| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00143/э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч А.Амарсанаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Хохирогч М.Ч,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч П.Өнөрболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.П-д холбогдох 2026000290122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Б.П.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч “Б.П нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ***** улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр М.Ч-г дайрсаны улмаас зүүн хөлийн шаант ясны бяцарсан хугарал, зүүн хөлийн шилбэнд шарх, цус хуралт, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баруун худаг дээр Г.Б болон бусад хүмүүстэй хамт таарсан. Намайг пиво уу гэж хэлэхээр нь би уугаагүй. Харин архинаас хэд татсан. Тэгээд машинтайгаа хөдлөх гэтэл Г.Б хүний хөл дээр гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд хартал Ч-н хөл дээр гарсан байсан. Тгээд Ч-г эмнэлэгт очиж үзүүлээд гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь эмнэлгийн машин ирээд Чыг аймаг руу аваад явсан.Хохиролд 500000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлнө” гэв.
Хохирогч М.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б, Б бид гурав хөдөө явах гэж байсан. Урд колонкоос бензин аваад Батсүрэн гэх айлд орж хоол хийлгүүлж идсэн. Б-н гэрээс нь харахад П, Р 2 ирсэн. Б-н гэрийн гаднаас П, Р бид хэд хамт урагшаа Залба хайрхны өвөрт очоод 0.75 литрийн хэмжээтэй Өргөө
нэртэй нэг шил архи уусан. Тэгээд явах гэж байхад П машинаараа тойрч давхиад зогссон. Тэгээд хөдлөхдөө миний хөлийг дайрсан. Тэгээд сумын төвийн эмнэлэгт П, Р, Б бид нар ирсэн. Маргааш өглөө нь эмнэлгийн тэргээр аймаг явсан. Аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би П-тэй хэрүүл маргаан хийж байгаагүй. Би цаашид хөлний хадаас авахуулна, эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардалд 2500000 төгрөг нэхэмжилж байна. Хохиролд 500000 төгрөг авсан. Гомдолгүй” гэв.
Хохирогч М.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б, Б бид гурав хөдөө явах гэж байсан. Урд колонкоос бензин аваад Б гэх айлд орж хоол хийлгүүлж идсэн. Батсүрэнгийн гэрээс нь харахад П , Р 2 ирсэн. Батсүрэнгийн гэрийн гаднаас П, Р бид хэд хамт урагшаа Залба хайрханы өвөрт очоод 0.75 литрийн хэмжээтэй Өргөө нэртэй архи нэг шил архи уусан. Тэгээд явах гэж байхад П машинаараа тойрч давхиад тэгээд би мөргүүлсэн. Тэгээд сумын төвийн эмнэлэгт П, Р, Б бид нар ирсэн. Маргааш өглөө нь эмнэлэгийн тэргээр аймаг явсан. Аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би Птэй хэрүүл маргаан хийж байгаагүй. Би цаашид хөлний хадаас авахуулна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд 2000000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө Ч, Б бид 3 хөдөө явна гээд манайхаас гарсан. Тэгээд мотоцикльдоо бензин аваад урд лагерт Батцэрэнгийнд очсон. Батцэрэнгийн хоол хийлгэж идчихээд байж байтал П надруу залгаад хаана байна гэсэн. Би хөдөө явах гээд урд лагерт байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 Залба хайрхан дээр зогсоод Харзтай нэртэй архи нэгийг хувааж уусан. П, Р 2 бид хэд дээр хүрээд ирсэн. Тэгээд Р нэрийг нь сайн санахгүй байна архи гаргаж ирээд бид хэд хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад явах гээд Б бид 2 мотоцикль дээрээ мордсон. Тэгээд Чыг явъя гэхэд П ахын машины хажууд зогсчихсон хэрүүл гуйгаад байсан. Тэгээд П ах бид хэдийг яв гээд өөрөө хөдлөх гэдээ Чын хөлийг дайрсан. Би хүний хөл дайрчихлаа гэж хэлэхэд П ах ухрах гээд хөл дээгүүр нь дахиад гараад явчихсан. Тэгээд бид нар шууд сумын эмнэлэг дээр ирсэн. П, Ч нар нь ойролцоо согтуу байсан. П ах өөрөө машинаа жолоодож байсан. Зөөлөн хөдөлсөн байх хурдан хөдөлсөн бол хөлийг нь дайраад гарах байсан. Зөөлөн хөдөлсөн болоод хөл дээр нь гараад зогссон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө Б, Ч бид 3 хөдөө явахаар гарсан боловч Батсүрэн гэх айлаар орж хоол хийлгэж идсэн. Тэгээд тэр айлаас гараад сумын төвөөс урагш Залба гэх газар очиход Б П ахтай уулзаан байна. Дуудчихсан одоо хүрээд ирэх байх гэсэн. Тэгээд хүлээж байтал П ах Р 2 хүрээд ирсэн. Бид нар машинд нь сууж байхад Р 0.75 литрийн Өргөө нэртэй архи гаргаж ирээд аягаласан. Бид нар хувааж уугаад дуусч байтал П ах нэг Харзтай нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг нь ууж дуусаад бид хэд явах гээд Б бид 2 мотоцикль дээрээ мортож байхад Ч П ахыг явуулахгүй гээд машиных нь хажууд зогсоод байсан. Тэгсэн П ах та нар эртхэн яв гэж хэлээд хөдлөх гэтэл Ч өнхөрөөд ойччихсон. Тэгсэн П ах машинтайгаа хөлийг нь дайрсан байсан. Бид нар шууд сумын төв Дамба өвгөнийд очтол эмнэлэгт хэвтсэн гээд бид нар эмнээлг орсон. Тэгээд Дамба өвгөнд бариулчихаад Оюунцэцэг эгчийнд очиж хоносон Би Чтай хамт очиж хоносон. Өглөө нь П ах ирээд хөл чинь гайгүй юу? эмнэлэг орж зургийг нь авахуулах уу? гэхэд Ч за 2-уулаа цагдаа сэргийлэх болоод явахад та намайг эмнэлэгт хүргээд өг гэхэд эгч нь яриад юу яриад байгаа юм тахир дутуу хүн болчихвол яах юм бэ? цагдаад нь хэл гээд байсан. Тэгээд эмнэлгийн машин ирж аймагт ирсэн.. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Д.Р-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш худагнаас ус авах гэж очтол П машинтайгаа байсан. Би яваад очтол П машинаасаа Харзтай нэртэй архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Би дэлгүүр орж Өргөө нэртэй архи аваад гарах гэтэл П ахыг Б дуудсан. Тэгээд бид 2 Залба хайрханы өвөрт очиход Б, Б, Ч 3 мотоцикльтой сууж байсан. Тэндээ архи хувааж уучихаад явах гэтэл П ахыг хүний хөл дээгүүр гарчихлаа гэж Б хэлсэн. Тэгээд сумын төвд Дамба өвөгн эмнэлэгт хэвтэж байхад нь очиж үзүүлээд Ч-г гэрт нь хүргэж өгсөн. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гайгүй байсан гэж бодож байна. П Ч-г дайрч байхыг Б, Б тэр 2 харсан байх бид хэдээс өөр хүн байгаагүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “ Хаан кредит” ББСБ-д 1400000 төгрөгийн зээлд тавьсан байгаа. Одоо байгаа үлдэгдэл нь 848000 төгрөг байгаа. Манай Хаан кредит ББСБ-ын нэр дээр байдаг. Надад болон манай Хаан кредит ББСБ-д ямар нэгэн гомдол санал байхгүй. Учир нь барьцаа хөрөнгө болох ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №66 дугаартай шинжээчийн:
шилбэнд шарх, цус хуралт, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 хуудас/,
Техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №13 дугаартай:
дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэнэ”-ыг зөрчсөн учир уг хэрэг зам тээврийн осол мөн байна. /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 3.1.6/
.
2. Жолооч Б.П нь ***** улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а заалт-“ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хээрглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт- “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг тус тус зөрчсөн учир зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй.
3. Жолооч Б.П нь архидан согтуурч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а заалт “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жлооодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өчвтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан болсон байх үндэслэлтэй байна гэж үзэж дүгнэлт гаргав.
4. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямдашийн гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэж дүгнэлт гаргав” гэсэн дүгнэлт /хх-ийн 39 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 120-121 хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б.П-н жолооны №02643324 дугаартай эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-129-130 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч “ХААН КРЕДИТ” ББСБ-ын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн МЗ671 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 133-134 хуудас/,
Шүүгдэгч Б.П-гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-67/, охин П.М, хүү П.Б, П.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-68-69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122/,
Иргэний нэхэмжлэгч Г.А-н шүүхэд ирүүлсэн “Уг тээврийн хэрэгслийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа учир манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Чын эрүүл мэндэд “зүүн хөлийн шаант ясны бяцарсан хугарал, зүүн хөлийн шилбэнд шарх, цус хуралт, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл” учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №66 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Чын мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Чын “П, Р бид хэд хамт урагшаа Залба хайрханы өвөрт очоод 0.75 литрийн хэмжээтэй Өргөө нэртэй архи нэг шил архи уусан”, гэрч Г.Бийн “...П, Р 2 бид хэд дээр хүрээд ирсэн. Р нэрийг нь сайн санахгүй байна архи гаргаж ирээд бид хэд хувааж уусан.”, гэрч Б.Бын “П ах Р 2 хүрээд ирсэн. Бид нар машинд нь сууж байхад Р 0.75 литрийн Өргөө нэртэй архи гаргаж ирээд аягалсан. Бид нар хувааж уугаад дуусч байтал П ах нэг Харзтай нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг нь ууж дууссан” гэрч Д.Рын “...П машинаасаа Харзтай нэртэй архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Би дэлгүүр орж Өргөө нэртэй архи аваад гарах гэтэл П ахыг Б дуудсан. Тэгээд бид 2 Залба хайрхны өвөрт очиход Б, Б, Ч 3 мотоцикльтой сууж байсан. Тэндээ архи хувааж уучихаад явсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.П нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Залба хайрхан гэх газарт ***** улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг унаж хөдлөхдөө хохирогч М.Ч-н зүүн хөл дээгүүр гарсны улмаас түүний эрүүл мэндэд зүүн хөлийн шаант ясны бяцарсан хугарал, зүүн хөлийн шилбэнд шарх, цус хуралт, баруун хөлийн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тус гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч М.Ч-н “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б, Б бид гурав хөдөө явах гэж байсан. Урд колонкоос бензин аваад Батсүрэн гэх айлд орж хоол хийлгүүлж идсэн. Батсүрэнгийн гэрээс нь харахад П , Р 2 ирсэн. Батсүрэнгийн гэрийн гаднаас П, Р бид хэд хамт урагшаа Залба хайрханы өвөрт очоод 0.75 литрийн хэмжээтэй Өргөө нэртэй архи нэг шил архи уусан. Тэгээд явах гэж байхад П машинаараа тойрч давхиад тэгээд би мөргүүлсэн. Тэгээд сумын төвийн эмнэлэгт П, Р, Б бид нар ирсэн. Би П-тэй хэрүүл маргаан хийж байгаагүй. Би цаашид хөлний хадаас авахуулна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд 2000000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Г.Б-н ”...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө Ч, Б бид 3 Залба хайрхан дээр зогсоод Харзтай нэртэй архи нэгийг хувааж уусан. П, Р 2 бид хэд дээр хүрээд ирсэн. Тэгээд Р нэрийг нь сайн санахгүй байна архи гаргаж ирээд бид хэд хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад явах гээд Б бид 2 мотоцикль дээрээ мордсон. Тэгээд Ч-г явъя гэхэд П ахын машины хажууд зогсчихсон хэрүүл гуйгаад байсан. Тэгээд П ах бид хэдийг яв гээд өөрөө хөдлөх гээд Чын хөлийг дайрсан. Би хүний хөл дайрчихлаа гэж хэлэхэд П ах ухрах гээд хөл дээгүүр нь дахиад гараад явчихсан. ...П ах өөрөө машинаа жолоодож байсан. Зөөлөн хөдөлсөн байх, хурдан хөдөлсөн бол хөлийг нь дайраад гарах байсан. Зөөлөн хөдөлсөн болоод хөл дээр нь гараад зогссон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Б.Б-н “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө Б, Ч бид 3 хөдөө явахаар гараад сумын төвөөс урагш Залба гэх газар очиход Б П ахтай уулзсан. Дуудчихсан одоо хүрээд ирэх байх гэсэн. Тэгээд хүлээж байтал П ах Р 2 хүрээд ирээд Р 0.75 литрийн Өргөө нэртэй архи гаргаж ирээд аягалсан. Бид нар хувааж уугаад дуусч байтал П ах нэг Харзтай нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг нь ууж дуусаад бид хэд явах гээд Б бид 2 мотоцикль дээрээ мордож байхад Ч П ахыг явуулахгүй гээд машиных нь хажууд зогсоод байсан. Тэгсэн П ах та нар эртхэн яв гэж хэлээд хөдлөх гэтэл Ч өнхрөөд ойччихсон. Тэгсэн П ах машинтайгаа хөлийг нь дайрсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Д.Р-н “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш худагнаас ус авах гэж очтол П машинтайгаа байсан. Би яваад очтол П машинаасаа Харзтай нэртэй архи гаргаж ирээд бид 2 хувааж уусан. Би дэлгүүр орж Өргөө нэртэй архи аваад гарах гэтэл П ахыг Б дуудсан. Тэгээд бид 2 Залба хайрхны өвөрт очиход Б, Б, Ч 3 мотоцикльтой сууж байсан. Тэндээ архи хувааж уучихаад явах гэтэл П ахыг хүний хөл дээгүүр гарчихлаа гэж Б хэлсэн. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. П Чыг дайрч байхыг Б, Б 2 харсан байх, бид хэдээс өөр хүн байгаагүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №66 дугаартай шинжээчийн:
шилбэнд шарх, цус хуралт, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагий нгазрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №13 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2026000290122 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-120-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.П-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Пгийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтаж байна.
Иймд шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,
Шүүгдэгч Б.П-д тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.П-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохоор тус тус шийдвэрлэлээ.
Хохирогч М.Ч нь шүүх хуралдаанд 559446 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд эм тарианы үнэ болон эмнэлгийн ор хоногийн төлбөр болох 419446 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.П нь хохирогч М.Ч-д 500000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Б.Пгийн Хаан банкин дахь 5553038392 тоот дансны хуулга, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П-*г 419446 төгрөгийн хохирлыг хохирогч М.Чад төлсөн байна гэж үзлээ.
Хохирогч М.Ч нь Шивээт хужирт ХХК 20000 төгрөг, 100000 төгрөг, 20000 төгрөг гэсэн НӨАТ-ын баримтуудыг гаргаж өгсөн боловч уг шатахууныг ямар тээврийн хэрэгсэлд хийсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 140000 төгрөгийн нэхэмжлэлийг,
Мөн хохирогч М.Ч-н нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал болох 2500000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч М.Ч-д 500000 төгрөг төлсөн, хохирогч М.Ч нь гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ***** улсын дугаартай “Toyota Prius” маркийн автомашины дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.П-д буцаан олгож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.П-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.П-д тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.П-д авсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ***** улсын дугаартай “Toyota Prius” маркийн автомашины №02643324 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.П-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ч-н нэхэмжлэлээс 419446 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 140000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Ч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ч-д 500000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Ч гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Г.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг агрдан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж