Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 1**************/2022/0054/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М- овогт Н-ын М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар суманд төрсөн, *******1 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын Замын ... ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М- овогт Н-ын М- /РД:/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М- нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны 1-0******* тоот гэртээ иргэн Ш.Г-ыг эхнэртэйгээ хардаж, улмаар баруун гарын булчин хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багт өөрийн аав Шинэндамбын нэрэмжит Шагайн харвааны тэмцээн зохион байгуулах гэж очсон юм. тэгээд би шагайн клуб дээр шагай харваж байгаад орой 22 цагийн орчим найз М-тай утсаар ярихад М- намайг хаана байна гэж асуухаар нь би гадуур явж байна гэсэн чинь намайг гэрт ирээд хоноод явахгүй гэсэн. Тэгэхээр нь би М-т за найз нь танай гэрт чинь очно гээд утсаа таслаад гадуур явж маргааш болох тэмцээний талаар ярилцаж байгаад 00:00 цагийн орчим М-ын гэрт очиход эхнэр ******* нь М-ын найз ******* гэсэн байхаа нэг хүнтэй 0.75 литрийн “Хараа” нэртэй архи ууж байсан. Харин М- нөгөө өрөөндөө согтуу орон дээрээ унтаж байсан. Би М-ын эхнэр ******* бас нөгөө найз *******той  юм ярьж сууж байгаад унтах гэхэд ******* Г- ах та энд унт гээд ор засаж өгсөн. Тэгээд нөгөө ******* гэх залуу нь гэрлүүгээ явлаа гээд гараад яваад. ...намайг унтаж байхад нөгөө өрөөнд хүмүүс хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн нөгөө өрөөнөөс М- орж ирээд намайг хэвтэж байхад нүүрэн тус газар 2-******* удаа гараараа цохиод авсан. Би босоод М-аас яаж байгаа юм бэ гэсэн чинь чи муу миний эхнэртэй унтсан биздээ гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би М-т чи одоо юу яриад солиороод байгаа юм бэ гэсэн чинь та хоёр унтсан биз дээ гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би М-т чи согтуу байна, эргүү юм уу гэсэн чинь намайг гал тогооны өрөө рүү түлхэж оруулаад ширээн дээр байсан шар иштэй хутга аваад над руу хэд хэдэн удаа хутгаар чичээд миний баруун гарын булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгэхээр би тэдний гэрээс зугтаад гарсан чинь эхнэртэйгээ муудалцаад үлдсэн болохоор нь буцаж М-ын гэр лүү ороод цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,

Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны  шөнө 22 цагийн үед манай нөхөр М- гаднаас согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд манай нөхөр орж ирээд унтаад өгсөн. Удалгүй манай хүүхдүүд унтаад би сэрүүн байж байхад 01 цагийн үед манай нөхрийн найз Г- орж ирээд маргааш аавын шагайн тэмцээнтэй, өнөөдөр Салхитад ирлээ гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байсан 0.75 литрийн Хараа нэртэй архийг би Г-т гаргаж өгөөд бид хоёр хамт хувааж уусан. Тэгээд би тухайн үед нилээд согтсон байсан болохоор болсон зүйлийг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр сэрчихсэн Г-тай муудалцаад зогсож байхаар нь би дундуур нь орж салгах гэж байхад манай нөхөр М- гараараа миний нүд рүү цохичихсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******7/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1************** дугаартай “...Ш.Г-ын биед баруун бугалганд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх баруун буглаганд илэрсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн, баруун нүдний зовхин дахь цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ш.Г-ын биед илэрсэн баруун бугалганы шархны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Баруун нүдний зовхин дах цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ш.Г-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн *******9-40/,

Яллагдагч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 04:00 цагийн орчим байхаа өөрийн гэртээ найз Г-тай маргалдаж гэрийн гал тогооны ширээн дээр байсан шар алаг өнгийн иштэй хутгаар Ш.Г-ын баруун гарын булчин тус газарт нэг удаа хутгалсан. ...би Ш.Г-ын эмчилгээний зардалд эмийн мөнгө гээд 100,000 төгрөг өгч уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5*******-57/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-14/,

Согтуурал шалгасан “Н.М- ...драгер багажаар үлээлгэн шалгахад “*******.1*******%” согтолтой гарсан болно” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 81/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Н.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ш.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг 9.5 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, **************.1, **************.2, **************.*******, **************.7, **************.8, **************.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М- овогт Н-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг 9.5 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн **************.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД