| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/859 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
Шүүгдэгч *******.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “*******” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******аянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******.*******т холбогдох 1706030330361 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******аянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 14 дүгээр гудамжны 827 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт *******гын ******* /РД: /;
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
*******.******* 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******аянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн З.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн байцаалтад хохирогч З.Мөнхзулын өгсөн : “... 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 1-нд шилжих *******аянзүрх дүүргийн 10 дугаар хороонд найз Золмаа дуудаж *******.*******ийн гэрт 00 цаг өнгөрч байхад очсон. Очиход тэдний гэрт М.Золмаа согтоод унтсан байсан. *******.******* намайг найз Нямкатай унтуулах гэхээр нь би үгүй гэсэн, тэгээд гэрээсээ чирч гарган толгой тархи руу алгадан, газраар чирч нуруу, ар бөгс хэсэг гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн байцаалтад гэрч Золмаагийн өгсөн “... Маргааш өглөө нь сэрэхэд З.Мөнхзул байхгүй, Мяагаа унтаж байсан. *******и нөхрөөсөө асуухад өглөө шээх гээд боссон чинь З.Мөнхзул оронд шээчихсэн байхаар нь гаргасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн байцаалтад яллагдагч *******.*******ийн өгсөн: “... *******ид нар урд орой нь архи уугаад үүрээр унтацгаасан юм... Сэрээх гээд З.Мөнхзулыг татаад алгадсан чинь сэрсэнээ босож над руу агсамнаад хэл амаар доромжилсон. Түүнийг явахгүй болохгүй гэхээр нь гэрээсээ зам дээр гаргасан. Замдаа унаж тусаад л явсан...
түүнийг гэрээс чирч гаргахад нуруу, зүүн ташаа нь зулгарсан байх. *******и ойролцоогоор байшин дотроос гартал 3-4 метр, гараад 2-3 метр газраар чирч гаргасан. Гэхдээ тэр гэрээс гараад түүнийг сугадаад явж байтал бороо орсон, шавхайтай хальтраад унаад байсан. Түүний биед учирсан гэмтэл нь миний үйлдэлтэй холбоотой…” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №9862 дугаартай:
“1. З.Мөнхзулын биед баруун мөр, зүүн ташаанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.30/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх.29/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
*******.******* 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******аянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн З.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч З.Мөнхзулын өгсөн: “... *******.******* намайг найз Нямкатай унтуулах гэхээр нь би үгүй гэсэн, тэгээд гэрээсээ чирч гарган толгой тархи руу алгадан, газраар чирч нуруу, ар бөгс хэсэг гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн байцаалтад гэрч Золмаагийн өгсөн “... Маргааш өглөө нь сэрэхэд З.Мөнхзул байхгүй, Мяагаа унтаж байсан. *******и нөхрөөсөө асуухад өглөө шээх гээд боссон чинь З.Мөнхзул оронд шээчихсэн байхаар нь гаргасан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн байцаалтад яллагдагч *******.*******ийн өгсөн: “... түүнийг гэрээс чирч гаргахад нуруу, зүүн ташаа нь зулгарсан байх. *******и ойролцоогоор байшин дотроос гартал 3-4 метр, гараад 2-3 метр газраар чирч гаргасан. Гэхдээ тэр гэрээс гараад түүнийг сугадаад явж байтал бороо орсон, шавхайтай хальтраад унаад байсан. Түүний биед учирсан гэмтэл нь миний үйлдэлтэй холбоотой…” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №9862 дугаартай дүгнэлт /хх.24/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******.*******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
*******.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх
тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа *******.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
*******.******* нь хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогч З.Мөнхзул нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХ*******АЯР