Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Тойн овогт Ш.О-ийн  нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн, энэ жил 54 настай, улсад 22 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 10 сарын 17-ныг хүртэл мал маллаж байгаад 1983 оны 10 сарын 17-ноос Дундговь аймгийн Материал техник хангамжид 1985 оны 09 сарын 21-н хүртэл ажилласан юм. Тэгээд 1985 оны 09 сарын 21-нд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1993 оны 02 сарын 20-н хүртэл малчинаар ажилласан. Нэгдэл 1993 оны 02 сард хувьчлагдаж компани болоход миний бие 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-д малчинаар ажилласан. Үүнээс хойш хувийн мал аж ахуй эрхлэсэн.

Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэгдлийн боловсон хүчнээс бичилт дутуу хийсэн, тамга тэмдэгийн зөрчилтэй болоод тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд цалингийн хүснэгт хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, бусад бичиг баримтыг үндэслэн 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 06 сарын 30-н хүртэл, 1985 оны 11 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-д малчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 06 сарын 30-н хүртэл, 1985 оны 11 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-д 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Ш.От 1981 оны 07 сарын 21-ний өдөр олгосон 1981 оны 01-12 сар, 1982 оны 01-12 сар, 1983 оны 01-06 сар, 1985 оны 11-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалин бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Ш.От олгосон 1993 оны 01-12 сар, 1994 оны 01-12 сарын цалин хөлсний бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 3/597 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Ш.От олгосон 1981, 1983, 1987 оны цалингийн тооцооны хүснэгт,

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 005/000317 дугаартай Л.Болдбаатар, Ш.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Д.Болдбаатарын өрхийн 1988, 1989, 1991, 1992 оны мал тооллогын бүртгэлийн хуулбар

Гэрч Н.Б , Д.Ч , М.Ө  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Ш.Оийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 06 сарын 30-н хүртэл, 1985 оны 11 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-д 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсныг нотлох зарим хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, өөрт нь байгаа хөдөлмөрийн дэвтэр нь бичилтийн болон тамга тэмдэгийн зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 335 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Оийн  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 07 сарын 15-наас 1983 оны 06 сарын 30-н хүртэл, 1985 оны 11 сарын 01-нээс 1993 оны 02 сарын 10-н хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг ББХК-д 1993 оны 02 сарын 10-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл малчинаар ажиллаж байсан нь хэргийн 6-13р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 15-18-р хуудсанд цалингийн тооцооны хүснэгт,32-36-р хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, мал тооллогын бүртгэлээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тойн овогт Ш.О-ийг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1980 оны 07 сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 сарын 30-ний өдрийг хүртэл, 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Хулд сумын ‘’Талын цэцэг’’ ББХК-д 1993 оны 02 сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР