Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/871

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

 

Улсын яллагч Ч.Батбаяр /томилолтоор/,

 

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Т-д холбогдох 1706 00381 0386 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19** оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефьтийн инженер мэргэжилтэй, “*********” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ********* тоотод оршин суух, *******-ын Т*******, /РД: **********/,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

 

Б.Т нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст Туул голын эрэг дээр иргэн *******-*тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож

2

 

 

бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч *********-ийн өгсөн:  “... Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо ************ гэх газар руу найз ********* нарын хамт амрахаар явсан. Гэтэл шөнө 01 цагийн үед ******** үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэгтэл ***** намайг хоолой боож унагангуутаа босоод ирэнгүүт нүүрэн тусах газар цохисон. Энэ үед би ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх.9-11/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч ********** өгсөн: “... Би 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр найз ******* болон түүний ********** нарын хамт БЗД-ийн 20 дугаар хороо *********** үржүүлэг гэх газарт Туулын голын эрэг дээр амрахаар явсан. Тэгээд бид нар голын эрэг дээр очоод хоол цай хийж идчихээд 1 шил 2 литрийн Соёрхол нэртэй архи, пиво уусан. Тэгээд би шөнө 23 цаг өнгөрч байхад нойр хүрээд байхаар нь ******* машинд унтсан тэгээд би шөнө 04 цагийн үед сэрээд машинаас гартал ********** хоёр хоорондоо зодолдоод ******** нүүрээ самардуулсан байдалтай ******** нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн, хүзүүгээ самардуулсан байсан. Тэр үед *****майхан дотор унтаж байсан. Тэгээд ********  уйлаад цагдаа дууд би зодуулчихлаа хоёулаа явъя гээд замын машинд суугаад явсан. Тэгсэн ************ миний ээмэг болон хүзүүний гинж алга болсон байна гэж байсан. Тэгээд бид хоёр хотод ирээд гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

 

 

 

Мөрдөн байцаалтад Б.Т-гийн гэрчээр өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би таньдаг ах *********** таньдаг найз ****** түүний найз охин *********** бид 4 БЗД-ийн 20 дугаар хороо Гачууртын эцэст байх Туул голын эрэг дээр амрахаар очсон юм. Тэгээд бид 4 голын эрэг дээр хоол цай хийж идээд 1 шил 0.75 граммын Соёрхол нэртэй архи, 2.5 граммын 2 ширхэг Нийслэл нэртэй пиво ууцгаасан тэгээд ******* найз **** бид хоёр машин дотор юм ярингаа пиво ууж байгаад гадаа асаасан байсан галын хажууд очоод суутал ***** над руу уурлаад энэ муу бацаан намайг доромжилдог хэн бэ? гээд миний хацарнаас базаад, үснээс зулгаагаад байхаар нь би уурлаад баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон, тэгсэн Галаа ах намайг салгаад машин луу орсон. Тэгээд тэр орой ****** найз ******* хамт яваад өгсөн би хашаа явсаныг нь мэдээгүй. Түүнээс хойш би ******* болон ****** нартай холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

 

 

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Т-гийн өгсөн: “... Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тэр мэдүүлэг дээр нэмж хасах зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх.36-37/,

3

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9029 дугаартай: “... ******* биед зүүн нүдний зовхи, хоолой, баруун гуя, зүүн бугалганд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20/,

 

 

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.26/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.27/,

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх.28/,

 

Хохирогч ********* “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх.36/ зэрэг болно.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

 

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэст Туул голын эрэг дээр хохирогч ********** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар ******** зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч ********* өгсөн: “... Гэтэл шөнө 01 цагийн үед Тэмкатай үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэгтэл ******** намайг хоолой боож унагангуутаа босоод ирэнгүүт нүүрэн тусах газар цохисон. Энэ үед би ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг /хх.9-11/,

 

 

 

Мөрдөн байцаалтад гэрч ****** өгсөн: “... тэгээд би шөнө 04 цагийн үед сэрээд машинаас гартал ********* хоёр хоорондоо зодолдоод ****** нүүрээ самардуулсан байдалтай ******* нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн, хүзүүгээ самардуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,

 

 

 

Мөрдөн байцаалтад Б.Т-гийн гэрчээр өгсөн: “... тэгээд ******* найз **** бид хоёр машин дотор юм ярингаа пиво ууж байгаад гадаа асаасан байсан галын хажууд

4

 

 

очоод суутал Батцэцэг над руу уурлаад энэ муу бацаан намайг доромжилдог хэн бэ? гээд миний хацарнаас базаад, үснээс зулгаагаад байхаар нь би уурлаад баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

 

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9029 дугаартай дүгнэлт /хх.20/,

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

 

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 

 

Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Б.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Батцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

 

 

Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

  1. ******-ын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

5

 

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Т-д мэдэгдсүгэй.

 

 

 

  1. Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т-д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                                                С.ӨСӨХБАЯР