Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Лангандай овогт Д,Г-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Луус суманд 1963 онд төрсөн, 55 настай. Миний бие 1980 онд 8-р анги төгсөөд илгээлт аван Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  малчинаар ажиллах болсон бөгөөд үүнээс хойш 1982 оны 06 сарын 20-нд цэргийн албанд татагдаж улмаар цэргээс 1985 оны 06 сарын 14-нд халагдаж тус сумын Хөдөлмөр нэгдэл болон Шинэ хөдөлмөр хоршоонд 1994 оныг дуустал малчинаар ажилласан. Миний бие тэтгэвэрийн насанд хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 61 тоот албан бичгээр миний хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрүүд шаардлага хангахгүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Д.Ганбат миний Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 сарын 18-наас 1982 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1985 оны 06 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 09-нийг хүртэл малчинаар, Дундговь аймгийн Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 сарын 18-наас 1982 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1985 оны 06 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 09-нийг хүртэл, Дундговь аймгийн Луус сумын ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 08/67 дугаартай ‘’Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 03 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 09-нд ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа  явуулж байна’’ гэсэн лавлагаа,

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 02/457 дугаартай ‘’Дагдангийн Г нь Дундговь аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар халагджээ’’ гэсэн архивын лавлагаа,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 06 сарын 17-ны өдрийн 23 дугаартай ‘’1980 оны хичээлийн жилд 8-р анги төгсөгчдөөс ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан ...../12-рт Д.Г –хоньчин/ сурагчийг 1980 оны 06 сарын 18-наас эхлэн үйлдвэрлэлд томилон ажиллуулсугай’’ гэсэн ‘’МХЗЭ’’-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан сурагчдыг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1981 оны 04 сарын 25-ны өдөр Д.Год олгосон 1981 оны 01-12 сар, 1982 оны 1 сарын цалин хөлс биичгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Д.Год олгосон 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалин хөлс бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1991 оны 09 сарын 22-ны өдөр Д.Год олгосон 1992 оны 01-12 сар, 1993 оны 01-12 сарын цалин хөлс биичгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1980 оны 06 сарын 15-ны өдөр Д.Год олгосон №07759 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх,

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 02/54 дугаартай  тодорхойлолт,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суврага бригадаас Д.Год олгосон 1980 оын 06, 12 сар, 1981 оны 12 сар, 1982 оны 04, 05 сар, 1983 оны 01, 02, 03 сар, 1985 оны 10 сар, 1986 оны 02, 06, 10, 11 сар, 1987 оны 07 сар, 1988 оны 01, 03 сар, 1989 оны 01, 02 сар, 1990 оны 04, 06, 11 сар, 1992 оны 01 сарын цалингийн тооцооны хүснэгт, 1991, 1992, 1993, 1994 оны Айл өрхийн мал тооллогын карт буюу сумын малын хөдөлгөөний тайлан маягт №1

Гэрч Г.М , О.Э , Б.Б  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Д.Гын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 сарын 18-наас 1982 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1985 оны 06 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 09-нийг хүртэл, Дундговь аймгийн Луус сумын ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 61 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Гын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 сарын 18-наас 1982 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1985 оны 06 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 09-нийг хүртэл, Дундговь аймгийн Луус сумын ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь хэргийн 12-14-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэх, 17-52-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт, мал тооллогын дүнгээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лангандай овогт Д.Гыг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1980 оны 06 сарын 18-наас 1982 оны 06 сарын 20-ныг хүртэл, 1985 оны 06 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл, 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 09-нийг хүртэл, Дундговь аймгийн Луус сумын ‘’Шинэ хөдөлмөр’’ хоршоонд 1993 оны 02 сарын 09-нөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг  хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР