Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:*******66/2022/0034/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч У.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн*******,*******7.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б- овогт У-ийн Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,*******994 оны*******2 дугаар сарын*******0-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-д тосолгоочин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт У-ийн Д- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч У.Д- нь 2021 оны*******2 дугаар сарын*******6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Чулуутын******* дүгээр гудамжинд Х.М-ын баруун тохой хэсэгт модоор цохиж баруун гарын тохойны үед орчимд цус хуралт, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Х.М-ын эзэмшлийн Приус-30 маркийн ХХ-ХХ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Д- нь согтуурсан үедээ 2021 оны*******2 дугаар сарын*******6-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дүгээр баг, Чулуутын******* дүгээр гудамжинд Х.М-ыг өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн ХХ-ХХ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцон явж байхад нь  замыг нь хааж зогсон замаас холдох шаардлага тавихад нь эсэргүүцэж автомашиных нь салхины шилийг хагалж 320,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар Х.М-ын баруун тохой хэсэгт модоор цохиж баруун гарын тохойны үед орчимд цус хуралт, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны*******2 дугаар сарын*******6-ны өдөр*******8 цагийн орчим Древенд байх аав, ээжийн гэр лүү явах замын голд нэг согтуу залуу гараад ирсэн. Тэр залууг би замаас холдооч гэх шаардлага тавьсан, тэр залуу эсэргүүцэж замаас гарахгүй байхаар холдооч гэж хэлээд байж байтал миний машины урд талын салхины шилийг цохиод хагалаад хаясан. Тэгэхээр нь цааш нь машинаа холдуулаад буугаад ирсэн чинь хашаа тулсан байсан модыг аваад над руу дайраад баруун гарын тохой хэсэг рүү цохисон. Сүүлд нь уруул руу нэг удаа цохисон, ...миний машины шилний 320,000 төгрөг, гарын зураг авхуулсан 25,000 төгрөг нийтдээ 345,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Надад ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ ХХ-ХХ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн*******6/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны*******2 дугаар сарын*******6-ны өдөр манай дүү Д- согтуу ирсэн. Тэгэхээр нь харьж унт гээд гаргаад явуулсан. Тэгтэл удалгүй гэрээс гарахад манай хашааны урд хүмүүс маргаад, харахад манай хажуу хашааны зүс таних залуутай манай дүү Д- маргалдаад байж байхаар нь очоод салгаад авахад тэр залуу миний машины шилийг хагалчихлаа, миний гар руу цохисон гээд байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  22/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны*******2 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай “...Х.М-ын биед баруун гарын тохойн үе орчимд цус хуралт, доод уруулын салстад язрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.М-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны*******2 дугаар сарын*******7-ны өдрийн “...иргэн Х.М-ын жолоодож явсан 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн “Тоёото приус-30” маркийн ХХ-ХХ ДАР улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины урд салхины шил /хагарсан/******* ширхэг эд зүйлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны*******2 дугаар сарын*******7-ны байдлаар 320,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38/,

Эрх бүхий албан тушаалтны тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-10/,

Яллагдагч У.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны*******2 дугаар сарын*******6-ны өдөр багын найз Батбаярыг гэрээс нь очиж аваад бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй 2 шил архийг Древенд манай гэрт уусан. Манай найз Батбаяр манай гэрээс яваад өгсөн. Би дараа нь ганцаараа******* шил архийг гудамжинд уусан, түүнээс хойш сайн мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд сэрсэн. Маргааш хорооны цагдаа аваад явахдаа машины зураг үзүүлсэн бөгөөд энэ машины шилийг хагалж, жолоочтой нь маргалдаж жолоочийг нь бэртээсэн байна гэж хэлсэн. Ингээд би урд шөнийн болсон асуудлаа мэдээд машины шилийг нь 320,000 төгрөгөөр засуулж өгсөн. Гарын зураг авхуулсан 25,000 төгрөг, нийт 345,000 төгрөгийг тэр машины жолооч ахын дансанд өөрийнхөө данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч У.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******7.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  прокурорын санал болгосон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******7.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Х.М-од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэглсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт У-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******7.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******7.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******1.6 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийг торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******7.8 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-д оногдуулсан 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн*******.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш*******4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД