| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/830 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/830
МОНГОЛ *******ЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
*******лсын яллагч Б.Багшбаяр,
Хохирогч Б.Алтанзул,
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.*******т холбогдох 1706026310315 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол *******лсын иргэн, Ховд аймгийн Дарви суманд 1990 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, “Авто-*******ндрал” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамжны 785 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Пгийн ******* /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто-*******ндрал” ХХК-ний
байрны гаражид хохирогч Б.Алтанзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанзулын өгсөн: “Тухайн 2017 оны 10 дугаар сарын 11 өдөр ажиллаа хийж байхад шүүгдэгч гаднаас орж ирээд агсан согтуу тавьсан. Өмнө нь хэлсэн үгнээс болж маргасан. Шүүгдэгч намайг их үнэтэй машин засдаг, миний машиныг яагаад засаж өгч чадахгүй байгаа юм бэ гээд намайг хэл амаар доромжлоод намайг 2-3 удаа барьж аваад миний нүд рүү нэг удаа цохисон. Хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан Би шүүгдэгчээс хохиролд 200.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтанзулын: “... Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний орой ажил дээрээ байж байтал миний түрээсэлдэг “Авто *******ндрал” ХХК-ний байрны аграгет засвар дотор ажилладаг *******уганаа болон бусад ажилчид нь 20 цагаас хойш л архи ууж харагдаж байсан. Тэгээд 22 цагийн орчим манай гараж дотор *******уганаа ганцаараа орж ирсэн. Би гараж дотроо хамт ажилаладаг Бавуудорж болон машинаа засуулж байсан Ганбаатар гэгч нарын хамт байтал *******уганаа архи уусан согтуу орж ирээд машин тэрэг засаж өгдөггүй, үнэтэй баячуудын машин засдаг гээд л яриа өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би согтуу хүнтэй юу ярих вэ дээ гээд байж байтал ******* улам л хэл амаар доромжлоод би чамд үнэтэй машины чинь мөнгийг өгье тэгээд чамайг цохъё гээд намайг нүүр, толгой, биеийн бүх хэсэг рүү гараараа цохиод байхаар нь би түүнийг чи болио гээд тэвэрч аваад байхад бие рүү цохиод тэгээд л болъё гэхээр нь би түүнийг зүгээр болж байгаа юм байх гээд л тавьчихаар намайг гэнэдүүлээд цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.4-6/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12905 дугаартай:
“1. Алтанзулын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор салстын цус хуралт, зүүн хацар, зүүн алганы зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бавуудоржийн өгсөн: “... 2017 оны 10 дугаар
сарын 11-нии өдөр бид 2 ажлаа хийгээд байж байхад гаднаас *******уганаа буюу ******* согтуу орж ирсэн. Би Зулааг гаргах гэж байхад за би Зулаад нэг юм хэлээд явлаа гэж хэлээд *******уганаа араас нь очоод чи ядарч яваагийнхаа биш задарч яваагийнхаа машиныг эаслаа гэж хэлээд гараараа саваад хацар хэсэгт нь цохьсон байх, тэгээд тэр хоёр дахин барьцалдаад гаражийн том дөшөнд бүдэрсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганбаатарын өгсөн: “... *******уганаа чи 40 саяын машиныг засаад 4 саяын машин засдаггүй юм уу, миний машины копутыг будаж өгсөнгүй гээд орилоод байсан. Зулаагийн араас *******уганаа гэх залуу өшиглөөд татаж чангаагаад байсан. Тэгэд маргалдаад байхаар нь кузов засварын хэсэгт ирсэн. Тэгээд салгахад *******уганаа Зулаагийн баруун талын нүд рүү цохьсон. Тэр хоёрыг салгаад би Зулааг харахад нүд нь их хавдсан байсныг хэлэхэд *******уганаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.19/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.20/,
*******рьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
П.******* нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто-*******ндрал” ХХК-ний байрны гаражид хохирогч Б.Алтанзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтанзулын: “... Би гараж дотроо хамт ажилладаг Бавуудорж болон машинаа засуулж байсан Ганбаатар гэгч нарын хамт байтал *******уганаа архи уусан согтуу орж ирээд машин тэрэг засаж өгдөггүй, үнэтэй баячуудын машин засдаг гээд л яриа өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би согтуу хүнтэй юу ярих вэ дээ гээд байж байтал ******* улам л хэл амаар доромжлоод би чамд үнэтэй машины чинь мөнгийг өгье тэгээд чамайг цохъё гээд намайг нүүр, толгой, биеийн бүх хэсэг рүү гараараа цохиод байхаар нь би түүнийг чи болио гээд тэвэрч аваад байхад бие рүү цохиод тэгээд л болъё гэхээр нь би түүнийг зүгээр болж байгаа юм байх гээд л тавьчихаар намайг гэнэдүүлээд цохиод
байсан...” гэх мэдүүлэг /хх.4-6/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12905 дугаартай дүгнэлт /хх.8/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Бавуудоржийн өгсөн: “... Би Зулааг гаргах гэж байхад за би Зулаад нэг юм хэлээд явлаа гэж хэлээд *******уганаа араас нь очоод чи ядарч яваагийнхаа биш задарч яваагийнхаа машиныг эаслаа гэж хэлээд гараараа саваад хацар хэсэгт нь цохьсон байх, тэгээд тэр хоёр дахин барьцалдаад гаражийн том дөшөнд бүдэрсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганбаатарын өгсөн: “... Зулаагийн араас *******уганаа гэх залуу өшиглөөд татаж чангаагаад байсан. Тэгэд маргалдаад байхаар нь кузов засварын хэсэгт ирсэн. Тэгээд салгахад *******уганаа Зулаагийн баруун талын нүд рүү цохьсон. Тэр хоёрыг салгаад би Зулааг харахад нүд нь их хавдсан байсныг хэлэхэд *******уганаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа П.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 200.000 төгрөг нөхөн төлж хохирогч Б.Алтанзултай эвлэрсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол *******лсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР