Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/652

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

 

Улсын яллагч Д.Цолмон,

 

Хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат /ҮД:0419/,

 

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг /ҮД:0862/,

 

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан /ҮД:1344/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гантулгыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2501 0175 дугаартай, 4 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 83 дугаар байрны 30 тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2/133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ховогт Ггийн Г /РД: /,

 

  1. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1981 оны 03 дугаар 20-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 31 тоотод оршин суух, “HARD BOX” ХХК-ний захирал ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Дгийн Б /Регистрийн дугаар:

 

/,

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Г.Г нь “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000

 

2

 

төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг Д.Бтай бүлэглэн, мөн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 66.388.336 төгрөг, нийт 147.388.336 төгрөгийг завшсан,

 

Д.Б нь Г.Гантулгыг АЙ ЭНД ЭР МОНГОЛИА" ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь түүнтэй бүлэглэн байгууллагын мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, нийт

 

81.000.000 төгрөгийг Г.Гантулгыг өдөөн хатган гаргуулж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Эхнээсээ хохирлоо төлж байгаа. Ахтайгаа уул уурхайн ажил хийж байгаа бөгөөд ажил нь түр саатсан тул хохирол төлөх хугацаа удааширсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн: “Би ажил эхлүүлсэн ч удааширсан тул ийм байдалд орсон. Би цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба хохирогчоор тогтоогдсон байгаа. Хэн нэгнийг хохироох санаа байгаагүй ч хохирлоо төлнө. Гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “Манай байгууллагад учирсан хохирлоос төлөгдсөн 27.500.000 төгрөг төлөгдсөн тул хохирлоос хасч үлдэх 119.888.336 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Энэ дүн дээр шүүх шинжилгээний зардал 2.680.000 төгрөг нэмэгдэж нийт нэхэмжлэх үнийн дүн болох 147.388.336 төгрөгийг шүүгдэгч нараас яаралтай гаргуулж өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. 2015 оны 10 дугаар сард 147.000.000 төгрөгийн асуудал үүссэн. Учир нь Г ажилдаа ирэхгүй эмнэлэгт хэвтсэн гэсэн тул ажлыг нь орлон хийх хүнийг томилж, харилцагч нартай тооцоо нийлэх үед энэ асуудлыг мэдсэн. Цагдаад өргөдөл өгөхөөсөө 2 сарын өмнө энэ асуудлаа хурдан шийд гэж Гд хэлсэн ба шийдэхгүй байсан тул 2016 оны 02 дугаар сард цагдаад хандсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “Манай компанийн Нарантуул хариуцсан менежер Г овогтой Г гэх залуу 2015 оны 11 сарын 03-ны өдөр эмнэлэгт хэвтлээ гэж ажилдаа ирэхгүй болсон тул манай компани Гантулгын орны хүнийг томилж Нарантуул зах дээр очиж харилцагч нартай тооцоо хийлэхэд Гантулгын хариуцсан 21 тооны харилцагч нараас нийт 148.006.540 төгрөг бэлнээр дутсан. Ингээд бид уг асуудлыг мэдээд Гтай удаа дараалан холбогдох гэж 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл арга хэмжээ авсан боловч холбогдож чадаагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Г нь Нарантуул олон улсын

 

3

 

худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт байх лангуунаас мөнгө авахдаа бэлнээр болон өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авсан байдаг уг асуудпын талаар бид харилцагч нартай уулзаж байж мэдсэн” гэх мэдүүлэг /хх.1.11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхтуяагийн өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г надад 500 авдар буюу нийт 12.000 ширхэг хүүхдийн пороро ундаа авчирч өгнө гээд надаас нийт өөрийнхөө Г нэртэй Хаан банкны данс руу бэлнээр миний өөрийн Хаан банкны 5607644454 тоот данснаас нэг ширхэг ундааг 950 төгрөгөөр бодож нийт 11.400.000 төгрөг авсан, гэхдээ уг 12.000 ширхэг ундаанаас надад 9.600 ширхэгийг нь өгсөн одоо уг компаниас 2.400 ширхэг ундаа авах авлагатай байгаа. Гэтэл Г уг компаниас миний нэрийг барьж 2015 оны

 

  1. дугаар сарын 15-ны өдөр 2.400 ширхэг ундааг хуурамч баримт үйлдэн гаргасан байсан. Г надаас мөнгө авах үедээ бэлэн мөнгөний падаан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Цогтбаатарын өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г надад 500 хайрцаг доширак авчирч өгнө гээд урьдчилаад надаас 13.920.000 төгрөгийг авсан. Уг компаниас би авах ёстой бүх бараагаа хүлээж авсан гэх мэдүүлэг /хх.1.21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Долзодмаагийн өгсөн: “... ингээд би Гд нийт 1.400 хайрцаг доширак буюу 38.976.000 төгрөгийг Хаан банкных нь данс руу хийж өгсөн... үүнээс уг 1.000 хайрцаг доширакийг надад өгөхгүй зугатаад яваад байхаар нь би “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-нд хандахад эхлээд надад Г өвчтэй байгаа гэж хэлсэн тэгээд удалгүй Г олон хүнээс бэлнээр өөрийнхөө дансаар мөнгө авсан байна гээд миний хохирол болон 1.000 хайрцаг доширакийг төлөхөөр болж ... намайг хохиролгүй болгож өгсөн” гэх мэдүүлэг /хх.1.23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Долгорсүрэнгийн өгсөн: “... би мөнгийг Гд дансаар хийж өгсөн. Яг ямар дансанд хийж өгснийг санахгүй байна. Гантулгын хувийн данс байсан байх… дээрх компани миний ундаануудыг бүгдийг нь өгсөн байгаа. Г компанидаа өртэй үлдсэн байх... Урьд өмнө нь ямар нэгэн тооцооны асуудал гарч байгаагүй. 2015 оны 12 дугаар сард “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-наас нягтлан нь бас нэг хүнтэй ирээд та 2.760.000 төгрөгийн тооцоотой байна гэхээр нь би надад тийм асуудал байхгүй, би Гд урьдчилж 300 авдар ундааны мөнгө өгөөд ундаагаа авсан шүү дээ л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх.1.29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Алтанцэцэгийн өгсөн: “... би энэ 100 авдар доширакийг Гас авч байсан он сарыг сайн санахгүй байна. Би энийг авсан даруйдаа мөнгийг нь өөри йнхөө 5013007971 тоот хаан банкны дансаас шилжүүлж байсан. Харин Г энэ мөнгийг компанидаа тушаагаагүй байсан гэх мэдүүлэг /хх.1.31/,

 

4

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Нямцэцэгийн өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай контейнер дээр ирээд манайх урамшуулалтай худалдаа явагдаж байгаа өнөөдөр хугацаа нь дуусах гээд байна, та өнөөдөр мөнгөө хийгээдэх гэхээр нь би 100 хайрцаг доширак бэлэн гоймон авахаар болж 27.840.000 төгрөгийг Гантулгын өгсөн 5013002258 дугаарын ХААН банкны дансанд контейнерийн дугаар болох 287-с гэсэн утгатай хийсэн... миний хувьд Гд зээлсэн мөнгө байхгүй. Бэлэн гоймонгийн мөнгө гэж тухайн үед дансанд нь хийж байсан. Г бид 2бие биенээсээ мөнгө зээлээд байхаар тийм дотно харьцаатай хүмүүс биш...” гэх мэдүүлэг /хх.3.85/,

 

“АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-ний ажилтны ажил үүргийн хуваарь /хх.1.88/,

 

“Сүлд аудит” ХХК-ний гаргасан:

 

“... 4. 3ах хариуцсан менежерээр ажиллаж байсан Г.Гд үүсч байгаа 148.006.540 төгрөгийн дутагдалтай холбоотойгоор Г.Гантулгын хариуцсан 20 харилцагчийн тооцоог шалган үзэхэд 147.388.336 төгрөгийн дутагдал гарч байгаа нь холбогдох анхан шатны баримтаар нотлогдлоо...

 

  1. Харилцагчидтай өглөг авлагын тооцоогоо сар болгон хийж баталгаажуулж байгаагүйгээс зах хариуцан ажиллаж байсан менежер Г.Г 147.388.336 төгрөгийг хувьдаа авч шамшигдуулах нөхцлийг бүрдүүлсэн байна...” гэх аудитын дүгнэлт /хх.1.40-41/,

 

Г.Г нь “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-д ажиллах хугацаандаа нийт 147.388.336 төгрөгийн дутагдал гаргасан болохыг тогтоосон шинжээчийн 49, 87 дугаартай дүгнэлтүүд /хх.1.50-51, 3.155-157/,

 

Мөрдөн байцаалтанд Г.Гантулгын яллагдагчаар өгсөн: “Б анх надаас 81.000.000 төгрөг авахдаа тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй байна би ажил авах гэж байна удлаа гэхэд 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Тухайн үед би “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК- ний Нарантуул захыг хариуцсан борлуулалтын менежер ажилтай байсныг Б сайн мэддэг намайг их хэмжээний мөнгөтэй харьцдаг гэдгийг мэддэг байсан тул намайг борлуулалтын орлогоосоо хэдэн төгрөг өгөөчээ гэсэн. Ингээд үүнээс хойш Б бид 2 Нарантуул захаар манай харилцагч нараас мөнгө асууж компаны орлогоос урьдчилан авах гэсэн боловч харилцагчдад мөнгө байгаагүй тул 7 хоногийн дараа өргөтгөлийн 287-р лангуунаас 27.840.000 төгрөгийг, өргөтгөлийн 350-р лангуунаас 12.160.000 төгрөгийг өртгөлгөлийн 194-р лангууны Эрка гэх хүнээс 41 сая төгрөгийг авсан. Эдгээр мөнгө уул нь шууд компаний дансанд орох ёстой байсныг Б мэдэж байсан. Анх Б ажлаа эхлэх гэж надаас мөнгө асуухдаа чи компанийхаа орлогоос урамшуулал зарлаад мөнгө аваад өгөөчээ, миний ажлын мөнгө ороод ирэхээр алданги болон үндсэн мөнгийг би төлчихнө гэсэн юм” гэх мэдүүлэг /хх.2.151-152/,

 

Мөрдөн байцаалтанд яллагдагч Д.Бын өгсөн: “... Гтай өмнө энэ ажлын талаар ярьж байсан учир нөгөө ажил чинь 80 сая төгрөг байвал бүтэх гэж байна чи харилцагч нараасаа нэг сарын хугацаатай зээлээд өгөөч гэхэд

 

5

 

Г асууя гээд маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг өгсөн... 42.000.000 төгрөгийг Г надад 2016 оны 04 сарын 20-ны өдөр өгсөн. Ингээд би нийтдээ Гас 81.000.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /хх.2.180/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Г.Г нь “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, нийт 81.000.000 төгрөгийг Д.Бтай бүлэглэн, мөн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд 66.388.336 төгрөг, нийт 147.388.336 төгрөгийг завшсан,

 

Д.Б нь Г.Гантулгыг АЙ ЭНД ЭР МОНГОЛИА" ХХК-ний Нарантуул Олон Улсын Худалдааны төвийн борлуулалтын менежерээр ажиллаж байхад нь түүнтэй бүлэглэн байгууллагын мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42.000.000 төгрөг, нийт

 

81.000.000 төгрөгийг Г.Гантулгыг өдөөн хатган гаргуулж завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт /хх.1.11-12/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч М.Эрдэнэсүрэнгийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Н.Мөнхтуяа /хх.1.19-20/, С.Цогтбаатар /хх.1.21-22/, С.Долзодмаа /хх.1.23-24/, Л.Долгорсүрэн /хх.1.29-30/, А.Алтанцэцэг /хх.1.31/ нарын өгсөн мэдүүлэг, “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-ний ажилтны ажил үүргийн хуваарь /хх.1.88/, “Сүлд аудит” ХХК-ний гаргасан аудитын тайлан /хх.1.40-41/, шинжээчийн 49, 87 дугаартай дүгнэлтүүд /хх.1.50-51, 3.155-157/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Г.Г /хх.2.151-152/, Д.Б /хх.2.180/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Г нь өөрийн ажиллаж байсан компаний харилцагч нараас барааны мөнгийг борлуулалтын урамшуулал зарласан гэж урьдчилан авсан байх боловч тус гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд компаниас барааны борлуулалтын урамшуулал зарлаж байсан нь хохирогч байгууллагын төлөөлөгч болон холбогдох гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, борлуулалтын менежер урьд нь харилцагч нараас барааны мөнгийг урьдчилан авч байсан тухай компаний харилцагч болох гэрч нар мэдүүлсэн, мөн борлуулалтын менежерийн ажил үүргийн хуваарьт барааны мөнгийг урьдчилан авч болох эсэх тухай заалт тусгагдаагүй байх бөгөөд

 

6

 

мөрдөн шалгах зайлшгүй шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэсэн боловч Г.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй болох нь тогтоогдоогүй, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчид хүсэлт гаргаагүй болно.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Д.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч болох боловч түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд холбогдох заалт буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ялаас харьцангуй хөнгөрсөн байх тул ял, эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

 

Гэхдээ 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Харин Г.Гантулгын 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох тул түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

 

Иймд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд

 

7

 

гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Г.Гантулгыг гэм буруутайд тооцсон болно.

 

Улмаар Г.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын заримыг сайн дураар нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг ялыг хуульд заасан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Г.Гантулгын урьд нь цагдан хоригдсон 89 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гаргасан 1335 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.335.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас хасч, үлдэх 8.665.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэхээр тогтоов.

 

Д.Б урьд нь 70 хоног цагдан хоригдсон, Г.Г нь хохирлоос 27.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Тус гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн гэм хорын хохирлын 38.888.336 төгрөгийг шүүгдэгч Г.Гас, 81.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Баас, шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гаргасан зардал нийт 2.680.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1.340.000 төгрөг гаргуулж, хохирогч “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-д тус тус олгон, хохирогч байгууллагын 122.568.336 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
 

8

 

журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Ховогт Ггийн Гантулгыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Гд мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гантулгын урьд нь цагдан хоригдсон 89 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас нь хасч үлдэх 8.665.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Д.Б урьд нь 70 хоног цагдан хоригдсон, Г.Г нь хохирлоос 27.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар Г.Гас 40.228.336 төгрөг, Д.Баас 82.340.000 төгрөг гаргуулж, хохирогч “АЙ ЭНД ЭР МОНГОЛИА” ХХК-д тус тус олгосугай.
 

9

 

 

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г, Д.Б нарт урьд нь авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ

 

 

 

 

 

 

 

 

С.ӨСӨХБАЯР