Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Сүм хөх бүрд овогт Н.Т-ийн нэхэмжэлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, гэрч С.Я , Ж.Н , Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963.04.19-нд төрсөн, энэ жил 55 нас хүрч тэтгэвэрт гарч байна. Улсад 1980 оноос одоог хүртэл 37 жил ажилласан. 1980 онд Хөдөө аж ахуйн техниккумд анх ажилд орохдоо ах Д-аар овоглосон учир 1980 оны 02 сарын 05-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэлх 14 жилийн хөдөлмөр хасагдах болоод байна. Иймд хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн 1989 оны 01 сарын 16-ны өдөр олгосон Д-ийн Т гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Нямын Т мөн болохыг тогтоож өгнө үү  гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 4/732 дугаартай лавлагаа,

Хөдөө аж ахуйн техниккумаас 1989 оны 01 сарын 16-ны өдөр Д.Тд олгосон №163936 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 45/043598 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1984 оны 09 сарын Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 72 дугаартай ‘’Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн 1960 оны нэгдсэн хүн амын бүртгэлд Адаацаг сумын 1-р багийн хүн амын бүртгэлийн 72-ийн 04-рт Н. Д  08 настай эрэгтэй гэж 5 ам бүлээр бүртгэгдсэнийг тодорхойлов’’ гэсэн тодорхойлолт,

Дундговь аймгийн Адаацаг сумын 1960 оны хүн амын бүртгэлийн хуулбар /ХН№1364/,

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ц  2018 оны 02 сарын 28-ны өдрийн тодорхойлолт,

           Гэрч С.Я , Ж.Н , Ч.Б нарын мэдүүлэг зэрэг  болно.

Нэхэмжлэгч Н.Т нь 1989 оны 01 сарын 16-ны өдөр Д.Тд 1989 оны 01 сарын 16-ны өдөр олгосон 163936 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хэргийн 5, 8-р хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлол, төрсний бүртгэлийн лавлагаа, 14-15-р хуудсад авагдсан архивын лавлагаа, хүн амын бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Сүм хөх бүрд овогт Н. Т  нь 1989 оны 01 сарын 16-ны өдөр Д. Тд олгосон 163936 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР