Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/654

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга .....,

 

Улсын яллагч Д.Агар,

 

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “...” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Сд холбогдох 1706 0213 00157 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автомеханик инженер мэргэжилтэй, ХСИС-ийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, их дарь-эх 3 дугаар гудамжны 143 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Ды С, /РД: /,

 

 

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Д.С нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр гудамжны ойролцоо гудамжинд иргэн Х.Төрмөнхтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Төрмөнхийн өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед хашааны үүдэнд ирээд орох гэтэл нэг найз маань машин дотроосоо дуудсан. Яваад очтол манай 2 найз сууж байсан, тэгээд нэг юм ууж байсан болохоор намайг татчих гээд бид хамт суугаад байж байтал тал шил юм нь дуусаад би нэг том пиво аваад тэрнээс бид 3 нэг нэг татсан. Тэгээд нэг

 

2

 

 

найзын маань эхнэр ирээд салцгаасан. Тэгэхэд хойно орилолдоод эхлэхээр нь би буцаж очоод хартал тэд хоорондоо зодолдож байсан. Тэгээд болиулахад “болино” гэчихээд нэг нь чулуу бариад нэгнийхаа араас гүйсэн. Тэгэхээр нь тэрнийг нь барьж болиулаад тавь гэсэн чинь тавиагүй цохих гээд байсан. Тэгсэн гартаа барьсан чулуугаар миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би тонгойгоод нүдээ барихад үсдэж дараад нүүр рүү баахан өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...”, “...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй би эмчилгээний зардалын мөнгө гэж Саас 250,000 мянган төгрөг авсан одоо нэхэмжилэх зүйл байхгүй ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх.10-12, 13/,

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Селемхааны өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 22-

 

ны өдөр би найз С найзтайгаа гэрийнхээ ойролцоо байдаг сагсны шидэн дээр 18 цагийн үед уулзсан. Тэгээд найз маань надтай ойрд уулзаагүй гэж мөн манай хүүхдүүд дээр ирсэн юм. С бид хоёр манай гэрт байж байгаад гэрээс гарч гадаа сагсны шидэн дээр очиж 0,75 граммтай Болор архи дэлгүүрээс авч гадаа бид хоёр хувааж уусан. Уг архийг ууж дуусаад байхад мөн манай гэрийн ойролцоо байдаг найз Төрмөнх нь С бид хоёрыг хараад хүрээд ирсэн. Тэгээд би Төрмөнхтэй эхэлж очиж уулзсан. Би Төрмөнхийг ажлаа амжуулчихаад гараад ир гэж хэлсэн, тэгтэл Төрмөнх гэрлүүгээ ороод гараад ирье гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэр үед Төрмөнхийн хашааны гадаа уулзсан, төд удалгүй Төрмөнх гэрээсээ гарч ирээд бид гурав дахин 0,75 граммтай Соёрхол архи авч гудамжинд уусан бөгөөд уг архиа ууж байгаад би найз Стай муудалцсан. Тэгэхэд С бид хоёрыг салгахаар Төрмөнх нь бид хоёрын голоор орсон тэр үед бид хоёр тийшээ болсон. Тэгтэл С нь Төрмөнхийг эргүүлээд нүүрэн тус газар руу нь цохиод авсан. Тэгж байтал манай эхнэр ирж намайг аваад гэр рүүгээ орсон. С, Төрмөнх хоёр үлдсэн. Намайг эхнэр маань гэрт оруулчихаад эргэж гудамжинд гарч Сы эгчийг нь дуудсан. Гэтэл Төрмөнхийн нүднээс нь цус гараад хавдсан байсан болохоор нь эхнэр маань доош эмийн сан орж түрхлэг аваад Төрмөнхөд өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

 

 

 

Мөрдөн байцаалтад М.Батбаатарын яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр багын найз Селемхааны гэрт нь орсон. Манай хоёрынх нэг доор байдаг юм. Тэгээд би Селемхааны гэрт 18 цагийн үед орсон санагдаж байна Селемхаан бид хоёр гэрээсээ гараад дэлгүүр орж эхэлж 0,75 граммтай Болор архи авч гудамжныхаа сагс тоглодог шид дээр очиж хоёулханаа архи уусан. Уг архиа уугаад дуусч байхад мөн манай гэрийн ойролцоо байдаг Төрмөнх ирээд бид гурав дахин нэг шил архи дэлгүүрээс дахин авч уусан. Би тухайн үед согтолт ихтэй байсан учир болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би Селемхааны эхнэртэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд Селемхаан бид хоёр хоорондоо зодолдоод бид хоёрыг салгах гэж Төрмөнх дундуур нь орсон. Тэгсэн чинь би Төрмөнхийг чи яв гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгж байгаад би гэр рүүгээ ороод унтсан байсан. Би тухайн үед архи уусан согтолт ихтэй байсан болохоор яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, ямар ч байсан архи уусанаас болсон байх... Тухайн үед Селемхаан, Төрмөнх бид гурав байсан, өөр хүн байгаагүй. Би Төрмөнхийн биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

 

3

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12140 дугаартай: “... Х.Төрмөнхийн биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх.17/,

 

 

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.26, 28/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.30/,

 

Хохирогч Х.Төрмөнхийн “250.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх.06/ зэрэг болно.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

 

 

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр гудамжны ойролцоо гудамжинд иргэн Х.Төрмөнхтэй архи маргалдаж улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

 

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 

 

Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

4

 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д.Сы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Х.Төрмөнх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

 

 

Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

  1. М овогт Ды Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Сд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг ... /.../ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Сд мэдэгдсүгэй.

 

 

 

  1. Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

 

5

 

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ӨСӨХБАЯР