Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 73

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт О.Бг Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд 1977 оны 05 сарын 30-ны өдрөөс 1979 оны 06 сарын 20-ны өдөр  хүртэл, 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл грушикээр,  Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт 1983 оны 03 сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл туслах дизельчинээр,  Дундговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний  газарт 1986 оны 09 сарын 29-ний өдрөөс 1987 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл машинистаар,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х