| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/678 |
| Огноо | 2017-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Хохирогч Т.Мөнхбаясгалан,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох 1706 00959 0184 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Нарантуул захын ор зардаг хэсэгт лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 296 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Гийн ******* /Р*******:/
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.******* нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төв дотор иргэн Т.Мөнхбаясгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхбаясгалангийн өгсөн: “Энэ хүн намайг дуудаад энэ 2 орыг гэрийн модон дээр хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгөөд эргээд хүрээд ирсэн. Тухайн үед би нэг их согтоогүй, хөдөлмөрийн чадвартай байсан. 2 орыг нь хүргэж өгчихөөд эргээд ирэхэд намайг цохиод 4 шүдийг маань унагаасан. Би шүдээ авахуулсан, эмчилгээний мөнгө 3 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч 1.500.00 төгрөг болсон. *******араа нь 500.000 төгрөг болсон байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнхбаясгалангийн өгсөн: “... 2017 оны 08
дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед БЗ*******-ийн 14 хороо, Нарантуул зах дотор байрлах тавилга зардаг хэсэгт зогсож байсан чинь *******аваа гэгч намайг дуудсанаа энэ хоёр орыг хүнийг нь дагаад хүргээд өгчих гэсэн. Би тэгээд нөгөө 2 орыг ор худалдаж авсан хүнийг нь дагаад хүргэх газарт нь хүргэж өгчихөөд тэгээд эргээд тавилга зардаг хэсэгт хүрээд ирсэн чинь *******аваа та манай худалдан авагчтай хэрэлдсэн байна гэхээр нь би үгүй гэсэн чинь ШУУ******* ХҮрч ирээд нүүр лүү нэг удаа цохисон. Би тэгээд тухайн үед ухаан алдчихсан байна лээ. Өөр болсон асуудал байхгүй. Одоо миний зүүн талын шанаа хавдартай, доод үүдэн нэг шүд унасан, мөн арын 2 араа хөдөлчихсөн байгаа. Би гомдолтой байна... Нарантуул зах дотор тавилгын хэсэгт ор зардаг. Хааяа ор энэ тэрийг нь зөөж өгдөг. Тиймээ би нэг шил архи уучихсан байсан Гэхдээ нэг их согтуу бол байгаагүй. Хүмүүсийн яриагаар *******аваа гэгч бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн. Ор зардаг наймаачид ер нь байсан. Лхамаа ямар ч байсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.10-12/,
Мөрдөн байцаалтад Г.*******гийн гэрчээр өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар
сарын 06-ны өдрийн 12 цагийн үед би ажил дээрээ ор зараад байж байхад 2 ширхэг ор 2 эмэгтэй хүн авахаар боож баглаад “таны авсан орыг машин дээр чинь аваачиж өгнө” гэж хэлэхэд машин байгаа газраа зааж өгөөд утасны дугаараа үлдээсэн. Тэгээд би ороо боож баглаад тэнд тэрэг түрдэг Т.Мөнхбаясгаланг дуудаад “за энэ 2 орыг хүргээд өгчих би тэрэгний мөнгийг нь өгнө” гэж хэлээд 2 ороо ачаад Мөнхбаясгаланг нөгөө 2 эмэгтэйг дагуулаад явуулсан. Тэгээд удалгүй 20 минутын дараа нөгөө ор авсан 2 эмэгтэй ирээд “танай энэ тэрэгчин чинь ор унагааж гэмтээгээд яасан хол явуулдаг гичий вэ гэж хэллээ” гэж хэлээд над дээр Мөнхбаясгалантай хамт ирсэн. Тэгээд би Т.Мөнхбаясгаланг “чи яахаараа миний үйлчлүүлэгчийг доромжилдог юм, ор унагаад эвдсэн байна” гэж хэлээд би Мөнхбаясгалангийн баруун гараараа нэг удаа зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгэхэд Мөнхбаясгалан газар унаад гартаа чулуу бариад босоод ирэхээр нь би нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Мөнхбаясгалан цагдаа дуудаад захын хэсэг дээр орж учраа олоод салсан. Тэгээд би тухайн үед Мөнхбаясгаланд 10.000 төгрөг өөрт нь өгсөн байгаа. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний үйлчлүүлэгчийг хэл амаар доромжилж, миний 560.000 төгрөгөөр зарсан 2 ширхэг орыг эвдээд наймаа буцаасан учир би уурлаад цохисон. Би тухайн үед ганц аяга айраг уусан байсан. Мөнхбаясгалан бол согтуу архи уусан байсан...” гэх
мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн байцаалтад Г.*******гийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгосон
ялын агууламжийг ойлгосон. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10154 дугаартай: “... Т.Мөнхбаясгалангийн биед тархи
доргилт, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, зүүн дээд 6, доод 8, баруун доод 3-р шүдний сулрал, хамар, зүүн хацар, дээд уруул, эрүүнд
зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19/,
Хохирлын баримт /хх.18/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.28/,
Оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.30/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Г.******* нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төв дотор иргэн Т.Мөнхбаясгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мөнхбаясгалангийн өгсөн: “... 2017 оны 08
дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед БЗ*******-ийн 14 хороо, Нарантуул зах дотор байрлах тавилга зардаг хэсэгт зогсож байсан чинь *******аваа гэгч намайг дуудсанаа энэ хоёр орыг хүнийг нь дагаад
хүргээд өгчих гэсэн. Би тэгээд нөгөө 2 орыг ор худалдаж авсан хүнийг нь дагаад хүргэх газарт нь хүргэж өгчихөөд тэгээд эргээд тавилга зардаг хэсэгт хүрээд ирсэн чинь *******аваа та манай худалдан авагчтай хэрэлдсэн байна гэхээр нь би үгүй гэсэн чинь ШУУ******* ХҮрч ирээд нүүр лүү нэг удаа цохисон. Би тэгээд тухайн үед ухаан алдчихсан байна лээ. Өөр болсон асуудал байхгүй. Одоо миний зүүн талын шанаа хавдартай, доод үүдэн нэг шүд унасан, мөн арын 2 араа хөдөлчихсөн байгаа...” гэх
мэдүүлэг /хх.10-12/,
Мөрдөн байцаалтад Г.*******гийн гэрчээр өгсөн: “... Тэгээд би
Т.Мөнхбаясгаланг “чи яахаараа миний үйлчлүүлэгчийг доромжилдог юм, ор унагаад эвдсэн байна” гэж хэлээд би Мөнхбаясгалангийн баруун гараараа нэг удаа зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгэхэд Мөнхбаясгалан газар унаад гартаа чулуу бариад босоод ирэхээр нь би нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... Миний үйлчлүүлэгчийг хэл амаар доромжилж, миний 560.000 төгрөгөөр зарсан 2 ширхэг орыг эвдээд наймаа буцаасан учир би уурлаад цохисон. Би тухайн үед ганц аяга айраг уусан байсан. Мөнхбаясгалан бол согтуу архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн байцаалтад Г.*******гийн яллагдагчаар өгсөн: “... Би сонсгосон
ялын агууламжийг ойлгосон. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.24-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10154 дугаартай: “... Т.Мөнхбаясгалангийн биед тархи
доргилт, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, зүүн дээд 6, доод 8, баруун доод 3-р шүдний сулрал, хамар, зүүн хацар, дээд уруул, эрүүнд
зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.19/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь Г.*******г гэм буруутайд тооцсон болно.
Улмаар Г.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Хохирогч Т.Мөнхбаясгалан нь эмчилгээний төлбөр болон ажилгүй байсан үеийн олох байсан орлого гэж нийт 3 сая төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Т.Мөнхбаясгалан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР