Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 120

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’М’’ ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 124-р байр 01 тоотод оршин суух, Буурлууд овогт Н.Б-д холбогдох 527778 /таван зуун хорин долоон мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40228091 тоот гэрээ байгуулан 95115175 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн ‘’Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ’’ байгуулан LGK4 зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт нийт 527778 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

             Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ‘’М’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний бие хариуцагч Н.Бийн төлбөрийн үдэгдэл 527778 төгрөгөөс 72224  төгрөгийг хасч 455554 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон болно. Хариуцагч Н.Б нь 455554 төгрөгийг 4 хувааж буюу 2018 оны 03 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 04 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 05 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 06 сарын 30-нд 113890 төгрөгийг тус тус төлөх хүсэлтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн гэрээ байгуулсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , Н.Б гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ‘’М’’ ХХК нь 527778 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  нь ‘’М’’ ХХК-ний нэхэмжилсэн 527778 төгрөг гаргуулахаас 72224 төгрөгийг татгалзаж, хариуцагч Н.Б нь үлдэх 455554 төгрөгийг 4 хувааж буюу 2018 оны 03 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 04 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 05 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 06 сарын 30-нд 113890 төгрөгийг тус тус төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. ’’М’’ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б-д холбогдох 527778 /таван зуун хорин долоон мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  72224 /далан хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг татгалзаж, хариуцагч Н.Б үлдэх 455554 /дөрвөн зуун тавин таван мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг 4 хувааж буюу  2018 оны 03 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 04 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 05 сарын 30-нд 113888 төгрөг, 2018 оны 06 сарын 30-нд 113890 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16483 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 8241  төгрөг улсын орлогоос 8241 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ’’М’’ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР