Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .............оршин суух, У.Дгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 139/2018/00010/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Д, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч У.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн. Би 1985 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан ба тэр үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэгийг үндэслэн 1985 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч У.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            У.Д нь 1985 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 353 тоот тодорхойлолт /ХХ-5/

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 08/615 тоот албан бичиг /ХХ-4/

            3. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 25/10 дугаартай тодорхойолт /ХХ-10/

            4. Гэрч Т.Нийн “...У.Д нь 1985 онд 10-р ангиа төгсөөд 1985 оны 07 сарын 01-нээс Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин болсон. 1989 оныг дуустал мал маллаад 1990 оноос сумын төв рүү орсон. Төллөх мал малладаг байсан. Ээжтэйгээ мал малладаг байсан. Манайхаас баруун урагш нутагладаг байсан. Бид нэг бригадын малчид байсан. Би 1972-1990 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчинаар ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-15/

5. Гэрч М.Сын “...У.Д нь 10-р ангиа төгсөөд ээжийн хамт 1985-1989 оныг дуустал  Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Бог мал малладаг байсан. Бид нэг бригадын малчид байсан. Сумын архив шатчихсан болохоор хүмүүсийн ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт нь шатчихсан юм. Би 1970-1990 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчинаар ажилласан..” гэх мэдүүлэг /ХХ-16/

6. Гэрч Ч.Сийн “...У.Д нь 1985-1989 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Чулуут бригадад малчин байсан. Бог бага мал малладаг байсан. Ээж дүү нарын хамт мал малладаг байсан. Манайх зэргэлдээ бригадад нь мал малладаг байсан. Манай бууцтай ойрхон саахалт байдаг байсан. Одоо ч хэвээрээ. Тухайн үед төлчиний хуралд хамт очиж суудаг байсан. Би 1970-1990 оныг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэнэ-Ус бригадад малчинаар ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-17/ зэрэг баримтуудаар шууд

7. Гэрч М.Сын 1970 оны 01 дугаар сарын 01 нээс 1992 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут бригадад хоньчиноор ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 05 сарын 28-ны өдрийн 123 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-12/

8. Гэрч Т.Нийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 04 сарын 11-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-13-14

9. Гэрч Ч.Сийн 1969 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 17-ны өдрийн 47 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-11/ зэрэг баримтуудаар дам нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар У.Д -г 1985 оны 07 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА