Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/129

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Хохирогч Б.Б,

Шинжээч Э.Хүрэлсүх,

Шүүгдэгч С.Ш, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваанжуур овгийн С.Ш-д холбогдох 1926003880105 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ваанжуур овгийн С.Ш

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ш нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд Т.О-н гэрт Б.Б-гийн хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөж зодож эрүүл мэндэд нь нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, дэлүүний цус хуралт, эдийн няцрал хэвлийн урд ханын зүүн доод хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар баг 49 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух Т.О-н хүн байнга амьдрах зориулалттай гэрт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж орон байрны халдашгүй байдалд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Оын гэрт ороход О байгууллагаасаа шагнал авсан байсан. Оынд нэг шил архи задалж Оын эхнэр бид 3 хувааж уусан. Архиа  ууж  дуусгаад би эхнэртэйгээ яриад О ах байгууллагаасаа шагнал авсан байна. Нэг шил архи аваад ирээч гэж хэлэхэд манай эхнэр “Цагаан” нэртэй 0.5 л архи авч  ирсэн. Түүнийг дөрвүүлээ хувааж уусны дараа манай эхнэрийг Б янхан, банзал, Увс аймгийн дөрвөд, шээс гэж дуудаж доромжилсон. Миний  уур хүрээд Б эгчийг ор луу нь түлхчихээд гэрээс нь гарсан. Түүнээс хойш би сайн санахгүй байна. Оынхаас гарч гэртээ харьсан чинь утсаа мартсан байсан. Тэгээд утсаа авахаар ирээд хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй болохоор нь гэртээ хараад хутга авчирч хаалганы нугасыг нь эвдэж орсон. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 5000000 төгрөг төлсөн. Торгох ял оноож өгнө үү” гэв

 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой гэртэй ирээд хоолоо хийж байтал С.Шгийн эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Тэгээд охиноо манайд үлдээчихээд гарсан. Тэр хооронд С.Ш манайд архи уучихсан орж ирсэн.  С.Ш эхнэр лүүгээ  залгаад намайг ажлаасаа ирж  байхад хашаа алга болчихдог пизда вэ? гээд байсан. Тэр хооронд нь манайд нэг хугас архи байсан түүнийг хувааж уусан. С.Ш эхнэр лүүгээ яриад 1 шил архи ундаа, зайрмаг аваад ир гэж хэлсэн. С.Шгийн эхнэр бид  хоёр их уугаагүй, харин О, С.Ш нар хувааж уусан. С.Ш эхнэртэйгээ надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь Би “дөрвөдийн шээс” гэж хэлсэн. Энэ миний буруу.  Со намайг пүүзээрээ 2 удаа өшиглөсөн. Харин С.Ш намайг ор луу түлхээд, би орон дээр унасан. Намайг унасны дараа гэдэс рүү цөлийн шар нэртэй гутлаараа 2 удаа өшиглөсөн. Би хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан. ...Бид 3 унтах гээд хэвтсэн байхад Ш буцаж ирээд хаалга өшиглөөд нүдээд байхаар нь онгойлгож өгөөгүй. Тэгтэл хаалганы нугасыг эвдээд гэрт орж ирсэн. Маргааш нь хаалганы ард талд хутга байсан гэсэн. Хохиролд 5000000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Торгуулийн ял оноож өгнө үү” гэв.

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ “...Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн  нэг ба түүнээс дээш үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэг нь цохих, цохигдох зэрэг үйлдлийг ойлгож болно. Бгийн биед учирсан гэмтэл нь хэвлийн зөөлөн хэсэгт учирсан гэмтэл юм. Хэвлийн урд хананд гараар цохих, өшиглөх үед хэвлийн битүү гэмтлийг үүсгэх бүрэн боломжтой юм. Цохилт өшиглөлтөөс үүсэх бүрэн боломжтой гэмтэл учир хохирогч гэмтэл аваад хэсэг хугацааны дараа хэвлий хэсгээр өвдөлт мэдрэх гэмтэл. Унаснаас энэ гэмтэл үүсэхгүй,  цохилт өшиглөлтөөс болсон гэмтэл байна гэж би хэлсэн.  Бөөрний чулуу авах мэс засал нөлөөлөхгүй.  Дэлүү нь няцарсан. Нарийн гэдэс цоорсон. Эрүүл хүн байсан бол шууд мэдэгдэнэ.  Архи уусан тохиолдолд өвдөлтийг багасгаж болно. Гэмтлийн хувьд 2 3 цагийн дараа хүндрэл өгнө. Тухайн гэмтлийг аваад шууд ухаан алдах зүйл байхгүй гэв.

 

  Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би, манай нөхөр О, гэр бүлийн найзууд болох С.Ш, эхнэр С, тэдний 5 настай охин Ууганзаяа нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 49-24 тоотод оршин суух манай гэрт уулзсан. С дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн архи, 1 ширхэг тамхи, 2 ширхэг зайрмаг авч ирсэн. Солонгыг дэлгүүр явсан хойгуур манай нөхөр О, Ш хоёр манайд байсан 0.5 литрийн хугас шил архийг хувааж уугаад дууссан. Би тэр хоёрын ууж  байсан архинаас 2-3 удаа татсан. Бид нар Согийн авч ирсэн архийг хувааж уусан. Архи уугаад дууссан чинь С.Ш, С хоёр хоорондоо надтай өртэй гэдэг дээрээ хэрэлдээд маргалдаад байсан. Би Сд хандаж С.Штэй нэг нутгийн хүмүүс тул өмөөрч “дөрвөдийн шээс, хүнд өртэй байж өрөө өгдөггүй”  гэж хэлсэн чинь С надад уурлаад намайг доромжиллоо гэж хэлээд миний зүүн хөлийн гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгтэл С.Ш надад уурлаад цэргийн шар гутал өмсчихсөн байсан гуталтай хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөөд, хоёр мөр рүү гараараа түлхэхээр нь би баруун хойд талын орон дээр саваад унасан. С.Ш намайг орон дээр хэвтэж байхад хөлөөрөө хэвлий хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн. Манай нөхөр О, С нар С.Шг чирээд гэрээс гаргасан. Тэгээд бид нар унтах гээд гэрийнхээ хаалгыг түгжчихээд байж байтал ойролцоогоор 10 минутын дараа С.Ш гэрийн хаалганы түжээг гараараа татаж эвдээд ороод ирсэн. С.Ш гэрт тамхи үлдээчихсэн байна гээд аваад гарсан. Би тэр шөнөдөө шөнийн 02 цаг хүртэл хэвлий хэсгээр өвдөөд байхаар нь түргэнд дуудлага өгсөн. Түргэний эмч эмнэлэг явах шаардлагатай байна гэсэн. Эмнэлэг дээр ирээд хүнд зодуулсан талаараа хэлээгүй. Учир нь би бөөрний чулуутай байж байгаад 2 удаа хагалгаанд орж байсан тул бөөр өвдсөн байх гэж бодсон юм. Тэгээд миний бие дээрдэхгүй байхаар нь ЭХО-д эмч Цэгмидэд үзүүлэхэд давсагны хана хагарсан байх магадлал өндөр гэсэн онош тавьсан. Гэмтлийн Батсайхан эмчид үзүүлэхдээ хэвлий хэсэгтээ өшиглүүлсэн гэдгээ хэлсэн. Батсайхан эмч үзээд гэдэс цоорсон, дэлүүний үзүүр бяцарсан гэдэг оношоор хагалгаанд орсон. Бүсийн эмчилгээ оношилгооны төвд гэмтлийн тасагт 2019 оны 09 дүгээр сарын 11-23-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Би гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийг мөнгө 507669 төгрөгийг С.Шгээс гаргуулах саналтай байна. Би сард 638000 төгрөгийн цалин авдаг, цалингаа нэхэмжилж байна. Мөн манай нөхөр О 11 хоног ажлаасаа чөлөө авсан. Нөхрийнхөө ажиллаж байсан цалинг нэхэмжилнэ. Манай гэрийн хаалга нугасаараа салаад эвдэрсэн. Шүүх хуралдаанд сууна. Хэргийн материалтай танилцана.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 хуудас/

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр О мотоциклио барьчихсан, охин Энхийцэцэг дунд суучихсан, би ард нь суугаад манай ажил руу явж байгаад “МТ”  колонкийн зүүн хойд талд эмнэлэг рүү явдаг шинэ засмал дээр унасан.Миний баруун хөлийн өвдөг, баруун гарын тохой хэсэгт шалбарсан. Манай нөхөр Оын баруун гарын тохой хэсэг нь шалбарсан. Охин Э гэмтэл, шарх аваагүй. ...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр О, С нар хөргөгч, угаалгын машиныг манай хойд талын гудамжинд байдаг Оын ах Алтанхуягийнд өргөж оруулсан нь үнэн. Би 1983, 1985, 2013 онуудад бөөрний чулууны хагалгаанд орж байсан тул хүнд юм өргөж чаддаггүй. ...Манайх банкны өртэй тул шүүхийн шийдвэрийн хүмүүс ирэхээс нь өмнө цахилгаан бараагаа нуух гээд С, манай нөхөр О нар хөргөгч, угаалгын машиныг ахынд оруулсан. Манай нөхрийн эгч, манай нөхөр хоёр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг банкинд өртэй гэдгийг мэдээд жаахан хоорондоо маргалдсан. Өөр зүйл болоогүй.  ...С.Ш сүүлд манай гэрийн хаалга эвдэж орж ирэхдээ гартаа хутга барьчихсан орж ирсэн эсэхийг хараагүй. Учир нь миний хэвлий хэсгээр өвдөөд байсан тул анзаарч хараагүй. Манай нөхөр О нь маргааш өглөө нь хаалгаа янзалж байхад гэрийн гадна хутга байсан гэсэн. С.Шг манай гэрийн хаалгыг хутгаар хөшиж байгаад эвдэлж орж ирсэн байх гэж бодож  байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Ш намайг цөлийн шар гутлаараа хэвлийн хэсэгт 2 удаа өшиглөсөн гэж өмнөх мэдүүлгүүд дээрээ тодорхой хэлсэн. Намайг болон манай нөхрийг цохиж зодсон зүйл байхгүй гэж хэлсэн нь миний мэдүүлэгт  Ш сүүлд нь манай гэрийн хаалгыг эвдэж орж ирээд тамхиа аваад буцаж гарахдаа намайг болон мнай нөхөр О нарыг зодож цохьсон зүйл болоогүй гэж хэлсэн зүйл бичигдсэн байгаа, би худлаа мэдүүлэг өгөөгүй. Шгийн ээж нь намайг эмнэлэгт байхад нэг удаа эргэж ирсэн, эмнэлгээс гарсан хойно нэг удаа эргэж ирсэн. Уулзахаараа та нар нэг нутгийн хүмүүс байна, хоорондоо ойлголцоод зодолдоогүй, үзүүртэй чулуун дээр унасан гээд хэлээд өг, дараа нь манайд хүмүүс ирсэн гээд хэлээд өг гээд гуйгаад яваад байсан.Би Шг явсны дараа манайд хүмүүс ирж үргэлжлүүлэн архи уусан гэж хэлээгүй, жорлонгийн хажууд байдаг шөвгөр чулуун дээр унасан гэж хэлээгүй. Манай хашаан дотор тийм хүн унахаар шөвгөр чулуу нэг ширхэг ч байхгүй. Өөрсдөө тэгээд хэлээд өг, ажлаасаа халагдах гээд байна гээд гуйцгаагаад байсан. Эмнэлгийн ор хоногийн төлбөр гэж 507000 төгрөг өгсөн гэсэн. Ээжтэй нь хамт явж 41000 төгрөгөөр боолтны материал, өвчин намдаах эм авахуулсан, дараа нь 10000 гаран төгрөг боллоо гээд Ш боолтны материал авчирч өгсөн. Сүүлд хагалгаанд ороход ор хоногийн мөнгө гэж 30000 төгрөг өгсөн.Өөр мөнгө өгөөгүй. Гэр ахуйн бараа зардаг контейнерээс шинэ хаалга 250000 төгрөгөөр авч сольсон. Хуучин, шинэ хаалганы зураг хэрэгт хавсаргуулж өгнө. ...Намайг үзүүлж байхад Ш намайг түшиж хамт явсан учир надаас шатнаас унасан гээд хэлчих гээд гуйгаад байсан юм. Би дэлүү хагарсан, бяцарсан, гэдэс цоорсныг сонсоод хүнд зодуулсан гэж эмчид үнэнээ хэлсэн. ...Ш миний хэвлийн хэсэг рүү нэг өшиглөөд мөр хэсэг рүү түлхээд, хойд талын орон дээр унасны дараа хэвлийн хэсэгт 2-3 удаа  дэвссэн. ...Ш эргэж ирээд эхлээд хүчтэй өшиглөөд байсан, бид хэд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан чинь нэг юмаар хөшөөд нугасаар нь салгаад онгойлгож орж ирсэн. Тухайн үед манайх хаалгаа замган түгжээгээр түгжээд бариулнаас нь хайчаар чагталчихсан байсан. Хаалгыг нугасаар нь салгаад гэрийн хажууд тавьчихаад орж ирсэн. Тэгээд гарсных нь дараа манай нөхөр хаалгаа янзалж чадахгүй хагас түшүүлээд тавьчихсан. Маргааш нь манай нөхөр хаалгаа янзлах гэсэн чинь хаалганы ард талд том хутга байсан гэсэн. Ш тэр хутгаар онгойлгож орж ирсэн байх гэж бодож байна. Хаалганы төмөр бариул нь эвдэрсэн, дулаалга нь хууларсан, дотор талын самбар хэсэг 1-3 газар цөмөрсөн, нугас нь бас эвдэрсэн. ...2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 2 сарын цалин, манай нөхрийн намайг сахиж байсан хугацааны нэг сарын цалин, хаалга эвдсэний 250000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дэлүү авахуулсан хагалгаанд орсноос болж 2 сар ажил хийгээгүй учир 2 сарын цалин, манай нөхөр намайг сахьсан 1 сарын цалин зэрэг нийт 5000000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ш.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өдрийг нь санахгүй байна. Би ээж С-н хамт Б.Б эгчийнд орой цэцэрлэгээ тараад очсон. Ээж намайг Б.Б эгчийнд үлдээчихээд гараад явсан. Аав С.Ш ээжийг гараад явсны дараа Б.Б эгчийнд ганцаараа согтуу орж ирсэн. Ээж нилээн байж байгаад ирсэн. Аав Б.Б эгч, Б.Б эгчийн нөхөр нар гэрт нь архи уусан. Б.Б эгч манай ээжийг муухайгаар доромжлоод хэлээд байсан. Тэгсэн аав Б.Б эгчийг гараараа түлхсэн чинь Б.Б эгч орон дээр унасан. Өөр маргаан болоогүй. Би аав, ээжийн хамт тэднийхээс гараад гэртээ очсон. Аав гэртээ очоод дахиж гэрээсээ гараагүй. Б.Б эгч бие өвдөөд байна гэж юм ярихгүй байсан. Аав Б.Б эгчийг гараараа яагаад түлхсэн гэдгийг нь мэдээгүй. /хх-ийн 44 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр Ш.У гэх манай найз ээж С эгч, аав Ш ах нарын хамт орой манай гэрт орж ирсэн. Манай гэрт аав, ээж бид гурав байсан. Тэд нар архи ууцгаасан. Тэгээд тэнд зодоон болсон. Ш ах уурлаад манай ээж Б.Бг гэрийн баруун талын орон дээр түлхсэн. Би тэр орон дээр нь хэвтэж байсан юм. Ээж унахдаа намайг цохьсон. Би С.Ш ах ээж Б.Бг цааш нь яаж зодсоныг санахгүй байна. Би зөндөө уйлсан. Мөн С.Ш ах манай аав Оын ам руу нь цохиод шүднээс нь цус гаргасан. Тэгээд тэд нар зодоон хийж байгаад гараад явсан. Аав О, ээж Б.Б бид гурвыг унтаж байхад С.Ш ах манай гэрийн хаалгыг эвдлээд ороод ирсэн. Маргааш нь хаалгаа харахад хаалга эвдэлчихсэн мод, төмөр, хадаас гэрийн хаалганы гадаа хаясан байсан. /хх-ийн 47-48 хуудас/,

 

Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал Б.Б эгч ганцаараа орж ирсэн. Тэгтэл О ах гаднаас ороод ирсэн чинь Б.Б эгч О ахад хандаж “чи намайг төрсөн эгчтэйгээ элбэж дарамталж зодсон, би чамаас сална” гэж хэлээд дүүгийндээ очно гээд гараад явсан. Тухайн өдөр Б.Б эгч манай гэрт орж ирэхэд баруун хөлийн шилбэний урд хэсэг хөхөрсөн байсныг харсан. Учир нь Б.Б эгч манай гэрт орж ирэхдээ өмдөө шуучихсан орж ирсэн. ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад ...О ах над руу 2 удаа залгасан. О ах надтай яриад Эийг танай охинтой тоглуулах гэсэн юм хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад манайд хүрээд ирээч гэсэн. Би гэртээ очиж хувцсаа солиод охин Этэй хамт О ахынд очиход Т.О, Б.Б нэг танихгүй эрэгтэй хүн гурав 1 шил 0,5 литрийн архийг талдаа оруултал уучихсан сууж байсан. О ах надад архи өгөхөөр нь би архийг нь уугаагүй. Тэгсэн манай урд талын Ц эгч над руу утсаар залгаад би АМТ-ээс мөнгө авах гэсэн юм, эгчдээ мөнгө аваад өгөөч гэхээр нь хамт Ц эгчтэй АМТ-ээс мөнгийг нь авчихаад гэртээ ирсэн. ...С.Ш намайг О ахынд ороод ир гээд байхаар нь 21 цагийн орчимд О ахынд орсон. О ах, С.Ш, Б.Б эгч нар 1 шил 0.5 литрийн архи уугаад талд нь орж байсан. Б.Б эгч манай нөхөр ажлаасаа өргөмжлөлөөр шагнуулсан. Мялаагаад 1 шил архи аваад өгчих гэхээр нь би дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн “Цагаан” нэртэй архи, 1.5 литрийн “Кола” ундаа аваад тэр гуравт өгсөн. Тэр архийг Б.Б эгч, О ах, С.Ш гурав хувааж уусан. Би архинаас уугаагүй. Б.Б эгч надад архи хундаглаж өгөөд уу гэхээр нь би архийг уугаагүй.  Б.Б эгч надад өгсөн хундагатай архиа надаас булааж аваад сэнжтэй цайны аяганд хийж байгаад өөрөө булааж уучихаад намайг “Увсын Дөрвөд, янхан” гэж янз бүрийн үгээр доромжилсон. Зээлсэн мөнгөө өгдөггүй гээд доромжилсон. С.Ш бид хоёрыг гэрээсээ зайл гээд хөөсөн. С.Ш нь Б.Б эгчийг сандал дээр сууж байгаад босохоор нь цээжин хэсэг рүү нь хоёр гараараа түлхсэн чинь Б.Б эгч орон дээр бөгсөөрөө суучихсан. С.Ш намайг цамцнаас татаад зулгаад аваад гарсан. С.Ш нь Б.Бг хөлөөрөө өшиглөсөн зүйл болоогүй. Ш нь Б эгчийн цээжин хэсэг рүү нь гараараа нэг удаа түлхсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Манай нөхөр бид хоёрыг явсны дараа Б.Б эгч, О ахтай хэрэлдэж маргалдаад О ах Б.Б эгчид гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Манай нөхөр Б.Б эгчид гэмтэл учруулсан зүйл байхгүй. Б.Б эгчийг хагалгаанд ороход нь 500000 төгрөгийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн кассанд тушаасан. Эм тарианы мөнгө гэж 500000-700000 төгрөгийн зардлыг гаргаж өгсөн. Б.Б эгч эм тариа, ор хоногийн мөнгө гээд байхаар нь нөхөр, бид хоёр ярилцаад өгсөн. ...Ш нь ааш зангийн хувьд зөөлөн даруухан зантай хүн. Багадаа Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд өсөөд тус сумын ерөнхий болосролын сургуулийгтөгсөөд, оройгоор 10 жилийн боловсрол эзэмшсэн. 2002-2009 онд цэргийн албыгӨмнөговь аймгийн 0131 дүгээр ангид хаасан. 2004-2006 онд Өвөрхангай аймгийн зэвсэгт хүчний0256-р ангид гэрээт цэргийн үүрэг гүйцэтгэсэн. 2008 онд Өмнөговь аймгийн ЗХ-ийн 0167-р ангид автын жолоочоор ажилласан. Дорнод аймгийн ЗХ-ийн 0327-р ангид жолоочоор ажиллаж байгаад 2013 онд Өвөрхангай аймгийн ЗХ-ийн 0256-р ангид шилжиж ирсэн. Одоо тагнуулын ангид жолоочоор ажилладаг. Тамхи татдаг, хааяа баяр ёслолын үеэр архи уудаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

Гэрч М.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байсан чинь Б эгч залгаад манай цахилгаан бараануудыг хураах гээд байна, чи О ахтайгаа дамжлалцаад Хуягаагийнд оруулаад өгөөч, эгч нь хүнд юм өргөж болохгүй, бие өвдөөд гэхээр нь би О ахтай юмнуудыг нь зөөж өгсөн. Тэгээд гэрт нь байж байхад гаднаас нэг танихгүй ах нэг шил Цагаан нэртэй архи бариад ороод ирээд тэр 3 архиа уусан.  Би О ахынхаас хүүхдээ цэцэрлэгээс аваад гарах гэж байхад О ах залгаад хүрээд ирээч гээд байхаар нь би очсон.  Гэрт нь ороход нөгөө хүнтэйгээ дахин архи уусан бололтой архины шил нь 2 болсон байсан. Тэгтэл Ц эгч картнаас мөнгө аваад өг гэхээр нь хамт явсан.  Манай нөхөр Ш над руу залгаад О ахынд хүрээд ирээч гэхээр нь  хүүхдээ аваад харьж бай гээд утсаа салгасан. Тэгтэл манай нөхөр дахиж залгаад Байгалаа эгч ярья гэж байна гээд утсаа өгсөн. Б эгч чи гэрт ороод ирээч, О ах чинь ажлаасаа шагнал авсан юм, гэр бүлийн хүрээнд тэмдэглэх гэсэн юм гэхээр нь би гэрт нь орсон. Тэгсэн О ах архи аваад өг гээд байхаар нь хамт дэлгүүр яваад картаа өгөөд дэлгүүрт оруулсан. Тэгээд гэрт нь эргэж ирээд тэр архийг О ах, Б эгч, манай нөхөр 3 уусан. Архи дуусах дөхөж байхад Б эгч танай эхнэр чинь ирэхдээ хонины мах авчирч өгнө гээд байсан  яасан бэ гэсэн чинь манай нөхөр одоо 40000 төгрөг өгөх дутуу байгаа. Энэ сарын цалин дээр амжихгүй нь, бөгс мөнгөнөөс өгье гэсэн чинь чи мах өгнө гэсэн, би махаа авна,  гуйлгачин энэ тэр  гээд хашгичиж байгаад хуруугаа гозойлгож ирээд зайл зайл гээд байсан. Тэгээд гарах гээд босоод ирсэн чинь намайг татаж ирээд дөрвөд гуйлгачин гэсэн. Тэгсэн манай нөхөр намайг холдуулаад Б эгчийг ор руу нь түлхсэн. Тэгээд бид 2 хүүхдээ аваад гараад явсан. Тэгээд гэрийн гадаа ирээд гар утасны гэрлээ асаах гэсэн миний утас байхгүй байсан. Тэгээд гэрт нь унагаачихсан байна гээд буцаж ороод авах гэтэл гэрлээ унтраачихаад хаалгаа түгжсэн байсан. Тэгээд утсаа авах гэсэн юм гэсэн чинь зайл гээд байсан. Тэгээд зогсож байтал Амараа ах орж ирээд наад айл чинь байхгүй байгаа юм биш үү гэхээр нь байгаа юмаа,  хаалга түгжчихээд оруулдаггүй. Та утсаа өгөөч гээд өөрийнхөө утас руу залгасан чинь хаалганы наана унасан байсан. Тэгээд бид хэд манайд орж жоохон байж байгаад Амараа ах яваад өгсөн бид нар унтсан. Би Б эгчийг барьж авч зодож цохьсон зүйл байхгүй. Би эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-36-37 хуудас/,

Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр С орж ирээд удаагүй байж байтал утас нь  дуугараад хүнтэй ярьж байгаад уулзахаар болоод охиноо манайд үлдээгээд ганцаараа гараад явсан. С.Ш 19 цагийн орчим манайд орж ирсэн. С.Ш манайд орж ирэхдээ жаахан халамцуу орж ирсэн. Манай гэрт байсан “Цагаан” нэртэй хугас шил архи байсныг С.Ш бид хоёр уусан. С.Ш архи ууж байхдаа миний гар утсыг гуйж аваад эхнэртэйгээ утсаар яриад ирэхдээ нэг шил архи аваад ир гэж хэлсэн.  С ойролцоогоор 30-40 минутын дараа 1 шил 0.5 литрийн “Цагаан” нэртэй архи, 1 ширхэг “кола” ундаа, 2 ширхэг зайрмаг авч орж ирсэн. Архийг нь бид дөрөв хувааж уусан. Архи уугаад дуустал Б.Б нь Сос зээлүүлсэн мөнгөө нэхсэн чинь С тэр мөнгийг чинь өгчихнө гэснээ босож ирээд Б.Бгийн зүүн гуя хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн С.Ш босч ирээд “тэр мөнгийг чинь өгнө “гэж хэлснээ манай эхнэрийн цээжин хэсэг рүу хоёр гараараа түлхсэн чинь Б.Б гэрийн баруун хойд талын орон дээр дээшээ хараад унасан. С.Ш нь Б.Бгийн хэвлий хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Би С.Шг эхнэр цохихоо боль гэж хэлээд С.Шгийн ажлынх нь эрээн хувцасны захны араас нь татсан чинь С.Ш эргэж хараад баруун гараараа миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохьсон. С.Ш нь дийлдэхгүй байхаар нь Стой хамт С.Шг гэрээсээ чирж гаргасан. Дахиж хэрүүл маргаан болоогүй. ...Би хаалгаа дотор талаас нь замган түгжээ болон галын хайчаар түгжчихээд хэвтэж байтал ойролцоогоор 20 минутын дараа С.Ш нь гэрийн хаалгыг гараараа татаж, хөлөөрөө өшиглөж байгаад гэрийн хаалгыг нугасаар нь татаж эвдлээд орж ирээд ойр зуурын зүйл ярьж байгаад гараад явсан.  Шөнө 22 цаг өнгөрч байхад эхнэр  Б.Бгийн хэвлий хэсгээр хатгаж өвдөөд байна гээд орилоод байсан. 23 цаг өнгөрч байхад түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд эмнэлэг авч явах шаардлагатай гээд эмнэлэг рүү аваад явсан. Эхнэр Б.Б тэр шөнөдөө эмнэлэгт хоносон. Маргааш өглөө нь эмнэлэг дээр очтол Б.Бгийн дэлүү гэмтсэн, дотроо цус их алдсан байна гээд хагалгаанд орсон. Хэрэг Арвайхээр сумын 10-49-24 тоотод байрлах манай гэрт болсон. Ш нэлээн согтуу, болсон явдлыг мэдэхээр байсан. ...Миний баруун шанаа тухайн хэсэгтээ шалбарчихсан, баруун чих шанаа хавдсан, дээд уруул хэсэг шалбарчихсан байсан. Одоо эдгэчихсэн. ...Гэрийн хаалга 6х9 харьцаатай давхар хаалга байсан.Гэрийн хаалгаа шинээр авахуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө Т.Оын гэрт нь очиход гэрийн хаалга нь нугасаараа эвдэрсэн, хаалганы гадна талын бариул хэсэг нь цаашаа цөмөрсөн, гэрийн хатавч нь ярагдсан, гэрийн эд зүйл нь ундуй сундуй байхаар нь би цэвэрлэж янзалсан. Надаас өөр хүн тэр өдөр гэрийг нь янзлах гэж очоогүй. О Бг 10 гаран хоног эмнэлэгт сахьсан. ... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Ш гэдэг хүнд Б нь зодуулснаас болж биедээ гэмтэл авсан гэж бодож байна. Учир нь би тэдний гэрээр байнга орж гардаг.Тэднийх ч гэсэн манайхаар байнга орж гардаг тул мэдэж байна. Б.Б нь бөөрний хагалгаанд орж байсан тул хүнд юм өргөж чаддаггүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд манай гэмтлийн тасагт хэвтсэн. Эхлээд ирэхдээ хэвлий хэсгээрээ маш их өвдөлттэй эвхэрсэн байдалтай ирсэн. Тэгээд ЭХО-д хараад хэвлийдээ шингэнтэй байна гээд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд орсон чинь нарийн гэдэс 0.3 см цоорсон байсан. Түүнийг оёж, мөн дэлүүний доод буланд цус хурсан байсан тул хэвлийг угааж гуурс тавьсан. Б.Бгаас асуухад 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой шат руу унасан. 2019 оны 09 дүгээр сарын 10-нд хүнд өшиглүүлсэн түүнээс хойш өвдөөд байгаа гэж хэлсэн. Биеийн гадна хэсэгт хөхөрсөн зүйл байгаагүй. Бгийн гэмтэл шатнаас унаснаас болж үүссэн байхыг үгүйсгэхгүй, хүнд өшиглөөд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан гэмтлээс үүссэн. Би сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 хуудас/,

Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагааднд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой надад үзүүлэх гэж хөдөлж чадахгүй юм орж ирсэн. Их зовиуртай, өвдөлт ихтэй байсан. Тухайн үед би ЭХО-д харж, эмэгтэйчүүдийн үзлэг хийж,  давсагны хана урагдсан гэж онош тавиад гэмтлийн жижүүр эмчид үзүүлэхээр явуулсан. Гэмтлийн эмч үзээд хэвтэх бичиг хийж өгөөд яаралтай хагалгаанд орсон байсан. Цааш шинжилгээ хийж явсаар хэвлийн хэсэгт нарийн гэдэс цоорсон, дэлүү цус хуралттай гэсэн онош тогтоож хагалгаанд орсон. Дараа нь асуухад хүнээс өр зээлээ авах гэсэн чинь өшиглөсөн гэж байсан. Хэзээ хаана гэмтэл авсан талаараа яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,

      Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна.  Би 22 цагийн орчимд зүүн талын айл Ганбаатарынд орчихоод гэртээ ирээд байж байтал Т.Оын гэрт нь хүүхэд уйлаад байхаар нь хашаанаас гараад Т.Оын хашааны үүдэнд очтол С.Ш нь Т.Оын гэрээс эхнэр Согийн хамт гараад ирсэн. С.Ш нь архи үнэртүүлчихсэн бага зэргийн согтолттой байсан. Би С.Шг яагаад айлд агсан тавиад байгаа юм гэхэд С.Ш нь Т.Оынд дахиад орох гээд байхаар  нь С.Шг дагуулаад гэрт нь оруулж өгсөн. Би  20 гаран минут С.Штэй юм ярьж байгаад С.Шг оронд нь  хэвтүүлчихээд гарсан. Би гэртээ ороод унтсан. Б.Бг гэмтсэн талаар дараа нь мэдсэн. Юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Би Т.Оын гэрийн хаалгыг С.Шг эвдэлсэн талаар хараагүй. Намайг Т.Оын хашааны үүдэнд очиход С.Ш гараад ирсэн. Би Т.Оын гэрт ороогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55,56 хуудас/,

    Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү С.Ш надад асуудал гаргачихлаа гэхээр нь би ирээд тодруулахад С.Ш ажлаа тараад Т.О ахынд орж архи ууж байгаад С.Ш эхнэрийгээ нэг шил архи аваад ир гэж хэлээд тэрийгээ уучихаад хэрүүл болсон гэсэн. Б.Б манай бэр Солонгыг хэл амаар доромжлоод барилцаж авахаар нь манай хүү

Бг цээж рүү нь нэг түлхсэн гэсэн. Өөр зүйл болоогүй гэсэн. Би Б.Бг хагалгаанд орсны маргааш өглөө нь хөдөөнөөс ирээд эмнэлэгт хэвтэж байхад нь уулзаад юу болсон талаар асуухад мэдэхгүй гээд С.Ш манайд орж ирээд архи ууж байгаад миний өвчин хөдлөөд зайлцгаа гээд хөөгөөд ийм юм болчихлоо гээд байсан. Тэгэхээр нь би яагаад С.Шг зодсон гээд байгаа юм бэ гээд асуусан чинь харин ийм л юм болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би С.Ш танайхаас гарсны дараа чи юу хийсэн танайд хүмүүс архи уусан юм уу гэсэн чинь манай нөхөр архи авч ирээд нэг хүний нэр хэлээд архи уусан гэж хэлсэн. Би тэр хүнийх нь нэрийг сайн сонсож чадаагүй, Би Бг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь эргэж гадуур гарсан хойно нь үрэвслийн эм, наалт, боолт зэргийг нь байнга авч өгч байсан. Эмчилгээний мөнгө 500000 гаран төгрөг өгсөн. Б.Б надад чулуун дээр унасан талаар хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.О Б.Б нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 49-24 тоотод оршин суудаг. Эхнэр Б.Б нь Бүсийн оношилгоо  эмчилгээний төвд ажилладаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

   Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ унтаж байтал манай эхнэр Буянжаргал над руу залгаад миний төрсөн эгч Б.Бг бие нь муудаад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлэг дээр байна ир гэхээр нь эмнэлэг дээр очтол Б.Б эгч 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сарын 10 дугаар багт гэртээ нөхөр Т.О, гэр бүлийн найзууд болох С.Ш, С.Шгийн эхнэр нар  архи уугаад Б.Б эгч тэр хоёроос мөнгөний авлага нэхээд маргалдсан. Б.Б эгчийг С.Ш, Шгийн эхнэр нар маргалдаж байгаад зодсон. Урьд шөнө гэртээ хоночихоод 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Б эгч бие нь өвдөөд байхаар нь эмнэлэг дээр үзүүлэхэд дэлүү бяцарсан, гэдэс нь цоорсон гэсэн оношоор хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдал муу байна. Т.О ахын баруун чихний дээд хэсэг нь язарсан, нүүрэн хэсэгтээ нэлээн хэдэн шинэ зулгаралттай байсан. Б.Б эгчийн биед ил харагдах шарх сорви байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 хуудас/,

 

   Гэрч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би С.Штэй Өвөрхангай аймгийн 256 дугаар ангид 2019 оноос хойш хамт ажиллаж байгаа. С.Ш ажлын тал дээр нягт нямбай ахлах, дарга нараас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг ажил хэрэгч ажлын цаг сайн барьдаг ахлагч байгаа юм.  Гэр бүлийн хувьд эхнэр нэг охинтойгоо хамт эмьдардаг. Үан байдлын хувьд хамт олонтойгоо эзсэг, нөхөрсөг хүний өөдөөс юм хэлж чаддаггүй, даруухан, дуулгавартай хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 хуудас/,

 

          Гэрч Ш.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би  С.Штэй Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар цэргийн ангид хамт  ажилладаг. 2018 оны 07 дугаар сараас тагнуулын албанд жолоочоор надтай хамт ажиллаж байсан. С.Ш нь нягт нямбай, ахлах, дарга нараас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг ажил хэрэгч залуу байгаа юм. Гэр бүлийн хувьд эхнэр нэг охинтойгоо хамт амьдардаг. Зан байдлын хувд хамт олонтойгоо эвсэг, нөхөрсөг, хүн чанартай сайн хүн байгаа юм. /хх-ийн 73-74 хуудас/,

  Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хохирогч Б.Бгийн биед үүссэн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс  дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Өөрөөр хэлбэл өшиглөх, хязгаарлагдмал бус гадаргуутай талбайтай биетээр цохих үед үүснэ. Харин юманд мөргөх, мөргөгдөх үед үүсэх боломжгүй гэмтэл юм. Тухайн гэмтэл үүссэн үедээ хэвлийн хөндийд шингэн цусархаг зүйл үүссэн байсан нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЭХО шинжилгээний хариу болон мөн өдрийн мэс заслын тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. Нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх сул шингэн буюу цусархаг шингэн, дэлүүний няцрал гэмтлүүд нь гэмтэл авсан даруйдаа үүснэ. Тухайн гэмтэл авсан хүн гэмтэл авсан даруйдаа толгой эргэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх, огих, бөөлжих, хэвлий цанхайх, зарим тохиолдолд өтгөн шингэнээр цусархаг зүйл гарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Дээрх гэмтлийг авсан хүний биед удаан хугацаагаар буюу 24 цагаас дээш хугацаагаар ямарваа нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 хуудас/,

            Шүүгдэгч С.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ”... Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Т.Оынд орсон чинь Т.О ажлын газраасаа шагнал авсан байсан. Тэгээд баярын юм гээд нэг шил “Цагаан” нэртэй архи гаргаж ирээд Т.О,  Б.Б бид 3 хувааж уусан. Архиа ууж дуусаад би эхнэр рүүгээ залгаад “хаана явж байна” гэсэн чинь төвд явж байна гэхээр нь би Т.О ах байгууллагаасаа шагнал авсан байна, чи 1 шил архи аваад ирээч гэсэн чинь манай эхнэр 0.5 литрийн “Цагаан” нэртэй архи авч ирсэн. Тэгээд архиа ууж байгаад манайх Т.От 30000 төгрөгийн өглөгтэй байсан чинь манай эхнэрийг “авсан мөнгөө өгч чаддаггүй Увсын дөрвөд” гээд Б.Б эгч хэрүүл хийгээд босоод ирсэн. Би эхнэрийгээ хойш нь татаад Б.Б эгчийг гараараа цээжин хэсэг рүү нь түлхсэн чинь бөгсөөрөө орон дээрээ суугаад “шээснүүдээ зайлцгаа” гээд үлдсэн. Бид хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ явсан. Гэртээ хариад 15 минут орчим болж байхад миний утас руу залгаад хүрээд ир гэсэн. Манай эхнэр утсаа Б.Б эгчийнд үлдээчихсэн байсан. Тэгээд эхнэр хүүхэд бид 3 буцаад очоод хаалгыг нь татсан чинь онгойлгож өгөөгүй. Намайг хаалгыг нь татаж байхад хаалганых нь гадна      талд хадсан байсан дулаалга нь дээд өнцгөөсөө хуулраад унжсан байсан. Хаалга нь эвдрээгүй, намайг хаалга татаж байхад урд талын хашаанд нь байдаг Амраа гэдэг хүн хашаа руу нь ороод ирсэн. Яагаад харанхуй шөнө айлын хаалга нүдээд байгаа юм гээд Амраа ах, эхнэр, хүүхэд бид 4 манайд очсон. Амраа ах манайд цаг гаран байж байгаад гэр рүүгээ явсан. Бид 3 унтсан. Өглөө 11 цаг өнгөрч байхад Б.Бгийн дүү Баясгалан гэх залуу над руу утсаар яриад “эмнэлэг дээр хүрээд ир, чи манай эгчийг зодсон юм биш үү, энэ хүний бие нь муу байна” гэхээр нь би эмнэлэг дээр очсон. Арагшаа унаагүй бөгсөөрөө орон дээр суусан, тэгээд эргээд босоод ирсэн. Би буцаж ирээд О ахынд ороогүй, хаалгыг нь эвдээгүй . Манай ээж Б.Б эгчийг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон чинь манайд шөнө хүмүүс ирсэн,  үргэлжлүүлж архи уусан гэж хэлсэн гэсэн.  Тэр асуудлыг шалгуулмаар байна. Мөн Б.Б эгч эмнэлгээс гарсан хойноо тэр шөнө бие засаж явахдаа жорлонгийнхоо хажууд байдаг шөвгөр чулуун дээр бүдэрч унасан гэж хэлсэн. Тэр байдлыг шалгуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-19 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №473 дугаартай шинжээчийн:

 

   1.Үзүүлэгч Б.Бгийн биед нарийн гэдэсний цоорол, дэлүүний цус хуралт эдийн няцрал, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

          2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ.

          3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэоэлт эмчилгээнээс хамаарна.

 

   5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.12-т заасанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 76 хуудас/,

 

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн:

 

    1.Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх  эмнэлгийн шинжилгээний 437 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

 

    2. Б.Бгийн биед нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, дэлүүний цус хуралт, эдийн няцрал, хэвлийн урд ханын зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

    3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

 

    4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

 

     6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд урьд хийлгэсэн гэх мэс засалтай холбоогүй.

 

     7.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

      8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Н.Туяа” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-87 хуудас/,

 

   Хөрөнгийн үнэлгээ төслийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/26 дугаартай “...хаалга 1 ширхэг 100000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 96-99 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №67 дугаартай криминалистикийн шинжээчийн:

 

 1.Шинжилгээнд ирүүлсэн хаалга шинжилгээнд тэнцэнэ.

 

 2. Шинжилгээнд ирүүлсэн хаалганд байх мөрнүүд шинэ хуучныг тогтоох боломжгүй.

 

 3.Хаалганы дээд нугасны хэсэгт байгаа ором мөр зүүнээс баруун, урдаас хойш чиглэсэн хатуу биетээр хөшсөн, хөшилтийн улмаас үүссэн дарагдлын ором мөр байна.

 

 4.Хаалганы дээд төмөр нугасны ар хэсгийн модонд үүссэн дарагдлын ором мөр нь хутгаар үүссэн мөр байх боломжтой.

 

 5.Хаалганы самбарын дотор тал хэсгийн тасалгаа хэсэгт үүссэн гэмтэл нь гаднаас дотогш цохих хүчний үйлчлэлээр, дунд эгнээ хэсэгт үүссэн ором мөр нь дотроос гадагш чиглэсэн хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Шинжээч Э.Нарангэрэл” гэсэн дүгнэлт /хх-ийн 104-108 хуудас/,

        Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1926003880105 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 114-115 хуудас/,

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн12-16 хуудас/,

 

          Хохирогч Б.Бгаас Ш хаалга онгойлгох үедээ хөшсөн гэх  хутганы зургийг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 17-19 хуудас/,

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №1685 дугаартай Б.Бгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 163-195 хуудас/,

 

Шүүгдэгч С.Шгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 148/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаартай тодорхойлолт /хх-ийн 147/,  гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 51/, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч С.Шд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Ш нь согтуурсан үедээ хохирогч Б.Бгийн гэрт түүний хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, дэлүүний цус хуралт, эдийн няцрал, хэвлийн урд ханын зүүн доод хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

 

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Т.Оын гэрт өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Бгийн өгсөн “.С.Ш эхнэртэйгээ надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь би “дөрвөдийн шээс” гэж хэлсэн. Энэ миний буруу.  Со намайг пүүзээрээ 2 удаа өшиглөсөн. Харин С.Ш намайг ор луу түлхээд, би орон дээр унасан. Намайг унасны дараа гэдэс рүү цөлийн шар нэртэй гутлаараа 2 удаа өшиглөсөн. Би хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан. Бид 3 унтах гээд хэвтсэн байхад Ш буцаж ирээд хаалга өшиглөөд нүдээд байхаар нь онгойлгож өгөөгүй. Тэгтэл хаалганы нугасыг эвдээд гэрт орж ирсэн. Маргааш нь хаалганы ард талд хутга байсан гэсэн. Хохиролд 5000000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Торгуулийн ял оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг, 

 

шинжээч Э.Хүрэлсүхийн  “Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь мохоо хүчин зүйлээр нэг ба түүнээс дээш зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэг нь цохих, цохигдох зэрэг үйлдлийг ойлгож болно. Байгальмаагийн биед учирсан гэмтэл нь хэвлийн зөөлөн хэсэгт учирсан гэмтэл юм. Хэвлийн урд хананд гараар цохих өшиглөх үед хэвлийн битүү гэмтлийг үүсгэх бүрэн боломжтой юм. Цохилт өшиглөлтөөс үүсэх бүрэн боломжтой гэмтэл учир хохирогч гэмтэл аваад хэсэг хугацааны дараа хэвлий хэсгээр өвдөлт мэдрэх гэмтэл. Мөргөх, унахад энэг эмтэл үүсэхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч С.Шгийн өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Оын гэрт ороход О байгууллагаасаа шагнал авсан байсан. Оынд нэг шил архи задалж Оын эхнэр бид 3 хувааж уусан. Архиа  ууж  дуусгаад би эхнэртэйгээ яриад О ах байгууллагаасаа шагнал авсан байна. Нэг шил архи аваад ирээч гэж хэлэхэд манай эхнэр “Цагаан” нэртэй 0.5 л архи авч  ирсэн. Түүнийг дөрвүүлээ хувааж уусны дараа манай эхнэрийг Б янхан, банзал, Увсын дөрвөдийн  шээс гэж дуудаж доромжилсон. Миний  уур хүрээд Б эгчийг ор луу нь түлхчихээд гэрээс нь гарсан. Түүнээс хойш би сайн санахгүй байна. Оынхаас гарч гэртээ харьсан чинь утсаа мартсан байсан. Тэгээд утсаа авахаар ирээд хаалгыг нь нүдсэн чинь онгойлгохгүй болохоор нь гэртээ хараад хутга авчирч хаалганы нугасыг нь эвдэж орсон. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 5000000 төгрөг төлсөн” гэсэн  мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

 Хохирогч Б.Бгийн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би, манай нөхөр О, гэр бүлийн найзууд болох С.Ш, эхнэр С, тэдний 5 настай охин Ууганзаяа нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 49-24 тоотод оршин суух манай гэрт уулзсан.  С дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн архи, 1 ширхэг тамхи, 2 ширхэг зайрмаг авч ирсэн. Солонгыг дэлгүүр явсан хойгуур манай нөхөр О, Ш хоёр манайд байсан 0.5 литрийн хугас шил архийг хувааж уугаад дууссан. Би тэр хоёрын ууж  байсан архинаас 2-3 удаа татсан. Архи уугаад дууссан чинь С.Ш, С хоёр хоорондоо надтай өртэй гэдэг дээрээ хэрэлдээд маргалдаад байсан. Би Сд хандаж С.Штэй нэг нутгийн хүмүүс тул өмөөрч “дөрвөдийн шээс, хүнд өртэй байж өрөө өгдөггүй”  гэж хэлсэн чинь С надад уурлаад намайг доромжиллоо гэж хэлээд миний зүүн хөлийн гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгтэл С.Ш надад уурлаад цэргийн шар гутал өмсчихсөн байсан гуталтай хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү 1 удаа өшиглөөд, хоёр мөр рүү гараараа түлхэхээр нь би баруун хойд талын орон дээр саваад унасан. С.Ш намайг орон дээр хэвтэж байхад хөлөөрөө хэвлий хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн. Манай нөхөр О, С нар С.Шг чирээд гэрээс гаргасан. Тэгээд бид нар унтах гээд гэрийнхээ хаалгыг түгжчихээд байж байтал ойролцоогоор 10 минутын дараа С.Ш гэрийн хаалганы түжээг гараараа татаж эвдээд ороод ирсэн. Ш эргэж ирээд эхлээд хүчтэй өшиглөөд байсан, бид хэд хаалгаа онгойлгож өгөхгүй байсан чинь нэг юмаар хөшөөд нугасаар нь салгаад онгойлгож орж ирсэн. Тухайн үед манайх хаалгаа замган түгжээгээр түгжээд бариулнаас нь хайчаар чагталчихсан байсан. Хаалгыг нугасаар нь салгаад гэрийн хажууд тавьчихаад орж ирсэн. Тэгээд гарсных нь дараа манай нөхөр хаалгаа янзалж чадахгүй хагас түшүүлээд тавьчихсан. Маргааш нь манай нөхөр хаалгаа янзлах гэсэн чинь хаалганы ард талд том хутга байсан гэсэн. Ш тэр хутгаар онголйгож орж ирсэн байх гэж бодож байна. Хаалганы төмөр бариул нь эвдэрсэн, дулаалга нь хууларсан, дотор талын самбар хэсэг 1-3 газар цөмөрсөн, нугас нь бас эвдэрсэн байсан.  Би тэр шөнөдөө шөнийн 02 цаг хүртэл хэвлий хэсгээр өвдөөд байхаар нь түргэнд дуудлага өгсөн. Түргэний эмч эмнэлэг явах шаардлагатай байна гэсэн. Эмнэлэг дээр ирээд хүнд зодуулсан талаараа хэлээгүй. Учир нь би бөөрний чулуутай байж байгаад 2 удаа хагалгаанд орж байсан тул бөөр өвдсөн байх гэж бодсон юм. Тэгээд миний бие дээрдэхгүй байхаар нь ЭХО-д эмч Цэгмидэд үзүүлэхэд давсагны хана хагарсан байх магадлал өндөр гэсэн онош тавьсан. Гэмтлийн Батсайхан эмчид үзүүлэхдээ хэвлий хэсэгтээ өшиглүүлсэн гэдгээ хэлсэн. Батсайхан эмч үзээд гэдэс цоорсон, дэлүүний үзүүр бяцарсан гэдэг оношоор хагалгаанд орсон. Бүсийн эмчилгээ оношилгооны төвд гэмтлийн тасагт 2019 оны 09 дүгээр сарын 11-23-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Дараа нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дэлүү авахуулах хагалгаанд орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26, 28-32 хуудас/,

Гэрч Т.Оын “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ш, Со, эхнэр Б бид хэд архи уусан.  Архи уугаад дуустал Б.Б нь Сос зээлүүлсэн мөнгөө нэхсэн чинь С тэр мөнгийг чинь өгчихнө гэснээ босож ирээд Б.Бгийн зүүн гуя хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн С.Ш босч ирээд “тэр мөнгийг чинь өгнө “гэж хэлснээ манай эхнэрийн цээжин хэсэг рүу хоёр гараараа түлхсэн чинь Б.Б гэрийн баруун хойд талын орон дээр дээшээ хараад унасан. С.Ш нь Б.Бгийн хэвлий хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Би С.Шг эхнэр цохихоо боль гэж хэлээд С.Шгийн ажлынх нь эрээн хувцасны захны араас нь татсан чинь С.Ш эргэж хараад баруун гараараа миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохьсон. С.Ш нь дийлдэхгүй байхаар нь Стой хамт С.Шг гэрээсээ чирж гаргасан. ...Бид 3 хаалгаа дотор талаас нь замган түгжээ болон галын хайчаар түгжчихээд хэвтэж байтал ойролцоогоор 20 минутын дараа С.Ш нь гэрийн хаалгыг гараараа татаж, хөлөөрөө өшиглөж байгаад гэрийн хаалгыг нугасаар нь татаж эвдлээд орж ирсэн. ...Шөнө 22 цаг өнгөрч байхад эхнэр  Б.Бгийн хэвлий хэсгээр хатгаж өвдөөд байна гээд орилоод байхаар нь 23 цаг өнгөрч байхад түргэн дуудсан, түргэний эмч ирж үзээд эмнэлэг авч явах шаардлагатай гээд эмнэлэг рүү аваад явсан. Маргааш өглөө нь эмнэлэг дээр очтол Б.Бгийн дэлүү гэмтсэн, дотроо цус их алдсан байна гээд хагалгаанд орсон.” гэсэн мэдүүлэг /хх-41-42 хуудас/

 

           Гэрч Т.Г-н “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө Т.Оын гэрт нь очиход гэрийн хаалга нь нугасаараа эвдэрсэн, хаалганы гадна талын бариул хэсэг нь цаашаа цөмөрсөн, гэрийн хатавч нь ярагдсан, гэрийн эд зүйл нь ундуй сундуй байхаар нь би цэвэрлэж янзалсан. Надаас өөр хүн тэр өдөр гэрийг нь янзлах гэж очоогүй. О Бг 10 гаран хоног эмнэлэгт сахьсан.” гэсэн мэдүүлэг, /хх-70-71 хуудас/

 

            Гэрч Т.Б “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд манай гэмтлийн тасагт хэвтсэн. Эхлээд ирэхдээ хэвлий хэсгээрээ маш их өвдөлттэй эвхэрсэн байдалтай ирсэн. Тэгээд ЭХО-д хараад хэвлийдээ шингэнтэй байна гээд яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд орсон чинь нарийн гэдэс 0.3 см цоорсон байсан. Түүнийг оёж, мөн дэлүүний доод буланд цус хурсан байсан тул хэвлийг угааж гуурс тавьсан. Б.Бгаас асуухад 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой шат руу унасан. 2019 оны 09 дүгээр сарын 10-нд хүнд өшиглүүлсэн түүнээс хойш өвдөөд байгаа гэж хэлсэн. Биеийн гадна хэсэгт хөхөрсөн зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг, /хх-59-60 хуудас/

 

          Гэрч М.Цэгмидийн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой надад үзүүлэх гэж хөдөлж чадахгүй юм орж ирсэн. Их зовиуртай, өвдөлт ихтэй байсан. Тухайн үед би ЭХО-д харж, эмэгтэйчүүдийн үзлэг хийж,  давсагны хана урагдсан гэж онош тавиад гэмтлийн жижүүр эмчид үзүүлэхээр явуулсан. Гэмтлийн эмч үзээд хэвтэх бичиг хийж өгөөд яаралтай хагалгаанд орсон байсан. Цааш шинжилгээ хийж явсаар хэвлийн хэсэгт нарийн гэдэс цоорсон, дэлүү цус хуралттай гэсэн онош тогтоож хагалгаанд орсон. Дараа нь асуухад хүнээс өр зээлээ авах гэсэн чинь өшиглөсөн гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-61-62 хуудас/,

 

Гэрч Б.Б “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ унтаж байтал манай эхнэр Б над руу залгаад миний төрсөн эгч Б.Бг бие нь муудаад аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлэг дээр байна ир гэхээр нь эмнэлэг дээр очсон. Б.Б эгч дэлүү бяцарсан, гэдэс нь цоорсон гэсэн оношоор хагалгаанд орсон. Б.Б эгчийг С.Ш, Шгийн эхнэр нар маргалдаж байгаад зодсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч О.Эийн “...Ш ах уурлаад манай ээж Б.Бг гэрийн баруун талын орон дээр түлхсэн. Би тэр орон дээр нь хэвтэж байсан юм. Ээж унахдаа намайг цохьсон. Би С.Ш ах ээж Б.Бг цааш нь яаж зодсоныг санахгүй байна. Би зөндөө уйлсан.  Мөн С.Ш ах манай аав Оын ам руу нь цохиод шүднээс нь цус гаргасан. Тэгээд тэд нар зодоон хийж байгаад гараад явсан. Аав О, ээж Б.Б бид гурвыг унтаж байхад С.Ш ах манай гэрийн хаалгыг эвдлээд ороод ирсэн. Маргааш нь хаалгаа харахад хаалга эвдэлчихсэн мод, төмөр, хадаас гэрийн хаалганы гадаа хаясан байсан. /хх-ийн 47-48 хуудас/,

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Хохирогч Б.Бгийн биед үүссэн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс  дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Өөрөөр хэлбэл өшиглөх, хязгаарлагдмал бус гадаргуутай талбайтай биетээр цохих үед үүснэ. Харин юманд мөргөх, мөргөгдөх үед үүсэх боломжгүй гэмтэл юм. Тухайн гэмтэл үүссэн үедээ хэвлийн хөндийд шингэн цусархаг зүйл үүссэн байсан нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЭХО шинжилгээний хариу болон мөн өдрийн мэс заслын тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. Нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх сул шингэн буюу цусархаг шингэн, дэлүүний няцрал гэмтлүүд нь гэмтэл авсан даруйдаа үүснэ. Тухайн гэмтэл авсан хүн гэмтэл авсан даруйдаа толгой эргэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх, огих, бөөлжих, хэвлий цанхайх, зарим тохиолдолд өтгөн шингэнээр цусархаг зүйл гарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Дээрх гэмтлийг авсан хүний биед удаан хугацаагаар буюу 24 цагаас дээш хугацаагаар ямарваа нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх боломжгүй” гэсэн мэдүүлэг,

 

    Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №473 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Бгийн биед нарийн гэдэсний цоорол, дэлүүний цус хуралт, эдийн няцрал, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 76 хуудас/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх  эмнэлгийн шинжилгээний 437 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  Б.Бгийн биед нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж, дэлүүний цус хуралт, эдийн няцрал, хэвлийн урд ханын зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд урьд хийлгэсэн гэх мэс засалтай холбоогүй.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-85-87 хуудас /,

 

  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №67 дугаартай криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хаалга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хаалганд байх мөрнүүд шинэ хуучныг тогтоох боломжгүй. Хаалганы дээд нугасны хэсэгт байгаа ором мөр зүүнээс баруун, урдаас хойш чиглэсэн хатуу биетээр хөшсөн, хөшилтийн улмаас үүссэн дарагдлын ором мөр байна. Хаалганы дээд төмөр нугасны ар хэсгийн модонд үүссэн дарагдлын ором мөр нь хутгаар үүссэн мөр байх боломжтой. Хаалганы самбарын дотор тал хэсгийн тасалгаа хэсэгт үүссэн гэмтэл нь гаднаас дотогш цохих хүчний үйлчлэлээр, дунд эгнээ хэсэгт үүссэн ором мөр нь дотроос гадагш чиглэсэн хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 104-108 хуудас/,

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1926003880105 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 114-115 хуудас/,

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн12-16 хуудас/,

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн №1685 дугаартай Б.Бгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 163-195 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.Шг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

Прокурор шүүгдэгч С.Шг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд холбогдох хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор” тус тус хуульчилжээ.

 

 Шүүгдэгч С.Ш нь хоёр удаагийн үйлдлээр эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр гэмт хэргийг үйлдсэн байх тул  Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.Шд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

          Иймд шүүгдэгч Ваанжуур овгийн С.Ш-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд  нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж  дураараа авирласан  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж  дүгнэлээ.   

 

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд “...Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй. Харин хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”-ыг ойлгоно гэж заасан. Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “хүнд өгөхөө өгч чаддаггүй, авахаа авч чаддаггүй, муу дөрвөдийн шээс” гэж хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Согийн гэрчээр  мэдүүлэг өгөхдөө “намайг банзал, янхан, гичий, дөрвөдийн шээс” гэж муу муухай үгээр хэлж байсан гэж мэдүүлсэн. Энэ хэрүүл маргаан анх юунаас болж  үүссэн гэвэл хохирогчийн ёс зүйгүй доромжлолоос болж үүссэн. Эхнэрээ банзал, янхан, гичий, дөрвөдийн шээс гэж хэлүүлсэн хүний сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзэж байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлэхдээ эхнэрийг нь доромжилсны улмаас Бг ор луу түлхээд түүнээс хойших явдлыг санахгүй байна гэж хэлсэн. Гэмт хэргийн зүйлчлэл хийхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг гэмт хэрэг үйлдэхээс өмнөх сэтгэл санааны байдлыг тогтоох ёстой байсан. Шүүгдэгчийн сэтгэл санаа цочрон давчдаад эхний үйлдлээ гаргачихаад,  дараа нь хутга барьж  айлын хаалга эвдсэнээ хүлээн зөвшөөрч санаж байгаа. Шүүгдэгч С.Ш нь сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдасаны улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэдгийг хавтаст хэрэг авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ш нь  санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддоггүй, харин   түүний санаатай, идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогддог. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Мөн гэрч М.С нь мөрдөн шалгах ажиллагаанд “манай нөхөр С.Ш нь Б эгчийг өшиглөөгүй. Б эгчийг түлхсэн чинь  орон дээрээ бөгсөөрөө суусан. О ахын хаалгыг эвдээгүй” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Б.Б, гэрч Т.О, насанд хүрээгүй гэрч О.Э, гэрч Т.Б, шинжээч Э.Хүрэлсүх, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №473 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 400 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №67 дугаартай дүгнэлт, шүүгдэгч С.Шгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус няцаагдаж байна.

 

Шүүгдэгч С.Ш нь хохирогч Б.Бд 5000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжллэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б,  шүүгдэгч С.Ш нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн  гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн хүсэлт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч С.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөг  торгох ялаар тус тус  шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10450000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Ш нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид жолоочоор ажилладаг болох нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байх тул түүний цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр  тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д 5000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

                     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ваанжуур овгийн С.Ш-д Эрүүгий нхуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ваанжуур овгийн С.Ш-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж  дураараа авирласан  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ваанжуур овгийн С. Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 /арван мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10450 /арван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10450000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр тогтоосугай.

           

  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д шүүхээс оногдуулсан 10450 /арван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10450000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр  тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Бд 5000000 /таван сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  дурдсугай.                       

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч С.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.