Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
Хэргийн индекс | 139/2018/00042/И |
Дугаар | 120 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 120
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ’’М’’ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б-д холбогдох 527778 /таван зуун хорин долоон мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 72224 /далан хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг татгалзаж, хариуцагч Н.Б үлдэх 455554 /дөрвөн зуун тавин таван мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг 4 хувааж буюу 2018 оны 03 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 04 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 05 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 06 сарын 30-нд 113890 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16483 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 8241 төгрөг улсын орлогоос 8241 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ’’М’’ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.Х