| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/231 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Б.Энхтуул |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2017/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,
Улсын яллагч Б.Энхтуул,
Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /ҮД:0170/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох 2016 2400 1052 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Богд суманд 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, “Амгалан Заяа” эмийн үйлдвэрт худалдааны менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 4-10 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо, ЗЗГ дугаар байрны 25 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Довогт Бийн Н /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Б.Н нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн аппартмент” хотхоны 90 дүгээр байрны 1 дүгээр орцны В-1 давхарт байрлах авто зогсоол дотор 85-99 УБЯ улсын дугаартай саарал өнгийн Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийх явцдаа болгоомжгүйгээр иргэн П.Энхтөрийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас П.Энхтөр нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд /хх.4-7, 11-12, 42-43/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх.9/,
Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх.10-11/,
Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх.14/,
Хорооны засаг даргын тодорхойлолт /хх.18/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх.90/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.91/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх.95/,
Өвчний түүхийн хуулбар /хх.54-77/,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Пэрэнлэйн өгсөн: “... Би Наас оршуулгын зардалд нийт 10.184.000 төгрөг авсан байгаа. Талийгаач хүү П.Энхтөрийг мөргөж амь насыг хохироосон гэх Б.Н нь миний талийгаач хүүгийн сүүлд суусан эхнэр Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү байгаа юм... Иймд манай гэр бүлийн зүгээс одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна... Нт хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж өвгөн миний бие хүсэж байна” гэх мэдүүлэг /хх.134/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “... гэртээ байж байтал
манай төрсөн дүү Б.Н над луу утсаар яриад, би танайд ирж байна,
байрны доор байн. Энхтөр ахыг гаргачихуу гэж хэлсэн юм. Тэгээд би Энхтөрийг
гараад гражид байгаа машинаас эмийн ургамал аваад өгчих гээд гаргасан юм.
Тэгтэл удаагүй Б.Н уйлаад утсаар яриад би Төрөө ахыг дайрчихлаа, та
буугаад ирээч гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд буугаад иртэл Н
өөрийнхөө эзэмшлийн 8599 УБЯ улсын дугаартай Т.Приус машинтайгаа байсан,
харин ард нь
талийгаач хэвтэж байсан, тэр үед эмнэлэг цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг
/хх.27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11 дугаартай: “Талийгаач П.Энхтөр нь олон хавирганы хугарал, баруун зуүн уушигны эдийн няцрал, цус хуралт, цээжний хөндийд хий шингэн хуралдалт гэмтлийн амьсгалын хурц дутагдал гүнзгийрч нас барсан” гэх дүгнэлт /хх.41/,
Тус хэргийг зам тээврийн осол биш болохыг нотолсон техникий шинжээчийн 37 дугаартай дүгнэлт /хх.47/,
Техникийн шинжээчийн 11/19 дугаартай дүгнэлт /хх./,
зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Б.Н нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн аппартмент” хотхоны 90 дүгээр байрны 1 дүгээр орцны В-1 давхарт байрлах авто зогсоол дотор 85-99 УБЯ улсын дугаартай саарал өнгийн Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийх явцдаа болгоомжгүйгээр иргэн П.Энхтөрийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд /хх.4-7, 11-12, 42-43/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх.9/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх.10-11/, мөрдөн байцаалтад хохирогч Н.Пэрэнлэй /хх.134/, гэрч Б.Лхагвасүрэн /хх.27/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 11 дугаартай дүгнэлт /хх.41/, техникий шинжээчийн 37, 11/19 дугаартай дүгнэлтүүд /хх.47/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд Б.Ныг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Н.Пэрэнлэй нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн жирэмсэн болон 4-10 насны 2 хүүхэдтэй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 10.184.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР