| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/668 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/668
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Сд холбогдох 1706 00607 0136 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт 1981 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.С нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 03-13 тоотод бага насны /9 настай/ хохирогч А.Акмаралын толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад 18 насанд хүрээгүй хохирогч А.Акмаралын өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой аав эрүүл гэртээ байж байтал Соко ах 2 хүүхэдтэйгээ орж ирсэн. Аав, Соко ах хоёр хэрэлдэж байгаад ширээн дээр гараараа цохисон чинь аав Соко ахыг дагуулаад гарсан ба Соко ахын охин уйлахаар нь үүрээд араас гараад дагаад явж байтал муу гичий цагдаа дуудна
гэнээ гээд миний толгой руу том чулуугаар цохисон. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Аблайн өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед гэртээ ирээд тариа хийлгээд хэвтэж байтал 22 цагийн үед С нэлээн согтуу 2 хүүхдээ дагуулаад орж ирээд “наадмын 3 хоног уулаа. Наадмын уух юм байвал гаргаач” гэхээр нь хөдөө яваад ирсэн эмчилгээ хийлгэж байгаа, архи, пиво байхгүй гэхэд миний өөдөөс агсарч ширээ гараараа цохиж босож ирээд арчаагүй юм чинь ганц юм гаргаж чадахгүй байхдаа яадаг юм бэ гээд байхаар нь чамд өгөх юм байхгүй, пизда минь 2 хүүхдээ аваад яв гэж хэлээд гэрээсээ чирээд гаргаад хашааны гадаа гаргасан чинь орилоод байсан. 4 настай хүүхдийг манай охин үүрээд гарч ирэхэд уйлаад байхаар нь 3 хүүхдийг наанаа байж бай гэтэл миний нуруу руу банзаар цохихоор нь банзыг булааж аваад цааш нь түлхсэн чинь газар унаад босож ирэхдээ гартаа барьсан чулуугаа шидэж, охин Акмаралын толгой руу цохисон чинь охин орилоод ухаан алдсан. Охиноо тэврээд гэртээ орсон чинь ухаан орсон ба түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Одоо охины толгой өвдөөд бөөлжөөд байгаа. Толгойн зургийг нь авахуулсан. Би Сыг зодож, цохиогүй. Надаас архи нэхээд ширээ рүү гараараа цохихоор нь гэрээс чирээд гадагш гаргасан чинь гудамжинд орилоод, хүүхдүүд нь уйлсан ба охин цагдаад дуудлага өгөх гэхэд цагдаа дуудлаа гээд гартаа барьсан чулуугаар толгой руу цохисон...”, “...
С миний хажуугаар гарч охин дээр явж очсоноо гартаа чулуу барьсан байсан тэрүүгээрээ “чи муу гичий цагдаа дуудлаа” гэж хэлснээ охины ар талын дагз руу чулуутай гараараа хавсраад нэг удаа цохисон...”, “... Охин Акмарал нь хөдөө хүүхдүүдтэй тоглохоороо чих шуугиад, толгой өвдөөд байна гэдэг болсон...” гэх мэдүүлгүүд /хх.11-12, 15-16, 17/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бямбын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 17-р хороонд байх гэр лүүгээ орж байтал гэрийн үүдэн дээр цагдаагийн алаг машин харагдахаар нь яваад очтол Аблай охинтойгоо, манай нөхөр мөн 2 цагдаагийн хамт машин дотор байхаар нь цагдаагаас нь юу болов гэж асуутал “Энэ хүн дуудлага өгсөн айлын хүүхэд цохисон гэж дуудлага өгсөн та араас хэлтэс дээр яваад оч” гэж хэлсэн. Араас нь би Ариунбилэг гэгчийг дуудаж машинаа бариулаад араас нь очтол Аблайг хүүхэдтэй нь үлдээгэээд манай нөхрийг эрүүлжүүлэх рүү аваад явсан юм. Цагдаагийн 3 хэлтсийн гадаа 103 ирээд Аблайгийн охиныг үзсэн. Эмч нь гайгүй байна. Та гомдолтой гэвэл Гэмтэл орж үзүүл гэж хэлтэл Аблай нь та нар ингээд болоо юу, та нарыг дуудсаны хэрэг алга гээд яриад үлдсэн. Эмч нь Гэмтэл яв гээд гарч явсан. Цагдаа нь та цуг гэмтэл яв гэхээр нь манай машиныг Аблай бариад манай гэрт хүргэж өгөөд Аблайгийн найзын машинаар Гэмтэл орсон. Хүүхдийн тархины зургийг авахуулсан. Гэмтлийн эмч одоо мэдэгдэх юм алга, хүүхэд хариад тасралтгүй бөөлжөөд байвал эргэж ирээд томографикт харуулаарай гээд явуулсан. Хүйтэн жин тавь, хөдөлгөөнийг нь хориод өвчин намдаагч өгөөд ажигла гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.18/,
Мөрдөн байцаалтад Л.Сын яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.37/,
Мөрдөн байцаалтад 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Аблайн өгсөн: “... Миний охины эмчилгээний зардалд С нь нийт 400.000 төгрөгийг өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү. Уг хэрэг нь 4 мөрдөн байцаагч дамжиж иргэн намайг олон дахин дуудаж хүндрэл учруулж байгаа учир яаралтай шийдэж өгнө үү. Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд суухгүй. Сд ямар нэгэн гомдол санал байхгүй. Охин Акмаралын биеийн байдал сайн болсон одоо зүгээр хичээлдээ явж байгаа... Хохирлоо бүрэн авсан” гэх мэдүүлэг /хх.41-42/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8968 дугаартай: “... А.Акмаралын биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.23/,
Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх.29/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.30/,
18 насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.31/,
Хөвсгөл аймгийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх.24-26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.С нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 03-13 тоотод бага насны /9 настай/ хохирогч А.Акмаралын толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад 18 насанд хүрээгүй хохирогч А.Акмаралын өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 13-ны орой аав эрүүл гэртээ байж байтал Соко ах 2 хүүхэдтэйгээ орж ирсэн. Аав, Соко ах хоёр хэрэлдэж байгаад ширээн дээр гараараа цохисон чинь аав Соко ахыг дагуулаад гарсан ба Соко ахын охин уйлахаар нь үүрээд араас гараад дагаад явж байтал муу гичий цагдаа дуудна гэнээ гээд миний толгой руу том чулуугаар цохисон. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Аблайн өгсөн: “... 4 настай хүүхдийг нь манай охин үүрээд гарч ирэхэд уйлаад байхаар нь 3 хүүхдийг наанаа байж бай гэтэл миний нуруу руу банзаар цохихоор нь банзыг булааж аваад цааш нь түлхсэн чинь газар унаад босож ирэхдээ гартаа барьсан чулуугаа шидэж, охин Акмаралын толгой руу цохисон чинь охин орилоод ухаан алдсан... Надаас архи нэхээд ширээ рүү гараараа цохихоор нь гэрээс чирээд гадагш гаргасан чинь гудамжинд орилоод, хүүхдүүд нь уйлсан ба охин цагдаад дуудлага өгөх гэхэд цагдаа дуудлаа гээд гартаа барьсан чулуугаар толгой руу цохисон...”, “... С миний хажуугаар гарч охин дээр явж очсоноо гартаа чулуу барьсан байсан тэрүүгээрээ “чи муу гичий цагдаа дуудлаа” гэж хэлснээ охины ар талын дагз руу чулуутай гараараа хавсраад нэг удаа цохисон...”, “... Охин Акмарал нь хөдөө хүүхдүүдтэй тоглохоороо чих шуугиад, толгой өвдөөд байна гэдэг болсон...” гэх мэдүүлгүүд /хх.11-12, 15-16, 17/,
Мөрдөн байцаалтад Л.Сын яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.37/,
Мөрдөн байцаалтад 18 насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Аблайн өгсөн: “... Миний охины эмчилгээний зардалд С нь нийт 400.000 төгрөгийг өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү... Шүүх хуралд суухгүй. Сд ямар нэгэн гомдол санал байхгүй. Охин Акмаралын биеийн байдал сайн болсон одоо зүгээр хичээлдээ явж байгаа... Хохирлоо бүрэн авсан” гэх мэдүүлэг /хх.41-42/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8968 дугаартай: “... А.Акмаралын биед тархи доргилт, баруун бугалганд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Л.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Л.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Аблай нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР