Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

 

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

 

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Дд холбогдох 1706 01787 0141 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 5 дугаар баг, Баянгол гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, Бовогт Пын Д /РД:/,

 

 

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

П.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана" нэртэй баарны гадна иргэн Ц.Эрдэнэтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эрдэнэтөгсийн өгсөн: “... Би 2017 оны 09 сарын 08 ны шөнө 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хороо Банана баарны үүдэнд найз охин Нандиатай уулзаад байж зогсож байтал манай найз охиныг хоёр талаас нь танихгүй эрэгтэй хүн татаад хүзүүдэж аваад явахаар нь би араас нь очоод яагаад байгаа юм бэ гэж асуутал урдаас маргалдсан залуу намайг цохих шиг болсон тэр үед би газар ухаан алдаад унасан байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа ухаан ортол миний хажууд 2 цагдаа ирчихсэн намайг цохисон залуу байхгүй цуг явж байсан залуу нь байж байсан. Тэгээд тэр цагдаа нар биднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авчирсан. Би өчигдөр 19 цагийн үед 5 найз нарын хамт 2 ширхэг 2 литрийн нийслэл пиво ууцгаасан.

 

2

 

 

Тэрнээс биш архи уугаагүй байсан болохоор би гайгүй эрүүл шахуу байсан. Тухайн үед манай найз охин 3 найзтайгаа хамт бааранд орж бүжиглэнэ гээд явцгаасан энэ үед миний утас цэнэггүй болчихоор араас нь утсаар ярих санаатай очтол ийм асуудал болсон. Би ГССҮТ-д үзүүлсэн чинь хөмсөгний дээд талын яс нь цөмөрсөн байна гэж хэлж байсан мөн хөмсөгний дээд талд оёдол тавьсан гэж байсан хэдэн оёдол тавьсаныг сайн мэдэхгүй байна. Намайг цохисон хүнийг би танихгүй. Намайг цохисон эрэгтэй 25 орчим насны махлагдуу, шар царатай, надаас өндөр эрэгтэй байсан. Тэр эрэгтэй гадна талдаа бор өнгийн куртик, цагаан цамц, жинсэн өмд, саравчтай малгайтай байсан шиг санаж байна” гэх мэдүүлэг /хх.6-8/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтулгын өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой 20-21 цагийн үед Ардын эрх дээр өөрийн найз Алтанхуяг Д-99307451 гэх хоёр залуутай уулзаад нэг Паб-д сууж хүний нэг шил 0.5 граммын пиво уусан юм. Тэгээд пиво ууж дуусаад орой 22 цагийн үед тэндээсээ гараад такси барьж Сансарын Баянцээл талд нэг бааранд орсон юм. Тэгээд бааранд орж үл таних 4 охин сууж байсан ширээнд шахаж суугаад бид гурав 0.5 грамын Чингис нэртэй архи 1 шилийг аваад дөнгөж задлаад нэг нэг уучихаад сууж байтал манай найз Д нь нэг хүрэн цамцтай эмэгтэйтэй юм яриад л байсан юм. Тэгж байгаад тэр охин нь утсаар яриад гадагшаа гарсан юм. Тэгээд Д бид хоёр баарнаас гарч тамхинд явсан ба Алтанхуяг бол бааранд ганцаараа үлдсэн юм. Тэгээд баарнаас гарч тамхинд явахдаа би 00 орсон ба манай найз Д надаас түрүүлээд гарсан юм. Тэгээд би 00 орж бие засчихаад Дын араас гарахад манай найз Дтай нөгөө ширээнд хамт сууж байсан 2 охин уулзаад зогсож байсан ба тэр хоёр охин нь Дд хандаж манай нэг найз охиныг нэг залуу дагуулаад явчихлаа чи очоод найзыг маань авч ирээд өг гэж хэлж байгаа нь надад сонсогдсон юм. Тэгээд манай найз Д нь нөгөө үл таних хоёр охины гуйлтаар нэг найзыг нь авч ирэх гээд цаашаа алхсан юм. Тэгэхээр нь би найзыгаа ганцааранг нь явуулаад яахав гээд Дын араас нь дагаад алхаж байтал найз Д маань нөгөө бааранд юм яриад байсан нэг охин болон одоо хохирогч гэх залуу хоёртой уулзаад тэр залуутай нь маргалдаад зогсож байсан юм. Тэгэхээр нь би тэр 3 дээр явж очоод хохирогч залууг салгаад зам хөндлөн гаргаж өгөөд явуулчихаад найз Дыг гадна нөгөө охинтой нь хамт үлдээгээд би ганцаараа түрүүлээд баар руу орчихсон юм. Тэгээд бааранд ороод Алтанхуягтай юм яриад сууж байгаад Дыг орж ирэхгүй байхаар нь би буцаад баарнаас гарсан юм. Гэтэл баарны үүдэнд нөгөө хохирогч залуу ирчихсэн орилоод л манай найз Дтай маргалдаж байсан тэгэхээр нь би дахиж очоод нөгөө залууг салгаад дахиад зам хөндлөн гаргаж өгсөн ба тэр хохирогч залуу нэлээд согтуу байсан. Тэгээд би эргээд найз Д дээр очиж уулзаад чи гадна зогсож бай би баар руу ороод Алтанхуягыг дагуулаад хувцасаа аваад гараад ирье гэж хэлээд баар руу ороод найз Алтанхуягыг хувцасаа аваад гараад ир явъя гэж хэлчихээд дахиад би түрүүлээд ганцаараа баарнаас гарсан юм. Гэтэл нөгөө хохирогч залуу дахиад ирчихсэн манай найз Дтай маргалдаад зууралдаж аваад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гэж оролдоход салахгүй байхаар нь би тавьчихсан юм. Гэтэл нөгөө хохирогч залуу нь куртикаа тайлж газар шидчихээд одоо үзье гээд манай найз Д руу дайрахад Даншям нь нөгөө залуугийн шанаа руу нь гараараа нэг л удаа цохьсон юм. Гэтэл нөгөө залуу газар унаад өгөхөөр нь манай найз Д зугатаагаад явчихсан юм. Гэтэл хажуугаар явж байсан нэг цагдаа ирээд намайг Дтай хамт явсан гээд барьж аваад ирсэн юм. Д бид 2 бараг л архи уугаагүй бааранд ороод авсан архинаасаа нэг нэг л татсан тэгээд уугаагүй байж байгаад баарнаас гарч тамхинд явахдаа л ийм асуудалд орсон юм. Ер нь бол эрүүл байсан. Анх бааранд ороод манай найз Дтай юм яриад байсан хүрэн цамцтай эмэгтэйгээс л болсон байх. Манай найз Д тэр эмэгтэйг авах гэж явсан харин тэр хохирогч залуу нь тэр эмэгтэйтэй уулзаад зогсож байгаад л маргалдаад байх шиг байсан. Би тэр эмэгтэйг

 

3

 

 

танихгүй ээ. 88680856 гэсэн дугаараас яриад манай найз Д бид хоёрыг сүрдүүлээд бид хоёроос мөнгө нэхээд байсан. Би л тэр хоёрыг салгах гэж оролдсон харин манай найз Д л тэр залууг гараараа нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Би найзтайгаа зүв

 

зүгээр явж байхад тэр хохирогч залуу өөрөө л маяглаад дахин дахин ирж хэрүүл маргаан хийж байгаад өөрөөсөө л болж ганц цохиулж аваад ийм асуудалд хүрээд байна” гэх мэдүүлэг /хх.09-10/,

 

 

 

Мөрдөн байцаалтад П.Дын гэрчээр өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой найз Алтанхуяг, Мөнхгулга хоёртой утсаар ярьж уулзахаар болоод бид 3 орой 20-21 цагийн үед ардын эрхийн тэнд уулзсан юм. Тэгээд бид 3 нэг Паб-д орж хүний нэг шил 0.5 граммын шилтэй пиво авч уусан юм. Тэгээд уг Пабнаас гарч такси барьж 3-уулаа хамт Сансарт ирж Банана гэх нэртэй бааранд орж ширээ байгаагүй учир үл таних 4 охины сууж байсан ширээнд шахаад хамт суусан юм. Тэгээд би 0.5 граммын хар Чингис нэртэй архи захиалж аваад хоёр найзтайгаа хамт нэг нэг татчихаад сууж байгаад ширээнд хамт сууж байсан нэг хүрэн улаан цамцтай охин надтай юм яриад яриа өдөөд байсан юм. Тэгж байгаад тэр охин гараад явчихсан байсан ба би сууж байгаад найз Мөнхтулгатай хамт тамхи татах гээд баарнаас гарсан юм. Тэгээд баарнаас гараад зогсож байтал нөгөө баарны ширээнд хамт сууж байсан үл таних охидууд надад хандаж манай найзыг нэг хачин залуу аваад явчихлаа чи очоод авч ирээд өг гэхээр нь би нөгөө найз охин дээр нь явж очиход тэр охин хажуудаа нэг залуутай хамт цаашаа явж байсан юм. Тэгэхээр нь би тэр охинд хандаж чамайг найзууд чинь дуудаад байна гэж хэлсэн юм. Гэтэл хажууд нь байсан залуу чамд ямар хамаатай юм бэ гээд намайг заамдаж авахаар нь би тэр залууг чи согтуу байна боль гэж хэлэхэд хажуунаас манай найз Мөнхтулга ирээд намайг тэр залуугаас салгаж аваад нөгөө залууг зам хөндлөн гаргаж өгч байсан. Тэгээд би зогсож байтал нөгөө залуу замын цаанаас буцаж гарч ирээд над руу юм яриад л дайраад байсан тэр үед дахиад л манай найз Мөнхтулга ирж нөгөө залууг зам хөндлөн гаргаж өгчихөөд манай найз Мөнхтулга над дээр ирээд найз нь баар руу ороод хувцасаа Алтанхуягыг дагуулаад ирье явцгаая гэж хэлээд баар руу орсон юм. Тэгээд би баарны гадна ганцаараа зогсож байтал нөгөө залуу дахиад замын цаанаас гарч ирээд над руу дайраад дээгүүрх хувцас хунараа тайлаад дайраад байхаар нь би /бөгжгүй нүцгэн/ баруун гараараа тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохьсон ба тэр үед нөгөө газар унаад өгсөн юм. Тэгэхээр нь би айсандаа найзуудыгаа хаячихаад зугатаагаад тэр чигээрээ харьчихсан юм. Би эхлээд Паб-д сууж байхдаа нэг шил пиво уусан сүүлд бааранд ороод 100 грам л архи уусан байх. Өөр юм уугаагүй учир эрүүл байсан. Тэр залуу жаахан согтуу л байх шиг байсан над руу өөрөө дайраад л салж өгөхгүй байсан юм. Би тэр үл таних эмэгтэйг нь танай найзууд чамайг дуудаж байна гэж л хэлсэн. Тэрнээс болоод нөгөө залуу чинь өөрөө над руу дайраад байсан. Тэр эмэгтэй гэж анх баар руу ороход ширээнд сууж байсан 20-22 орчим насны 155-160 орчим өндөр нуруутай, охиныг яриад байна. Тэр охин одоо хохирогч залуутай юм яриад л чи өөрөө эхнэртэй байж энэ тэр гээд л юм яриад байсан. Тэгэхээр нь тэр охиныг хохирогч залуу л мэдэх байх. Тэр залуу л өөрөө намайг зодох гээд над руу дайраад байхаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь баруун гараараа нэг л удаа цохьсон. Тэрнээс өөр зүйлээр дахиж цохиж зодоогүй ээ...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

 

 

 

Мөрдөн байцаалтад П.Дын яллагдагчаар өгсөн: “... би эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой өөрийн найз Алтанхуягтай утсаар ярьж Алтанхуяг, Мөнхтулга хоёртой уулзахаар болсон юм. Тэгээд бид гурав орой 20-21 цагийн үед ардын эрхийн тэнд уулзсан юм. Тэгээд бид 3 хамт нэг Паб-д

 

4

 

 

орж суугаад хүний нэг шил 0.5 грамын сэнгүүр билүү нийслэл нэртэй шилтэй пиво авч уусан юм. Тэгээд байж байгаад уг пабаас гарч Сансарын тунел дээр ирж "Банана" гэх бааранд ороход бид 3 суух ширээ байгаагүй учир үл таних 4 охины сууж байсан ширээнд хамт суусан юм. Тэгээд би 0.5 литрийн хар Чингис нэртэй архи захиалж аваад хоёр найзтайгаа хамт уугаад сууж байгаад манай ширээнд хамт сууж байсан 155 см орчим өндөр, 20-22 орчим насны Хүрэн улаан цамцтай охин надтай яриа өдөөд байсан юм. Тэгээд сууж байгаад нэг мэдсэн чинь нөгөө охин гараад явчихсан байсан юм.Тэгээд би сууж байгаад найз Мөнхтулгатай хамт тамхи татах гээд баарнаас гараад зогсож байтал нөгөө баарны ширээнд хамт сууж байсан үл таних охидууд надад хандаж манай найзыг нэг хачин залуу аваад явчихлаа чи очоод манай найзыг авч ирээд өг гэж гуйсан юм. Тэгэхээр нь би нөгөө найз охин дээр нь явж очиход тэр охин хажуудаа нэг залуутай хамт зогсож байсан юм. Тэгээд нь би нөгөө охинд хандаж чамайг найзууд чинь дуудаад байна гэж хэлээд хажууд нь зогсож байсан юм. Гэтэл тэр охинтой уулзаж байсан байсан залуу буюу одоо энэ хохирогч Эрдэнэтөгс гэх залуу нь надад хандаж чамд ямар хамаатай юм бэ гээд намайг заамдаж авахаар нь би тэр залууг чи согтуу байна боль гэж хэлэхэд хажуунаас манай найз Мөнхтулга ирээд намайг тэр залуугаас салгаж аваад нөгөө залууг зам хөндлөн гаргаж өгч байсан. Тэгээд би ганцаараа зогсож байтал нөгөө залуу замын цаанаас буцаж гарч ирээд над руу юм яриад дайраад дахиад манай найз Мөнхтулга ирж нөгөө залууг салгаад зам хөндлөн гаргаж өгчихөөд манай найз Мөнхтулга над дээр хүрч ирээд найз нь баар руу ороод хувцасаа Алтанхуягыг дагуулаад ирье тэгээд бүгдээрээ явцгаая гэж хэлээд баар руу орсон юм. Тэгээд би баарны гадна ганцаараа Мөнхтулгыг хүлээгээд зогсож байтал хохирогч Эрдэнэтөгс дахиад замын цаанаас гарч ирээд над руу дайраад дээгүүрх хувцасаа тайлж шидээд одоо үзчих үү гэж дайраад байхаар нь би баруун гараараа тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохьсон юм. Гэтэл хохирогч Эрдэнэтөгс газар унаад өгсөн юм. Тэгэхээр энэ залуу одоо босч ирээд дахиад л над руу дайрах байх гэж айсандаа найзуудыгаа хаячихаад ганцаараа зугатаагаад гэр рүүгээ явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11488 дугаартай: “... Ц.Эрдэнэтөгсийн биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөрт, амны баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/,

 

 

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.22/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.23/,

 

П.Дын хувийн байдлын талаарх баримтууд /хх.24-28/ зэрэг болно.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

5

 

 

 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

 

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 

 

Шүүгдэгч П.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Банана" нэртэй баарны гадна иргэн Ц.Эрдэнэтөгсийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эрдэнэтөгсийн өгсөн: “... Би 2017 оны 09 сарын 08 ны шөнө 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хороо Банана баарны үүдэнд найз охин Нандиатай уулзаад байж зогсож байтал манай найз охиныг хоёр талаас нь танихгүй эрэгтэй хүн татаад хүзүүдэж аваад явахаар нь би араас нь очоод яагаад байгаа юм бэ гэж асуутал урдаас маргалдсан залуу намайг цохих шиг болсон тэр үед би газар ухаан алдаад унасан байсан...” гэх мэдүүлэг /хх.6-8/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтулгын өгсөн: “... Гэтэл нөгөө хохирогч залуу нь куртикаа тайлж газар шидчихээд одоо үзье гээд манай найз Д руу дайрахад Даншям нь нөгөө залуугийн шанаа руу нь гараараа нэг л удаа цохьсон юм. Гэтэл нөгөө залуу газар унаад өгөхөөр нь манай найз Д зугатаагаад явчихсан юм... Анх бааранд ороод манай найз Дтай юм яриад байсан хүрэн цамцтай эмэгтэйгээс л болсон байх. Манай найз Д тэр эмэгтэйг авах гэж явсан харин тэр хохирогч залуу нь тэр эмэгтэйтэй уулзаад зогсож байгаад л маргалдаад байх шиг байсан... Би найзтайгаа зүв зүгээр явж байхад тэр хохирогч залуу өөрөө л маяглаад дахин дахин ирж хэрүүл маргаан хийж байгаад өөрөөсөө л болж ганц цохиулж аваад ийм асуудалд хүрээд байна” гэх мэдүүлэг /хх.09-10/,

 

 

 

Мөрдөн байцаалтад П.Дын гэрчээр өгсөн: “... Тэгээд би баарны гадна ганцаараа зогсож байтал нөгөө залуу дахиад замын цаанаас гарч ирээд над руу дайраад дээгүүрх хувцас хунараа тайлаад дайраад байхаар нь би /бөгжгүй нүцгэн/ баруун гараараа тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохьсон ба тэр үед нөгөө газар унаад өгсөн юм... Тэр залуу л өөрөө намайг зодох гээд над руу дайраад байхаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь баруун гараараа нэг л удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

 

6

 

 

Мөрдөн байцаалтад П.Дын яллагдагчаар өгсөн: “... би эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Тэгээд би баарны гадна ганцаараа Мөнхтулгыг хүлээгээд зогсож байтал хохирогч Эрдэнэтөгс дахиад замын цаанаас гарч ирээд над руу дайраад дээгүүрх хувцасаа тайлж шидээд одоо үзчих үү гэж дайраад байхаар нь би баруун гараараа тэр залуугийн нүүр рүү нь нэг удаа цохьсон юм. Гэтэл хохирогч Эрдэнэтөгс газар унаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11488 дугаартай: “... Ц.Эрдэнэтөгс-н биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөрт, амны баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

 

 

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь П.Дыг гэм буруутайд тооцсон болно.

 

 

 

Улмаар П.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.

 

 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа П.Дын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Ц.Эрдэнэтөгс нь нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

 

 

П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

7

 

 

  1. Бовогт Пын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Дд оногдуулсан 460.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Дд мэдэгдсүгэй.

 

 

 

  1. П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                                                С.ӨСӨХБАЯР