Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Баттулга, улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Б.Э, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт О-гийн Б, Б овогт Б-ийн Э нарт холбогдох 1808014250506 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын байцаалт

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ж төвд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, З овогт О-гийн Б /.../

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, “Ирээдүй” цогцолбор 80-р сургуулийн “...” ХХК-нд кассчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б овогт Б-ийн  Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дүрдсанаар/:

Яллагдагч О.Б, Б.Э нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны арын зам дээр

Э.Тийн таксинаас буухдаа гээсэн гар утсыг завшиж бусдад 584.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд

 

үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Сансараас сааралдуу өнгийн такси бариад ... дүгээр хорооллын ... дүгээр байрны арын уулзвар дээр буусан. Учир нь би О гээд найзынхаа гэрээр орж юм авах ёстой байсан юм. Тэгээд О бид хоёр уг таксинаас буугаад 34 дүгээр байр луу зүглээд 20-30 метр яваад би утсаа гаргаж ирэх гээд цүнхээ уудалтал миний утас байхгүй байсан. Тэгээд нөгөө суусан таксиндаа мартаад буучихлаа гээд гэнэт санаад О бид хоёр араас нь такси бариад хойноос нь яваад олж чадаагүй. Тэгээд О бид хоёр Огийн гэрт нь очоод Огийн ... дугаараас би өөрийнхөө 91989868 дугаар луу залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2 цагийн дараа миний санаж байгаагаар 11 цагийн үед дахиад Огийн ... дугаараас залгасан чинь миний утсыг нэг эмэгтэй хүн аваад ярихаар нь “би таксинд чинь утсаа мартаж буусан байнаа, мөнгө төгрөгийг нь өгөөд авъя” гэсэн чинь “би 86 дугаар сургуулийн арын замаас такси барихдаа утсыг чинь олсон юм” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгө төгрөг өгөөд утсаа авах гэсэн юм, та миний утсыг өгчөөч” гэсэн чинь “чи надад хэдэн төгрөг өгөх юм бэ” гэхээр нь 20, 30 мянган төгрөг өгье гэхэд “чи надад 200.000 өгөөд ав, өгөхгүй бол “би Теди” дээр аваачаад зараад мөнгө болгочихно шүү, надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. Тэгээд би хэсэг байж байгаад дахиж залгаад “эгчээ та миний утсыг өгчих л дөө, мөнгө өгөөд гар утсаа авъя” гэсэн чинь “би Эгийн агуулахад бараа тоолж байна, тийм болохоор намайг ажлаас гаргадагүй юм, завгүй байна, чи 3 цагийн үед залгаад гар утсаа авчих, би чам руу дансаа явуулчихъя” гэхээр нь би “та утасныхаа дугаарыг өгчих” гэхэд ... дугаарыг өгөөд утас руу залгаарай гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө 15 цагийн үед тэр эмэгтэйн өгсөн ... номерын дугаар луу Огийн ... дугаараас залгаад “би таны ажил дээр чинь яваад очъё, утсаа авмаар байна” гэсэн чинь “би ажил дээрээ байна, завгүй байна, би чиний гар утсыг хүнээр өгөөд явуулъя, одоо манай ажлаас хотын төв рүү нэг хүн явах гэж байна, чи миний данс руу 200.000 /хоёр зуун төгрөг/ шилжүүлчих” гэсэн. Тэгж хэлэхээр нь би уурлаад “200.000 төгрөг өгч чадахгүй ээ, би танд байгаагаа л л өгье, надад байгаа нь 50.000 төгрөг байна” гэж хэлсэн чинь тэр эгч “одоо яая гэхэв дээ, чи тэр цагдаадаа өргөдлөө гаргаад явахгүй юу даа” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тэрнээс хойш одоог хүртэл утас нь холбогдохгүй байна. Ингээд би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандсан.

...Би Б, Энхбаясгалан нараас 600.000 төгрөг авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24х/

  1. Хөрөнгийн үнэлгээний тайланд: “I рhоnе 6s маркийн гар утас 584.000 төгрөг” гэжээ. /хх- ийн 32-33х/

З.Зургаар таньж ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...хохирогчоос эдгээр зурагнууд дундаас тухайн эмэгтэйн зураг байна уу гэхэд тэрээр харж байснаа 14 дугаарт тавьсан Буянхишиг овогтой Энхбаясгалангийн зургийг зааж энэ эмэгтэй мөн байна, би хараад шууд таньж байна гэв...” гэжээ. /хх-ийн 4-6х/

  1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8х/
  2. “Скайтел" ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/2194 албан тоотонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14х/
 

б.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15х/

  1. Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 3 сарын 20-ны өглөө 7 цагийн орчим Сансарын тэндээс такси бариад 1 дүгээр хороолол хүргүүлсэн юм. Манай гэр болохоор ... дүгээр хорооллын ... дугаар байранд байдаг бөгөөд тухайн үед Т манай гэрээс очиж цамц авах ёстой байсан юм. Тэгээд бид хоёр 34-ын арын зам дээр таксинаасаа буугаад алхаж байтал Т “би түрүүний таксинд гар утсаа мартсан байна, одоо яанаа” гээд бид хоёр замаас такси бариад нөгөө таксины араас явсан боловч Саппоро хүртэл яваад олоогүй. Тэгээд буцаж эргээд манай гэрт очсон. Тэгээд миний утаснаас Т өөрийнхөө дугаар луу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиад залгасан чинь Тийн утсыг танихгүй эмэгтэй хүн аваад “утсыг чинь олсон, чи мөнгө өгч ав” гээд байсан гэсэн. Тэгсэн тэр эмэгтэй өөрийнхөө дугаарыг нь Тт өгсөн байсан. Т миний ... дугаараас өдөр өгсөн дугаар луу нь залгасан чинь хэд билээ, ямар ч байсан 200 орчим мянган төгрөг нэхээд байна гэсэн. Тэрнээс хойш Т миний утаснаас хэд хэдэн удаа утасдахад утсыг нь унтраасан байсан, би ч гэсэн Тийн утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байгаад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/
  2. Гэрч Б.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын орчим охиныхоо 91989868 дугаарын утас руу өөрийнхөө ... дугаарын утаснаас залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад 9 цаг өнгөрөөгөөд залгасан чинь утсыг нь нэг эмэгтэй хүн аваад ярихаар нь “хэн бэ, охинтойгоо ярьмаар байна” гэсэн чинь тэр хүн “би утсыг таксинаас олсон юм аа, би хотын захад байна” гэхээр нь охиныгоо утсаа таксинд мартаад буучихсан юм байна гэж бодоод би тэр эмэгтэйгээс “би наад утсыг чинь очоод авъя” гэсэн чинь “би хотын захад байна, өдөр 3 цагийн үед төв рүү орно, тэгэхээрээ холбогдож байгаад өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би дахиад залгасан чинь утсыг нь хаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/

Э.Шүүгдэгч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өгөщлөө 06:00 цаг өнгөрч байхад бид хоёр босоод ажилдаа явцгаасан. Сансарын наад талын автобусны буудлаас гар өргөж байсан 2 эмэгтэйг аваад хаа хүрэх юм гэсэн чинь 1 дүгээр хороолол руу явна, 7000 төгрөгөөр тохироод хүргээд өгөөч гэхээр нь за за гээд тэр хоёрыг машиндаа суулгасан. Тэгээд 1 дүгээр хорооллын арын замаар яваад 34-ийн ард бууна гэхээр нь ...34-ийн уулзвар дээр буулгасан. Тэгээд эхнэр Энхбаясгаланг Саппорогийн арын 80 дугаар сургууль дээр хүргэж өгсөн бөгөөд Энхбаясгалан буухдаа машины арын суудал дээрээс гар утас оллоо гээд надад хэлсэн. Тэгээд харсан чинь улаан өнгийн кейстэй I рhоnе 6s гар утас байсан. Тэгэхээр нь эхнэрийгээ түрүүний хоёр эмэгтэйгийн нэгнийх нь гар утас байх “чи наад гар утсыг нь битгий унтраагаарай, эзэн нь залгавал нь олж авсан, үнэ хөлсөө тохироод аваарай” гэж хэлээд Энхбаясгаланд үлдээсэн. Би тухайн үед Гэмтлийн эмнэлгийн хажууд мужааны цехэд ажилладаг байсан болохоор Энхбаясгаланд тэгж хэлээд ажил руугаа явсан. Тэгээд би ажил дээрээ очоод эхнэрийнхээ тухайн үед барьж байсан ... дугаарын утас руу өөрийн тухайн үед барьж байсан ... дугаарын утаснаас залгаад нөгөө утасны талаар асуусан чинь Энхбаясгалан “би нөгөө утасны хүн залгаад ярихаар нь

  1. төгрөг өгөөд ав гэж хэлсэн чинь эзэн нь мөнгөний боломж байхгүй байна үдээс хойш ярьж байгаад авъя гэж хэлсэн” гэсэн. Би орой ажлаа 19 цагт ажлаа тараад эхнэртэйгээ Гэмтлийн эмнэлгийн ойролцоо уулзтал Энхбаясгалан “утасны эзэн гэх эмэгтэй нэг хүн залгаад утсаа авъя” гэхээр нь “150.000 төгрөг өгөөд ав гэж хэлсэн чинь
 
  1.  төгрөг байхгүй байна гээд хэлсэн” гэсэн. Тэрнээс хойш Энхбаясгалан бид хоёр луу тэр утасны эзэн дахиж холбогдохгүй болохоор нь би 10-аад хоног өөрийнөө симийг хийж барьж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь фэйсбүүк зарын дагуу нэг хүнд
  1.  төгрөгөнд зарсан. Мөнгөөрөө ахуй хэрэглээнд зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41х/

Ю.Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 06 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр босоод Бын 71-72 УНХ Хонда Витз машинаар Сансарын наад талын Дарь-Эхийн уулзвар дээрээс 2 эмэгтэй гар өргөж байхаар нь зогссон. Тэгсэн чинь тэр хоёр 1 дүгээр хороолол явах уу, 7.000 төгрөгөөр хүргээд өгчих гэсэн. Тэгээд тэр хоёр эмэгтэйг аваад 1 дүгээр хороолол руу явсан бөгөөд 34 дүгээр байрны арын эргэдэг саадаар бүтэн тойрч эргээд уулзвар дээр тэр хоёр эмэгтэйг буулгаад ...Саппорогийн арын 80 дугаар сургууль дээр манай ажлын гадаа нөхөр Б намайг хүргэж өгсөн. Тэгээд би машинаас буухдаа арын суудал руу харсан чинь суудал дээр улаан өнгийн кейстэй гар утас байхаар нь аваад харсан чинь I рбопе 6з маркийн гар утас байхаар нь нөхөртөө “нөгөө хоёр эмэгтэй чинь гар утсаа мартаад буучихсан байна ш дээ” гэсэн чинь “за за чи аваад буучих, тэгээд эзэнтэй нь холбогдож байгаад өгчих” гэж хэлсэн. Ингээд би гар утсыг аваад ажил руугаа орсон. Би ажил руугаа ороод 11 цаг хүртэл байж байгаад “Э” худалдааны төвийн тийшээ ажлын шугамаар агуулах руу бараа тоолох гээд явсан. Тэгээд би “Эгийн” хажуу талын агуулахад бараа тоолоод байж байтал өдөр 11 цагийн үед дуудлага ирсэн, ба утсыг нь аваад ярьтал “би утасны эзэн байна, эгчээ би гар утсаа машинд чинь мартаад буучихсан байна, утсаа авмаар байна, яаж авах уу, би мөнгө төгрөгийг нь өгөөд авчихъя” гэхээр нь би тэр эмэгтэйгээс “чи хэдийг өгөх юм бэ” гэсэн чинь “надад байгаа нь 20-30 мянган төгрөг байна, энийг өгөөд авъя гэхээр нь би “арай бага байна ш дээ, утас чинь I рhоnе 6s биз дээ, чи ядаж 150 мянган төгрөг өгөөд ав л даа” гэсэн чинь тэр эмэгтэй “тийм юм байхгүй” гэхээр нь би утсыг нь тасалчихсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиад залгахаар нь би утсыг нь аваагүй. Тэгээд би агуулахад бараагаа тоолж байгаад дахиад залгаад байхаар нь аваад ярьсан чинь “50.000 төгрөг өгөөд авъя” гэхээр нь би яадаг юм билээ гэж бодоод утсаа таслаад нөхөр лүүгээ залгаад утасны эзэн 50.000 төгрөг өгөөд утсаа авъя гэнээ гэж хэлсэн чинь манай нөхөр “наадах чинь ямар сонин хүмүүс юм бэ, бид нар утсыг нь хулгайлсан биш, олсон юм чинь арай бага байгаа юм биш үү, утсыг нь өгье гээд байхад өөрсдөө ингэж байгаа юм бол яахав дээ” гэж манай нөхөр хэлсэн. Тэгээд байж байтал дахиад өөр нэг дугаараас охинтойгоо ярья гээд нэг эгч ярихаар нь би “охины чинь утсыг нь би олсон юмаа, өөрт нь холбогдож байгаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд утасны эзэн дахиад залгахаар нь “би өдөрхөн тийшээ төв рүү орно, тэгэхээрээ холбогдож байгаад утсыг нь чинь өгье” гээд утасны эзэн эмэгтэйд өөрийнхөө тухайн үед барьж байсан 91134200 дугаарыг өгсөн. Гэтэл 12 цагийн үед миний 91134200 дугаар луу утасны эзэн эмэгтэй 8803-тай дугаараас залгаад “би утсаа байгаа газраас чинь очоод авчихъя” гээд байхаар нь би “завгүй байна, би бараа тоолж байна, чи миний данс руу 200.000 төгрөг хийчих, би чиний утсыг төв рүү орох ажлынхаа хүнд өгөөд явуулъя” гэсэн чинь “за за би эргээд ярья” гэсэн. Тэгээд би ажил дээрээ бараагаа тоолоод байж байтал утасны эзэн нь байнга залгаад байхаар нь утсыг нь унтраасан, учир нь манай ажлын эзэн ажлаа хий, утсаар ярихгүй гээд байхаар нь утсыг нь унтраасан юм. Тэгээд орой 19 цагийн үед ажлаа тараад нөхөр Бтай гэмтлийн эмнэлгийн ойролцоо уулзаад нөгөө хүн чинь ирж утсаа авсангүй ээ, чи утсыг нь авчих гээд нөхөртөө нөгөө гар утсыг өгсөн. Угаасаа миний утас тэр эмэгтэйд байгаа юм чинь холбогдож байгаад авна биз дээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр оройноо гэрт очоод олсон I рhоnе 6s гар утсандаа өөрийнхөө сим картыг хийгээд хэд хоног

 

барьж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь зарын дагуу 250.000 төгрөгөнд зарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х/

11 .Шүүгдэгч О.Бын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-66х/

12.Шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-62х/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хүүль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.Б, Б.Э нар нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны арын зам дээр тэдний 666 улсын дугаартай Хопда РИ маркийн тээврийн хэрэгсэлд нь иргэн Э.Т өөрийн эзэмшлийн I phone 6s маркийн гар утсаа орхиж буусныг авсан болох нь:

Хохирогч Э.Тийн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өглөө Сансараас сааралдуу өнгийн такси бариад 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын уулзвар дээр буугаад 34 дүгээр байр луу зүглээд 20-30 метр яваад би утсаа гаргаж ирэх гээд цүнхээ уудалтал миний утас байхгүй байсан. Тэгээд нөгөө суусан таксиндаа мартаад буучихлаа гээд гэнэт санаад О бид хоёр араас нь такси бариад хойноос нь яваад олж чадаагүй. ...Тэгээд Огийн ... дугаараас залгасан чинь миний утсыг нэг эмэгтэй хүн аваад ярихаар нь “би таксинд чинь утсаа мартаж буусан байнаа, мөнгө төгрөгийг нь өгөөд авъя” гэсэн чинь ...“чи надад 200.000 өгөөд ав, өгөхгүй бол “би Теди” дээр аваачаад зараад мөнгө болгочихно шүү, надад мөнгөний хэрэг гараад байна, чи миний данс руу 200.000 /хоёр зуун төгрөг/ шилжүүлчих” гэсэн. Тэгж хэлэхээр нь би уурлаад “200.000 төгрөг өгч чадахгүй ээ, би таньд байгаагаа л л өгье, надад байгаа нь

  1. төгрөг байна” гэж хэлсэн чинь тэр эгч “одоо яая гэхэвдээ, чи тэр цагдаадаа өргөдлөө гаргаад явахгүй юу даа” гэж хэлээд утсаа салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24х/

Хөрөнгийн үнэлгээний тайланд: “I phone 6s маркийн гар утас 584.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 32-33х/

Зургаар таньж ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...хохирогчоос эдгээр зурагнууд дундаас тухайн эмэгтэйн зураг байна уу гэхэд тэрээр харж байснаа 14 дугаарт тавьсан Буянхишиг овогтой Энхбаясгалангийн зургийг зааж энэ эмэгтэй мөн байна, би хараад шууд таньж байна гэв...” гэжээ. /хх-ийн 4-6х/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8х/

“Скайтел” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/2194 албан тоотонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15х/

 

Гэрч А.О-ын: “...34-ын арын зам дээр таксинаасаа буугаад алхаж байтал Т “би түрүүний таксинд гар утсаа мартсан байна, одоо яана аа” гээд бид хоёр замаас такси бариад нөгөө таксины араас явсан боловч Саппоро хүртэл яваад олоогүй. Тэгээд миний утаснаас Т өөрийнхөө дугаар луу залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд хэсэг байж байгаад дахиад залгасан чинь Тийн утсыг танихгүй эмэгтэй хүн аваад “утсыг чинь олсон, чи мөнгө өгч ав” гээд өөрийнхөө дугаарыг нь Тт өгсөн байсан. Т миний 88038194 дугаараас өдөр өгсөн дугаар луу нь залгасан чинь хэд билээ, ямар ч байсан 200 орчим мянган төгрөг нэхээд байна гэсэн. Тэрнээс хойш Т миний утаснаас хэд хэдэн удаа утасдахад утсыг нь унтраасан байсан, би ч гэсэн Тын утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байгаад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/

Гэрч Б.Уийн: “...Би охиныхоо ... дугаарын утас руу өөрийнхөө ... дугаарын утаснаас ...9 цаг өнгөрөөгөөд залгасан чинь утсыг нь нэг эмэгтэй хүн аваад ярихаар нь “хэн бэ, охинтойгоо ярьмаар байна” гэсэн чинь тэр хүн “би утсыг таксинаас олсон юм аа, би хотын захад байна” гэхээр нь охиныгоо утсаа таксинд мартаад буучихсан юм байна гэж бодоод би тэр эмэгтэйгээс “би наад утсыг чинь очоод авъя” гэсэн чинь 3 цагийн үед төв рүү орно, тэгэхээрээ холбогдож байгаад өгье” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би дахиад залгасан чинь утсыг нь хаачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/

Шүүгдэгч О.Бын: “...Сансарын наад талын автобусны буудлаас гар өргөж байсан 2 эмэгтэйг аваад ...1 дүгээр хорооллын арын замаар яваад 34-ийн уулзвар дээр буулгасан чинь манай эхнэр Энхбаясгалан ...машины арын суудал дээрээс гар утас оллоо гээд надад хэлсэн. Тэгээд харсан чинь улаан өнгийн кейстэй I phone 6s гар утас байсан. Тэгэхээр нь эхнэрийгээ түрүүний хоёр эмэгтэйгийн нэгнийх нь гар утас байх “чи наад гар утсыг нь битгий унтраагаарай, эзэн нь залгавал нь олж авсан, үнэ хөлсөө тохироод аваарай” гэж хэлээд Энхбаясгаланд үлдээсэн. ...орой Энхбаясгалан “утасны эзэн гэх эмэгтэй нэг хүн залгаад утсаа авъя” гэхээр нь “150.000 төгрөг өгөөд ав гэж хэлсэн чинь 150.000 төгрөг байхгүй байна гээд хэлсэн” гэсэн. Тэрнээс хойш Энхбаясгалан бид хоёр луу тэр утасны эзэн дахиж холбогдохгүй болохоор нь би мөнгөний хэрэг гараад ...нэг хүнд 250.000 төгрөгөнд зарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 40- 41 х/

Шүүгдэгч Б.Эгийн: “...Бын ... Хонда Витз машинаар Сансарын наад талын Дарь-Эхийн уулзвар дээрээс 2 эмэгтэй гар өргөж тэр хоёр эмэгтэйг аваад 1 дүгээр хороолол руу явсан бөгөөд 34 дүгээр байрны арын уулзвар дээр тэр хоёр эмэгтэйг буулгаад ... арын суудал дээр улаан өнгийн кейстэй гар утас байхаар нь аваад харсан чинь I phone 6s маркийн гар утас байхаар нь нөхөртөө “нөгөө хоёр эмэгтэй чинь гар утсаа мартаад буучихсан байна ш дээ” гэсэн чинь “за за чи аваад буучих, тэгээд эзэнтэй нь холбогдож байгаад өгчих” гэж хэлсэн. ...Тэгээд би утасны эзэн залгаад байхаар нь аваад ярьсан чинь “50.000 төгрөг өгөөд авъя” гэхээр нь би яадаг юм билээ гэж бодоод утсаа таслаад нөхөр лүүгээ залгаад утасны эзэн 50.000 төгрөг өгөөд утсаа авъя гэнээ гэж хэлэхэд манай нөхөр “наадах чинь ямар сонин хүмүүс юм бэ, бид нар утсыг нь хулгайлсан биш, олсон юм чинь арай бага байгаа юм биш үү, уг нь утсыг нь өгье гээд байхад өөрсдөө ингэж байгаа юм бол яахав дээ” гэж хэлсэн. Тэгээд утсыг хэд хоног барьж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь зарын-дагуу 250.000 төгрөгөнд зарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл, Б.Э, О.Б нар нь бүлэглэж, шунахай сэдэлтээр, иргэн Э.Т нь I рНопе 6з маркийн гар утсаа машинд нь мартаж буусныг мэдсээр байж, хохирогч нь улмаар гар утсаа авахаар утсаар холбогдож шаардсаар байтал уг гар утсыг буцаан өгөлгүй хувьдаа завшиж, бусдад төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Э, О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлин 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Э.Т нь шүүгдэгч Б.Э, О.Б нараас 1рИопе 6з маркийн гар утасны хохирол гэж 600.000 төгрөгийг авсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг /хх-ийн 24, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Э.Тийн хүсэлт /хх- ийн 79х/ зэргээр тогтоогдсон, хохирогч нь цаашид гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эруугийн хариуцлагын талаар:

-Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлин 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, О.Б тус бүрт нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах тухай дүгнэлтийг,

- Шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрт 550 нэгж буюу 550.000 төрөгөөр торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруу дээр маргаагүй зэргээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон боловч тэдгээр нь гэмт хэрэг үйлдээд зогсохгүй хохирогчийн зүгээс өөрийн эд зүйлээ авахаар удаа дараа шаардахад өмнөөс нь мөнгө нэхэх, хохирогчийн санал болгосон мөнгөн дүнг голох, шагнал гэх мөнгөн дүнг өсгөх, өөрсдийн утасны дугаарыг солих, нэхсэн мөнгийг өгөөгүй гэдэг шалтгаанаар хохирогчийн утсыг бусдад зарж борлуулсан зэргээр хувийн байдлын хувьд зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэдгээрт прокурорын санал болгосон

 

торгох ялын хэмжээг тус бүр нэмэгдүүлэн оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, О.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт О-гийн Б, Боржгин овогт Буянхишиг Энхбаясгалан нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.Э тус бүрийг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасн шүүгдэгч О.Б, Б.Э тус бүрт оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Б, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Б, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ