Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/144

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Б.С-д холбогдох 2026001400138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ЦШТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Боржигон овгийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 119 дүгээр байрны баруун талын хашааны үүднээс хохирогч Т.Б-н саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1700000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

     Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 04-ний орой бүрэнхий болсон хойно Э гэдэг айлын гадаа мөнгөлөг цагаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн улаан эрээн цацагтай бүтээлэгтэй мотоцикльтой очсон. Тэндээсээ Мтай хамт Арвайхээр сумын 4 дүгээр багт байх Е-д М бид 2 хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Э ахынд ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд би Э ахаас мотоциклио асуухад чи унаж яваагүй юм уу гэсэн. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. Би мотоциклио буцаагаад авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

   

    Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай гэрт Т.Б 19-20 цагийн орчим цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа ирсэн. 21 цагийн орчим Мтай гадуур гарна гээл явган гараад явсан. Би 21 цаг өнгөрөөгөөд зааланд тоглох гээд гарсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Бийн унаж явсан мотоцикль, аавын ногоон өнгийн Мустанг-5 мотоцикль, Мгийн Мустанг-5 мотоцикль зэрэг байсан. Өглөө 07 цагийн үед аавыг боссон чинь 1 мотоцизль нь байхгүй байна. Шөнө унаад явсан юм байхдаа гэд яваад байж байтал Б ирээд мотоциклио хайгаад олоогүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

 

    Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн оройн 20 цагийн орчим Арвайхээр сумын 5 дугаар баг Цэргийн ангийн байрны урд талд байх хашаанд байдаг Э ахынд байхад Б өөрийнхөө цагаан саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирээд тэнд сууж байгаад би он жав Есөн-Эрдэнэтэй өдөр таараад уулзана гээд хэлсэн. Одоо явлаа гэсэн чинь хамт явах уу? гэхээр нь чи өөрөө мэдэхгүй юу даа гэхэд хамт явъя гэсэн. Тэгээд 21 цаг өнгөрч байхад ахынхаас бид 2 явган гараад 4 дүгээр хороо орсон. Тэндээ юм ярьж сууж байгаад хоносон. Маргааш 12 цагийн үед Э ахындаа ирсэн чинь эхнэр нь та хоёр шөнө мотциклио ирж авсан юм уу? гэхээр нь үгүй гэсэн чинь Бийн мотоцикль байхгүй байна. Одоохон цагдаад мэдэгд гээд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

 

    Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын эхээр С манай гадаа саарал Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. Тэгээд чи хаанаас ийм мотоцикль унаж ирэв гэхэд аав авч өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд надад 2 улаан өнгийн дипузерийг нь өгсөн. Тэгээд би өөрийнхөө мотоцикль дээр суурьлуулсан байж байгаад С-н тэр мотоцикль нь хулгайн мотоцикль гэдгийг мэдээд сумын цагдаад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

 

      Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын эхээр манай сумын С гэх залуу сумын төв дээр манай гэрээр орж ирсэн. Ирэхдээ саарал өнгийн Мустанг-5 мотоцикль унаж ирсэн. Ирэхдээ саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг надад байдаг UB moto маркийн мотоциклиор сольчихъё гээд байсан. Тэгээд би өөрийнхөө мотоциклиор С-д байсан мотоциклийг сольсон. Тэгээд маргааш нь манайд цагдаа ирээд С-н сольж үлдээсэн мотоциклийг аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/13 дугаартай “2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркийн мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1700000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 30-34 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2026001400138 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 38 хуудас/,

 

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 хуудас/,

 

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/,

 

Шүүгдэгч Б.С-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны хуулбар /хх-56/, Өвөрхангай аймаг дахь сумын дундын эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-60/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-61/, Өвөрхангай аймаг дахь сумын дундын эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-66/,

 

Хохирогч Т.Б-н шүүхэд ирүүлсэн “Б.С-с Мустанг-5 маркийн мотоциклийг буцааж авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 119 дүгээр байрны баруун талын хашааны үүднээс хохирогч Т.Б-н саарал өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.С нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч Т.Б-н “...2020 оны 06 дугаар сарын 04-ний орой бүрэнхий болсон хойно Э гэдэг айлын гадаа мөнгөлөг цагаан өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн улаан эрээн цацагтай бүтээлэгтэй мотоцикльтой очсон. Тэндээсээ Мтай хамт Арвайхээр сумын 4 дүгээр багт байх Есөн-Эрдэнийд М бид 2 хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Э ахынд ирсэн чинь миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд би Э ахаас мотоциклио асуухад чи унаж яваагүй юм уу гэсэн. Би мотоциклио буцаагаад авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

   Гэрч Э.Бат-Очирын “... Манай гэрт Т.Б 19-20 цагийн орчим цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ганцаараа ирсэн. 21 цагийн орчим М-тай гадуур гарна гээд явган гараад явсан. Би 21 цаг өнгөрөөгөөд зааланд тоглох гээд гарсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Бийн унаж явсан мотоцикль, аавын ногоон өнгийн Мустанг-5 мотоцикль, М-ийн Мустанг-5 мотоцикль зэрэг байсан. Өглөө 07 цагийн үед аавыг боссон чинь 1 мотоцикль нь байхгүй байна. Шөнө унаад явсан юм байхдаа гээд яваад байж байтал Б ирээд мотоциклио хайгаад олоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

 

    Гэрч Г.М-ийн “... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн оройн 20 цагийн орчим Арвайхээр сумын 5 дугаар баг Цэргийн ангийн байрны урд талд байх хашаанд байдаг Э ахынд байхад Б өөрийнхөө цагаан саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн.  Тэгээд 21 цаг өнгөрч байхад ахынхаас бид 2 явган гараад 4 дүгээр хороо орсон. Тэндээ юм ярьж сууж байгаад хоносон. Маргааш 12 цагийн үед Э ахынд ирсэн чинь эхнэр нь та хоёр шөнө мотоциклио ирж авсан юм уу? гэхээр нь үгүй гэсэн чинь Бийн мотоцикль байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

 

    Гэрч С.Бгийн “... 2020 оны 06 дугаар сарын эхээр С манай гадаа саарал Мустанг-5 маркийн мотоцикль унаж ирсэн. Тэгээд чи хаанаас ийм мотоцикль унаж ирэв гэхэд аав авч өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд надад 2 улаан өнгийн дипузерыг нь өгсөн. Тэгээд би өөрийнхөө мотоцикль дээр суурьлуулсан байж байгаад С-н тэр мотоцикль нь хулгайн мотоцикль гэдгийг мэдээд сумын цагдаад хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

 

      Гэрч Д.Т-н “... 2020 оны 06 дугаар сарын эхээр манай сумын С гэх

залуу сумын төв дээр манайд саарал өнгийн Мустанг-5 мотоцикль унаж ирээд миний  UB moto маркийн мотоциклиор сольчихъё гэхээр нь би сольсон. Тэгээд маргааш нь манайд цагдаа ирээд С-н сольж үлдээсэн мотоциклийг аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/13 дугаартай  үнэлгээний тайлан /хх-ийн 30-34 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2026001400138 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 38 хуудас/,

 

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 хуудас/,

 

Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч Т.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 хуудас/,

 

Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг” хохирогч Т.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/ зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Бгэрч Э.Б, Г.М, С.Б, Д.Тө нарын мэдүүлгээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.С нь  урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 удаа буюу 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2020 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь Өвөрхангай аймаг дахь сумын дундын эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаарсарын 10-ны өдрийг хүртэл нийт  2 сарын хорих ялыг биечлэн эдэлсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ялтан  Б.С-н ялын тооцоогоор /тодорхойлолт/,

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сумын дундын эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн,  түүний нийт эдлэх ялыг 1  /нэг/ жил 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь хохирогч Т.Б-д саарал өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн “Б.С-с Мустанг-5 маркийн мотоциклийг буцааж авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хохирогч Б.Бид хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Б.С-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх эсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 40 / дөч/ хоногийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сумын дундын эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил  40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 /нэг/  жил  40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-н цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

           

6. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.