Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/759

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

 

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

 

Өсвөр насны шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД:0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Аад холбогдох 1706 00731 0036 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 15 нас 3 сар 17 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К5-28 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ховогт Мын А /РД: /,

 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Өсвөр насны шүүгдэгч М.А нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 6 дугаар давхарын 60 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхцэцэгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны тагтаар хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгө аяга, пүүз, хувцас зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

2

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мөнхцэцэгийн өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 30-ны өглөөний 06 цагийн орчим цагдаагаас танай гэрт хулгай орсон гэсэн дуудлага ирсэн. Тэгэхээр нь цагдаа дээр яваад очиход хулгайч нь баригдчихсан манай гэрээс 2 пүүз, 3 мөнгөн аяга. 2 төрийн одон медаль, дэвтэр 10 ширхэг, бэлэн мөнгө 50 төгрөгийн дэвсгэрт 1 боодол 5000 төгрөг, өвлийн хар куртик, малгайтай цамц, жинсэн өмд 2 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, ханцуйгүй цамц 2 ширхэг, дотуур хувцас 2 ширхэг, оймс 14 ширхэг эд зүйлүүдийг тэр хулгайч манай гэрээс хулгайлсан байсан. Тэгээд цагдаа нарын хамт гэртээ очиж үзэхэд манай тагтаар дамжиж ороод гэр доторхи эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: “... тагтаараа доошоо харсан чинь улаан үстэй муухай царайтай хүүхэд манай орц руу орсон. Улаан үстэй муухай царайтай хүүхэд манай эсрэг талын 108 дугаар байрны 6 давхарын аваарын тагтан дээр зогсож байсан. Тэгээд доогуур хүн явсан чинь тэр хүүхэд доошоо нуугдах шиг болохоор нь хулгай хийж байна гэж бодсон. Тэгсэн тэр хүүхэд тагтаар нь дамжиж 6 давхарын айл руу ороод өрөөнүүдийн гэрлийг нь асааж унтраагаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Төртогтохын өгсөн: “... дуудлагын дагуу очиж 108 дугаар байрны 6 давхарт нь гарахад орцны тагт нь онгорхой цаанаас нь М.А гэх хүүхэд цүнхтэй, ууттай юм барьчихсан айлын тагтаар дамжиж орцны тагт руу гарч ирэхээр нь барьж авсан ...” гэх мэдүүлэг /хх.20/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны яллагдагч М.Аын өгсөн: “... Тэр өдөр би хулгай хийхээр Баянзүрх хотхон дээр очоод 107 дугаар байр луу нь ороод 11 давхар дээр нь гараад орцны тагт руу гарсан чинь нэг хүн орилоод цагдаа дуудлаа шүү гэсэн тэгэхээр нь тэр байрнаас гараад 108 дугаар байр луу ороод 0 давхарт нь гараад орцны тагтаар нь дамжиж нэг айл руу ороход тагтны хаалга нь цоожгүй онгорхой байхаар нь ороод мөнгөн аяга, гутал, пүүз, дэвтэр, хувцаснууд аваад цүнхэндээ хийгээд буцаад тагтаар нь гараад орц руу орсон чинь 2 цагдаа зогсож байсан тэгээд баригдсан” гэх мэдүүлэг /хх.64/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярчимэгийн өгсөн: “... Миний хүү Мын А нь 2002 оны 08 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний 2 дахь хүүхэд ба дээрээ нэг эгч, доороо 1 эрэгтэй дүүтэй. М.А нь бага насаа миний гар дээр цэцэрдэгт явж өнгөрүүлсэн ба 2008 онд Нийслэлийн 111 дүгээр сургуульд элсэн орсон ба одоо тус сургуулийн 10а бүлэгт суралцдаг. Хүү маань төлөв томоотой, даруухан хүний үгээр байдаг эгч нь тусаа гарсан учраас одоо надад тусалдаг ганц хүн байгаа юм. Би хувиараа Нарантуул зах дээр жижиглэнгийн бараа зардаг ба миний ажилд тусалдаг юм. Архи хэрэглэдэггүй саяхнаас тамхи татаад байх болсон байна лээ. Миний үгэнд ордог заримдаа үе үе жоохон түргэн ааш гаргах гээд байдаг юм. Бусдаар өөр хэлж яриад байх зүйл байхгүй байна...” /хх.81-82/,

 

3

 

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.08-09/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх.11/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.12-13/, Шинжээчийн дүгнэлт /хх.27-28/, Ял шалгах хуудас /хх.66/,

 

М.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх.70-74/,

 

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх.83/,

 

Нас тоолсон тэмдэглэл /хх.84/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч М.А нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 108 дугаар байрны 6 дугаар давхарын 60 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхцэцэгийн гэрийн тагтаар хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгө аяга, пүүз, хувцас зэрэг эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мөнхцэцэгийн өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 30-ны өглөөний 06 цагийн орчим цагдаагаас танай гэрт хулгай орсон гэсэн дуудлага ирсэн. Тэгэхээр нь цагдаа дээр яваад очиход хулгайч нь баригдчихсан манай гэрээс 2 пүүз, 3 мөнгөн аяга. 2 төрийн одон медаль, дэвтэр 10 ширхэг, бэлэн мөнгө 50 төгрөгийн дэвсгэрт 1 боодол 5000 төгрөг, өвлийн хар куртик, малгайтай цамц, жинсэн өмд 2 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, ханцуйгүй цамц 2 ширхэг, дотуур хувцас 2 ширхэг, оймс 14 ширхэг эд зүйлүүдийг тэр хулгайч манай гэрээс хулгайлсан байсан. Тэгээд цагдаа нарын хамт гэртээ очиж үзэхэд манай тагтаар дамжиж ороод гэр доторхи эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: “... тагтаараа доошоо харсан чинь улаан үстэй муухай царайтай хүүхэд манай орц руу орсон. Улаан үстэй муухай царайтай хүүхэд манай эсрэг талын 108 дугаар байрны 6 давхарын аваарын тагтан дээр зогсож байсан. Тэгээд доогуур хүн явсан чинь тэр хүүхэд доошоо нуугдах шиг болохоор нь хулгай хийж байна гэж бодсон. Тэгсэн тэр хүүхэд тагтаар нь дамжиж 6 давхарын айл руу ороод өрөөнүүдийн гэрлийг нь асааж унтраагаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Төртогтохын өгсөн: “... дуудлагын дагуу очиж 108 дугаар байрны 6 давхарт нь гарахад орцны тагт нь онгорхой цаанаас нь М.А

 

4

 

 

гэх хүүхэд цүнхтэй, ууттай юм барьчихсан айлын тагтаар дамжиж орцны тагт руу гарч ирэхээр нь барьж авсан ...” гэх мэдүүлэг /хх.20/,

 

Мөрдөн байцаалтад өсвөр насны яллагдагч М.Аын өгсөн: “... Тэр өдөр би хулгай хийхээр Баянзүрх хотхон дээр очоод 107 дугаар байр луу нь ороод 11 давхар дээр нь гараад орцны тагт руу гарсан чинь нэг хүн орилоод цагдаа дуудлаа шүү гэсэн тэгэхээр нь тэр байрнаас гараад 108 дугаар байр луу ороод 0 давхарт нь гараад орцны тагтаар нь дамжиж нэг айл руу ороход тагтны хаалга нь цоожгүй онгорхой байхаар нь ороод мөнгөн аяга, гутал, пүүз, дэвтэр, хувцаснууд аваад цүнхэндээ хийгээд буцаад тагтаар нь гараад орц руу орсон чинь 2 цагдаа зогсож байсан тэгээд баригдсан” гэх мэдүүлэг /хх.64/,

 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.08-09/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх.11/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.12-13/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Аыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь өсвөр насны шүүгдэгч М.Аыг гэм буруутайд тооцсон болно.

 

Улмаар өсвөр насны шүүгдэгч М.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа өсвөр насны шүүгдэгч М.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдэхээр завдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэж, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус заасан байх тул өсвөр насны шүүгдэгч М.Аад сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

5

 

 

 

Шүүхийн шатанд өсвөр насны шүүгдэгч М.Аын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Ховогт Мын Аыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Аад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Аад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял болгон багасгаж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Аын цагдан хоригдсон 10 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч М.Аын эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр
 

6

 

 

болтол өсвөр насны шүүгдэгч М.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.ӨСӨХБАЯР