| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/855 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч С.Баттамир,
Шүүгдэгч Ө.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Мөнх-Эрдэнэд холбогдох 1706030330361 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хүвиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын Токиогиин гудамжны 55Б дугаар байрны 706 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Өгийн М/РД: /;
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ө.Мнь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55Б байрны 706 тоотод эхнэр
Г.Энхээтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Энхээгийн өгсөн: “... тэгээд би нөхөр рүүгээ утсаар ярьж ирээд намайг авчих гэж дуудсан юм. Тэгээд удалгүй манай нөхөр Мирж намайг авсан ба бид хоёр машиндаа суугаад гэр рүүгээ явж байхдаа урд орой нь маргалдсан зүйлээ ярьж тэрнээсээ болж дахин маргалдсан...
тэгээд л бие, бие рүүгээ дайрч байгаад би Мөнх-Эрдэнэд хандаж би чиний гарт үхэж байснаас өөрөө үхнэ гээд гартаа хутга авсан юм. Тэр үед Мирээд надаас хутга булаацалдаж бид хоёр ноцолдож байгаад хэн, хэн нь гараа бага зэрэг зүсчихсэн байсан. Тэгж байгаад намайг түлхэж газар унагаагаад Мминий дээр гарч суучихаад хоолойг минь боож янз бүрээр цохиж зодоод байсан ба Мгараа атгаж байгаад миний нүүр рүү 3-4 удаа цохиж авсан юм” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Солонгын өгсөн “Г.Энхээ гэх эмэгтэй бол манай ээжийн төрсөн дүү буюу миний нагац эгч байгаа юм. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын сүүл үед би өдрөө сайн санахгүй байна, ямар ч байсан би гэртээ унтаж байтал шөнө 00 цагийн үед Г Энхээ эгчийн нөхөр Мах над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд би юу болсон талаар нь асуухад зүгээр л хүрээд ир, ирээд эгчдээ хань болоод хоноодохоорой гэсэн ба тухайн үед утасны цаанаас ах эгч хоёр хэрэлдээд байгаа нь сонсогдож байсан юм. Тэгээд би гэрээсээ гараад Махын гэрт очиход Энхээ эгч уйлчихсан нүүр ам нь цус болчихсон шалан дээр цус дуслаад хатчихсан байж байсан юм. Тэгээд намайг гэрт оронгуут Мах намайг эгчтэйгээ хань болоод байж бай би явлаа гэж хэлээд гэрээсээ хамаг хувцасаа аваад гараад явсан юм. Тэгээд би Энхээ эгчтэй хамт үлдээд жаахан тайвшруулж байгаад унтуулж амраасан ба тухайн үед цагдаад хандаагүй өнгөрсөн ба 2 хоногийн дараа Энхээ эгч цагдаад хандсан байсан... Урд нь Энхээ эгчийг төрчихсөн байхад буюу 2013 онд нэг удаа зодож байсан л гэж Энхээ эгч өөрөө ярьж байсан” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13314 дугаартай:
“1. Г.Энхээ-н биед тархи доргилт, зүүн шанаа, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, ууц, зүүн дал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.21/,
Оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.23/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Ө.Мнь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 55Б байрны 706 тоотод эхнэр Г.Энхээтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Энхээгийн өгсөн: “... Тэгж байгаад намайг түлхэж газар унагаагаад Мминий дээр гарч суучихаад хоолойг минь боож янз бүрээр цохиж зодоод байсан ба Мгараа атгаж байгаад миний нүүр рүү 3-4 удаа цохиж авсан юм” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Солонгын өгсөн “... Тэгээд би гэрээсээ гараад Махын гэрт очиход Энхээ эгч уйлчихсан нүүр ам нь цус болчихсон шалан дээр цус дуслаад хатчихсан байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13314 дугаартай дүгнэлт /хх.16/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Мөнх-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Ө.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Ө.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Ө.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР