| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/215 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Иргэдийн төлөөлөгч Н.Намжинханд,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч Ц.Булгамаа,
Гэрч Т.Батхуяг,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 2016 2501 3157 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, Салхитын гудамжны 232 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жил хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 6 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,Бовогт Бны Г /РД: /;
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Г нь ялтай байх хугацаандаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14
дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 1 дүгээр орцны 8 давхарт иргэн Ц.Булгамаагийн нүүрэн тус газар нь гараараа дарж хүч хэрэглэн Самсунг эс-5 загварын гар утсыг нь дээрэмдсэн, мөн түүний өмд, дотуур хувцсыг тайлуулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 31-нд би цалингаа аваад ажпынхаа 2 залуутай хамт 2 шил архи хувааж уусан. Маргааш нь хүүхдийн баярын өдөр байсан болохоор дүү нартаа бэлэг аваад эгчийнх рүүгээ очиж өгсөн. Хэрэг болсон 80 дугаар байранд манай найз байдаг юм. Би уг нь найз дээрээ очих гэж эгчийнхээсээ гарсан. Орц руу ороод хохирогчтой таарсан тэгээд би цахилгаан шатанд суугаад 9 давхарын товчийг дарсан. 9 давхарт би буугаад дээшээгээ 10 давхар руу гарч хохирогчийн утсыг нь авсан. Би хохирогчийн хувцсыг нь тайлуулж, хүчиндэх гэж завдаагүй, харин хохирогчийн утас болон цүнхийг авсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Булгамаагийн өгсөн: “2016 оны 05 дугаар сарын дугаар сарын 31-ний 23 цагийн үед би ажлаа тараад би гэр рүүгээ явж байсан. Орцны хаалга онгойлгоход шүүгдэгч намайг дагаад ороод ирсэн. Нилээн архи үнэртүүлсэн, утсаар яриад миний араас ороод ирсэн. Цахилгаан шатанд ороод би 10 давхарыг дарахад намайг харж байгаад 9 давхарт буух товчлуурыг дарсан. Цахилгаан шат дээшээгээ өгсөөд 9 давхарт ирэхэд шүүгдэгч буусан. Намайг 10 давхарт буухад өөдөөс тосоод гараад ирсэн. Намайг шүүгдэгч нэг гараараа мангасдаад 9 давхар руу буулгасан. Би тэр үед шүүгдэгчтэй нилээн ноцолдсон. Миний утсыг халаасандаа хийхээр нь би “ахаа таниас гуйж байна, миний утсыг аваад явчих, би цагдаад хэлэхгүй” гэхэд “та нар цагдаад хэлдэг биздээ” гэж хэлсэн. Намайг доошоо 4 давхар руу авч буугаад “чи цагдаад хэлэх юм бол би чамайг ална шүү, би ойрхон байдаг, харин чи их азтай юм” гэж нилээн их сүрдүүлсэн. Нилээн ноцолдсон болохоор миний өрөөсөн гутал, барьж явсан тор маань хүртэл үлдсэн байсан. Шүүгдэгч миний цүнхийг булаагаад аваад явсан. Би гутал болон тороо аваад жижүүрт мэдэгдсэн... Шүүгдэгчийн ээж нь шүүгдэгч намайг хүчиндэх гэж завдсан талаар битгий яриач гэж надаас гуйсан. Шүүгдэгч намайг хүчиндэх гэж завдсан нь үнэн. “Намайг өмдөө тайл” гэхэд нь би “ахаа битгий” гэж их гуйсан. Нэг гараараа миний өмдийг өвдөг хүртэл шувталсан. Би “ахаа битгий л дээ байгаа бүх зүйлээ танд өгье” гэж хэлэхэд цахилгаан шат дуугарч эхэлсэн. Тэгэхэд намайг “чи өнөөдөр өөрийгөө азтай байна гэж тооцоорой, би цүнх болон утсыг нь чинь л аваад явлаа, өмдөө буцаагаад тат” гэж хэлсэн. Би шүүгдэгчтэй ноцолдсон, угладаг пүүз өмссөн байсан болохоор тайлагдсан байх. Өвдөг хүртэл тайлуулсан, араас хийхийг оролдсон боловч цахилгаан шат дуугарсан тэгээд чадаагүй. “Чи өнөөдөр азтай байна, буцааж өмдөө тат, орилж хашгирах юм боп би чамайг апна шүү” гэж хэлсэн. Ээж нь надад утасны мөнгө 400.000 төгрөгийг 8 дугаар сард төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Батхуягийн өгсөн: “Хохирогч манай байрны 10 давхарт байдаг охин. Тухайн үед хохирогч би цүнхээ алдчихлаа л гэж хэлсэн.
Тэгээд миний утсаар цагдаа дуудсан. Орцны давхар болгонд камер байдаггүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Булгамаагийн өгсөн: “... Халдвартын эмнэлгийн ойролцоо буугаад гэр лүүгээ алхсан. Тэгээд алхаад байрныхаа хашаа руу орсон чинь 1 залуу ард утсаар яриад дагаад байрны орц руу дагаж ороод лифтэнд хамт суусан. Тэр ах лифтэнд суугаад эхнэртэйгээ утсаар яриад байх шиг байсан. Тэгээд би лифтэнд суухдаа 10 давхарыг дарсан. Нөгөө ах зөрүүлээд 9 давхрыг дараад 9 давхарт нөгөө ах буусан. Тэгээд би 10 давхарт буухад нөгөө 9 давхарт буусан залуу шатаар гүйгээд 10 давхарт зэрэгцээд гараад ирсэн. Тэгээд би гайхаад сандраад зогсож байсан чинь миний нүүрийг зүүн гараараа мангасдаж дараад “Орилох юм бол би чамайг ална. Чимээгүй байгаарай” гээд доошоо 9 давхар луу буусан. Тэгээд миний гарт байсан Самсунг галакси эс-5 маркийн гар утсыг авч кармалахаар нь “ахаа намайг явуулчих” гээд гуйсан чинь “би чамайг яах
Хэрэг учрал болсон гэх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 80 дугаар байрны 1 дүгээр орцонд үзлэг хийж 8 болон 4 дүгээр давхраас нийтдээ 7 ширхэг гарын мөр илрүүлж хуульд заасны дагуу бэхжүүлж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-7/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистик шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02/712 дугаартай: “Бэхжүүлж авсан гарын мөр Рэнчинханд овогтой Гийн зүүн гарын алга, дунд, ядам хурууны хээтэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээр тохирсон” гэх дүгнэлт /хх.23-31/,
Орцны хяналтын камерт бичигдсэн яллагдагч Б.Г нь орцоор хохирогч Ц.Булгамаагийн араас нь даган орж буцаад ганцаараа гүйж гарч яваа бичлэгийг СД-нд хуулбарлан эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.43-44/,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоот /хх.90/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Рэнцэнхандын өгсөн мэдүүлэг /хх.21/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.34/,
Мөрдөн байцаалтад гэрч Р.Цагаанхүүгийн өгсөн мэдүүлэг /хх.46/,
Мөрдөн байцаалтад гэрч Батхуягийн өгсөн мэдүүлэг /хх.47/,
Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж /хх.77/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Г нь ялтай байх хугацаандаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны 1 дүгээр орцны 8 давхарт хохирогч Ц.Булгамаагийн нүүрэн тус газар нь гараараа дарж хүч хэрэглэн Самсунг эс-5 загварын гар утсыг нь дээрэмдсэн, мөн түүний өмд, дотуур хувцсыг тайлуулж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-7/, мөрдөн байцаалтад /хх.19-20, 45/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Булгамаагийн өгсөн мэдүүлэг, криминалистик шинжээчийн 02/712 дугаартай дүгнэлт /хх.23-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.43-44/, мөрдөн байцаалтад гэрч Батхуягийн өгсөн мэдүүлэг /хх.47/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Г нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугааар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоон, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 87 дугаар захирамжаар урьд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 6 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дээрмийн болон хүчингийн гэмт хэргийг дахин шинээр үйлдсэн учир түүнийг тэдгээр гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Гэвч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг гарахаас өмнө Б.Гийн ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус өршөөлийн хуулийн үйлчлэлд бүрэн хамаарах бөгөөд мөн
хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулвал зохино.
Б.Г нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугааар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоон, оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 6 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байх тул дээрх өршөөлийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ялтны хорих газраас тэнсэн суллаж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа, эсхүл гэмт хэрэгт ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
Иймд уг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “...
ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу урьд нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас түүнийг өршөөн хэлтрүүлж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин хүчингийн гэмт хэрэг үйлдэхээр завдаагүй гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөн тухайн хэргийг үйлдэхээр завдсан болох нь тогтоогдоогүй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтад гэрч Батхуягийн өгсөн мэдүүлэг /хх.47/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэнэ.
Шүүгдэгч Б.Гийг хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж давтан хүчиндэхийг завдах, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт тус тус
заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Гийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 75 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Булгамаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь заалтыг баримтлан оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Д.МӨНХТУЯА