урт хугацаат өр төлбөр

29592819.8

 

 

2.1.2.5

 

   

 

2.1.2.6

Урт хугацаат өр төлбөрийн дүн

29592819.8

1577229.5

1569805.8

2.2

Өр төлбөрийн нийт дүн

48725319.6

 

 

2.3

 Эздийн өмч

   

 

2.3.1

Өмч - төрийн

   

 

2.3.2

  • хувийн

304500

304500

304500

2.3.3

  • хувьцаат
   

 

2.3.4

Халаасны хувьцаа

   

 

2.3.5

Нэмж төлөгдсөн капитал

   

 

2.3.6

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл

   

 

2.3.7

Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц

   

 

2.3.8

Эздийн өмчийн бусад хэсэг

   

 

2.3.9

Хуримтлагдсан ашиг

20188.5

212267.4

(32305.2)

2.3.10

 

   

 

2.3.11

Эздийн өмчийн дүн

324688.5

516767.4

272194.8

2.4

ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН

49050008.1

2093997.1

1842000.5

 

 

ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

 /мянган төгрөгөөр/

Үзүүлэлт

2013

2014

2015

1

Борлуулалтын орлого (цэвэр)

17209161 

28350259.2 

 

2

Борлуулалтын өртөг

16530168.9 

27960008.8 

 

3

Нийт ашиг ( алдагдал)

678992.1 

390250.3 

 

4

Түрээсийн орлого

 

 

 

5

Хүүний орлого

 

 

 

6

Ногдол ашгийн орлого

 

 

 

7

Эрхийн шимтгэлийн орлого

 

 

 

8

Бусад орлого

 

 

 

9

Борлуулалт, маркетингийн зардал

525543.7 

178232.8 

45072.7

10

Ерөнхий ба удирдлагын зардал

 

 

 

11

Санхүүгийн зардал

 

 

 

12

Бусад зардал

154904 

 

199500

13

Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз)

1740.4 

158.5 

 

14

Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз (гарз)

 

 

 

15

Биет бус хөрөнгө данснаас хассаны олз (гарз)

 

 

 

16

Хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз (гарз)

 

 

 

17

Бусад ашиг ( алдагдал)

 

 

 

18

Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

284.8 

212176.1 

(244572.7)

19

Орлогын татварын зардал

15518.8 

20097.1 

 

20

Татварын дараах ашиг (алдагдал)

(15234) 

192079.1 

(244572.7)

21

Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг (алдагдал)

 

 

 

22

Тайлант үеийн цэвэр ашиг ( алдагдал)

(15234)

192079.1

(244572.7)

23

Бусад дэлгэрэнгүй орлого

 

 

 

 

Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү

 

 

 

Гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү

 

 

 

Бусад олз (гарз)

 

 

 

24

Орлогын нийт дүн

 

 

 

25

Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг (алдагдал)

 

192079.1

 

 

Төлбөрийн чадвар нь нэн түрүүнд төлбөрийн хэрэгсэл болж ашиглагддаг мөнгөн хөрөнгө түүнтэй адилтгах хөрөнгө хүлээгдэж буй өр төлбөрийн харьцаагаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл, өр төлбөрийг барагдуулахад шаардлагатай санхүүгийн нөөц хүрэлцээтэй байгаа эсэхийг авч үздэг.

Компани нь төлбөр барагдуулах зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах шаардлагагүй бөгөөд гагцхүү шаардлагатай үед төлбөр гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөтэй байхаар мөнгөний эргэлтийг зохицуулах шаардлагатай. “Т Ч” ХХК-ийн санхүүгийн тайланд төлбөрийн чадварыг дараах аргуудаар тодорхойлж дүгнэлт гаргалаа.

            Нэг.Балансын хөрвөх чадварын арга

Компанийн хөрөнгийн хөрвөх чадварыг компанийн эх үүсвэрийг нэхэмжлэх байдалтай харьцуулж үзэхэд 2013, 2014, 2015 онд “Т Ч” ХХК-ийн балансын хөрвөх чадвар муу байна. Өөрөөр хэлбэл, эздийн өмч бага хэмжээтэй, бусдад өгөх буюу татварт төлөх өр төлбөрийн хувьд их хэмжээтэй байгаа. Балансын хөрвөх чадвар ерөнхийдөө муу байгаа нь мөнгөн хөрөнгө эзэмшигчдийн өмч бага байгаа нь нөлөөлж байна. Хөрвөх чадвараа сайжруулахын тулд эзэмшигчдийн өмчөө нэмэгдүүлж, урт хугацаат өр төлбөрөө бууруулах шаардлагатай байсан боловч цаг тухайд нь санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа дутагдал гаргасан байна.

Хоёр. Үндсэн үзүүлэлтүүд ба харьцаанууд

Байнга тогтвортой ашигладаг ажлын капиталыг санхүүжүүлж буй эзэмшигчдийн өмчийн хэмжээ бага байна. Эргэлтийн харьцаа (Эргэлтийн хөрөнгө/Богино хугацаат өр төлбөр) 2-3 хооронд байвал хэвийн байдаг. Тус компанийн эргэлтийн харьцаа 2013 онд 1.001, 2014 онд 1.011, 2015 онд 0.98 байгаа нь богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгөөр баталгаажих чадвар хэвийн хэмжээнээс 2-3 дахин муу байгааг харуулж байна.

Төлбөр барагдуулах өнөөгийн боломж ((Мөнгөн хөрөнгө+Түргэн бор.ҮЦ)/Богино хугацаат өр төлбөр) 20% буюу 0.2 байвал сайн байдаг. Тус компани 2013 онд 0.3% буюу 0.003, 2014 онд 2.25% буюу 0.0225, 2015 онд 0.0002% буюу 0.000002 байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулж чадахгүйг харуулж байна.

Ойрын боломж ((Мөнгөн хөрөнгө+Авлага)/Богино хугацаат өр төлбөр) 0.8-1-ийн хооронд байвал зохистой, гэтэл тус компани 2013 онд 0.003, 2014 онд 0.022, 2015 онд 0.0002 байгаа нь төлбөр барагдуулахад нэн дайчлагдах хөрөнгө зохисгүй хэмжээнд буюу огт байхгүйтэй адил байгааг харуулж байна.

“Т Ч” ХХК нь 2013 онд алдагдалтай, 2014 онд 192 сая төгрөгийн ашигтай ажилласан боловч бүгдийг ногдол ашигт хуваарилсан харагдаж байна. Гэтэл 2015 оны байдлаар 240 сая төгрөгийн алдагдалтай тайлан гарсан.

 

Хоёр: “Т Ч” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан

 

            “Т Ч” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Tи Си Ди” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах “Буман өлзий” хотхоны 1 дүгээр шатны зураг төсөлд багтсан бүх ажлыг гүйцэтгэх, хоёрдугаар шатны ажлаас зоорийн давхрын барилга, бүтэц, засал чимэглэл, халаалт цахилгаан, сул цахилгаан, галын хамгаалалтын ажил зэргийг 2012 оны 6 сарын 28-наас 2013 оны 8 дугаар сарын 15-ны хооронд гүйцэтгэхээр тохиролцсон. Уг ажлын хувьд үйлчилгээний нийт талбайг 1 м.кв-ыг нь 335 ам.доллар, автозогсоолыг 1 м.кв талбайг 280 ам.долларын ханшаар угсралтыг нь гүйцэтгэхээр тохиролцож ойролцоогоор 14’127’500 ам.долларын нийт үнэ бүхий гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу “Т Ч” ХХК нь “Т” ХХК-аас бараа материалын санхүүжилтийн урьдчилгаанд 4,200,000 ам.долларыг дансаар шилжүүлэн авч барилгын ажлыг гүйцэтгэж байжээ.

Гэрээний гүйцэтгэгч нь гэрээт хугацаанд буюу 2013 оны 8 дугаар сарын 15-ны дотор ажил гүйцэтгэж бүрэн дуусаагүй, 2014 оны 12 дугаар сараас гүйцэтгэлийн ажлыг орхин явсны улмаас “Т” ХХК нь арга буюу өөр гүйцэтгэгч болох “Амар амгалан харш” ХХК-аар “Буман өлзий” хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж байгаа.

“Т Ч” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон үндсэн шалтгаан нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Т” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуух барилга угсралтын ажлаа гүйцэтгэж дуусаагүйгээс үүдэн хугацаа алдаж, 2-3 жил дамнан барилгын ажлыг сунжруулан гүйцэтгэж энэ хугацаанд ам.доллар болон юанийн ханшийн өсөлтөөс үүдэлтэй барилгын бараа материалын үнийн өсөлтийн улмаас алдагдалд орсонтой холбоотой байна. Тухайлбал, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед ам.доллар 1334.42 төгрөг, 1 юань 209.93 төгрөг байсан. Гэрээт ажлыг дуусгах хугацааны эцэст буюу 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 ам.доллар 1568.73 төгрөг, 1 юань 256.51 төгрөгтэй тэнцүү, 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 1 ам.доллар 1826.41 төгрөг, 1 юань 294.42 төгрөг болсон.

Мөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргаж дахин хийж гүйцэтгэсэн нь төлөвлөөгүй бараа материал, ажиллах хүчний зардлын алдагдалд орсон байна.

            Хариуцагч “Т Ч” ХХК нь үйл ажиллагаагаа явуулахдаа санхүү-нягтлан бодох хөтлөлт, бизнесийн нарийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын тооцоо, удирдлагын зохион байгуулалтыг сайн хийгээгүйгээс бизнесийн үйл ажиллагаагаа зогсож алдагдалд орсон байна.

            Түүнчлэн барилга угсралтын үйл ажиллагааг явуулахдаа үндэсний мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулалгүй гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулж байсан бөгөөд тогтвортой ажиллах үндсэн ажилтангүй байсны улмаас барилгын ажил гүйцэтгэлийг хугацаанд хийх боломжгүй болж хугацаа алдсан байна.

            Компанийн төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас гадна Монгол Улсын Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Барилгын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөөгүй, улмаар мэргэшсэн хуулийн зөвлөх, эрх зүйчээс эрх зүйн туслалцаа авах тал дээр дутмаг ажилласан байж болзошгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл компанийн тухай хуулийн дагуу компанийн засаглалын зөв оновчтой хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулаагүй, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг чанд мөрдөж ажиллаагүй, Барилгын тухай хуулийн дагуу захиалагчийн хяналтын дор барилгын ажил гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүй зэрэг томоохон дутагдал байсан байна.

 

Гурав. “Т Ч” ХХК-ийн удирдлагын болон үйл ажиллагааны талаархи дүгнэлт:

 

            “Т Ч” ХХК-ийн удирдлага буюу үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар 2008 оноос БНХАУ-ын иргэн Л ажиллаж эхэлсэн бөгөөд удирдлагын менежмент зохион байгуулалт муу, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, бизнесийн удирдлагын ур чадвар дутсан, компанийг ашигтай ажиллуулах талаар нарийвчилсан бизнес төлөвлөгөө гаргаагүйн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн нөлөөллийг урьдчилан тооцоолоогүйн улмаас компанийн үйл ажиллагаа хангалтгүй байсан гэдэг дүгнэлт гаргахад хүргэж байна.

            “Т Ч” ХХК нь тогтвор суурьшилтай байнгын нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсантай холбоотойгоор санхүүгийн анхан шатны баримтын бүртгэл муу байсны зэрэгцээ барилгын ажил гүйцэтгэж байсан гэх боловч тухайн үед тооцоо нийлсэн, ажил хүлээлцсэн акт байдаггүй. Түүнчлэн захиалагч болох “Т” ХХК нь удирдлага солигдсоны улмаас тодорхой мэдээлэл өгдөггүй, өмнөх буюу хариуцагч компанитай гэрээ байгуулж байсан захирал, БНХАУ-ын иргэн Ван гэгч нь шинээр томилогдсон захиралдаа эрх шилжүүлэх үедээ “Т Ч” компанийн ажил гүйцэтгэлийн талаар акт, баримт үлдээгээгүй байдаг.

            Өнөөдрийн байдлаар “Т Ч” ХХК нь ганц хөрөнгө оруулагчтай бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт хийх ямарч боломжгүй, өмнөх өр төлбөр нь дуусаагүй буюу шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.

 

Дөрөв. Нэхэмжлэгчийн талаар

 

            “Т Ч” ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр Сүхбаатар дүүргийн Т Х2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 7 сарын 28-ны өдөр 141 573 700 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлснээр 1 891 579 059 төгрөг болсон.

Хариуцагч компани нь 2014 оны жилийн эцсийн байдлаар НӨАТ-ын болон ААНОАТ-ын өр болох 1 753 664 898 төгрөгийн өртэй байсан бөгөөд нэхэмжлэгч тал тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1186 тоот шийдвэрээр уг дүнгээр хариуцагч “Т Ч” ХХК татварын өрөө төлөх болсон. Энэхүү шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1113 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ахлах гүйцэтгэгч, хошууч Н.Уранчимэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 385 тоот тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Т Ч” ХХК-ийн тайлан балансад тусгагдсан 304.5 сая төгрөгийн үнэ бүхий 3 краныг битүүмжилсэн байдаг.

            Уг кранууд одоогоор Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын аманд “Т” ХХК-ийн захиалгаар баригдаж буй “Буман өлзий” хотхоны барилгын талбайд байгаа.

            Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсанаар хариуцагч компанид ногдуулсан 2013 оны 12 сарын 9-ний өдрийн татварын улсын байцаагч нарын 6784 тоот актаар нийт 141 573 700 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги нь хариуцагчийн 2013-2015 оны санхүүгийн тайланд тусгагдаагүй байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын бүртгэлийн программд татагдсан хугацаа нь 2017 оны 3 сарын 16-ны өдрөөр огноолсон байх тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргах, хариуцагчийн төлбөрийн чадварын шинжилгээ хийхэд тооцоологдоогүй. Гэхдээ хариуцагч компанийн нийт өр төлбөрийн хэмжээг 141 573 700 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг энд дурдаж байна.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт

 

Хэрэг гүйцэтгэгч би “Т Ч” ХХК-тай холбоотой дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээлэл болон тус компанийн хөрөнгө оруулагч, нягтлан бодогч нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нараас мэдээ, мэдээллийг цуглуулсан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.

            Тус дампуурлын хэрэг дээр ажиллах явцад хариуцагч болон нэхэмжлэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч би тус компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байна гэж үзлээ. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд тус компанийн болон нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, орон даяар үүсээд байгаа барилгын болон уул уурхайн салбарын түр хугацааны хямрал, уналтын улмаас хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх бололцоогүй юм гэж дүгнэж байна.

Хариуцагчийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ бусад нөхцөл байдлыг харьцуулж үзэхэд “Т Ч” ХХК-ийн өөрийн хөрөнгө болох 304 500 000 төгрөгийн 10 хувь болох 30 450 000 төгрөгөөс татварын өр даруй 62.1 дахин их, татварын өр төлбөрөө барагдуулж чадах санхүүгийн эх үүсвэргүй байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно.” гэж заасан.

Иймд хариуцагч “Т Ч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр шүүхээс гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч “Т Ч” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг гаргажээ.

 

Шүүх “Т Ч” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, хариуцагчийг төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Т.Быг түр хэрэг гүйцэтгэгчээр томилж, улмаар гаргасан дүгнэлтэд нь үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай өдөр тутмын сонин болох “Өдрийн сонин”-ы 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.

 Нэхэмжлэгч хуулийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд ирүүлээгүй ба 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хугацааг сэргээснээр нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Т Хнь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1186 дугаартай шийдвэрийг үндэслэн 1 750 005 359 төгрөгийн татварын өрийг нэхэмжилж, шаардлагаа 141 573 700 төгрөгөөр нэмэгдүүлэн /хэргийн 2 дугаар хавтасны 35/ бүгд 1 891 579 059 төгрөг шаардсан.

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг гүйцэтгэгчээр Т.Быг томилж, хариуцагч “Т Ч” ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийхийг даалгасан.

 

“Т Ч” ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын ажил, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдан 1 гишүүнтэй, 144 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, тус компанийн үүсгэн байгуулагч иргэн Л /РД: ЮД83061298/ 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл бүртгэлтэй хэвээр, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр компани өөрийн хөрөнгийн хэмжээг 160 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 304 500 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлд өөрчлөн бүртгэгдсэн, хараат болон охин компанигүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх арилжааны 13 банкнуудаас лавлагаа авсан бөгөөд нийт 2 банкны 6 дансны үлдэгдлээр 4 500 төгрөг, 113,88 юань, 52,72 ам.долларын үлдэгдэлтэй гэж гарсан, одоогийн байдлаар “Т Ч” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст төсөвт оруулах татварын 1 891 579 059 төгрөгийн өртэй болох нь талуудын тайлбар, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1186 дугаар шийдвэр, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байна.

    

            Хариуцагчийн үйл ажиллагаа санхүүгийн баримтуудтай танилцаж, гаргасан дүгнэлтдээ хэрэг гүйцэтгэгч “...Тус дампуурлын хэрэг дээр ажиллах явцад хариуцагч болон нэхэмжлэгчээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч би тус компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байна гэж үзлээ. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд тус компанийн болон нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, орон даяар үүсээд байгаа барилгын болон уул уурхайн салбарын түр хугацааны хямрал, уналтын улмаас хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх бололцоогүй юм гэж дүгнэж байна.

Хариуцагчийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ бусад нөхцөл байдлыг харьцуулж үзэхэд “Т Ч” ХХК-ийн өөрийн хөрөнгө болох 304 500 000 төгрөгийн 10 хувь болох 30 450 000 төгрөгөөс татварын өр даруй 57.6 дахин их, татварын өр төлбөрөө барагдуулж чадах санхүүгийн эх үүсвэргүй байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно.” гэж заасан. Иймд хариуцагч “Т Ч” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр шүүхээс гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч Т.Бы хүсэлтээр хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, танилцуулах ажиллагаа хийх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 20 хоног, мөн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5717 дугаар  захирамжаар шаардсан баримтууд ирснээс хойш 1 сарын хугацаа тогтоож сунгасан. /Хх 1-142, 171/

Хэрэг гүйцэтгэгч Т.Б 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүгнэлт гаргасан /2 дугаар хавтасны 45-53/ ба Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх дэх хэсэгт “хариуцагчийн үйл ажиллагааны талаар гаргасан дүгнэлтээ шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна”, мөн зүйлийн 13.3 дах хэсэгт “дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргах эрх бүхий этгээдүүдэд дүгнэлттэй танилцах боломжийг хэрэг гүйцэтгэгч хангана” гэж заасныг ханган 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дүгнэлтийг нэхэмжлэгч тал болон хариуцагч компанийн төлөөлөгч нарт танилцуулан, дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн.

Талууд хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлттэй танилцаад дүгнэлттэй холбоотой ямар нэг санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

 

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан, хариуцагч “Т Ч” ХХК, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй, өөр ямар нэг хүсэлт мэдээлэл ирүүлээгүй.

 

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу хариуцагч “Т Ч” ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдсан, хариуцагч “Т Ч” ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдсэн гэх 304 500 000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг кран болон бусад бүх хөрөнгийг борлуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр 1 891 579 059 /нэг тэрбум найман зуун ерэн нэгэн сая таван зуун далан есөн мянга тавин ес/ төгрөгийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэх, татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгосон тухайгаа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй  байна.

 

Хэрэв “Т Ч” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болох үед Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 1 891 579 059 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаагүй үлдсэн тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Т Ч” ХХК нь үлдэх үүргээс чөлөөлөгдөх, нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн түүний үүрэг дуусгавар болох хууль зүйн үндэслэлтэйг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2-т зааснаар “Т Ч” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

2. Дампуурлын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд зааснаар “Т Ч” ХХК-ийн бүх хөрөнгийг борлуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн шаардсан татварын өр 1 891 579 059 /нэг тэрбум найман зуун ерэн нэгэн сая таван зуун далан есөн мянга тавин ес/ төгрөгийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэх, татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгосон тухайгаа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч Т.Бд даалгасугай.

 

3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Т Ч” ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр 1 891 579 059 /нэг тэрбум найман зуун ерэн нэгэн сая таван зуун далан есөн мянга тавин ес/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, “Т Ч” ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ажиллагаа хийхийг шүүгчийн туслах Х.Билгүүнд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар “Т Ч” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.УРАНЧИМЭГ