Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2015/1348

 

2015 оны 7 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2015/1348

Улаанбаатар хот

 

Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Х аймгийн Татварын хэлтсийн дарга Б нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Оийн нэхэмжлэлтэй, Х аймгийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Х аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж, Н нар нь үндэслэлгүйгээр, хууль зүйн шаардлага хангаагүй 7.216.123.7 төгрөгийн төлбөрийн акт тавьсан болно.Энэхүү асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу тухайн байгууллагын удирдах дээд байгууллага болох Татварын маргаан таслах зөвлөлд хандахад 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоол, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Татварын хэлтсийн даргын А/02 дугаар тушаалуудын хуулбараар холбогдох хариу ирүүлсэн байна. Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн хугацааны дотор тус шүүхэд хандаж байна. ...2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааҮл хөдлөх эд хөрөнгөд оногдуулсан татварыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, эдгээр татварын торгууль, алдангийг зөвшөөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад эд хөрөнгөнд ногдуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн үнийн дүнгээс тооцожтатвар авах ёстой. Хэрэв улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгүүлсэн үнийн дүнгээр татвар авахаар заасан байдаг. Татварын алба данс бүртгэлд бүртгэгдсэн буюу барилгын нийт үнэлгээ 319.000.000 төгрөгөөс татвар оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгөөрулсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь шүүхэд гаргаж өгсөн лавлагаагаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн хэлтэст 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлэгтээ үл хөдлөх эд хөрөнгөө10.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 10.000.000 төгрөгөөс төлөх ёстой. 2012 онд 0,6 хувиар тооцож 240.000 төгрөгийн, 2013 онд 0,8 хувиар тооцож 395.100 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татвар тушаасан. Хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлсэн үнээр бол 140.000төгрөгийн татвар төлөх ёстой байхад татвар илүү төлсөн нь харагддаг. Эрхийн улсын бүртгэлийн хуулинд зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай. Энэ хуулийн 5.1.2-т зааснаар үнэн зөв бүртгэгдсэн байх ёстой. Х аймгийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 22 дугаар зүйлийн 22.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.12-т заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэн Отхолбогдуулж Аймгийн Татварын алба өөрийн үүргийн дагуу хэрхэн, яаж, ямар хэлбэрээр тайлан гаргах, татвараа хэрхэн яаж тодорхойлж, төлөх талаар мэдээлэл, лавлагаа өгсөн нь хавтаст хэрэгт харагдахгүй байна. Энэ үүргээ хэрэгжүүлсэн бол өнөөдөр ийм маргааны байдалд хүрэхгүй байсан гэж ойлгож байгаа. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлсон байх гэж заасан. Үүнийг үндэслэн иргэн өөрөө татвараа тодорхойлж, холбогдох татвараа хугацаанд нь төлсөн учир энд алданги, торгуулийн асуудал яригдахгүй. Аймгийн Татварын албанаас данс бүртгэлд бүртгэгдсэн 239.000.000 төгрөгөөс татвар авна гэж тайлбарлаж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь өөрөө хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнэ ханшаар хэдэн төгрөгөөр үнэлж, борлуулах нь иргэний өөрийнх нь эрх юм. Данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүн гэж үзэж байгаа 239.000.000 төгрөг нь барилгын зураг төсөв юм. Барилгын зураг төсөв экспедицээр батлагдсан байх ёстой. Үүнийг шүүх анхаарах байх гэж бодож байна. Иймээс иргэн О нь 2012 онд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10.000.000 төгрөгөөр тооцон 140.000 төгрөг төлөх ёстойгоос нийт 535.100 төгрөг төлсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт иргэн О нь395.100 төгрөгийг илүү төлсөн байна. Хүн амын орлогын албан татвар ногдуулсан нөхөн татвараас үл хөдлөх эд хөрөнгийн татварт илүү төлсөн 395.100 төгрөгийг хасуулж 536.102,5 төгрөгийг төлнө. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгөнд нөхөн ногдуулсан татвар, торгууль, алданги нийт 4.204.262 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд урьд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус зөрчсөн. О нь 8 дугаар багт байрлах үл хөдлөх эд хөрөнгөө 100 хувийн гүйцэтгэлээр улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй байсан тул данс бүртгэл буюу Х сууц ХХК-ийн хийсэн зураг төсвийг үндэслэн албан татвар ногдуулсан. Учир нь батлагдсан стандарт зураг төслийн дагуу барилга баригдаагүй тохиолдолд стандартын бус гэж үзэн улсын комисс ашиглалтанд хүлээн авах үндэслэлгүй, улмаар улсын комисс хүлээн аваагүй барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглодог тул Оийн тус барилгын зураг төсвийн үнэлгээг үндэслэх нь хуулийн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаар барилга барих эх үүсвэрээр барилгын татвар төлөх үнийг татвар төлөгч иргэний татварын улсын байцаагчтай ярилцсан ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн зураг авалт хийхэд уг барилгын 1 давхарт Ю ХХК-ийн салбар, Itizone байрладаг, 2 давхарт Хнуур-Эгийн голын сав газрын захиргаа байрладаг, 3 давхарт Х- нэг үе клуб байрладаг болох нь батлагдсан. Ю ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээндээ сарын 1080000 төгрөгөөр тооцож, 65.880.000 төгрөг авсан бөгөөд гэрээндээ түрээслүүлэгч татвар даатгалыг хариуцаж төлнө гэж заасан. О нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х-Нэг үе клубтэй гэрээ байгуулж сарын 1320000 төгрөгөөр тооцож 2011 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх 38 сарын нийт 50.000.000 төгрөгийг авсан байдаг. Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварыг зөвшөөрсөн гэж ойлгож тайлбар хийхгүй орхиж байна. Үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг худалдах худалдан авах гэрээн дээр 5.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч нь үлхөдлөх эд хөрөнгөд ноогдох татвараа үнэн зөв тодорхойлоогүй, стандарт зураг төслийн дагуу барилга баригдаагүй, гэж үзэх үндэстэй болж байгаа юм. Нөгөө талаар барилгын үнийг татвар төлөгч иргэний татварын байцаагчтай ярилцсан ярилцлагын тэмдэглэл дээр нийт 300.000.000 төгрөгийн өртөгтөй. Үүний 66.000.000 төгрөг нь Ю ХХК-ийн 5 жилийн түрээсийн урьдчилгаа, 50.000.000 төгрөг, Х-Нэг үе клубын 4 жилийн түрээсийн төлбөр, 80.000.000 төгрөг нь Х банкнаас авсан зээл гэж тусгагдсан байдаг. Тиймээс уг барилгын нийт өртөг 319.630.332 төгрөгийн үнэ бүхий нийт 436,8 м.кв талбайтай. Үүнээс нэхэмжлэгч зөвхөн 4 дүгээр давхартаа амьдарч байгаа тул тухайн хэсгийг буюу 109.2 м.кв талбайд ногдох 79.930.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж, үлдэх 327.6м.кв талбайг 239.700.332 төгрөгийн үнэтэй гэж үзсэн. 2012, 2013 онуудад нэхэмжлэгч нь нийт 535.900 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн. 2012 онд 1.438.336 төгрөгийн татвар, 2013 онд 1.382.682.0 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан. Ингэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулинд зааснаар татварын хувь хэмжээг 2012 онд 0,6 хувиар, 2013 онд 0,8 хувиар бодож татвар тооцсон байгаа юм. Иймд татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот акт хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 41 дүгээрзүйлийн 41.1, 41.2-т заасныг баримтлан Оийн Х аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу Хувь хүний орлогын албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 632.321,9 төгрөгийн нөхөн татвар, 189.696,6 төгрөгийн торгууль, 109.184,0 төгрөгийн алданги, нийт 931.202,5 төгрөгийг, мөн 2013 оны 18.863.663 төгрөгийн борлуулалтын орлогод НӨАТ ногдуулж

төлөөгүй зөрчилд 1.886 363,6 төгрөгийн нөхөн татвар, 188.636,4 төгрөгийн торгууль, 5659,1 төгрөгийн хүү, нийт 3 011 861,6 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар актаас нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан 2.821.018.5 төгрөгийн нөхөн татвар, 846.305.6 төгрөгийн торгууль, 536.938 төгрөгийн алданги, нийт 4.204.262.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, Татварын Ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийнүл хөдлөх эд хөрөнгийн албан татварт илүү төлсөн 395.100 төгрөгийг улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан хувь хүний орлогын албан татвар, торгууль, алданги 931 202.2 төгрөгөөс хасч тооцохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ....Х аймгийн 8 дугаар баг, 15-р байрны урд хэсэгт байрлах Оийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь 4 давхар шилэн нүүртэй, барилгын төсөвт өртөг 319.630.332 төгрөг. Уг барилга нь 80.000.000 төгрөгийн Х банкны зээл, 30.000.000 төгрөгийн Гео-Эрдэнэ ББСБ-ийн зээл, Ю ХХК-иас урьдчилж авсан түрээс 65.380.000 төгрөг, Х Нэг-Үе клубээс урьдчилж авсан түрээс 50.000.000 төгрөг, өөрийн өмчлөлийн орон сууц, авто машин борлуулж олсон орлого зэрэг 319.630.332 төгрөгийн эх үүсвэрүүдээс бүрдэж баригдсан барилга юм. Уг барилгад Үл хөдлех эд хөрөнгийн албан татвар ногдуулахдаа амьдран суух хэсгийг нь чөлөөлж, үйлчилгээний хэсэгт нь ногдуулсан болно. О нь 4 давхар барилгаа 80 хувийн гүйцэтгэлтэйгээр 2011 оны 06 дугаар сарын23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч Татварын ерөнхийхуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ" гэж заасныг зөрчсөн, Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 "татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх" гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй буюу 319.630.332 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө татвар төлөхөөс зайлсхийж үнийг нь бууруулж 10.000.000 төгрөгийн үнээр бүртгүүлсэн байхад Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө" гэж заасныгүндэслэн шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 43.1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлно гэдэг ньтатвар төлөгч татвараас зайлсхийх замаар бага татвар төлөхийн тулд татвар ногдох зүйлийг бууруулж тодорхойлно гэсэн утга биш гэдгийг шүүгч анхаарч үзээгүй, Энэ шийдвэр нь бусад татвар төлөгчдийг ийм үнэлгээ байж болох гэсэн буруу жишигт уруу татах, хуулийг буруу зөрүү ойлгуулах, ойлголт төрүүлэх үр дагаварт хүргэсэн шийдвэр болсон. Шүүх Монгол Улсын Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан заалтыг зөрчиж "Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Х сууц ХХК-ийн барилгын зураг төслийн төсөв нь тухайн зургийг зохиосон зохиогчийн урьдчилан гаргасан таамаглал, төсөөлөл тул энэ баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсныг зөвтгөх боломжгүй" гэж үзсэн. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах зэрэг мэдээлэл цуглуулахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн үнэлгээ хийх эрхтэй байгууллагаар үнэлүүлэлгүй шууд шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Иймд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 18дугаар шүүхийн 23 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х аймгийн Татварын хэлтэс иргэн Оийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татвар ногдуулалт төлөлтийн байдалд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар актаар нийт 7.216.123,7 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ дээрхи актыг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн боловч шүүх хуралдаан дээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг актын хувь хүний орлогын албан татвар ногдуулж төлөөгүй болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд холбогдох 3.011.816,6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзан, үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулж төлөөгүй зөрчилд холбогдох 4.204.262 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс 4.204.262 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон нь буруу байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Х аймгийн татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 тоот актаар үл хөдлөх эд хөрөнгөнд албан татвар дутуу ногдуулж төлсөн зөрчилд 2012 онд нөхөн татвар, торгууль, алданги 2.255.157 төгрөг, 2013 онд нөхөн татвар, торгууль, алданги 1.949.105 төгрөг ногдуулж шийдвэрлэсэн үндэслэлээ иргэн Оийг үл хөдлөх эд хөрөнгөө 100 хувийн гүйцэтгэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 80 хувийн гүйцэтгэлээр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 10.000.000 төгрөгөөр үнэлж бүртгүүлсэн нь татвар төлөхөөс зайлсхийж татвар ногдох зүйлийн үнийг буруу тодорхойлсон гэж дүгнээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэсний дагуу үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг гаргажээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол угзүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ" гэж тус тус заасныг нэхэмжлэгч О зөрчин 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн объектийг 10.000.000 төгрөгөөр үнэлж улсын бүртгэлд бүртгүүлснийг татвар ногдох зүйлийг үнэн зөв тодорхойлоогүй, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр татварын албанд бүртгүүлснийг хуулиар тогтоосон хугацаанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд татварын улсын байцаагч Х аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Оийн өмчлөлийн шилэн нүүртэй 4 давхар, үйлчилгээтэй 2 айлын сууцны барилгын төсөвт өртөгийг Х сууц ХХК 319.630.332 төгрөгөөр тогтоосныг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнд тооцон татвар ногдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь дээрхи хууль болон Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эгсо ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэлийн талаар гаргасан тодорхойлолт, Х банк болон Гео-Эрдэнэ ББСБ-аас зээл авсан талаар, татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын үеэр барилгыг 300.000.000 төгрөгийн өртөгтэй талаар тодорхойлж хэлсэн талаар нэхэмжлэгч үгүйсгэж татгалзаагүй тул үнэн зөвд тооцож Х сууц ХХК-ийн гаргасан барилгын төсөвт өртөгийн дүн бодит байдал дээр зарцуулагдсан нь нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөн тухайн барилгад Х нуур, эгийн голын сав газрын захиргаа байралдаггүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ч нэхэмжлэгч нь 1, 2, 3 дугаар давхрыг үйлчилгээний зориулалтаар ашигладаггүй талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий актын хувь хүний орлогын албан татвар ногдуулж төлөөгүй болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд холбогдох 3.011.816,6 төгрөгийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүний илүү төлсөн гэх 395.100 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт ногдуулсан 931.202 төгрөгөөс хасч тооцохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлтэй зөрчилдөж байна.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дах заалтыг хасч, 2 дах заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтзаасныг баримтлан нэхэмжлэгч Оийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаар актын үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, торгууль, алдангид 4.204.262,1 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтыг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН