Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 74

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’М’’ ХХК-ий нэхэмжлэлтэй, У.У-д холбогдох 448211 /дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуур арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40677565 тоот гэрээ байгуулан 85154501 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ‘’Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ’’ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 448211 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч У.У  нь 448211 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хааж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М’’ ХХК нь 448211 /дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуур арван нэг/ төгрөгийг хариуцагч У.У-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч У.У  нь нэхэмжлэлийн шаардлага болох 448211 /дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуур арван нэг/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.’’М’’ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч У.У-д холбогдох 448211 /дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуур арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14096 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 7048 /долоон мянга дөчин найм/  төгрөг улсын орлогоос 7048 /долоон мянга дөчин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ’’Мобиком корпораци’’ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

               ШҮҮГЧ                         Л.ХИШИГДЭЛГЭР