Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0033/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Э.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Э-ын Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2218000000030 дугаартай хэргийг 2022 оны*******1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны*******3 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, инженер технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Э-ын Ч- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Шүүгдэгч Э.Ч- нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг ******* дугаар байрны******* тоотоос А.Б-гийн Самсунг А12 маркийн гар утас, бэлэн 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 478,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ч- нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг ******* дугаар байрны******* тоотоос гарахдаа А.Б-гийн 378,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 маркийн гар утсыг хулгайлан авч явсан, улмаар  Мобайл банк ашиглан 100,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан сумын******* дүгээр баг 4-3 дугаар байрны*******0 тоотод оршин суух Б-ын гэрт би зүс таних Ч-, Б--Эрдэнэ нарын хамт архи уусан. Тухайн үед гэрийн эзэн Б- ажилтай гээд явчихсан байгаагүй. Ингээд архи ууж байхад Б--Эрдэнэ шөнө харилаа гээд яваад өгсөн, харин би Ч-тай үлдээд тэр гэрийн буйдан дээр унтаад маргааш нь хамт сэрсэн. Унтах үед миний гар утас орон дээр байж байсан, харин маргааш нь байхгүй болсон байсан. Үүнээс хойш би гар утсаа өөрөө алга болгочихлоо гэж бодоод явж байтал 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр группээ авах гээд банкин дээр очиход миний группийн мөнгө ороод 100,000 төгрөг алга болсон байсан. Дансны хуулгаа гаргаж ирж үзэхэд миний данснаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний 11 цаг 14 минутад хамт архи уусан Ч-ын 50ХХХХХХ данс руу 100,000 төгрөгийг гүйлгээний утга дээр “t” гэсэн үсэг тавьж шилжүүлсэн байсан. Ер нь бол миний гар утасны код, гар утсан дээр байдаг Мобайл банкны код, гүйлгээний нууц үгийг Ч-аас өөр хүн мэдэхгүй. Тийм болохоор би Чогсом миний гар утсыг хулгайлж аваад данснаас өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авсан гэж бодож байна. Тухайн архи уудаг өдөр миний гар утасны цэнэг дуусаад унтарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,

 

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шөнө гэртээ ганцаараа унтаж байхад*******2 цагийн орчим хаалга нүдээд байхаар нь онгойлгоход миний таних Б-, Ч- гэх эмэгтэйн хамтаар хөлдөж үхлээ гээд орж ирж байсан. Тэгэхээр нь би гэртээ унтуулчхаад маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний*******7 цагийн орчим ажилдаа явах гээд Б-г сэрээх гэтэл сэрэхгүй нойрмоглоод байхаар нь би Б-д хандаж за сэрэхээрээ хаалга түгжээд түлхүүр хогийн савны доор үлдээгээрэй гээд яваад өгсөн. Би ажлаасаа 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр*******8 цагт буугаад гэртээ ирэхэд Ч-, Б- нар архи уучихсан, дахиад согтуу гэрээр пивоны шил байхаар нь энэ ямар та нарын архи уух газар юм уу, одоо явцгаа гээд би гэрээсээ хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

Гэрч Б.Б--Эрдэнийн “...би одоо яг хэзээ гэдгийг тодорхой нарийн санахгүй байна ямар ч байсан би тухайн өдөр Ч-тай уулзаад Б- гээд ахын гэрт очоод тэндээ байж байхад Б- гэдэг эмэгтэй орж ирээд бид нар хамтдаа 1 шил архи уусан. Би архи ууж байгаад*******1 цагийн орчим яваад тухайн гэрч Ч-, Б- нар үлдсэн юм. Тэрнээс хойш юу болсон талаар тодорхой нарийн сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “...Самсунг Галакси А12 маркийн 32GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг, гар утасны дэлгэцийн хамгаалалт наалт /хэрэглэж байсан/ 1 ширхэг, гар утасны хамгаалалтын гэр /хэрэглэж байсан/ 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын байдлаар 378,000 төгрөгөөр тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19/,

 

Яллагдагч Э.Ч-ын “...би согтуу байсан болохоор аваад явсан байсан. Харин хүнд мөнгө өгөх өртэй байсан болохоор данснаас нь мөнгө авчихсан. Б- хамт архи ууж байхдаа надад Мобайл банкны нууц кодыг хэлээд би дэлгүүр орж тооцоо хийдэг байсан болохоор цээжилж авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар буюу өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авахыг ойлгох бөгөөд Э.Ч-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 478.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ч-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн ангийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг авч, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Э-ын Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Э.Ч-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД