Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Болор,

 

Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

 

Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Нд холбогдох 1706 01859 0129 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, бичиг үсэг мэдэхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Хошуу гэх газар оршин суух бүртгэлтэй, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял

 

шийтгүүлж байсан, С овогт Өгийн Н /РД: /,

 

 

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Ө.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны гадна иргэн Г.Нандин-Эрдэнэтэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нандин-Эрдэнийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн

 

  1. дүгээр хороо, “Чингис” бааранд зөөгч ажилтай юм. 2017 оны 09 сарын 10-наас 11-нийг шилжих шөнө 00 цагийн үед ажил дээрээ байж байтал гаднаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй
 

2

 

 

хүн орж ирээд пиво захиалж уусан бөгөөд гаднаас том савтай Сэнгүр пиво аваад ороод ирэхээр нь би “гаднаас согтууруулах ундаа оруулж ирж болохгүй” гэтэл эрэгтэй нь “уухгүй, чи юу гээд байгаа юм” гэхээр нь “уухгүй бол текен дээр тавиад гарахдаа авчих” гээд пивийг нь авах гэхэд намайг түлхсэн. Тэгтэл эхнэр гэх эмэгтэй нь миний нуруу руу цохисон. Тэгэхэд нөхөр нь миний нүд рүү гараараа цохихоор нь би уурлаад пивийг нь өөдөөс нь шидтэл тэр хүмүүс гараад явахаар нь би араас нь гараад утсаараа цагдаа дуудаад зогсож байтал эхнэр нь миний үснээс зулгаагаад, нөхөр нь миний гарыг хазаж утас булааж аваад газарт шидсэн юм. Миний зүүн нүд хавдсан, баруун гарын эрхий хурууг хазсан, баруун бугалга хөхөрсөн. Мөн миний Нокиа 3220 маркийн гар утсыг шидэж эвдэлсэн юм”, “... би томографийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Мөн өвчин намдаах эм 1800 төгрөгөөр авсан. Тухайн хүмүүс миний Нокиа 3220 маркийн гар утсыг эвдсэн. Би гар утсаа 20.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 141.800 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлгүүд /хх.07-08, 09-10/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Түвшинтөгсийн өгсөн: “... Би 2017 оны 09 сарын 10-аас 11-нд шилжих шөнө ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 19-р хороо цайз 16-ын автобусны буудлын баруун хойд талд Чингис баарны үүдэнд зөөгч эмэгтэй нэг эрэгтэйтэй зууралдаад гараад ирсэн. Хажууд нь тэр залууг хоёр хүүхэн дагаад явж байсан. Би тухайн үед дэлгүүрээ хаагаад явах гэж байсан юм. Тэгээд гайгүй болох байх гэтэл орилолдоод байхаар нь очоод салгах гэтэл салахгүй байсан тэгж байгаад салсан. Тэгэхээр нь би яваад өгсөн. Намайг харахад эмэгтэй нь нөгөө залуугаас зуурчихсан эрэгтэй нь орилоод байсан, эрэгтэй нь гараараа зөөгч эмэгтэйг 2-3 удаа гараараа цохиж байгаа нь харагдсан. Яг хаашаа нь цохисон эсэхийг нарийн сайн харж чадаагүй гар луу нь болон нүүр хэсэгт нь цохисон байж магадгүй. Эмэгтэй нь эрэгтэйг цохиогүй. Тухайн үед хажууд нь байсан хоёр эмэгтэй зодоонд оролцоогүй, орилж хашгираад байсан хэрүүл маргаан хийсэн байх. Эрэгтэй нь болон нөгөө дагаж явсан хоёр эмэгтэй нь тодорхой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний харсанаар зөөгч эмэгтэй ямар нэг хүнийг зодож цохиогүй. Бааран дотор юу болсоныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх.19/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Отгонсайханы өгсөн: “... Би 2017 оны 09 сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19-р хороо Чингис бааранд барменаар ажиллаж байхад ойролцоогоор 00 цагийн орчимд 1 эрэгтэй 2 эмэгтэй орж ирээд үйлчлүүлж байсан. Би гадагшаа гараад мөнгө задлуулчихаад орж ирэхэд бааран дотор нөгөө эрэгтэй нь манай зөөгч Нандин-Эрдэнэ рүү гараараа далайгаад цохиж байгаа харагдсан. Тэгээд манай зөөгч цагдаа дуудаад ирье гээд гарсан бөгөөд араас нь удалгүй зөөгчийг зодсон эрэгтэй эхнэрийнхээ хамт гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гарсан чинь зөөгчийн гар утас газарт унасан байдалтай, зөөгч нөгөө эрэгтэйтэй зууралдаад зогсож байсан. Тэгээд намайг утсаа өгчих гээд Нандин-Эрдэнэ миний утсыг аваад цагдаа дуудсан. Бааран дотор тээкний хажууд зөөгч Нандин-Эрдэний толгой хэсэг рүү нь үл таних эрэгтэй гараараа нэг удаа цохиж байсан, гадаа гараад цохисон эсэхийг нь би хараагүй. Тухайн эрэгтэйгийн эхнэр нь гэх эмэгтэй зөөгч рүү бас дайраад хэл амаар доромжлоод байсан зодоонд оролцоогүй. Миний харсанаар Нандин-Эрдэнэ ямар нэг хүнийг зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх.20/,

 

3

 

 

Мөрдөн байцаалтад Ө.Нн гэрчээр өгсөн: “... Би 2017 оны 09 сарын 10-ны орой ойролцоогоор 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19-р хороо Чингис нэртэй бааранд эхнэр Өлзийтөгс, танил Цэцэгээ нарын хамт орсон. Тэгээд тус бааранд би 2 шил, манай эхнэр 2 шил, нөгөө Цэцэгээ гэх хүн 1 шил 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд тэнд ойролцоогоор 00 цагийн орчимд дээрээс авсан пивоо тус бааранд авч орж ирсэн чинь зөөгч нь чи наад пивоо лангуун дээр тавь гэсэн тэгтэл манай эхнэр ямар ааш муутай юм бэ, чи хүнтэй аятайхан харьцаач, манай нөхөр жаахан уусан байгаа гэж хэлсэн чинь чадахгүй би олон хүнтэй харьцаж байна гэх зэргээр хэрэлдэж салаавч гаргасан. Тэгтэл манай эхнэр тэр зөөгч эмэгтэйг түлхсэн чинь гэдэс рүү өшиглөсөн тэгэхээр нь ганц удаа гараараа нүүр хэсэг рүү нь алгадсан. Тэгээд бид нар тус баарнаас гарсан бөгөөд гадаа үүдэнд байж байтал зөөгч эмэгтэй цагдаа дуудна гээд утсаа гаргаад ирэхээр нь би утсыг нь булааж аваад газарт шидсэн. Тэгэхэд утас нь бутраад явчихсан. Тэгэхэд Цэцэгээ эгч өөрийнхөө утсыг өгөх гэсэн чинь тус зөөгч эмэгтэй би наад ямбий утсаар чинь яах юм гээд авахгүй байсан. Тэгээд цагдаад ирээд аваад явсан. Тухайн үед зөөгч охин миний цамц, подволкыг зуураад урсан. Тухайн үед манай эхнэрийг өшиглөхөөр нь би өмөөрөөд нэг удаа гараараа нүүр хэсэгт нэг удаа гараараа атгаж байгаад цохисон. Миний биед бэртэл гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай эхнэр Өлзийтөгс тухайн эмэгтэйтэй зууралдаж, түлхсэн зодож цохисон зүйл байхгүй. Хэрэг болох үед би манай эхнэр Өлзийтөгс, Цэцэгээ, тэгээд тухайн зөөгч эмэгтэй байсан. Зөөгч эмэгтэй эрүүл байх шиг байсан, манай эхнэрийн төрсөн өдөр байсан учраас Цэцэгээ, Өлзийтөгс, бид гурав тодорхой хэмжээгээр согтсон байсан би арай илүү согтуу байсан гэхдээ болсон асуудлыг муухан санаж байна” гэх мэдүүлэг /хх.17-18/,

 

 

 

Мөрдөн байцаалтад Ө.Нн яллагдагчаар өгсөн: “... Би хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би их гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй болно” гэх мэдүүлэг /хх.44/,

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11532 дугаартай: “... Г.Нандин-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын топгонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,

 

 

 

Хохирлын баримт /хх.24-25/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.29/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.33/,

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх.47-49/ зэрэг болно.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

 

4

 

 

үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

 

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 

 

Шүүгдэгч Ө.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” баарны гадна иргэн Г.Нандин-Эрдэнэтэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нандин-Эрдэнийн өгсөн: “... Тэгтэл эхнэр гэх эмэгтэй нь миний нуруу руу цохисон. Тэгэхэд нөхөр нь миний нүд рүү гараараа цохихоор нь би уурлаад пивийг нь өөдөөс нь шидтэл тэр хүмүүс гараад явахаар нь би араас нь гараад утсаараа цагдаа дуудаад зогсож байтал эхнэр нь миний үснээс зулгаагаад, нөхөр нь миний гарыг хазаж утас булааж аваад газарт шидсэн юм. Миний зүүн нүд хавдсан, баруун гарын эрхий хурууг хазсан, баруун бугалга хөхөрсөн. Мөн миний Нокиа 3220 маркийн гар утсыг шидэж эвдэлсэн юм”, “... би томографийн зураг 120.000 төгрөгөөр авахуулсан. Мөн өвчин намдаах эм 1800 төгрөгөөр авсан. Тухайн хүмүүс миний Нокиа 3220 маркийн гар утсыг эвдсэн. Би гар утсаа 20.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 141.800 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлгүүд /хх.07-08, 09-10/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Түвшинтөгсийн өгсөн: “... Намайг харахад эмэгтэй нь нөгөө залуугаас зуурчихсан эрэгтэй нь орилоод байсан, эрэгтэй нь гараараа зөөгч эмэгтэйг 2-3 удаа гараараа цохиж байгаа нь харагдсан. Яг хаашаа нь цохисон эсэхийг нарийн сайн харж чадаагүй гар луу нь болон нүүр хэсэгт нь цохисон байж магадгүй. Эмэгтэй нь эрэгтэйг цохиогүй. Тухайн үед хажууд нь байсан хоёр эмэгтэй зодоонд оролцоогүй, орилж хашгираад байсан хэрүүл маргаан хийсэн байх. Эрэгтэй нь болон нөгөө дагаж явсан хоёр эмэгтэй нь тодорхой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний харсанаар зөөгч эмэгтэй ямар нэг хүнийг зодож цохиогүй. Бааран дотор юу болсоныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.19/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Отгонсайханы өгсөн: “... бааран дотор нөгөө эрэгтэй нь манай зөөгч Нандин-Эрдэнэ рүү гараараа далайгаад цохиж байгаа харагдсан... Бааран дотор тээкний хажууд зөөгч Нандин-Эрдэний толгой хэсэг рүү нь үл таних эрэгтэй

 

5

 

 

гараараа нэг удаа цохиж байсан, гадаа гараад цохисон эсэхийг нь би хараагүй. Тухайн эрэгтэйгийн эхнэр нь гэх эмэгтэй зөөгч рүү бас дайраад хэл амаар доромжлоод байсан зодоонд оролцоогүй. Миний харсанаар Нандин-Эрдэнэ ямар нэг хүнийг зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх.20/,

 

 

 

Мөрдөн байцаалтад Ө.Нн гэрчээр өгсөн: “... Тэгээд тэнд ойролцоогоор 00 цагийн орчимд дээрээс авсан пивоо тус бааранд авч орж ирсэн чинь зөөгч нь чи наад пивоо лангуун дээр тавь гэсэн тэгтэл манай эхнэр ямар ааш муутай юм бэ, чи хүнтэй аятайхан харьцаач, манай нөхөр жаахан уусан байгаа гэж хэлсэн чинь чадахгүй би олон хүнтэй харьцаж байна гэх зэргээр хэрэлдэж салаавч гаргасан. Тэгтэл манай эхнэр тэр зөөгч эмэгтэйг түлхсэн чинь гэдэс рүү өшиглөсөн тэгэхээр нь ганц удаа гараараа нүүр хэсэг рүү нь алгадсан. Тэгээд бид нар тус баарнаас гарсан бөгөөд гадаа үүдэнд байж байтал зөөгч эмэгтэй цагдаа дуудна гээд устаа гаргаад ирэхээр нь би утсыг нь булааж аваад газарт шидсэн... Тухайн үед манай эхнэрийг өшиглөхөөр нь би өмөөрөөд нэг удаа гараараа нүүр хэсэгт нэг удаа гараараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

 

 

 

Мөрдөн байцаалтад Ө.Нн яллагдагчаар өгсөн: “... Би хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би их гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй болно” гэх мэдүүлэг /хх.44/,

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11532 дугаартай: “... Г.Нандин-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын топгонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

 

 

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Ө.Нг гэм буруутайд тооцсон болно.

 

 

 

Улмаар Ө.Нн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.

 

 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ө.Нн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн зүй

 

6

 

 

бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

 

 

Хохирогч Г.Нандин-Эрдэнэ нь шүүгдэгчээс 141.800 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 128.000 төгрөгийг Ө.Нгөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

 

 

Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

  1. С овогт Өгийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Нд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Нд мэдэгдсүгэй.

 

 

 

  1. Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Нгөөс 128.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Нандин-Эрдэнэ /РД:ДМ89120301/-д олгосугай.
 

7

 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ӨСӨХБАЯР