Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0051/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Э.Д  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т  овогт Э Д д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2022  оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т  овогт Э Д  /РД: ....... /, ....... оны .... дугаар сарын . ........ -ний өдөр ........  аймгийн ........  суманд төрсөн, ........  настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .. , .........-ийн хамт ..........  аймгийн .......  сумын .......  дугаар баг, .....  дугаар байрны.......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Д г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Д  нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр .....  аймгийн ..... сумын ....  дугаар багт байрлах Д захаас 390,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл худалдан авч  өөрийн эзэмшлийн Хаан банкны ...........  тоот дансны виза картыг ашиглан тооцоо хийхдээ программын алдаанаас үүссэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Ц.Э-д 390,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д гийн мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000059 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2021  оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Би Дархан зах дээр гэрлийн бүрхүүл, хөшиг худалдан борлуулдаг лангуу ажиллуулдаг бөгөөд бэлэн бус орлогыг Хас банкны .......  дугаарын пос машинд уншуулдаг. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр надаас 390,000 төгрөгийн хөшиг худалдаж тооцоо хийхдээ пос машин ашигласан. Хөшиг худалдан авсан хүн Хаан банкны карт уншуулсан. Хоёр өөр банк байсан учир Хас банкнаас өөр банкны карт уншуулахаар нэг өдрийн дараа орлого орж ирдэг болохоор гүйлгээ хийснийхээ маргааш дансаа үзэхэд 390,000 төгрөгийн орлого ороогүй байсан. Тэгэхээр нь Хас банканд хадсан чинь Хаан банк руу залгаад учир байдлыг хэлэхэд Хаан банкны ажилтан мэдээлэл хэлэх боломжгүй гэх хариу хэлсэн. Тэгээд би Хас банкнаас танай байгууллага миний хохирлыг барагдуул гээд өнөөдрийг хүртэл хүлээсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Дансны хуулгад үзлэг хийсэн тухай “...Хас банкны .......  дугаартай данс нь .......  регистрийн дугаартай Ц.Э гэх хүний данс байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн дансны гүйлгээний үзлэг хийхэд орлого орсон цаг минут алга байв. Уг дансанд 265,000 төгрөг, 400,000 төгрөг, 200,000 төгрөг, 80,000 төгрөгийн орлого орсон байв. Өөр ямар нэгэн орлого ороогүй байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Дансны хуулгад үзлэг хийсэн тухай “...Хаан банкны ...........  дугаартай данс нь .......  регистрийн дугаартай Э Д  гэх хүний данс байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга байв. Уг дансны хуулгын 2021  оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орлого зарлагын гүйлгээнд үзлэг хийхэд уг данс нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65,170 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд тухайн өдрийн 13 цаг 17 минутад “d” гэсэн утгатай 600,000 төгрөг .......  дугаартай данснаас, 20 цаг 07 минутад “d” гэсэн утгатай 200,000 төгрөгийн орлого тус тус орж, 16 цаг 46 минутад “d” гэсэн утгатай 528,000 төгрөгийн зарлага .......  дугаарын данс руу, 17 цаг 29 минутад “oims” гэсэн утгатай 16,000 төгрөгийн зарлага 5045560872 дугаарын данс руу, 17 цаг 47 минутад “zalguur” гэсэн утгатай 26,000 төгрөгийн зарлага 5018128255 дугаарын данс руу, 18 цаг 03 минутад “hoshig” гэсэн утгатай 40,000 төгрөгийн зарлага .......  дугаарын данс руу, 20 цаг 09 минутад АТМ1398 дугаартай АТМ-аас 160,000 төгрөгийн зарлага тус тус гарсан байв. Данс 81,020 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Гэрч Б.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Ц.Э нь Хас банкны салбар дээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирж өөрийн дансанд борлуулалт хийсний орлого болох 390,000 төгрөгийн орлого талаар гомдол гаргаж шалгуулахаар хүсэлт гаргасан. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр маргаан шийдвэрлэх программ дээр 390,000 төгрөгийн маргааныг бүртгэсэн. Тэгсэн надад 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр маргаан шийдвэрлэх программ дээр тухайн карт уншуулсан хүн рүү ярьсан боловч дансаа шалгаад хариу хэлнэ гэж хэлсэн. Тэгээд дараа дахиад залгахад утсаа авахгүй байсан гэх хариу хэлсэн. 390,000 төгрөг огт ороогүй. Тэгээд Ц.Э ахыг цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

 

Э.Д ийн хэрэг бүртгэлтэд гэрчээр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхийнхээ хамт Дархан зах орж хөшиг, тюль, гэрлийн бүрхүүл худалдаж аваад гэртээ харьсан. Миний худалдан авсан зүйлс 390,000 төгрөг болсон. Би тооцоогоо өөрийн Хаан банкны ...........  тоот данстай картаа пос машинд уншуулж хийгээд гүйлгээ хийсэн талаар баримт хэвлэгдээд гараад ирэхээр нь яваад өгсөн. ...Над руу Хаан банкнаас залгаад “Таны данснаас 390,000 төгрөгийн хасалт гарчхаад буцаад орсон байна. Та хараад шалгаад өгөхгүй юу” гэж хэлсэн. Тухайн үед би утсаа сольсон байсан болохоор хуучин гар утаснаасаа харж байгаад хэлье гэж хэлсэн. Ингэж ярьснаас хойш хэдэн өдрийн дараа над руу дахин залгасан байсан. Би тухайн үед ажилтай байсан учраас утсаа авч чадаагүй юм. Би гэхдээ 390,000 төгрөгийг төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 30-31, 44 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Э.Д  нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Д гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Э.Д г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Д г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Д  нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 390,000 төгрөгийн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т  овогт Э Д г төлбөр тооцооны алдаатай гүйгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР