Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Халх баян овогт Ц.У-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Бтой 2004 онд гэр бүл болж, 2004 онд том хүү Б.Д , 2006 онд бага хүү Б.З  нарыг төрүүлсэн. М.Б нь намайг болон хүүхдүүдээ зодож, удаа дараа танхайрч байсан. Улмаар өөр эмэгтэйтэй гэр бүл болж, хулгай хийж, шүүхээр ял шийтгүүлсэн зэргээс болж 2012 оноос тусдаа амьдарч энэ хугацаанд хаана амьдарч байгаа нь тодорхойгүй утсаар холбоо барьж гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч хүүхдийн тэтгэмж нэхнэ гээд аймагт ирж, гэрлэлт цуцлуулахгүй, ор сураггүй алга болсон тул Манжийн Быг энэ сурвалжилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

М.Б нь гэр бүлийн эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суух хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..................... регистрийн дугаартай, Хорин овогт М.Быг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэхийг  Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 005/000410 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагаар М.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын ....-р баг, Мандал .... гудамж ..... тоот хаягт бүртгэлтэй оршин сууж байсан байна. 

Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............... регистрийн дугаартай, Хорин овогт М.Быг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай. 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ХИШИГДЭЛГЭР