| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/766 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.*******урмаа /ҮД:0475/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн *******аянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******д холбогдох 1706 02665 0248 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эгч, дүү нарын хамт *******аянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 10-112 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, ******* овогг Нгийн *******, /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******аянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 19******* байрны 50 тоотод иргэн *******.Золжаргалыг зодож, эрүүл мэндэд нь
хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад хохирогч *******.Золжаргалын өгсөн: “... *******и хамтран амьдрагч Н.*******тэй 2008 оноос хойш найзалж үерхсэн. Тэгээд Сэрүүлэг дээд сургуулийг 2011 онд төгсөөд хувийн байгууллагад орж түүнээс хойш хамтран амьдраад нэг охинтой болсон. Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 29 ны өдөр би найз Солонго эгчийнд очиж хоносон. Учир нь би 14 хоногийн өмнө ажлынхаа газрын хүмүүстэй хамт амралтанд очоод байж байхад манай хамтран амьдрагч Н.******* утсаар над руу залгаад чи муу банзалдаад явж байгаа, би чамайг очоод ална гэх мэтээр хараагаад байхаар нь би амарч байгаа *******огины амралтаа зааж өгөөд тэр орой ирэхдээ архи дарстай ирээд манай ажлын газрын хүмүүстэй уусан. Тэгээд манай ажлын газрын хүмүүст манай эхнэр ийм сайхан хамт олонтой гэх зэргээр манай ажлын хүмүүсийн хажууд худлаа баахан магтаж байгаад орой нь гэртээ ирээд маргаашнаас нь 7 хоног тасралтгүй архи уугаад гэртээ охин бид 2-г ямар ч хоол ундгүй орхиод би тэгээд охиноо эмээгийнд үлдээгээд найз эгчийнд очиж хоноод өнөөдөр 07 цагийн орчим гэртээ орж ирэхэд манай нөхөр унтаж байхаар нь би чи яасан санаа зовдоггүй юм. Ямар ч хоол унд байхгүй орхиж явчихаад гэж би эхлээд хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл манай нөхөр яадаг юм банзал пизда минь гэх зэргээр хэрүүл маргаан хийж байгаад намайг нүүрэн тус газар 10 гаран удаа алгадаж мөн нуруу, баруун хөлний арын хэсэг болон 2 гарын дотор хэсэг рүү өшиглөж цохьсон. Тэгээд би нөхрийнхөө өмсөж байсан подволкыг зулгаатал намайг түлхээд гараад яваад өгсөн... *******аруун зүүн нүдний дээд хэсэгт хөхөрсөн, баруун зүүн шанаа хавдсан, уруулын дээд хэсэг, зүүн талын жавж язарсан, эрүүний доод хэсэгт хөхөрсөн, баруун гарын шууны гадна болон баруун хөлийн хойд тал, нуруунд улайсан, хүзүүний ард талд хөндүүр байна...”, “... ******* бид хоёр 2008 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа юм. *******ид хоёр гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. ******* тэгэхэд намайг хардаад амралтанд ирж намайг авч явсан юм. Амралтын газарт ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй ч гэртээ ирсэн хойноо хардаж уурлаад тасралтгүй архи ууж эхэлсэн юм. *******араг долоо хоног архи уугаад гэртээ хонохгүй байсан бөгөөд 2017 оны 09 сарын 29-ний өдөр ******* гэртээ ирэхгүй байхаар нь би найз Солонго эгчийнд очиж хоносон юм. Тэгээд 2017 оны 09 сарын 30-ны өдөр өглөө 07 цагийн үед Солонгын хамт гэртээ очиход ******* эрүүл байж байхаар нь би “чи өчнөөн олон хоног архи ууж хаяж явчихаад яах гэж ирсэн юм бэ” гээд бид хоёр хэрэлдсэн юм. ******* тэгэхэд сууж байснаа босч ирээд миний нүүр болон гар, нуруу руу арав гаруй удаа алгадаж зодсон юм. Зодож байхдаа “чи муу давраад байгаарай, зүгээр байгаарай” гэх утгатай зүйлс хэлж байсан. Тэгээд ******* гараад явсан бөгөөд манай ээж рүү залгаад “танай охин чинь согтуу ирэхээр нь би нэг удаа алгадчихаад гараад явж байна” гэж хэлсэн гэсэн. *******ат-Эрдэнийг гараад явсаны дараа *******ат-Эрдэнийн эгч нь залгаад намайг “чи манай дүүд лай болж байгаа юм байна, чи манай дүүг шоронгийн хадаас болгох юм байна л даа” гэх зэргээр хэлсэн... ******* намайг урьд нь зодож цохиж байгаагүй бөгөөд бид хоёрын дунд хэрүүл маргаан гарах нь гардаг байсан. ******* өөрөө их архи уудаг бөгөөд архи уудгаас нь болоод бид хоёр байнга маргалддаг юм. *******усдад хэлэхдээ намайг архи ууж, гэртээ хонодоггүйгээс болж хэрэлддэг гэх мэтээр ярьдаг юм...” гэх мэдүүлгүүд /хх.07-09, 18-19/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Солонгын өгсөн: “... Золжаргал бид хоёр найзын харилцаатай юм. *******ид хоёр уулзалгүй удсан бөгөөд 2017 оны 09 сарын 29-ний өдөр надтай уулзахад “нөхөртэйгээ муудалцчихсан, нөхөр маань гэртээ 14 орчим хоног ирээгүй” гэж хэлсэн. Тэр өдөр манай нөхөр ажил дээрээ хонох байсан тул Золжаргал бид хоёр юм ярьж манайд хонохоор болсон юм. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 сарын 30-ний өглөө бид хоёр хоёулаа ажилтай байсан бөгөөд Золжаргал гэртээ харьж хувцсаа солино гэхээр нь би өөрийнхөө машинаар Золжаргалыг гэрт нь хүргэж өгсөн юм. Золжаргал гэрт нөхөр ирээгүй гэж байсан боловч гэрт нь нөхөр ******* гэгч байсан бөгөөд Золжаргал нь нөхрийгөө “ирэхгүй гэсэн чинь яасан бэ” гэхэд нөхөр нь янз бүрийн хараалын үг урсгаад хэрэлдэж эхэлсэн. Тэгээд ******* эхнэр Золжаргалынхаа нүүр рүү мангастаж буюу гарынхаа алгаар цохиход Золжаргал газар унаад босч ирсэн. ******* Золжаргалыг хэд хэдэн удаа цохиж унагасан бөгөөд Золжаргал нь уурлаад өөдөөс нь дайраад босч ирээд байсан юм. Тэгэхэд би дундуур нь орж салгах гэж оролдсон боловч *******ат-Эрдэнийг дийлээгүй юм. Тэгээд ******* нь хувцсаа өмсөөд гараад явсан боловч Золжаргал нөхрийгөө явуулахгүй гээд хувцаснаас нь зуураад байсан бөгөөд нөхөр нь зугатаад гараад явсан. Ийм л зүйл болсон. Тэр хоёр хоорондоо хэд хоногийн өмнөөс л хэрэлдчихсэн байсан юм байна лээ. Учир зүггүй хэрэлдэж байснаа ******* “чамаас сална, чамтай амьдарч чадахгүй” гэх зэргээр хэлээд гичий гэх мэтээр хараагаад Золжаргалын нүүр рүү нь алгаараа алгадаж унагаасан. Нүүр рүү нь алгадаж цохиод, уначихсан байхад нь гар, хөл, цээж рүү нь өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн байцаалтад Н.*******ат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 10 сарын 29-ний орой гэртээ очиход эхнэр Золжаргал гэртээ байхгүй байсан бөгөөд 10 сарын 30-ний өглөө 08 цаг өнгөрч байхад эхнэр Золжаргал маань найз Солонгоогийн хамт архи үнэртүүлсэн ирсэн. Золжаргал намайг “чи яах гэж ирж байгаа юм, би чамайг ирвэл ална гэж хэлээ биздээ” гээд маргалдсан. Тэгэхэд Золжаргал ам руу салаавч өгөөд байхаар нь би Золжаргалыг алгадсан. Золжаргал “танай аав чинь ээжийг чинь архинд оруулсан” гэх утгатай зүйл хэлэхээр нь би дахиад нэг удаа алгадаад гарах гэхэд гаргахгүй гээд Золжаргал хувцаснаас зуураад гаргахгүй байсан. Тэгэхэд миний хувцас урагдсан бөгөөд би Золжаргалыг зуурч авахаар нь л би хойш нь ор луу түлхэн унагаж байсан. Золжаргал тэгэхэд би чиний хорыг малтаж зодуулчихаад эгчтэйгээ ярьж байгаад шоронд хатаана гэхээр нь би дахиад нэг удаа нүүр лүү нь алгадсан. Тэгээд тэмцэлдсээр байгаад би гараад зугатахад Золжаргал араас хөл нүцгэн гарч ирээд орилоод үлдсэн. Золжаргал ер нь найз нөхөдтэйгээ нийлэхээрээ утсаа таслаад хоногоор явдаг бөгөөд энэнээс нь болж хэрүүл маргаан үүсдэг байсан. *******и урьд нь Золжаргалд огт гар хүрч байгаагүй бөгөөд ээж, эгч нар нь дундуур хов жив зөөж явдагаас болж бид хоёр үл ойлголцолд хүрдэг юм. *******ид хоёрын гол хэрэлдэж, маргалдах шалтгаан нь Золжаргал хоногоор гадуур явдагаас л болдог байсан. *******и байрны лизингээ төлөхийн тулд өдөр нь угаалгын газарт өглөө 09 цагаас 21 цаг хүртэл зохион байгуулагч хийгээд, ажил тарсны дараа 21 цагаас хойш өглөө 09 цаг хүртэл угаагчаар ажилладаг байсан. Золжаргалтай хэрүүлтэй байсан тул гэртээ очоод яахав гэж бодоод угаалгын газартаа 5 хоног тасралтгүй ажиллаж байгаад гэртээ очиход Золжаргал гэртээ ирээгүй байсан юм. Тэгээд унтаж байхад согтуу орж ирчихээд шууд хоол унд эргүүлээд, намайг “чи яах гэж ирсэн юм” гэх зэргээр хэлж өөрөө хэрүүлийг өдөж, гарах гэхээр хувцас зуураад ээж аавыг минь доромжлоод байхаар нь би алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. *******и эхнэрээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12454 дугаартай: “...*******.Золжаргалын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, эрүү, дээд уруулын баруун талын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.26/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.27/,
Оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.39/,
Хохирогч *******.Золжаргалын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх42, 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Н.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр *******аянзүрх дүүргийн 19 дүгзэр хороо, 16******* байрны 50 тоотод иргэн *******.Золжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч *******.Золжаргалын өгсөн: “... Тэгтэл манай нөхөр яадаг юм банзал пизда минь гэх зэргээр хэрүүл маргаан хийж байгаад намайг нүүрэн тус газар 10 гаран удаа алгадаж мөн нуруу, баруун хөлний арын хэсэг болон 2 гарын дотор хэсэг рүү өшиглөж цохьсон. Тэгээд би нөхрийнхөө өмсөж байсан подволкыг зулгаатал намайг түлхээд гараад яваад өгсөн... *******аруун зүүн нүдний дээд хэсэгт хөхөрсөн, баруун зүүн шанаа хавдсан, уруулын дээд хэсэг, зүүн талын жавж язарсан, эрүүний доод хэсэгт хөхөрсөн, баруун гарын шууны гадна болон баруун хөлийн хойд тал, нуруунд улайсан, хүзүүний ард талд хөндүүр байна...” гэх мэдүүлгүүд /хх.07-09, 18-19/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Солонгын өгсөн: “... Тэгээд ******* эхнэр Золжаргалынхаа нүүр рүү мангасдаж буюу гарынхаа алгаар цохиход Золжаргал газар
унаад босч ирсэн. ******* Золжаргалыг хэд хэдэн удаа цохиж унагасан бөгөөд Золжаргал нь уурлаад өөдөөс нь дайраад босч ирээд байсан юм. Тэгэхэд би дундуур нь орж салгах гэж оролдсон боловч *******ат-Эрдэнийг дийлээгүй юм... Нүүр рүү нь алгадаж цохиод, уначихсан байхад нь гар, хөл, цээж рүү нь өшиглөж зодсон” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн байцаалтад Н.*******ат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. *******и эхнэрээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12454 дугаартай дүгнэлт /хх.23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Н.*******ат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХ*******АЯР